“ЕКАТ-2023” фестивальд ШУТИС-ийн Ахлах багш, Олон улсын хэмжээний мастер Г.Ерөөлбат дасгалжуулагчаар удирдуулсан Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн нэгдүгээр курсын оюутан Э.Энхдалай, Г.Марал, Олон улсын шүүгч Т.Болор нар багийн дүнгээр тавдугаар байрт шалгарч оролцлоо. Тэмцээнд 11 орны 18 их сургуулийн 36 багийн тамирчид өрсөлдсөн бөгөөд тамирчид 4 хэрэглэлийн буюу цагариг, булав, бөмбөг, туузтай 8 дасгалын нийлбэрээр тавдугаар байрт шалгарчээ.