Кэмбрижийн гүн, гүнтэн нар анхны хүүгээ олон нийтэд харууллаа. Даваа гарагт Лондон хотын Гэгээнтэн Мэригийн эмнэлэгт хүүгээ төрүүлсөн гүнж Кэйт Миддлетон өчигдөр 19 цагийн үед эмнэлгээс гарчээ.
Тэднийг эмнэлгээс гарах үед хэвлэлийнхэн болон олон иргэд шинэхэн хүүг харахаар цугларсан байна. Хүүгээ өлгийдөн авсан Кэйт, Уиллиам нар ихэд баяртай харагдсан бөгөөд бяцхан хунтайжийг хүмүүст харуулж, зураг дарахыг зөвшөөрсөн байна.
Хунтайж Уиллиам одоо хүртэл нэр өгөх тухай бодсоор л байна хэмээн мэдэгджээ.
Даваа гарагт 3 кг 798 гр жинтэй мэндэлсэн Их Британийн шинэ хунтайж тус улсын түүхэн дэх хамгийн том төрсөн залгамжлагч болоод байгаа юм. Түүнийг төрсөн тухай албан ёсны мэдээллийн дараа твиттерт минут тутамд 25300 жиргээ шинэ хунтайжийн талаар бичигдсэн байжээ.

Д.Идэр