-
2015 оны 6 сарын 26
Угсраа автобус долдугаар сарын 1-нээс үйлчилгээнд гарна
Баасан, 6 сарын 26 2015
Бичсэн Ариунзаяа
Хэвлэх
Email
Угсраа автобус долдугаар сарын 1-нээс үйлчилгээнд гарна
18 метрийн урттай угсраа автобусыг өнөөдөр албан ёсоор Беларусийн талаас хүлээн авлаа.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд ”Цахилгаан тээвэр” ХХК угсраа автобусыг үйлчилгээнд гаргахаар болсон юм.
Автобус хүлээлцэх арга хэмжээнд Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Чепурнойг, МАЗ компанийн төлөөлөл, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах ажлын хэсгийн ахлагч Н.Гантөмөр нарын албаны хүмүүс оролцлоо.
Багтаамжийн хувьд 38 суудалтай, нийт 120 хүний багтаамжтай угсраа автобусыг Беларусь улсын МАЗ компаниас худалдан авч буй бөгөөд нэг бүрийн өртөг нь 400 сая төгрөг юм байна. Зорчигчид том оврын автобусын адил 500 төгрөг төлж үйлчлүүлэх аж.
Нийтийн тээврийн үйлчилгээнд 20 угсраа автобусыг үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн ч одоогоор 17 автобусыг оруулж иржээ.
Тус автобусаар зорчиход хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд саадгүй зорчих боломжтой юм байна. Түүнчлэн угсраа автобусны давуу тал нь өвөлдөө нэмэлт халаалттай, зундаа сэрүүцүүлэх сэнстэй аж. МАЗ компанийн сургалтад хоёр жолооч, дөрвөн инженер хамрагдсан бөгөөд эдгээр хүмүүс техникт гарах урсгал засварыг хийж гүйцэтгэх юм байна. Угсраа автобус ирэх сарын 1-нээс Таван шар-Офицеруудын ордон, Офицеруудын ордон-Таван шар гэсэн чиглэлд явах юм байна.
-
2015 оны 6 сарын 26
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Харвардын их сургуулийн оюутан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга оюутан төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа маш их таатай байгаагаа илэрхийлээд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг товч мэдээлэл өглөө.
-
2015 оны 6 сарын 26
Авлигатай тэмцэх газар 2015 оны эхний хагас жилд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 4910 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 4784-ийг нь хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад зохих хариуг хүргүүлж ажиллав. Урьдчилсан мэдүүлгийн 1725 буюу 35 хувь нь хөдөө, орон нутгаас ирүүлсэн байна.
-
2015 оны 6 сарын 26
Нийслэлийн дүүргүүд цахим хурал хийдэг боллоо
-
2015 оны 6 сарын 26
Өнөөдөр “Номтой нөхөрлөе” клубээс мэдээлэл хийлээ.
-
2015 оны 6 сарын 26
Эрхэмсэг эзэгтэйн энгийн сонголт хэмээн МУГЖ Б.Сарантуяагаар рекламдуулсан Сакура будааг ”Тесо” компанийнхан хиймлээр худалдаанд гаргажээ. Тодруулбал, энэ тухай нэгэн иргэн өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр хоёр ч дэлгүүрээс Сакура будааг худалдан авахад уг будаа нь хиймэл будаа байсан аж. Сакура будааг ”Тесо” компанийн охин компани болох ”Агь” компани оруулж ирдэг юм байна.
-
2015 оны 6 сарын 26
Бухарест. Ерөнхий сайд Виктор Понта мөнгө угаах, татвараас зайлсхийх, хуурамч мэдүүлэг өгөх зэрэг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг мөрдөн шалгахаа Румын Улсын авлигатай тэмцэх байгууллага мэдэгдээд байсан юм. Энэ асуудлаар тус байгууллага Ерөнхий сайдын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэв.
-
2015 оны 6 сарын 26
Ром. 44 хүнийг баривчилсан талаар Италийн цагдаагийн газраас мэдээлэв. Цагаачдыг хүлээн авах төвийг ажиллуулах менежментийн гэрээг будлиулсан хэрэгт сэжиглэгдэж байгаа улстөрчид, төрийн албан тушаалтууд, бизнес эрхлэгчдийн авлигын сүлжээнд хамааралтай гэж үзэн тэднийг баривчилжээ.
-
2015 оны 6 сарын 26
Брисбен. Куйнслэнд муж улсын парламентын сөрөг хүчний зүгээс тус муж улсын Цагдаагийн албаны сайдын талаар Гэмт хэрэг, авлигатай тэмцэх комисст мэдээлэл хүргүүлэв. Мэдээлэлд, Парламентын гишүүн Рик Уильямсийг гэмт хэрэгт буруутгаж байгаа хүнтэй Цагдаагийн албаны сайд Жо-Энн Миллер утсаар ярьсан талаар дурджээ.
-
2015 оны 6 сарын 26
Энхтайвны өргөн чөлөөнд хийгдэж байгаа олон жилийн насжилттай 3А,Б магистраль шугамыг Ф600/500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Цэцэг төвийн 4 замын уулзварын автозамын хөдөлгөөнийг 2015 оны 06 дугаар сарын 26-ны 23:00 цагаас 06 дугаар сарын 27-ны 23:00 цаг хүртэл хааж, 24 цагийн хугацаанд автозамын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 26
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “UB Dance Festival” чөлөөт бүжгийн үдшийг өнөөдөр 19 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах гэж байна. Чөлөөт бүжгийн олон төрлийг нэг дор нэгтгэсэн бүжгийн наадам дэлхийн 40 гаруй улс оронд жил бүр болдог уламжлалтай ч Монгол улсад анх удаа болж байгаагаараа онцлог юм.
-
2015 оны 6 сарын 26
Зургаадугаар сарын 26-ны Баасан гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2015 оны 6 сарын 26
Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
-
2015 оны 6 сарын 26
Нийслэлийн Засаг дарга “Гудамж төслийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/543 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тоог баталлаа. Бүтэц, орон тоо батлагдсантай холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан “Хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ын 4, 5, 6 дугаар хавсралтын дагуу төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилчдын цалинг нь тогтоож “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулан ажиллахыг Гудамж төсөлд үүрэг болголоо.
-
2015 оны 6 сарын 26
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулж, хөрөнгө гаргах тухай” А/529 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллогын ажлыг 2015 оны 06 дугаар сарын 20-ноос 09 дүгээр сарын 20-ны хугацаанд зохион байгуулна. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллогын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана.
-
2015 оны 6 сарын 26
Хөөсөнцөрийн үйлдвэрт гал гарчээ
-
2015 оны 6 сарын 26
Энэ сарын 10-ны өдөр Налайх дүүрэгт хэрэглээний газ дэлбэрсний улмаас 16 настай хүү А.Цэрэнтогтох, 8 сартай хүү А.Амарболд нар түлэгдсэн ноцтой хэрэг гарсан. Ослын улмаас ах дүү хоёр түлэгдэн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.
-
2015 оны 6 сарын 26
Монгол Улсын Засгийн газар , Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын эрэн хайх , аврах олон улсын зөвлөлдөх бүлэг /INSARAG-Interational Search and Rescue Advisory Group/ НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах газрын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газраас ”Ази-номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах” сургалтыг 2015 оны 06-р сарын 22-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
-
2015 оны 6 сарын 26
Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийг баталлаа
-
2015 оны 6 сарын 26
Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсээс 2015 оны 06 сарын 19-ний өдрөөс эхлэн 20-р хорооны “Хар усан тохой”-оос 11-р хорооны Маршалын гүүр хүртэлх Туул голын сав газруудад нэмэлт эргүүл гаргажээ.