Хөгжлийн банкаас томоохон зээл авсан, зээлийн эргэн төлөлтөө хийхгүй байгаа компани, ААН-үүдийг шүүхэд өгч, асуудлыг нь шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Энэ талаар "Эрэл" ХХК-ийг шүүхэд өгсөн ч шүүх хуралдаан бололгүй, 14 удаа хойшлоод байгааг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээллээ.
Тэрбээр "Хөгжлийн банкны том зээлдэгчдийн нэг “Эрэл” ХХК-д "Байшин үйлдвэрлэх комбинат" төсөлд зориулж 2013 онд 23 сая ам.доллар, мөн 2014 онд 13 сая евро тус тус олгосон. "Эрэл” ХХК нь 2013 онд 709.3 мян $ хүү төлснөөс өөр аливаа эргэн төлөлт хийгээгүй. Өнөөдрийн байдлаар 183.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, зээл чанаргүй ангилалд орсон. Банкны зүгээс 2020 онд шүүхэд хандсан ч өнөөдрийг хүртэл шүүх хурал хуралдаж чадахгүй 14 удаа хойшилсон байдалтай байна" гэв.
Сэтгэгдэл (1)