Өнөө өглөө нарны зам дээр нийтийн тээврийн автобус шатжээ. Энэ талаар "Өнөөдөр өглөө Тэнүүн-Огоо ХХК-ийн автобус төв бааз руугаа засвар хийлгэхээр явж байх замдаа 05:30 цагт мотор хэсгээс шатсан. Жолооч ганцаараа явсан, гэмтэж бэртсэн хүн байхгүй. Холбогдох байгууллагууд шалтгаан нөхцөлийг тодорхойлохоор үзлэг шалгалт хийж байна" хэмээн албаныхан мэдээллээ.
Сэтгэгдэл (2)