-
2015 оны 6 сарын 24
Гадаадын хамтлаг дуучдыг наадмаар урихгүй аж.
Шадар сайд У.Хүрэлсүх наадмын бэлтгэл ажилтай танилцах үеэрээ наадмаар гадаадын дуучид, урлагийн одуудыг авч ирж тоглуулах шийдвэрийг цуцалсан гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
-
2015 оны 6 сарын 24
МУИС оюуны өмчийн хууль зөрчижээ
-
2015 оны 6 сарын 24
Хөдөө орон нутагт анх удаа зохион байгуулагдаж байгаа буудлагын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймагт зохиогдож байна.
-
2015 оны 6 сарын 24
Урьдчилгаа 10 хувиа төлөөд орон сууцтай болох иргэдийн тоо хязгаартай
-
2015 оны 6 сарын 24
Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Азийн хөгжлийн банкны төлөөлөл болон холбогдох албаны хүмүүс оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Азийн хөгжлийн банк Хотын захиргаатай олон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлдэг бөгөөд биднийг үргэлж дэмжин ажилладагт талархалхал илэрхийлье. Улаанбаатар хотын хамгийн чухал асуудлуудын нэг болох дахин төлөвлөлт, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны талаар төсөл боловсруулсанд таатай байна” гэлээ.
-
2015 оны 6 сарын 24
МУГЖ дуучин Ч.Бат-Эрдэнийн ах Ч.Батдэлгэр Говь-Алтай аймгийнхаа ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.
-
2015 оны 6 сарын 24
Баянзүрх дүүргийн 20,23,28-р хорооны нутаг дэвсгэрт хамаарах Улиастайн уулзвараас Гачуурт чиглэлийн 11.0 км авто замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Үйлсийн зам” ХХК ажиллаж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих 6 123 550 161 төгрөгийн төсөвт өртөгтэй уг замын ажлыг 2015 оны 06 дугаар сарын 03–наас 08 дугаар сарын 30-ны хооронд гүйцэтгэж дуусгана.
-
2015 оны 6 сарын 24
Киви хамтлагийн ахлагч Ука хувийн хөгжмийн сургууль нээхээр зэхэж байгаа гэнэ.
-
2015 оны 6 сарын 24
Баянхонгор аймагт сүүлийн 4-5 хоног хур бороо үргэлжлэн орж, зарим сумдад түр зуурын аадар бороо, аянга бууж, мал амьтан ихээр хорогджээ.
Энэ сарын 21-ний өдрийн 18:15 цагт Баянговь сумын нэгдүгээр багийн нутагт их хэмжээний усархаг бороо орж, аянга бууснаас 35 бог хорогдсон гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 24
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, газрын дарга Ш.Раднаасэдийн баталсан удирдамжийн дагуу “Оюутолгой” ХХК-д хийсэн шалгалтын дүнг Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.
-
2015 оны 6 сарын 24
Өчигдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын 6 дугаар байрны 2 дугаар орцны тагтан дээр 7-9 давхраас хүн унаж нас барсан байна, цогцсыг буулгаж өгнө үү гэсэн дуудлагыг НОБГ-т өгчээ. Нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход 30 орчим насны, эрэгтэй 7 давхрын шатны хонгилын цонхоор унаж тус тавцан дээр нас барсан байсныг цогцсыг буулгаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
-
2015 оны 6 сарын 24
Малайзын Селангор мужийн Бандар-Утама дүүрэгт монгол бүсгүйг олон удаа буудаж, хүнд шархдуулсан хэрэг энэ сарын 15-нд гарсан талаар бид мэдээлсэн.
-
2015 оны 6 сарын 24
Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болголоо
-
2015 оны 6 сарын 24
06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн зуслангийн чиглэл нээгдэж байна. “ЗҮ-1 Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд автобус, “ТҮ-2 Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд нэг автобус, “ТҮ-3 Баянбулаг-Тэнгис” чиглэлд нэг автобус тус тус үйлчилгээнд явна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 24
“Монгол, Японы хөдөө аж ахуйн салбарын анхдугаар форум” маргааш өглөө 10,00 цагт Монгол японы төвд болно. Монгол японы төр болон хувийн хэвтшлийн 200 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцох юм. Энэхүү хөдөө аж ахуйн салбарын анхдугаар форумын зорилго нь хоёр орны найрсаг хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлэхээс гадна Монгол-Японы Хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдийн хооронд түншлэлийг сайжруулах юм.
-
2015 оны 6 сарын 24
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны хурлаас гарсан шийдвэрийн дагуу дараахь байршлуудад инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:
-
2015 оны 6 сарын 24
Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг маргаашнаас эхэлнэ.
-
2015 оны 6 сарын 24
Сонгинохайрхан дүүргийн 29 хороо “Драгон” төвийн ар талд баригдаж байсан 16 давхар барилгын хашаа руу буудай ачиж явсан чиргүүлтэй, хүнд даацын автомашин унаж осолдсон талаар бид мэдээлсэн.
Харин өчигдөр биднийг ослын газарт очиход барилгын урд, хойд замыг хаасан тул түгжрэл нэлээд үүссэн байдалтай, замын цагдаа болон онцгой байдлын албан хаагч нар ослын газрыг хамгаалалттаа авсан байв.
-
2015 оны 6 сарын 24
Улсын Дээд шүүх, Японы Олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллага 2010 оноос эхлэн хэрэгжүүлсэн ”Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийн хоёрдугаар шатны үйл ажиллагаанд үнэлгээ өгөх санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр болов.
-
2015 оны 6 сарын 24
ХБНГУ-ын Норд Райн Вестфален мужид энэ сарын 20-нд олон улсын цэргийн марш тактикийн аварга шалгаруулах 32 дугаар тэмцээн болжээ. Тэмцээнд Герман улсад суралцаж буй манай Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож, амжилт үзүүлсэн сайхан мэдээ ирлээ. Тухайлбал, ХБНГУ-ын Офицерын сургуулийн сонсогч ахлагч Л.Пүрэвсүрэн, дэд ахлагч М.Билгүүн, дэд ахлагч М.Бат-Орших, дэд ахлагч Б.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг байнгын бие бүрэлдэхүүний ангилалд гуравдугаар байр эзэлж, цомоор шагнууллаа. Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Д.Эрдэнэбилэг Монгол цэргүүдээ оролцуулах ажлыг удирдан зохион байгуулсан байна.