2015 оны 8 сарын 17
Наймдугаар сарын 17-ны Даваа гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
Баянзүрх дүүрэг
10.30-17.30 цагт: 4, 5, 7-р хороо 15-р хороолол 1, 5, 8, 10, 11, 13, 14, 23, 24, 35, 60, 61, 66/5, 75, 85Б, 87-р байр, Шавь цогцолбор, Сажабандидын хийд, Дүүргийн нэгдсэн эмнэлэг, ЭМН, Сүрьеэгийн диспансер, Тарвилан хийд, Блүскай гарден, Эрчим орд, Баз интернэшнл, Ундармаа авто худалдаа, Батхаан групп ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,
Чингэлтэй дүүрэг
10:00-18:00 цагт: 13, 7-р хороо Гэрэлтүүлэг, Cургуулийн 21-30-р гудамж, Хувьсгалчид, Хөтөлийн гудамжууд, Далан давхар болон ойр орчмоор
11.00-16.00 цагт: 6-р хороо 6-р хороолол 68-р байр Баянбүрд төв, Адоресити , Ган манлай ХХК-иуд, тэр орчмын хэрэглэгчид
Сүхбаатар дүүрэг
11.30-13.30 цагт: 1 хороо. 220 мянгат, 23, 24, 26, 27, 28, 29, 44, 6, усны-8 байрууд Шинэ андууд, Монголиан эйр транспорт, Жаст ойл ХХК-иуд, 31-р сургууль, Говийн 44 айл, Манайхан, Ахмадын өв, Мөнх, Мон СӨХ-үүд, тэр орчмын хэрэглэгчид,
Хан-Уул дүүрэг
11.00-18.00: 1-р хороо 120-р хороолол Ч.Ө.Ч-25 байр,10-14 байрууд тэр орчмын хэрэглэгчид,
Сонгинохайрхан дүүрэг
10:00-18:00 цагт: 1, 11, 22, 28-р хороо Хилчин, Баянголын гудамжууд, Усан сан, МТ ШТС-ын орчим, ХҮЯ-ны зуслан, Экс Эм Экс, Гео кад, Төмөр транст, Сэрх тайгам, Комодо, Байгууламж, МТ маркет, Отголжий, Москва комплекс ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор
11:00-18:00 цагт: 3, 4, 5, 26, 27-р хороо СХД-ийн ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, 38-н айл, Улаан чулуутын хогийн цэг, Их наран, Бага наран, Баянгол, Чулуутын гудамжууд болон тэдгээрийн ойр орчмоор,
Налайх дүүрэг
17.00-17.30 цагт: 6-р хороо. Тэрэлж чиглэлийн Болор толь гольф, Монгол хангай тревел, Монгол тайж, Цолмон тревел, Хөх сувд, Аваргас ХХК-иуд, Өгөөмөрийн зуслан чиглэлийн хэрэглэгчид
17.30-18.00 цагт: 6-р хороо. Тэрэлжийн ТИС полигон, Уран байгал, Баян хад, Байгалийн нууц, Гарьд тур, Гүрү тревел, Эрдэс Холдинг, Вин Вин Констракшин, Болор Импекс ХХК-иуд, Горхийн баруун салааны хэрэглэгчид
18.00-19.00 цагт: 6-р хороо. Тэрэлжийн ТИС полигон, Болор толь гольф, Монгол хангай тревел, Монгол тайж, Цолмон тревел, Хөх сувд, Аваргас, Уран байгал, Баян хад, Байгалийн нууц, Гарьд тур, Гүрү тревел, Эрдэс Холдинг, Вин Вин Констракшин, Болор Импекс ХХК-иуд, Горхийн баруун салаа, Өгөөмөрийн зуслан чиглэлийн хэрэглэгчид, 6-р хороо. Тэрэлжийн ТИС полигон, Болор толь гольф, Монгол хангай тревел, Монгол тайж, Цолмон тревел, Хөх сувд, Аваргас, Уран байгал, Баян хад, Байгалийн нууц, Гарьд тур, Гүрү тревел, Эрдэс Холдинг, Вин Вин Констракшин, Болор Импекс ХХК-иуд, Горхийн баруун салаа, Өгөөмөрийн зуслан чиглэлийн хэрэглэгчид,
Төв аймаг
09.30-18.00 цагт: Баянцагаан сум, Миниралплас болон тэдгээрийн ойр орчимд
13.00-13.30 цагт: Сэргэлэн сумын 7-р зөрлөг дэх Алтны уурхайнууд Сэргэлэн сумын 7-р зөрлөг дэх Алтны уурхайнууд
13.30-14.00 цагт: Сэргэлэн сумын 7-р зөрлөг дэх Цементийн үйлдвэр
14.00-14.30 цагт: Сэргэлэн сумын 7-р зөрлөг дэх Анд сөүрвэй ХХК
14.30-15.00 цагт: Сэргэлэн сумын 7-р зөрлөгийн Алтны уурхайнууд
15.00-16.00 цагт: Сэргэлэн сумын 7-р зөрлөг дэх Анд сөүрвэй ХХК, Алтны уурхайнууд, Цементийн үйлдвэрүүд.
Жич: Цахилгаан эрчим хүчээр түр таслах хэрэглэгчдийг оршин буй газраар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ХК-д бүртгэгдсэн утсаар холбогдож ААН, байгууллагуудад мэдээлэх болно. Утас: 70047004
2015 оны 8 сарын 16
Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2015.08.14.Баасан гараг/ нэгдсэн хуралдаан 16 цаг 45 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ.
Ээлжит бус чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар эхлээд Комисс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаар ахлуулан байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.
Тогтоолын төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулсан юм. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд Байнгын хорооны даргаас асуулт, асууж тодруулсны дараа Комисс байгуулах тухай тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 33 нь буюу 78.6 хувийн саналаар дэмжив. Уг тогтоолыг нь батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх юм байна.
Дараа нь Улсын Их Хурлын дарга Өршөөл үзүүлэх тухай хууль, Комисс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг танилцуулав.
Үүгээр Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулган хэлэлцэх асуудлаа шийдвэрлэж, ээлжит бус чуулганы ажиллагааг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэллээ.
Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр нээгдсэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулган 11 өдөр хуралдаж өнөөдөр өндөрлөж байна. Ээлжит бус чуулганаар Галт зэвсгийн тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Өршөөл үзүүлэх тухай зэрэг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж байсан хуулиудыг үргэлжлүүлэн хэлэлцэж баталлаа. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснийг онцлов.
Тэрбээр хэлсэн үгэндээ, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсанаар хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх, албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй байх нэг удаагийн чөлөөлөлтийг зохицуулахаар шийдвэрлэлээ. Энэ хуулийн үйлчлэх хүрээнд Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнууд хамаарахгүй гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа. Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсэл, сум өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хангах, галт зэвсэг, сумны эргэлтэд хяналт тавьж, аюулгүй ажиллагааг мөрдүүлэх илүү нарийвчилсан зохицуулалтыг бий болгож, өмнө нь зохицуулагдаагүй байсан зарим харилцааг хуульчилж өгснөөрөө ач холбогдолтойг дурдлаа.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгүүлсэн этгээдэд өршөөл үзүүлэх тухай хуулийг баталлаа. Энэ удаагийн өршөөл үзүүлэх тухай хуульд иргэн бүр хууль, шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн тулгуур зарчмыг баримталсан болохыг тэмдэглэв.
Харин Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавихаа мэдэгдсэн тул энэ хоригийг хэлэлцэхийн тулд дахин ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага гарч байгаа, түүнчлэн Засгийн газар өргөн мэдүүлсний дагуу шинээр томилох 6 сайдын асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх болно гэдгийг хэллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.