-
2015 оны 5 сарын 05
Ховд аймгийн Булган, Үенч суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч өнгөрсөн хоёрдугаар сард хорио цээрийн дэглэм тогтоосон билээ. Хорио цээрийг энэ сарын 2-нд цуцалсан байна. Тус хоёр сумын зургаан багийн 75 өрхийн нийт 922 мал шүлхийгээр өвчилжээ. Булган, Үенч, Алтай сумын нийт 38 мянга гаруй малын 97 хувьд хоёр дахь шатны вакцинжуулалтыг хийсэн байна.
-
2015 оны 5 сарын 05
Улаан бурхнаар өвчилсөн 17 иргэн эрчим эмчилгээ хийлгэж байна
-
2015 оны 5 сарын 05
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нийслэлийн 9 дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэстэй хамтран “Хүнсээ зөв сонгоё” сэдэвт сургалтыг ЕБС-уудын дунд зохион байгууллаа. Сурагчдын хоол, хүнсний талаархи мэдлэгийг дээшлүүлэх, зөв хооллохын ач холбогдлыг таниулах, дадал олгох зорилготой энэхүү сургалтад ерөнхий боловсролын төрийн 119, хувийн 94, нийт 213 сургуулийн дунд, ахлах ангийн 97504 сурагчид хамрагдав.
-
2015 оны 5 сарын 05
Маргаашнаас ихэнх нутгаар, 7, 9-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун болон төвийн нутгаар хур тунадас, цас орно.
-
2015 оны 5 сарын 05
БНСУ-ын виз олгох журамд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал визний журамд гурван өөрчлөлт орсоны нэг нь урилгагүй виз мэдүүлдэг болсон байна. Мөн санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтаас чөлөөлөгддөг хөнгөвчлөгдсөн нөхцөлд хамрагдах иргэдийг хүрээг нэмсэн. Хоёрдугаарт санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтыг нэгтгэсэн зэрэг өөрчлөлтийг оруулжээ. Энэхүү журмын өөрчлөлтийг өнгөрсөн сарын 13-наас мөрдөж эхэлсэн байна.
-
2015 оны 5 сарын 05
Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүхэн байна.
-
2015 оны 5 сарын 05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
2015 оны 5 сарын 05
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Дорнод Монголын тал нутгаар 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14метр, шороон шуурга шуурна. 5-7 градус дулаан байна.
-
2015 оны 5 сарын 04
Г.Эрхэмбаяр тэргүүтэй бөхчүүд Түмэнцогт суманд хандив өргөлөө
-
2015 оны 5 сарын 04
Хэнтий аймгийн прокурорын газраас тээвриин хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шалгаад, шалгалтын дүнг хэлэлцээд гарсан шийдвэрийн дагуу эрх хасах ял бүхий хяналтанд байгаа хүмүүсийг цуглуулан 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Шийдвэр гүйцэтгэх тасагтай хамтран зөвлөгөөн ярилцлагыг зохион байгуулжээ.
-
2015 оны 5 сарын 04
16 дугаар байрны хөрсийг хүчитгэх ажлыг маргааш эхлүүлнэ
-
2015 оны 5 сарын 04
Монгол Улсад 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэд нийгэмд оролцох эрхээ өдөр бүр зөрчүүлж байдаг нь нууц биш. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран халамжлах цогц үйлчилгээ манайд дутмаг. Энэ талаар “Сонгино бие даан амьдрах” төвийн тэргүүн М.Чулуун-Эрдэнэтэй уулзаж цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар ярилцлаа.
-
2015 оны 5 сарын 04
Баянзүрх дүүргийн удирдлагын зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны 11 дүгээр хуралдаанаар “Боловсролын түншлэл-Хөгжлийн гарц” форумыг зохион байгуулахаар болсон. Энэ дагуу 2015 оны тавдугаар сарын 4-ний даваа гарагт Чингис зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна.
-
2015 оны 5 сарын 04
2015.05.03-ны байдлаар нийслэлийн ХУД-т “Гахайн мялзан” өвчин, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн дөрвөн суманд “Хонины цэцэг өвчний” гурав, Булган, Хөвсгөл аймгийн хоёр суманд “Боом” өвчний хоёр, Булган аймгийн нэг суманд “Цусан халдвар” өвчний нэг, Говь-Алтай, Дорнод, Төв, Булган, Хөвсгөл аймгийн 10 суманд “Галзуу” өвчний 11, нийт нэг дүүрэг, найман аймгийн 17 суманд малын халдварт өвчний 18 тохиолдол гараад байна.
-
2015 оны 5 сарын 04
Төл бойжилт 98 хувьтай байна
-
2015 оны 5 сарын 04
Сүхбаатар аймагт дэгдсэн гамшгийн хэмжээнд хүртлээ дэгдээд байсан түймрийг цурманд оруулсан.
-
2015 оны 5 сарын 04
Дорнод аймгийн Эрээнцав боомтоор ОХУ-ын иргэн С.И нь гар буу, 43 ширхэг сумыг автомашиныхаа голын хайрцганд нууж хил нэвтрүүлэхийг завджээ.
-
2015 оны 5 сарын 04
Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан ойг хэрхэн тэмдэглэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 01 тоот зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 85 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын А/83 дугаар тушаал гарсан. Үүнийг үндэслэн нийслэлийн Засаг дарга “Ой тэмдэглэх тухай” А/337 дугаар захирамж гаргаж, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн салбар комиссыг баталж, Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, амьдрал ахуйд нь туслах залуу хойч үеийнхний эх оронч – үндэсний үзэл, сэтгэлгээг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт, Чөлөөлөх дайны 70 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын төлөвлөгөөтэй уялдуулан нийслэлд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхийг нийслэлийн салбар комисст даалгасан.
-
2015 оны 5 сарын 04
Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байгаа бөгөөд тус эвслийн Тавдугаар бага хурал Төрийн ордонд болж байна. Бага хуралд Эстони Улсын Гадаад хэргийн дэд сайд, АНУ-ын Туслах ТНБД зэрэг өндөр албан тушаалтнууд, Google, Facebook, twitter, linkedn, Mozilla зэрэг мэдээлэл, харилцаа холбооны тэргүүлэгч компаниуд, ЮНИСЕФ, ЮНЕСКО, Азийн сан, Амнести Интернэйшл, “Human Rights Watch”, “Digital Partners Global” зэрэг иргэний нийгмийн болон судалгааны байгууллагын төлөөлөл бүхий 70 гаруй орны 400 гаруй төлөөлөгч оролцож байна.
-
2015 оны 5 сарын 04
Манай цэргүүд парадын бэлтгэлээ Улаан талбайд хийлээ