-
2013 оны 7 сарын 25
Энэтхэгийн Цагдаагийн газар өнгөрсөн долоо хоногт хортой хоолоор үйлчилж, 23 хүүхдийг амиа алдахад хүргэсэн бага сургуулийн захирлыг баривчиллаа. Сургуулийн захирлыг эмгэнэлт хэрэг болсноос хойш хайж байсан хэмээн албаныхан мэдээллээ. Харин захирал эмэгтэй Мийна Кумари өчигдөр өөрөө ирж баривчлуулсан байна.
-
2013 оны 7 сарын 25
Зааны ясан эрэг улсын хамгийн том шоронд бослого гарснаар гурван хоригдол амиа алдсан байна. Абиджан хотын шоронгийн хоригдлын мэдээлснээр хамгаалалтын ажилтнууд оргох гэж байна хэмээн сэжиглэсэн хориглуудыг нүүлгэн шилжүүлэх үед үймээн эхэлжээ.
-
2013 оны 7 сарын 25
Өчигдөр Испанийн баруун хойд хэсгийн Галисия бүс нутагт галт тэрэг замаасаа гарч осолдсоноор 45 хүн амиа алдаж, олон арван хүн бэртэж гэмтээд байна.
-
2013 оны 7 сарын 25
Кэмбрижийн гүн Уиллиам болон гүнж Кэйт нар анхны хунтайждаа Цорц Александ Лиус хэмээх нар хайрлажээ. Энэ талаар Кенсингтон ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
-
2013 оны 7 сарын 24
БНХАУ-ын Дэд ерөнхийлөгч БНАСАУ-д айлчлах тухай тус улсын Гадаад хэргийн яам мэдээллээ. Энэ нь хоёр талын цав суусан харилцааг сайжруулах зорилготой аж.
-
2013 оны 7 сарын 24
Технологийн хөгжил эцэг эхчүүдэд төрөөгүй хүүхдээ тэврэх боломж олгож буй талаар эх сурвалж мэдээллээ. Эцэг эхчүүд эхийнхээ хэвлийд байгаа үрийнхээ гурван хэмжээст загварыг хэвлүүлэн авах боломжтой болсон талаар зохион бүтээгчид мэдээлсэн байна.
-
2013 оны 7 сарын 24
Мяньмар улс өчигдрөөс улс төрийн хоригдлуудыг суллаж эхэлжээ. Тус улсын Ерөнхийлөгч Их Британид айлчлах үеэрээ 2014 оны эцэс гэхэд улс төрийн хоригдлуудыг суллана хэмээн амласан нь хэрэгжиж эхэллээ гэж барууны хэвлэлүүд бичиж байна.
-
2013 оны 7 сарын 24
Испанийн Вера хотын наран шарлагын газар анхаарал татам үйл явдал боллоо. 729 хүн чармай нүцгэлж, нэгэн зэрэг Газар дундын тэнгист сэлснээр Гиннессийн рекорд тогтоосон байна.
-
2013 оны 7 сарын 24
Японы нийслэлд реклам сурталчилгаа хийх нэгэн содон арга дэлгэрч байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Энэ бол залуухан эмэгтэйчүүдийн шилэн трикон дээр реклам байршуулах явдал юм. Анхаарал татах байдал болон триконы өнгө таардаггүй учраас заавал шилэн триког сонгосон байна.
-
2013 оны 7 сарын 24
Нью-Йорк хотын даргад нэр дэвшигч Антони Вэйнер сексийн харилцааны асуудалд орооцолдсон тухайгаа мэдэгдлээ. Хоёр жилийн өмнө мөн л ийм асуудлаас үүдэн Конгрессыг орхисон тэрээр эхнэрээ хуурч, залуухан эмэгтэйтэй сексийн харилцаа тогтоож, эрээ цээргүй мессеж явуулснаа хүлээн зөвшөөрсөн байна.
-
2013 оны 7 сарын 24
БНХАУ авлигын хэргийн асуудлаас болж ойрын таван жилд нийслэл болон орон нутгуудад шинээр Засгийн газрын ордон барихыг хориглолоо. Энэ нь тус улсын Ерөнхийлөгч Ши Жинпин эрх баригч Коммунист намын нэр хүнд авлига, үрэлгэн байдалтай холбогдон унаж байгаагаас сэргийлсэн алхам боллоо хэмээн үзэж байна.
-
2013 оны 7 сарын 24
400 мянга гаруй католик шашинтан Бразилийн Рио Де Жанейро хотод Дэлхийн залуучуудын өдрийн баярыг тэмдэглэхээр цуглаад байна. Энэхүү баярын нээлт маргааш Копакабана наран шарлагын газарт б
-
2013 оны 7 сарын 24
Гэмт хэргийн “Аль Кайда” бүлэглэл Иракын хоёр шоронгоос олон зуун хоригдол оргуулсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тус бүлэглэлийн мэдэгдэлд шоронгууд руу халдсан нь өөрсдийн хоригдлуудаа суллах ажлын нэг хэсэг байсан гэжээ.
-
2013 оны 7 сарын 24
Энэ сарын эхээр Канадын Куэбэк хотод галт тэрэг осолдож олон хүн амиа алдсан билээ. Тэгвэл энэхүү явдлын дараагаас Канадын эрх баригчид төмөр замын эрх зүйн зохицуулалтаа чангатгахаар шийдсэн байна.
-
2013 оны 7 сарын 24
Германд нацистуудыг хайж эхэлжээ. Энэ нь дайны үеийн гэмт хэрэгтнүүдийг нэгийг ч үлдээхгүй баривчилж, шударга ёсны өмнө хариуцлага хүлээлгэх ажилтай холбоотой аж. Тиймээс нацистуудыг хайх ажил орон даяар эхэлсэн бөгөөд тэдний талаар мэдээлэл өгөхийг хүссэн зарлалын хуудсууд Германы гудамжуудад олноор наагдсан байна.
-
2013 оны 7 сарын 24
Эрх баригчдыг авлигын сүлжээ үүсгэлээ хэмээн тэмцэж буй Болгар улсын жагсагчид өчигдөр парламентын ордны хаалгуудыг хаан жагссан байна. Үүний улмаас 100 гаруй улс төрч, сэтгүүлчид ордноос гарч чадахгүйд хүрсэн байна. Энэ байдал таван цаг үргэлжилсэн аж.
-
2013 оны 7 сарын 24
Кэмбрижийн гүн, гүнтэн нар анхны хүүгээ олон нийтэд харууллаа. Даваа гарагт Лондон хотын Гэгээнтэн Мэригийн эмнэлэгт хүүгээ төрүүлсөн гүнж Кэйт Миддлетон өчигдөр 19 цагийн үед эмнэлгээс гарчээ.
-
2013 оны 7 сарын 24
БНАСАУ шинэ үеийн алсын зайны пуужин хөөргөх “Тонхэ” цоцолбор барьж байгуулах ажлаа түр зосоогоод байгаа тухай баримтыг хиймэл дагуулын зургууд нягталж байна.
-
2013 оны 7 сарын 23
Египетийн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Адли Мансур иргэддээ хандан эвлэрэхийг уриалжээ. Тэрээр уг мэдэгдлээ төрийн телевизээр дамжуулан хийсэн байна.
-
2013 оны 7 сарын 23
Кэмбрижийн гүн Уиллиам болон гүнж Кэйт Миддлетон нар орон нутгийн цагаар даваа гаргийн 16:24 цагт анхны хүүхдээ өлгийдөн авсан. Тэдний хүү 3 кг 798 гр жинтэй төрсөн юм. Хааны гэр бүл болон англичуудыг ихээр баярлуулсан хүү тус улсын түүхэн дэх хамгийн том биетэй хунтайжаар тодроод байна. Хүү том биетэй төрснийг ээжийнх нь илүү тээлттэй холбон үзэж байна.