-
2015 оны 6 сарын 25
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Ягааны Мөнгөнцэцэгийг томиллоо. Я.Мөнгөнцэцэг нь Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй. 2007 оноос өдөр тутмын “Өдрийн сонин”-д Улс төр, гадаад мэдээллийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 25
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/536 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл” хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлж нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам”-д нийцүүлэн хамтран ажиллах гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ажиллана.
-
2015 оны 6 сарын 25
Энэ жилийн наадмаар 850 аж ахуй нэгж, иргэд худалдаа үйлчилгээ явуулна. Хуучин аж ахуй нэгжид зөвшөөрөл өгдөг байсан бол энэ жил санхүүгийн хямралтай байгаа тул иргэдэд өгч байгаагаараа онцлогтой юм байна. Зөвшөөрөл авах хүсэлтэй иргэд өнөөдрөөс эхлэн харьяа дүүрэгтэй өргөдөл өгөх юм байна. Хүй долоон худгийн худалдаа үйлчилгээг Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүрэг зохион байгуулж өргөдөл хүлээж авна. Харин төв цэнгэлдэхийн зөвшөөрлийг үлдсэн дөрвөн дүүрэг дээр хүлээж авах юм байна. Мөн баяр наадмын өдрүүдэд Монгол хуушуурын фестиваль болно. Хуушуурын үнийг 800-1000 төгрөгний хооронд барих төлөвлөгөөтэй байгаа. Хуушуурыг гялгар уутанд биш цаасан уутанд савлаж өгнө.Наадмын үйлчилгээний зөвшөөрлийг зөвхөн хүнс, хоолны худалдаанд олгож байгаа.
-
2015 оны 6 сарын 25
Өнөөдөр зусланд цахилгаан хязгаарлана
-
2015 оны 6 сарын 25
Жолооны үнэмлэхийг ирэх долдугаар сараас эхлэн хэвлэж эхэлнэ.
Тодруулбал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс жолооны үнэмлэхний хэвлэлт хийгдэхгүй өнөөдрийг хүртэл зогсоод байсан юм.
-
2015 оны 6 сарын 25
Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь 2015 оны 06 сарын 19-ний өдрөөс эхлэн 20-р хорооны “Хар усан тохой”-оос 11-р хорооны Маршалын гүүр хүртэлх Туул голын сав газруудад нэмэлт эргүүл гарган ажиллаж байна. Мөн иргэд ихээр ирж амарч байгаа голын сав газруудад онцгой хяналт тавьж, амарч зугаалж яваа иргэдтэй биечлэн уулзаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг хүргэхийн зэрэгцээ онцгой байдлын газрын алба хаагчидтай хамтран 08-20 цагийн хооронд завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
-
2015 оны 6 сарын 25
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Э.Бат-Үүл болон холбогдох албаныхан Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагийн наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.
-
2015 оны 6 сарын 25
Шаргаморьтын авто замын засварыг зөвшөөрөлгүй эхлүүлжээ
-
2015 оны 6 сарын 25
Монгол орон даяар өчигдрийн байдлаар зургаан газар түймэртэй байна. Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал, Булган аймгийн Тэшиг суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгааг ОБЕГ-аас мэдээллээ. Энэ жилийн хувьд 16 аймагт 188 удаагийн ой хээрийн түймэр гарсан нь хуурайшилтын зэрэг өндөр байгааг харуулж байна. Хуурайшилтыг багасгах гол зүйл нь үүл буудах юм. Гэвч түймэртэй аймгуудын үүлэнд нөлөөлөх пуужингийн нөөц дуусчээ. Тодруулбал, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нөөц дууссан учраас зэргэлдээ аймгуудаас татаж авч байгаа аж
-
2015 оны 6 сарын 25
Соёл урлагийн байгууллагууд болон сургуулиудыг хувьчилж болдог юм аа гэхэд эмнэлгийг хувьчлах нь яав ч эрүүл сэтгэлээ биш. Хэрвээ тийм зүйл болбол иргэд маргааш гэхэд эмчлүүлэх эмнэлэггүй болно. Эмчлүүллээ гэхэд төлбөрийг нь дийлэхгүй үхэж мэдэхээр байна.
Монголд хамгийн их ачаалалтай Хавдар судлалын үндэсний төвөөр ганц жишээ авъя
-
2015 оны 6 сарын 25
Нийслэлийн ИТХ – ын ээлжит хуралдаан маргааш болно
-
2015 оны 6 сарын 25
Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийг дэрлэн байрлах орон сууцны барилгыг “чанарын шаардлага хангахгүй байгаа” талаарх мэдээлэл цахим ертөнцөөр дархаад байгаа.
Тэгвэл энэхүү барилга хэрхэн баригдаж байгаа болон үнэхээр чанарын шаардлага хангахгүй эсэхийг тодруулахаар Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд сүндэрлэх тус орон сууцны барилгыг зорьв.
-
2015 оны 6 сарын 25
Маргааш өдөр Сэлэнгэ, Дарханы нутаг, Булганы хойд, Төв аймгийн баруун хэсгээр агаарт 32 градусыг давж хална.
-
2015 оны 6 сарын 25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
-
2015 оны 6 сарын 25
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 23-28 градус, Орхон-Сэлэнгийн сав нутгаар 32-37 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 11-16 градус, өдөртөө Сүхбаатарын нутгаар 23-28 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.
-
2015 оны 6 сарын 24
Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын ёслолын ажиллагаа, бөхийн барилдаан үзэх тасалбарыг ирэх долдугаар сарын 6-наас эхлэн худалдаалж эхлэх аж.
-
2015 оны 6 сарын 24
Энэ сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 43 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна.
-
2015 оны 6 сарын 24
Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд хуушуур болон хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зөвшөөрлийг маргаашнаас эхлэн олгохоор болжээ.
-
2015 оны 6 сарын 24
Энэ оны эхний таван сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 16.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 12.2 тэрбум, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 762.3 сая, бусад орлого 3.4 тэрбум төгрөг байна.
-
2015 оны 6 сарын 24
Авлигатай тэмцэх газраас болон бусад байгууллагын гаргасан судалгааны дүнгийн мөрөөр эрүүл мэндийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн нэгбүрчилсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, заавар зөвлөгөө өгөх, 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах зорилгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллаж эхэллээ.