Их Британийн хоёр дахь том хот мягмар гарагт дампуурлаа зарлаж, нийт 760 сая фунт стерлинг буюу 956 сая доллартой тэнцэх нэхэмжлэл хүлээн авч, шаардлагагүй бүх зардлаа танажээ.
Тодруулбал, нэг сая гаруй хүн амтай Бирмингем хотын зөвлөл мягмар гарагт мэдэгдэл гаргаж, зайлшгүй шаардлагатай үйлчилгээнээс бусад бүх зардлыг зогсоож байгаагаа олон нийтэд дуулгажээ. Учир нь хотын захиргаа дээрх зардалтай дүйх цалингийн нэхэмжлэлийг төлж барагдуулж чадахгүй болжээ. Хот одоо 2023-24 оны санхүүгийн жилд 87 сая фунт стерлинг буюу 109 сая ам.долларын алдагдал хүлээх төлөвтэй байна.
Зөвлөлийн дэд дарга Шарон Томпсон мягмар гарагт Зөвлөлийн гишүүдэд хэлэхдээ "Удаан үргэлжилсэн асуудлууд, тэр дундаа зөвлөлийн түүхэн тэгш цалинтай холбоотой асуудал тулгарлаа. Үүнд Их Британийн эрх баригч Консерватив намыг буруутгаж, Бирмингемээс "Үе үеийн консерватив засгийн газрууд нэг тэрбум фунт стерлингийн санхүүжилт авсан" гэжээ.
Олон соёлын өлгий болсон уг хот нь Английн төв хэсэгт хамгийн томд тооцогдоно. Өнгөрсөн жил Хамтын нөхөрлөлийн орнуудын спортын томоохон арга хэмжээ болох Хамтын нөхөрлөлийн наадмыг зохион байгуулсан бөгөөд 2026 онд Европын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)