Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэн “Сэргэлтийг хамтдаа” уриан дор өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Төр засаг, хувийн хэвшил, уул уурхайн салбарын тал талын оролцогчид, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, судалгаа шинжилгээний байгууллагын төлөөллүүд оролцож байна.
Монгол Улсын нүүрсний салбарын хөгжлийн дараагийн үе шатыг тодорхойлох, салбарын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний экспорт, худалдааны нөхцөлийг сайжруулах, техник технологийн дэвшлийг танилцуулах, нүүрсний зах зээлийн нөөц, боломж, тулгамдсан асуудлаа хэлэлцэх нь чуулга уулзалт, үзэсгэлэнгийн нэн тэргүүний зорилт.
“Coal Mongolia-2022” чуулганы эхний салбар хуралдаан нь “Шинэ сэргэлтийн бодлого нүүрсний салбарт, нүүрсний салбарын оролцогч талууд” сэдвээр үргэлжилж буй юм. Ийнхүү уншигч та бүхэнд "Coal Mongolia-2022" чуулга уулзалтын үеэрх фотог хүргэж байна.