Хятадын хойд хэсгийн Шаньси мужид байрлах Цагаан хэрмийн нэгээхэн хэсгийг экскаватороор гэмтээсэн хоёр хүнийг саатуулжээ. Тодруулбал, Янчянхэ тосгонд байрлах хэрмийн хэсгийн хананд цоорхой үүссэн тухай мэдээллийг наймдугаар сарын 24-нд Юүюү дүүргийн эрх баригчид хүлээн авсан гэж CCTV мэдээлэв.
Мөрдөн байцаалтын дараа цагдаа нар 38 настай эрэгтэй, 55 настай эмэгтэйг экскаватор ашиглан ханыг сэтэлж, хананы бүрэн бүтэн, аюулгүй байдалд нөхөн сэргээшгүй хохирол учруулсан болохыг илрүүлжээ. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэж цагдаа нар мэдэгдэв.
32 дугаар цагаан хэрэм гэгддэг энэ газар Мин гүрний (1368-1644) үеийн бүрэн бүтэн үлдсэн уг хэрэм харуулын цамхагуудын нэг юм. Мөн тус аймгийн соёлын дурсгалт газруудын жагсаалтад багтдаг. Цагаан хэрэм 1987 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгджээ.