ХХБ өнгөрсөн хугацаанд Хуримтлалтай Монгол аянаараа дамжуулан ДОЛООН харилцагчид байр бэлэглэж, 20 гаруй харилцагчаа гадаадад аялуулж, нийт 2,000 гаруй харилцагчаа урамшуулсан байна. Тэгвэл өнөөдөр (2025.04.16) “ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ” урамшуулалт хөтөлбөрийн 2025 оны 03-р сарын азтай 50 харилцагч шагналаа гардан авлаа.
Түүнчлэн бид хуримтлалтай Монгол иргэдийг бий болгох зорилгынхоо хүрээнд ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээндээ 2025 оны 04.13–05.13 дуустал “ҮРЖДЭГ САР” урамшуулалт хөтөлбөрөө 2 дахь сардаа зарлаад байна.
Та TDB online апп-ынхаа Хялбар хуримтлал цэснээс Хариултаа хадгалъя үйлчилгээг идэвхжүүлээрэй. Урамшууллын хугацаанд цуглуулсан нийт дүн 25,000₮ хүрвэл бид хуримтлалд тань 25,000₮ нэмж олгох юм. Харилцагч та өмнө нь хариултаа хадгалъя үйлчилгээнд бүртгэлтэй байсан бол бүртгүүлсэн дүнгээ урамшууллын хугацаанд нэмэгдүүлээрэй. Ингэж шинээр хуримтлуулсан дүн 25,000₮ болоход бид мөн 25,000₮ нэмж олгох юм.
Хэрэв та ХХБ-ны харилцагч биш бол TDB online апп-г татаж аваад, маш хурдан хугацаанд харилцагчаар бүртгүүлээрэй. Харилцагч болсныхоо дараа мөн TDB online апп-аараа,хадгаламжаа үүсгэж, “ҮРЖДЭГ САР” урамшуулалт хөтөлбөрт оролцоорой.
Хуримтлалыг дадал болгож, азтан болсон нийт харилцагчдаа ахин баяр хүргэе.
ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Сэтгэгдэл (3)