Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг Хан Хэнтий уулын аймгийн түүхт 100 жилийн ойн хүрээнд түүхэн газар нутгаа олон нийтэд сурталчилах, Эзэн Чингисийн өлгий нутгийн түүхэн жимээр аялах, газар нутгаа иргэд олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор Хэнтий аймагт “20К КЛУБ”-ийн хамт олныг урьжээ.
Өнөө өглөө Ардын жүжигчин Н.Сувд, найруулагч Ц.Хүсэлбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч судлаач Г.Бадамсамбуу тэргүүтэй 40 гаруй эрхмийг тус аймгийн удирдлагууд, Хан Хэнтий чуулгын уран бүтээлчдийн хамт тосон авсан байна.
“20К Клуб” нь гурван Хөдөлмөрийн баатар, 28 Гавъяаттай нийт 300 гаруй гишүүдтэй, нийгмийн сайн сайхны төлөө нэгдсэн хамт олон аж.
Сэтгэгдэл (2)