Даваа гарагт БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин дэлхийн "Их 20" эдийн засгийн чухал уулзалтыг түүхэндээ анх удаагаа алгасахаар болжээ. Харин түүний оронд Ерөнхий сайд Ли Цян энэ амралтын өдөр Шинэ Делид болох арга хэмжээнд оролцоно гэж мэдэгдэв.
Ши Жиньпин "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоогүй нь Хятад болон зохион байгуулагч орон Энэтхэгийн хооронд хурцадмал байдал, ялангуяа тэдний хилийн маргаан, Энэтхэг АНУ-ын өдөр бүр нэмэгдэж буй нөхөрсөг харилцаанаас үүдэлтэй.
2008 онд болсон анхны дээд хэмжээний уулзалтаас хойш тохиолдож байгаагүй томоохон татгалзсан хариуг БНХАУ-ын талаас илгээв. Харин "Их 20"-д багтдаг бусад улсууд Хятадын удирдагчийг ирэхийг хүсээгүй гэх хариуг тийм ч таатай хүлээж авахгүй нь мэдээж.
"Их 20"-ийн уулзалт нь олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон форум юм. Уг форумд Хятад улс холбогдох арга хэмжээг чухалчлан үзэж, идэвхтэй оролцсоор ирсэн байдаг. Ковидын тахлын үед ч Ши Жиньпин 2020, 2021 онд болсон уулзалтуудад видео холбоосоор оролцсон.
Энэ удаад мөн Украинд дайны гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр олон улсын баривчлах тушаал сонсоод байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч мөн дээд хэмжээний уулзалтыг алгасна. Харин оронд нь ОХУ-ын гадаад хэргийн сайд нь төлөөлөх ажээ.
Л.Сайнаа