"Хуашн" ххк, "Аюуд" ххк-тай маргаантай асуудлын талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ асуудал хяналт шалгалтаар шалгагдаж байгаа. Тиймээс тодорхой хэмжээнд мэдээллийн нууцална. Энэ хоёр компанийн бүртгэл 2012 оноос бүртгэл нь нээгдсэн байдаг. 2015 оны бүртгэлийн асуудлыг хоёр тал Улсын бүртгэлийн газарт гомдол болгож ярьдаг.
Өмчийнхөө хувийг тэнцүүлсэн хэлцэл дээр аль аль тал нь хүлээн зөвшөөрдөггүй зүйл бий. "Хуашн" ХХК-аас арав гаруй гомдол ирсэн байгаа. "Аюуд" ХХК-аас дөрвөн гомдол ирсэн байна.
Тухайн компаниуд өөрсдөө аль аль тал нь гомдол гаргаад шалгагдаж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, хяналтын байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч шалгаж хариу өгөх хэрэгтэй байдаг. Энэ гомдлуудыг миний бие ахлан шалгаж байгаа. Есдүгээр сарын 15-ны өдөр Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт тусламж хүссэн бичиг явуулсан байдаг. Энэ асуудал 2015 оноос хойш, магадгүй тэрнээс өмнөх компанийн хоорондын маргаантай асуудал байдаг.
Улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн мафи, хятадын мафи гэж ярьж, нийгмийг талцуулж байгаад харамсалтай байна. Асуудал улсын бүртгэл дээр байгаа мэтээр ярьж байна.
Хууль зүй дотоод хэргийн сайд надад онцгойлон үүрэг өгсөн. Энэ асуудалтай холбоотой хоёр нэвтрүүлэг гарлаа. 2015 оны бүртгэл дэх хэлцлийн асуудал байдаг. Тухайлбал, 2015 оны наймдугаар сарын 2-ны өдөр хийгдсэн хэлэлцээрийг хоёр компани хүлээн зөвшөөрдөггүй. Нэг нь хуулийн дагуу, нөгөө нь хууль бус хэмээн үздэг. Иймд дараа долоо хоногт энэ танхимд сонсох ажиллагаа хийе. Нэвтрүүлэг дээр гаргаж байгаа нотлох баримттайгаа ирээд хэлэлцье. Хоёр компани, өмгөөлөгч нар нь оролцооч" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)