Өмнөд Америкийн хамгийн том нуур Титикака нуурын усны түвшин огцом буурч, ширгэх хэмжээнд хүрээд байна. Энэхүү нөхцөл байдал нь орон нутгийн иргэд амьжиргаагаа залгуулдаг аялал жуулчлал, загас агнуур, хөдөө аж ахуйд сөргөөр нөлөөлж байгаа юм.
Нуурын эрэгт түшиглэн амьдардаг 63 настай Назарио Чарка "Бид одооноос арванхоёрдугаар сар хүртэл юу хийхээ мэдэхгүй байна, учир нь усны түвшин хэт буурсан" гэж CNN-д ярьжээ.
Перу, Боливийн хилийн дагуу 3200 гаруй хавтгай дөрвөлжин миль талбайг эзэлдэг Өмнөд Америкийн хамгийн том нуурын цэнхэр ус олон орны зочдыг татсаар ирсэн. Дотоод тэнгис гэж нэрлэгддэг энэ газарт Аймара, Кечуа, Уросын уугуул иргэд амьдардаг бөгөөд Андын нурууны төв хэсэгт 3,800 метрийн (12,500 фут) өндөрт оршдог. Энэ нь дэлхийн хамгийн өндөрлөгт оршдог усан онгоцны нуур аж. Хэт өндөрлөгт байдаг нь нуурыг нарны цацрагийн нөлөөгөөр түргэн ууршихад нөлөөлж байна.
Гурван сая гаруй хүн нуурын эргэн тойронд амьдардаг бөгөөд усыг тулгуурлан загасчлах, газар тариалан эрхлэх, жуулчдыг татах зэрэг нь гадуурхагдсан бүс нутгийн эдийн засгийн гол хөшүүрэг юм. Гэвч уг нуур тэр ид шидээ алдах эрсдэлтэй болсон.
Усны түвшин жил бүр хэлбэлздэг ч уур амьсгалын өөрчлөлтийн улмаас эдгээр өөрчлөлтүүд улам бүр эрс нэмэгдсэн. CNN-ийн цаг уурч Тейлор Уордын хэлснээр, улирлын дээд халалтын давалгаа ууршилт ихсэж, нуурын усны түвшин буурахад хүргэсэн бөгөөд ган гачгаас үүдэлтэй усны хомсдол улам бүр дорджээ.
Перугийн цаг уур, ус судлалын үндэсний албаны (Сенамхи) Пуно дахь захирал Сикто Флорес CNN-д хэлэхдээ 2022 оны наймдугаар сараас 2023 оны гуравдугаар сар хүртэл хур тунадас дунджаас 49 хувь бага байсан. Ээнэ хугацаанд усны түвшин ихэвчлэн сэргэдэг борооны улирал эхэлнэ гэв.
Л.Сайнаа