Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги “Үндэсний номын баяр”-ыг тохиолдуулан Төв аймгийн Залуучуудын холбоотой хамтран “Номтой нөхөрлөе” өдөрлөгийг өчигдөр зохион байгуулсан байна.
Өдөрлөгт тус аймгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд болон Залуучуудын холбооны удирдлагууд оролцож, 500 гаруй ном хандивласныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хоригдлын Номын санд байршуулжээ.
Энэ нь хоригдлуудыг бие даан суралцах боломжоор хангах, тэдэнд мэдлэг боловсрол олгох, нийгэмшүүлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.