ОХУ-ын хөлсний цэргийн “Вагнер” бүлэглэлийн удирдагч Евгений Пригожин өнгөрсөн лхагва гаргийн шөнө Москва хотоос баруун хойд зүгт орших Тверь мужийн нутаг дэвсгэрт хувийн онгоцоор зорчиж байгаад осолдож, бүх зорчигчдын хамтаар амь эрсэдсэн юм. Энэ талаар ОХУ-ын төрийн мэдээллийн хэрэгслүүд баталсан. Түүнд эмгэнэл илэрхийлж ОХУ-ын Санкт-Петербург хотын оршин суугчид бүлэглэлийн байрны гадаа зул асааж, цэцэг өргөв.
Дэлхийн зарим улсад энэ үйл явдлыг санамсаргүй осол биш, харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины тушаал байсан гэж үзэж байгаа. Тэдний нэг нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден юм. Тэр энэ талаар хэлсэн үгэндээ,
"Юу л болоод өнгөрөв дөө. Хэлэхэд хэцүү юм. Гэхдээ болсон үйл явдалд гайхаад байх зүйл огт байхгүй гэдгийг хэлье. Уг осолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины нөлөө их байгаа. Миний мэдэхийн л ОХУ-ын газар нутаг дээр Путины оролцоогүй зүйл гэж үгүй. Тийм дээ ч энэ осол Владимир Путины “элит”-үүдэд өгсөн сануулга болж байна” гэв.
Түүнчлэн ослын дараагаар Владимир Путин Москва хотод дэлхийн хоёрдугаар дайны Курскийн тулалдааны ялалтын 80 жилийн ойн баярыг тохиолдуулан үг хэлэхдээ Евгений Пригожин болон “Вагнер” бүлэглэлийн талаар үг унагасангүй. Харин тэр Укрианд тулалдаж байгаа Оросын армийн цэргүүдэд хандан баяр хүргэсэн байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)