-
2015 оны 8 сарын 15
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 2015 онд бүрэн дуусгахаар болжээ.
-
2015 оны 8 сарын 15
Улсын хэмжээнд гарсан хоёр түмрийг цурамд оруулжээ.
-
2015 оны 8 сарын 15
Автотээврийн үндэсний төвөөс “Оюутан тээвэр-2” арга хэмжээг зохион байгуулж байна.
-
2015 оны 8 сарын 15
Монголын Чөлөөт Ахмадын Холбооны тэргүүн Г.Баасан энэ сарын 17-ны даваа гарагийн 11:00 цагаас хэвлэлийн хурал хийхээр зар тараажээ.
-
2015 оны 8 сарын 15
Засгийн газрын хуралдаанаар Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг баталж есдүгээр сарын 15-23-ны өдрүүдэд тэмдэглэх хөтөлбөр гарган, 20 ажил хийхээр болсон.
-
2015 оны 8 сарын 15
Найман сартай дүүгээ галаас авран өөрөө 80 хувь түлэгдэж үхэл амьдралын зааг дээр тэмцэж байсан А.Цэрэнтогтох хүү БНСУ-д эмчлүүлээд өнөөдөр өглөө эх орондоо ирлээ.
-
2015 оны 8 сарын 15
2015 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс Монгол улс дахь Японы Элчин сайдын яамнаас энгийн гадаад паспорт эзэмшигч Монгол Улсын иргэдэд ”Богино хугацааны олон удаагийн виз” олгож эхэлсэн билээ.
-
2015 оны 8 сарын 15
Нар хур тэгширсэн налгар өдрүүд үргэлжилж, Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа энэ үед нийслэлчүүд Та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилж байна. Монголын бурхан шашны сүм хийдүүдээс санаачлан зохион байгуулсан Даншиг наадам Хүй мандлын дэнжид амжилттай болж, сүсэгтэн олны залбирал ерөөлийн хамт наадамчин түмэн минь дэнж хотойтол сайхан наадлаа.
-
2015 оны 8 сарын 15
Нийслэлийн Мэдээ фэйсбүүк хаягтай хүүгийн эхлүүлсэн #ХогBucketChallenge аян үргэлжилсээр байгаа билээ.
-
2015 оны 8 сарын 15
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн шинэчлэл өнөөдрөөс эхэлж байна.
-
2015 оны 8 сарын 15
Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор өнөөдрөөс буюу энэ сарын 15, 16-ны өдөр зарим авто замыг хаах юм.
-
2015 оны 8 сарын 15
БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд ирэх 9 дүгээр сарын 3-нд болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монголын цэрэг эрс оролцохоор болсон билээ.
-
2015 оны 8 сарын 15
”Эх орон-36” зөв монгол хүүхэд хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Баянгол дүүргээс нийт 400 хүүхдийг олон улсын “Найрамдал” зусланд амраахаар болжээ.
-
2015 оны 8 сарын 15
Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа “UB Food Festival 2015” өнөөдөр “Вива сити” хороололд 10 цагт эхлээд байна. Фестиваль амралтын хоёр өдөр үргэлжлэх юм.
-
2015 оны 8 сарын 14
БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монголын цэрэг эрс оролцох билээ. Цэрэг эрсийн жагсаалын бэлтгэлийн явцтай өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нар танилцлаа. Хятадад болох цэргийн ёслолын жагсаалд манай улсаас 76 цэрэг эр оролцох бөгөөд Зэвсэгт хүчний 31 анги байгууллагын 63 алба хаагч, хилийн цэргийн 11 анги байгууллагын 13 алба хаагч оролцож байна. Харин Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн таван хугацаат цэрэг жагсаалд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм. Ингэхдээ өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Москва хотын Улаанталбайд болсон цэргийн ёслолын жагсаалд оролцсон Улаанбаатар цэргийн хүрээний ангийн 20 орчим залуус цэргийн ёслолын жагсаалд дахин оролцож байна. Байлдагчаас дэд хурандаа хүртэлх цолтой 18-38 насны 76 залуус маргааш буюу энэ сарын 15-ны өглөө БНХАУ-ыг зорино. Тэд дэлхийн бусад орны цэргүүдтэй 6 удаагийн хамтарсан сургуулилтыг гүйцэтгэнэ. Жагсаалыг ЗХЖШ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ командлаж алхах бол бүрэлдэхүүнийг Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар хоёр удирдан чиглүүлж байна. БНХАУ-д болох цэргийн ёслолын жагсаалд гадаадын 16 орны цэрэг эрс оролцох бөгөөд жагсаал ирэх сарын 3-нд Бээжин хотын төв талбайд болно. Бүрэлдэхүүний бэлтгэлийн тухай Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар “Бэлтгэл жигдэрсэн. Жагсаалд оролцох алба хаагчдыг ерөөсөө цэргийн ёслолын жагсаалд тавигддаг үндсэн шаардлага болох бие бялдрын хөгжил, нурууны өндөр, эрүүл мэнд, жагсаалын элементийг зөв гүйцэтгэх чадварыг харж, сонгосон. 120 гаруй залуусаас 47-48 залуу шигшигдэж үлдсэн, тэдэн дээр ОХУ-д ёслолын жагсаалд алхсан туршлагатай бүрэлдэхүүнийг нэгтгэсэн” гэсэн юм.
-
2015 оны 8 сарын 14
Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой хүрээнд Монгол, Зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалыг сэргээн засварлах, БНХАУ-ын нутагт байх Монгол дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, ялалтын 70 жилийн баримтат кино, түүхэн ном, альбом бүтээх зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
-
2015 оны 8 сарын 14
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Дулааны цахилгаан станцын хамт олон 50 жилийн ойгоо тэмдэглэх арга хэмжээнийхээ хүрээнд олон бүтээлч ажил өрнүүлсэн байна.
-
2015 оны 8 сарын 14
Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 09 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
-
2015 оны 8 сарын 14
Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ой, прокурорын албаны баярын өдөрт зориулж, ХЗЯ-ны сайд Д.Дорлигжав, прокурорын байгууллагын удирдлага болон 800 гаруй албан хаагч Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв.
-
2015 оны 8 сарын 14
Монголын сүмо бөхийн холбооны тавдугаар бага хурал өнөөдөр болж байна.