-
2015 оны 8 сарын 14
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Халдвартын тасагт иргэн О /24 настай, эмэгтэй/ өндөр халуурч, тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй ирж хэвтсэн байна.
-
2015 оны 8 сарын 14
Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал энэ сарын 3-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч энэ сарын 17-ны өдөр хүртэл хойшлоод байсан билээ.
-
2015 оны 8 сарын 14
Нийслэлийн Засаг Даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэлийг Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисст багтаасан.
-
2015 оны 8 сарын 14
Нийслэлийн хогийг багасгах, цэглэх асуудлаар олон төсөл хөтөлбөрүүдийг шат дараатайгаар боловсруулж хэрэгжүүлдэг ч бодит үр дүнд хүрдэггүй гэдгийг хүн бүр мэддэг. Тэгвэл сүүлийн үед иргэд хогны асуудалд ихэд анхаарч, сайн дураарай хог цэвэрлэх аян өрнүүлж гол ус, байгаль дэлхий, өөрсдийн эрүүл мэндийг аврахын тулд хичээн зүтгэдэг болжээ.
Сайн дурын үйлсэд хөгшин залуу, эрэгтэй, эмэгтэй гэлтгүй зүтгэдэг болсон нь талархууштай юм.
-
2015 оны 8 сарын 14
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын газар, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны алба хамтран Ханх, Монды боомтод ”Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ” сургалт, үзүүлэх сургууль зохион байгуулжээ.
-
2015 оны 8 сарын 14
“С.Эрдэнэ гишүүнийг эргүүлэн татая”сонгогчдын түр хороо байгуулагджээ
-
2015 оны 8 сарын 14
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
-
2015 оны 8 сарын 14
Амралтын өдрүүдэд “UB Food Festival” болно
-
2015 оны 8 сарын 14
НИТХ – ын Тэргүүлэгчид даваа гарагт хуралдана
-
2015 оны 8 сарын 14
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, Цагдаагийн ахлах ахлагч Н.Энхтүвшинг ”Цагдаагийн алдар” тэмдгээр, эргүүлийн офицер цагдаагийн ахмад Ш.Гантулгыг Хууль зүйн яамны ”Хүндэт жуух бичиг”-ээр шагналаа.
-
2015 оны 8 сарын 14
Тарваган тахлын байгалийн голомт манай орны хувьд 7-9-р саруудад хамгийн өндөр идэвхтэй байдаг.
-
2015 оны 8 сарын 14
Монголын анхны хуурай аргын цементийн 1 сая тонн-ийн хүчин чадалтай хувийн секторын хөрөнгө оруулалттай, засгийн газрын Чингис бондын зээлийн дэмжлэгтэй цементийн үйлдвэр Дорноговь аймагт сүндэрлэн бослоо.
-
2015 оны 8 сарын 14
#ХогBucketChallenge аян эхлээд өнөөдөр нэг сар болж байна.
-
2015 оны 8 сарын 14
Өнөөдөр болох зарим үйл явдал.
-
2015 оны 8 сарын 14
“БУЯНТ-УХАА 1”-Д ЦЭЦЭРЛЭГ БАРЬЖЭЭ
-
2015 оны 8 сарын 14
Улиастай, Гачуурт чиглэлийн замын ажил өнөөдрөөс үргэлжилнэ
-
2015 оны 8 сарын 14
Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу баг, Батсайхан багийн зааг нутаг “Алтан бургастай” гэдэг газар жимс түүж явсан И /14 настай, эрэгтэй/ төөрч алга болжээ. Энэ тухай дуудлага тус сумын цагдаагийн хэсэгт өчигдөр 00:30 цагт ирж, цагдаагийн хэсгийн хоёр албан хаагч, орон нутгийн 12 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж хүүг тус өдрийн 13:20 цагт эсэн мэнд олжээ.
Мөн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн “Бүдүүн нарийн гуя” гэдэг газар энэ сарын 11-ний өдөр жимс түүж явсан иргэн Т /23 настай, эрэгтэй/, Э /50 настай, эмэгтэй/, Б /23 настай, эрэгтэй/ нар төөрч алга болжээ. Харин хүн алга болсон дуудлага өчигдөр 07:20 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирснээр тус газрын есөн албан хаагч, орон нутгийн 25 иргэн хамтран эрэн хайх ажилагааг зохион байгуулж 13-ны өдрийн 12:50 цагт олжээ. Төөрсөн иргэд эсэн мэнд байсан гэж ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлэв.
-
2015 оны 8 сарын 14
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 21 метр урт, залгаа автобусыг нэвтрүүлэхээр болсон.
-
2015 оны 8 сарын 14
Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд есөн дүүргийн 152 хороонд 51 ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Ажлын хэсгүүд аж ахуйн нэгж, иргэдийн цэвэрлэгээ, ногоон байгууламж, тохижилтын ажилд үнэлгээ үүрэг даалгаврыг биелүүлээгүй газруудад 2015.05.25-ны өдрөөс “Гахай”, ахиц дэвшил гаргасан газруудад “Смайл” наалт нааж эхэлсэн.
-
2015 оны 8 сарын 14
Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгүүдэд 6, 7 дугаар сард 125.0 мянган метр квадрат зүлэг тарьж, 9000 метр квадрат цэцгийн мандал, 20.0 мянган метр квадрат талбайг цэцэгжүүлж, 750 мянган м2 талбайг цэвэрлэж,зэрлэг ургамлыг нь устгалаа.
Нисэх, Яармагийн зам дагуу 40000 м2, Их Монгол Улсын гудамжинд 5000м2, 3 дугаар Дулааны цахилгаан станцын зүүн замын 2600м2, Чингэлтэй, Амгалангийн гудамжинд 6000 м2 талбайг зүлэгжүүлсэн.
Нийт 18000 урт метр ургамлан хашлагыг засч хэлбэржүүлж, 1600.0 мянган ширхэг мод, сөөгөнд графикийн дагуу усалгаа хийлээ. Хур бороо багатай, гантай байсан учраас шинээр тарьсан зүлэг, мод сөөгөнд шөнийн цагаар хийх усалгааны давтамжийг нэмэгдүүлсэн. Хотын нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгүүдийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын технологийн мөрдөлтөнд “Нийслэлийн ногоон байгууламжийн иргэний зөвлөл” “Далайн цалгиа” ТББ хяналт тавьж ажиллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.