Монголын банкны холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ: "Нийгмийн даатгалын шимтгэл, автомашины хураамжийг дэлхий нийтээрээ хэрэглэдэг. Олон улсын банк санхүүгийн байгууллагад банкны зээлийн шимтгэл гэж 10 хүртэлх хувийг шимтгэлд авдаг байсан. Харин 2008-2010 оны санхүү эдийн засгийн хямралын дараагаас энэ хувь буурч олон улсад нэг хүртэлх хувийн шимтгэлийг ихэнх нь авдаг. Жишээлбэл, Монгол Улсын Чингис, Самуурай зэрэг бонд гарахад үүнээс илүү өндөр шимтгэл төлдөг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд дунджаар 0.75 хувийн шимтгэл авдаг. Монгол Улсад дагаж мөрдөж байгаа 12-13 хуульд банкны шимтгэл авах талаар тусгасан байна.
2013 онд Капитрон банкны харилцагч банкны шимтгэлийн талаар шүүхэд хандаад Капитрон банкны талд шийдэгдсэн байдаг.
Авч байгаа нэг хүртэлх хувийн шимтгэл үйлчилгээний зардал болдог гэсэн үг. Жишээлбэл, банк, харилцагчид зээл олгохын тулд 43 үйлдэл хийдэг. Түүнд зарцуулагдах гэрэл, тог цахилгаан, цаас, компютерын хор гэх мэт үйлчилгээний хөлсөд үүнийг авахаас өөр аргагүй байдаг" гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (5)