-
2015 оны 5 сарын 10
Өнөөдөр говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
-
2015 оны 5 сарын 09
Азийн зүүн бүсийн волейболын эрэгтэйчүүдийн АШТ эхлэхэд бэлэн
-
2015 оны 5 сарын 09
Өнөөдөр Улаан талбайд “Мөнхийн хороо” жагсаал болно
-
2015 оны 5 сарын 09
Танктай хөшөө, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөв
-
2015 оны 5 сарын 09
УИХ-ын Тамгын газрын ажилтнууд мод тарилаа
-
2015 оны 5 сарын 09
Ширээний теннисний тэмцээний шилдэгүүд тодорлоо
-
2015 оны 5 сарын 09
Их хэмжээний цас орохыг анхааруулав
-
2015 оны 5 сарын 09
Улаанбурханы вакциныг 10 хоногийн турш хийнэ
-
2015 оны 5 сарын 09
http://ulaanbaatar.mn/content/show/12566
-
2015 оны 5 сарын 09
Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. 70 сая хүн амиа алдсан Дэлхийн хоёрдугаар дайн Европийн бүс нутагт дуусч фашист Герман шударга ёсны төлөө тэмцэгч олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр.
-
2015 оны 5 сарын 09
Өнөөдөр арслан цолтнуудад зориулсан барилдаантай
28 минутын өмнө
МҮБХ-ны албан ёсны түнш, Монгол Улсын манлай үйлдвэр ”Арвайн үндэс” компанийн нэрэмжит Монгол Улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өнөөдөр буюу тавдугаар сарын 9-нд ”Бөхийн өргөө”-нд болно. Эл барилдааныг 1991 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн уламжлалтай юм.
Барилдаан 14.00 цагаас эхлэх бөгөөд хүчит аварга, арслан, заан цолтнуудаар магнайлуулсан 224 бөх зодоглох юм байна. Барилдааны түрүү бөх 3 сая, үзүүрлэсэн бөхөд 2 сая төгрөгийн бай шагнал амлажээ.
-
2015 оны 5 сарын 09
Шинээр тарьсан моддод бар код олгож, цахим бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлэхээр боллоо
-
2015 оны 5 сарын 09
“Тэнгэр трейд” ХХК-ийн импортын бүтээгдэхүүн болох “Урбаник”-ын сармис дотор ялаа байсан талаар бид мэдээлсэн. Харин энэхүү мэдээлэл гарсны дараа тус компанийн хуулийн зөвлөх гэх эмэгтэй бидэнтэй холбогдож “Танай байгууллагыг манайх шүүхэд өгөх гэж байна.
-
2015 оны 5 сарын 09
Нийслэлд маргааш нийтээрээ мод тарина
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2015-05-08 13:22:15
“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд маргааш “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулна. “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” - ийн хүрээнд мод сөөг тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг дүүрэг бүрт зохион байгуулах бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ахмадын төлөөлөл мод тарих юм. Мөн нийслэлийн ЕБС, цэцэрлэг, эмнэлгүүдэд орчноо цэцэрлэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж 3250 агч, 2000 голт бор, 1500 гүйлс модыг нийслэлээс олгоно. Мөн гэр хороолол дахь Захирагчийн ажлын 10 албад 3250 агч, 2000 голт бор, 1500 гүйлс модыг орчин тойрондоо тарихаас гадна хорооныхоо иргэдэд жимсний болон гоёлын мод сөөг өгч ногоон байгууламжийг нэмэгдүүлэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2015 оны 5 сарын 09
Үс шинээр үргээлэгх буюу засуулахад тохиромжгүй
-
2015 оны 5 сарын 09
Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Говийн нутгийн зарим, төвийн нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 7-9 градус дулаан байна..
-
2015 оны 5 сарын 08
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
Маргааш буюу энэ сарын 09-ны өдөр 12.00 цагаас Монголын бүх их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Давалгаа” богино өгүүллэгийн наадам СУИС-ийн хичээлийн 2-р байранд болно.
Тус наадмыг МУИС-ийн шинжлэх ухааны сургуулийн утга зохиол, урлаг судлалын тэнхим, СУИС-ийн театр урлагийн сургуулийн тайзнаас ярих урлагийн тэнхим хамтран зохион байгуулж байгаа аж. Энэ жил тус наадам 38 оюутан бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд шилдэг 11 өгүүллэг шалгарчээ.
Шалгарсан өгүүллэгүүдийг СУИС-ийн кино прамын ангийн оюутнууд унших бөгөөд шилдэг уншигч, шилдэг өгүүллэг төрлүүдээр тэргүүн, дэд, гутгаар байруудыг шалгаруулах аж.
Давалгаа богино өгүүллэгийн наадмыг МУИС-ийн багш доктор Б.Хишигсүх, СУИС-ийн багш жүжигчин Л.Чаминчулуун нар анх санаачилж, 2004 оноос хойш зохион байгуулж байгаа юм байна.
-
2015 оны 5 сарын 08
2014 онд хяналт шалгалтанд хамрагдсан обьектын тоог 2009 онтой харьцуулахад 5 дахин буурсан байгаа нь шалгалтыг эрсдэлд суурилан явуулдаг болсны үр дүн юм. 2010 оноос өмнө улсын байцаагчид 100 хувь хяналт шалгалт хийдэг, ажлаа ч ингэж төлөвлөн явуулдаг байсан бол эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлснээр 30-40 хувьд нь хяналт шалгалт, үлдсэн 50-60 хувьд нь зөвлөн туслах үйлчилгээ, урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа, хяналт шинжилгээ, салбарын сургалт зохион байгуулах болсон юм.
-
2015 оны 5 сарын 08
Онцгойгийнхонд галын дуудлага түлхүү иржээ
-
2015 оны 5 сарын 08
Өнөөдрийн байдлаар Нийслэл болон 14 аймагт Улаанбурхан өвчний сэжигтэй 2,974 тохиолдол, үүнээс лабораториор батлагдсан 388 тохиолдлыг бүртгээд байна.