-
2015 оны 5 сарын 08
Н.Мөнхбат: Хэвлэл мэдээллийнхэнд хуурамч мэдээллийг зориудаар тараасан
-
2015 оны 5 сарын 08
Өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш цэрэг татлага үргэлжилнэ. Нийслэлийн даргын захирамжийн дагуу 2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага ийнхүү эхэлж байгаа бөгөөд цэргийн жинхэнэ албаны зарлан дуудах хуудас хүлээн авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ очих шаардлагатай.
Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын товчоо 31-р сургууль дээр байрлана. Дотоод их дээд сургуульд сурч байгаа оюутан сурагчид сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримт болон бусад нотлох баримт бичгүүдийг бүрдүүлж ирэх ёстойг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас мэдээллээ. Цэргийн албаны зарлан дуудах хуудас авсан иргэд тогтоосон хугацаанд бэлэн байж үүргээ биелүүлэхийг албаны хүмүүс анхааруулж байна.
-
2015 оны 5 сарын 08
Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогтын мэдээлснээр, ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүвтэр, нутгийн хойд хэсгээр бага зэрэг цас орох юм байна. Цаашид баруун болон төвийн нутгаар баруун талаас бага зэрэг хур тунадас орох төлөвтэй аж. Энэ сарын 9, 10-нд төв болон зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орох бол 12-ноос ихэнх нутгаар дулаарах төлөв ажиглагдаж буй юм байна.
-
2015 оны 5 сарын 08
Улаанбаатар хотын Цагдаагийн Газар, Монголын Оюутны Холбоо хамтран хэрэгжүүлдэг “Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл 2015 оны 05 дугаар сарын 11-ээс 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Монголын оюутны холбооны байранд явагдана.
-
2015 оны 5 сарын 08
МҮЭХ-ноос Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэхийг шаардав
-
2015 оны 5 сарын 08
Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ өдөр тохиож байна.
-
2015 оны 5 сарын 08
Угсраа автобус ирэх сарын нэгнээс үйлчилгээнд гарна
-
2015 оны 5 сарын 08
Дүүргийн 3 дугаар прокурорын газраас 1, 2, 3, 4, 5 дугаар хороодод Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг 2015 оны эхний улирлын байдлаар шалгаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар зохион байгуулсан ажил, хүрсэн үр дүнтэй танилцан цаашид анхаарах асуудлын талаархи танилцуулгыг дүүргийн ИТХурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Р.Өнөржаргал болон дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж нарт хүргүүлжээ.
-
2015 оны 5 сарын 08
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас санаачлан тус аймгийн цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид болон прокуроруудад зориулан Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд заасан ‘’Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих ‘’ гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлд заасан ‘’Аюулгүй ажиллагааны журам” зөрчих гэмт хэргийг зүйлчлэх, хоорондоо ялгагдах онцлогын талаархи сургалтыг туслах прокурор Г.Оюунбаяр 2015 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгуулсан байна.
-
2015 оны 5 сарын 08
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлд энэ онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, автозам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөг гаргалаа. Улс, нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн сан, инженер хангамжийн байгууллагуудын өөрийн болон урсгал зардал, замын сан, Азийн хөгжлийн банк, Хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын 9 дүүрэг, инженер хангамжийн байгууллагуудын нийт 1153 төсөл арга хэмжээ нэгтгэсэн. Ингэснээр нийслэлийн хэмжээнд нийт 1153 нэр төрлийн барилга байгууламж дэд бүтэц тохижилтын ажил хийхээр төлөвлөж төсөв хөрөнгийг нь шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм. Үүнээс давхардсан тоогоор 70 орчим байршилд 150 төсөл арга хэмжээний ажлыг уялдуулан ажиллуулах шаардлагатай байна.
-
2015 оны 5 сарын 08
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар ээлж 05 дугаар сарын 01-нээс эхэллээ. Бүргэлийн хугацаа хуанлийн 15 хоног буюу 05 дугаар сарын 15-ны өдөр дуусна. З дугаар ээлжээр дараахь 11 байршилд иргэдийг бүртгэж байна.
-
2015 оны 5 сарын 08
Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.
-
2015 оны 5 сарын 08
Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй зөрчилтэй барилгуудын талаарх асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.
-
2015 оны 5 сарын 08
Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/362 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улсын төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжүүлэх Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилгын их засварын 250 сая 441 мянган төгрөгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт үүрэг болгов.
-
2015 оны 5 сарын 08
Амгалан дулааны станцын дулааны магистраль шугамын угсралтын ажилтай холбогдуулж Баянзүрх дүүргийн 16-р хороо, Амгалан-Ботаник орчмын замыг өнөөдөр 22:00 цаг хүртэл түр хугацаагаар хааж байна. Тиймээс иргэдийг энэ хугацаанд Дүжингарав, Богд уулын арын замаар замын хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн авто тээврийн газраас анхаарууллаа.
-
2015 оны 5 сарын 08
Хотын “А” зэрэглэлийн бүс буюу Зайсанд байршилтай 5.3 га газар бүхий Хорих 401, 411 дүгээр ангийн 29 нэрийн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах болсон. Тэгвэл дуудлага худалдааг энэ сарын 20-ны өдөр Төрийн өмчийн хороон дээр зохион байгуулахаар болжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар “А” зэрэглэлийн бүс гэдгээс хамаарч уг үл хөдлөх хөрөнгүүдийг сонирхох хүн цөөнгүй байгаа аж.
-
2015 оны 5 сарын 08
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг ”Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ.
-
2015 оны 5 сарын 08
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Компанийн засаглалын үндэсний зөвлөл ТББ, Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциаци ТББ, Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв ТББ-тай хамтран Тавантолгой ордын хөрөнгө оруулалтын талаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнг танилцууллаа.
-
2015 оны 5 сарын 08
Мэргэжлийн хяналтын байгууллага энэ оноос эхлэн хяналтын хуудсаар хийсэн шалгалтын үр дүнд тулгуурлан эрсдэл үүсэх магадлалыг салбар бүрээр нь гаргадаг боллоо.
-
2015 оны 5 сарын 08
Нийслэлд 2015 онд хийгдэх автозамын бүтээн байгуулалт болон нийтийн тээврийн угсарсан автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, Тээврийн газрын дарга Ч.Энхбат, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан нар оролцов.