Монголбанкнаас зарласан сүүлийн үеийн валютын ханшаар нэг ам.доллар 3248.97 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь нэг долоо хоногийн өмнө буюу есдүгээр сарын 11-ны өдрийн ханштай харьцуулбал 28.11 төгрөгөөр /3220.86/ өссөн үзүүлэлттэй байна.
Есдүгээр сарын 1-нд 3202.01 төгрөгтэй тэнцэж байсан доллар сарын хоёдугаар хагасын төгсгөлд 46.96 төгрөг буюу 1.46 хувиар өслөө.
М.Сүхэхэй