-
2015 оны 5 сарын 05
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектораар Барилга, хот байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан О.Одбаярыг томилжээ.
-
2015 оны 5 сарын 05
Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, Улсын Их Хурлын гишүүн, Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү болон дэд ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Баянзүрх дүүргийн дахин төлөвлөлт хийгдэж байгаа бүсэд ажиллалаа.
-
2015 оны 5 сарын 05
Авлигатай тэмцэх газрын ажилтан, албан хаагчид 2015 оны 5 дугаар сарын 2-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Сөүлийн гудамжин дахь байгууллагынхаа ногоон байгууламжид мод тарилаа.
-
2015 оны 5 сарын 05
АСЕМ-ын албан ёсны цахим хуудас нээгдлээ
-
2015 оны 5 сарын 05
ӨМӨЗО-д тэтгэлгээр 100 оюутан сургана
-
2015 оны 5 сарын 05
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар ээлж 05 дугаар сарын 01-нээс эхэллээ. Бүргэлийн хугацаа хуанлийн 15 хоног буюу 05 дугаар сарын 15-ны өдөр дуусна. З дугаар ээлжээр дараахь 11 байршилд иргэдийг бүртгэж байна.
-
2015 оны 5 сарын 05
Нийслэлд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын зарим төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
-
2015 оны 5 сарын 05
Онцгой байдлын албанд гамшиг судлалаар магистрын зэрэг хамгаалсан анхны албан хаагчид дипломоо гардан авлаа. Гамшгаас хамгаалах менежментийн шинэчлэлийн бодлогын хүрээнд 2013 оноос Хууль сахиулахын их сургуульд Гамшиг судлалын магистрын сургалтыг эхлүүлсэн юм.
-
2015 оны 5 сарын 05
Нийслэлийн Онцгой байдлын газар, Боловсролын газраас UBS телевизтэй хамтран ерөнхий болосролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Найзаа үүнийг мэдэх үү?” уралдаант тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
-
2015 оны 5 сарын 05
Налайх дүүргийн 6 дугаар хороо, Байтаг богд амралтын газрын дэргэд Тэрэлж голд автомашин суусан гэсэн дуудлагыг НОБГ-т өгчээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугар ангийн 10 албан хаагч, 1 автомашинтайгаар очиход голын дунд хэсэгт ”Mersedes benz-320” загварын автомашин суусан байсныг татаж гаргасан байна.
-
2015 оны 5 сарын 05
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Станилав Чепурной, Монгол-Беларусийн Засгийн Газрын хамтарсан комиссын Беларусийн хэсгийн дарга А.С.Огородников болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Беларусь Улсын Аж үйлдвэрийн яамны дэргэдэх “Маз” ХК-ийн хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгцээнд 20 автобус нийлүүлэх гэрээний хүрээнд хамтран ажиллах хэтийн төлөв болон хамтын ажиллагааны бусад асуудлуудыг хэлэлцэж, санал солилцов.
-
2015 оны 5 сарын 05
Гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвх санаачилгад суурилсан “Хөршийн хамгаалалт” амгалан тайван байдлын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2015 оны А/112 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд болон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 2-р хэлтэс, 10-р хороо хамтран иргэдтэй уулзалт зохион байгуулж санал солилцоно.
-
2015 оны 5 сарын 05
Баянгол дүүргийн 13 дугаар хороо 16 дугаар байранд хууль бусаар зөвшөөрөл олгосон гэх асуудлаас болж олон иргэн хохирч байгаа билээ.
-
2015 оны 5 сарын 05
Маргааш болох Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын баг тамирчид оролцохоор Катарын Доха хотыг зорьсон талаар бид мэдээлсэн.
-
2015 оны 5 сарын 05
Өчигдөр 90 жолооч согтуугаар замын хөдөлгөөнд оролцжээ
-
2015 оны 5 сарын 05
Говьсүмбэр аймгийн прокурорын газар зөвлөмж бичиж хүргүүлжээ
-
2015 оны 5 сарын 05
Нийслэлийн Засаг дарга “Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлалыг шинэчлэн хэрэгжүүлэх тухай” А/358 дугаар захирамж, нийслэлийн Эрүүл аюулгүй байдлын индексийн хүрээнд 2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
-
2015 оны 5 сарын 05
Нийслэлийн удирдлагууд маргаантай байгаа компанийн төлөөлөлтэй уулзана
-
2015 оны 5 сарын 05
2015-2016 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийг зохион байгуулж байна. Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлт 04 дүгээр сарын 27-ноос эхэлсэн бөгөөд 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
-
2015 оны 5 сарын 05
Уран бүтээчид нийслэлд 15 хөшөө барина