Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Батлан хамгаалахын сайд Алексей Резниковыг огцруулж байгаагаа бямба гарагт мэдэгдсэн. Улмаар тэр 19 дэх сардаа үргэлжилж буй дайны нөхцөл байдалд шинэ Батлан хамгаалахын сайдын албан тушаалд Рустем Энверович Умеровыг санал болгож байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл бид түүний тухай мэдээллийг хүргэж байна.
Рустем Энверович Умеров нь 1982 оны дөрөвдүгээр сарын 19-нд ЗХУ-ын Самарканд мужийн Булунгур хотод төрсөн. Украины улс төрийн зүтгэлтэн, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, буяны үйлстэн юм. “ Голос ” намаас есдүгээр хурлын (2019-2022) Украины Ардын депутат. 2022 оноос хойш - Украины Төрийн өмчийн сангийн дарга. 2023 оны есдүгээр сарын байдлаар тэрбээр Украины Батлан хамгаалахын сайдын албан тушаалд нэр дэвшиж байна. Мөн тэрбээр Крым Татар ард түмний Курултайн төлөөлөгч, Мустафа Жемилевийн зөвлөх билээ.
1982 онд Узбекистаны ЗХУ-ын Самарканд мужийн Булунгур хотод цагаачдын гэр бүлд төрсөн. Түүний эцэг Умеров Крым Татар, Муслим Суннит гаралтай нэгэн. Харин ээж нь үйлдвэрийн инженер Мерьем Умерова юм. Түүний том ах Аслан нь 1976 онд төрсөн, Крым Татаруудын Межлисийг ивээн тэтгэгчдийн нэг юм.
Түүний элэнц өвөг эцгүүдийн нэг Сеит-Ибраим нь Алуштагийн ойролцоох нэгэн тосгоны дарга байсан. Өөр нэг элэнц өвөө Амет Мустафа нь Алушта сүмийн имам хатиб байсан гэлцдэг. 1944 оны тавдугаар сард Умеровын гэр бүлийг Крымээс Төв Азид албадан гаргажээ. Тавин жилийн дараа, 1980-аад оны сүүлээр Крым татаруудыг эх оронд нь буцаах ажил эхлэхэд Умеровын гэр бүл Крымд буцаж ирэх боломжтой болсон аж.
Рустем Умеров гэрлэсэн, хоёр хүүхэдтэй.
Боловсрол
Рустем Умеров Танковое тосгонд Крымын авьяаслаг хүүхдүүдэд зориулсан интернатыг төгссөн. Ирээдүйн манлайлагч солилцооны хөтөлбөрийн гишүүн (FLEX, АНУ). 1998 онд Украинд буцаж ирээд Үндэсний удирдлагын академийн Эдийн засгийн факультетийг санхүү, зээлийн мэргэжлээр төгссөн.
Карьер
Рустем Умеров ажлын гараагаа "lifecell" компанид (Украины үүрэн холбооны оператор) эхлүүлж, 2004-2010 онд янз бүрийн удирдах албан тушаал хашиж байжээ.
2003—2007 он - Техникийн газрын GSM / TDMA сүлжээний хөгжлийн хэлтэс - Сайтын удирдлага, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга.
2007—2010 он — Санхүүгийн газар — Худалдан авалт, логистик, гэрээний удирдлагын хэлтсийн дарга.
2010 он - Маркетинг, борлуулалт, захиалагчтай харилцах газар - Өөрчлөлтийн хэлтсийн дарга; Хувийн сегмент дэх борлуулалтын газар - Түгээх болон өөр борлуулалтын сувгуудын хэлтсийн дарга
2010-2011 он - ICG Investments компанийн гүйцэтгэх захирал
2011-2013 он - iCapital компанийн гүйцэтгэх захирал.
2013—2019 он - ASTEM-ийн гүйцэтгэх захирал. ASTEM нь харилцаа холбоо, мэдээллийн технологи, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг удирддаг.