Өчигдөр буюу зургаадугаар сарын 2-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 155 сая төгрөгийн үнийн дүн бүхий 713 мянган ширхэг хувьцааг арилжаалсан гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. Үүнээс 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байжээ.
"Ремикон" ХК (RMC +10.47%), "Дархан нэхий" ХК (NEH +5.76%) болон "Инвескор ББСБ" ХК (INV +2.70%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -12.50%), "Талх чихэр" ХК (TCK -7.91%)" болон "Мик холдинг" ХК (MIK -6.30%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 43,016 ширхэг нэгж эрхийг 29.2 сая төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 40 ширхэг үнэт цаасыг 3.9 сая төгрөгөөр тус тус арилжааллаа. ТOP-20 индекс 0.79 хувиар өсөж, 34,206.81 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4.9 их наяд төгрөг боллоо.
Сэтгэгдэл (1)