-
2015 оны 5 сарын 04
Сэлэнгэ аймгийн прокурор Г.Чагдаа тус аймгийн цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчны газрын эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан ажлын хэсгийг ахлаж 2015 оны 04 дүгээр сарын 07-ноос 09-ны өдрүүдэд гэмт хэргийн гаралт өндөртэйд тооцогддог Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Сайхан, Хушаат зэрэг сумдад ажиллажээ.
-
2015 оны 5 сарын 04
Өвөрхангай аймгийн Прокурорын газар шалгалт хийжээ
-
2015 оны 5 сарын 04
Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээ энэ сарын 1-3-ны өдрүүдэд боллоо. Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотноо айлчиллаа. Айлчлалын хоёр дахь өдөр/05.02/-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан Сөүл хотод байрлах Монгол сургуульд очин сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм.
-
2015 оны 5 сарын 04
Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ жил тохиож ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг энэ сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотноо айлчилж, Сөүл хотын дарга Пак Вон Сун тэргүүтэй албаныхантай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд харилцаагаа улам бэхжүүлэн өргөжүүлэх хэлэлцээрүүдийг хийсэн юм. Айлчлалын багт нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал тэргүүтэй холбогдох албаныхан байлцлаа. Мөн энэ үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Сөүл хотын дарга Пак Вон Сүн нар хотын хөгжил, цахим засаглал, аялал жуулчлал, байгаль орчны салбарыг улам хурдацтай өргөн хүрээнд хөгжүүлэх чиглэлээр санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд Сөүл хотын төв талбайд “Улаанбаатарын өдөр” болон “Сөүл Фрэндшип Фэйр” наадмын хэмжээ, урлагийн тоглолтыг зохион байгуулсан юм. Энэхүү тоглолтыг төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар найруулж, тоглолтод МУГЖ Н.Амгалан, Ж.Алтанцэцэг, Ө.Уянга, Г.Ариунбаатар, дуучин С.Наран, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, хөгжмийн зохиолч, продюссер Б.Чинбат зэрэг дуучид болоод Үндэсний дуурь бүжгийн эрдмийн чуулга,Улсын филармони, “Домог”, “Арга билиг” зэрэг хамтлаг тэргүүтэй урлагийнхан оролцлоо.
-
2015 оны 5 сарын 04
Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж Хүний эрхийн Үндэсний Комиссоос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хийсэн шалгалтын дүнг хэлэлцжээ. Хуралд УЕПГ болоод ШШГЕГ-ын холбогдох хүмүүс оролцсон бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчлийг хэлэлцэхэд санал нийлэхгүй олон асуудал гарсан байна.
-
2015 оны 5 сарын 04
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Олон улсын санхүүгийн корпорацийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Бизнесийн хяналтын шинэтгэл” төсөл, Хүнсчдийн холбоо, Орхон аймгийн МХГ-тай хамтран Эрдэнэт хотод дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 02-ны өдрүүдэд “Эрсдэлд суурилсан хяналт-хүнсний аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгууллаа.
-
2015 оны 5 сарын 04
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.
-
2015 оны 5 сарын 04
“Монголын цахим сэтгүүл зүйн анхдугаар форум”-д Т.Аюурсайхан илтгэл тавилаа
-
2015 оны 5 сарын 04
Шадар сайд У.Хүрэлсүх ШӨХТГ-ын үйл ажиллагаатай танилцлаа
-
2015 оны 5 сарын 04
Аж үйлдвэрийн яам нь Аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогын баримт бичгээ боловсруулж, УИХ-д өргөн бариад байна. Бодлогын баримт бичгийн хамт аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн зураглал гарч байгаа бөгөөд эхний төлөвлөгдөж буй үйлдвэр нь Газрын тос боловсруулах үйлдвэр юм.
-
2015 оны 5 сарын 04
ррр
-
2015 оны 5 сарын 04
Бараа бүтээгдэхүүн худалдагч, аж ахуй нэгжүүдийг хэрэглэгчдийн эрх ашгийг хохироохгүй байх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, стандартын чанар, шаардлага хангасан хүнсний бараа бүтээгдэхүүнээр хангагдаж буй эсэхэд анхаарал хандуулах, хуурамч бараа бүтээгдэхүүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор ШӨХТГ төрийн бус байгууллагууд, аж ахуй эрхлэгчидтэй хамтарч хууль, эрх зүйн зөвлөмж зөвлөгөө өгөх “ХЭРЭГЛЭГЧ ТАНТАЙ ХАМТ” өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбай дээр зохион байгууллаа.
-
2015 оны 5 сарын 04
Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.
-
2015 оны 5 сарын 04
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/370 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ургах наран хорооллын урд талын авто зам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд баригдах “Улаанбаатарын дулааны Ү цахилгаан станц”-ын ус хангамж, ариутгах татуургын инженерийн хангамжийн шийдлийг судалж, санал боловсруулан шийдвэрлүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ажиллана.
-
2015 оны 5 сарын 04
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймагт нөөцийн мах худалдаанд гарсан.
-
2015 оны 5 сарын 04
Офицерын түвшин тогтоох үзлэг эхэлжээ
-
2015 оны 5 сарын 04
Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Цэргийн штаб ”Герман-Монголын МСҮТ” -ийн хамтран халагдаж ирсэн цэрэг дайчдад мэргэжил эзэмшүүлэх түр сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулахаар болжээ.
-
2015 оны 5 сарын 04
Нийслэлийн Засаг дарга “Татан буулгах ажлыг зохион байгуулах комисс томилох тухай” А/382 дугаар захирамж гаргаж, “Улаанбаатар сан” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг баталлаа.
-
2015 оны 5 сарын 03
Хэлэлцүүлгийн эхэнд Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал “Өнгөрсөн жил УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн төсвийн дэмжлэгийг тавин хувиар бууруулж, 100 гаруй ажилтан цомхотголд өртлөө.
-
2015 оны 5 сарын 03
Манай улсын иргэдийн ихээр зорчдог БНСУ-ын визний материал бүрдүүлэх журамд өөрчлөлт орсон байна. Тиймээс виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалтыг хүргэж байна.