-
2016 оны 12 сарын 06
Өнгөрсөн ням гаригт цагдаагийн байгууллагад “Манай хүү өвөөгөө хутгалчихлаа” гэсэн дуудлага өгсөн байна.
-
2016 оны 12 сарын 06
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан. Жил бүр энэ өдрийг дэлхий нийтээрээ Хүний эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ жилийн Хүний эрхийн олон улсын өдрийг “Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
-
2016 оны 12 сарын 06
Нийслэлийн Засаг даргын 2016 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн А/781 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн зарим дүүрэгт газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа явууллаа. Дуудлага худалдаа өнөөдөр нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхарт зохион байгуулагдав. Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт орон сууц, аж ахуй, фермер, амины орон сууц, худалдаа үйлчилгээ, зочид буудал, конторын барилга, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар нийт 25 байршилд газрын дуудлага худалдаа зарласан байна.
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд үйлчилгээтэй орон сууцны хорооллын зориулалттай газарт “Домогт угсаа”, “Говь хангай мебель” компаниуд хүсэлт ирүүлсэн аж. Дуудлага худалдаанд оролцогсод анхны үнийн саналыг өсгөөгүй тул уг байршлын дуудлага худалдаа хүчингүй болсон юм. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо орон сууцны зориулалттай газрыг анх 79.073.271 төгрөгөөс дуудаж иргэн н.Энхцаг 84.073.271 төгрөгөөр худалдан авсан юм.
Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Нямдаваа “Дуудлага худалдааг он гарснаас хойш хоёр дахь удаагаа явуулж буй юм. Энэ удаагийн дуудлага худалдаанд хоёр байршилд нийт дөрвөн оролцогч хүсэлт ирүүлсэн. Гэвч нэг байршилд оролцогчид үнийн санал тавиагүй учир амжилтгүй боллоо. Баянзүрх дүүргийн орон сууцны зориулалттай газарт ялагч тодроод байна. Цаашид үлдсэн газруудад дуудлага худалдааг иргэд аж ахуйн нэгжүүдэд нээлттэйгээр зарлан явуулна” хэмээн хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдлээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 06
Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд авиралт хийхээр бэлтгэлээ базаасан аж. Улмаар энэ сарын 13-ны өдөр Улаанбаатараас Антарктидийг зорих аялалдаа гарах юм байна.
-
2016 оны 12 сарын 06
БХБЯ, Жайкагийн төслийн баг болон Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хамтран ”Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны тогтолцоо” сэдэвт сургалт, семинарыг өнөөдөр Барилга хөгжлийн төвд зохион байгууллаа.
-
2016 оны 12 сарын 06
Зарим жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос, бичиг баримтын зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцож явснаас, зарим тохиолдолд айж, сандарсанаас осол, хэргийн газрыг орхиж явсан тохиолдол бүртгэгддэг. Мөн осол гаргачихаад баригдахгүй байх гэсэн ахархан бодлоор зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэлгүй ослын газрыг санаатайгаар орхиж зугтдаг нь олон сөрөг үр дагаврыг авчирч, хүлээх хариуцлагыг нь нэмэгдүүлдэг. Учир нь осол, хэргийн газраас зугтаах үйлдлийг “санаатай үйлдэл” гэж үзэн Эрүүгийн хуулинд ”хүндэвтэр” гэмт хэргийн төрөлд хамааруулан зааж, хүлээлгэх хариуцлагыг хүндрүүлж үздэг.
-
2016 оны 12 сарын 06
Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг өнөөдөр нээлттэй явуулж байна.
-
2016 оны 12 сарын 06
“Төвлөрлийг сааруулах бодлого-Орон нутгийн хөгжил” чуулган өнөөдөр Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд эхэллээ. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монголын нутгийн удирдлагын холбоо, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сан хамтран уг чуулганыг зохион байгуулж байгаа юм. Чуулганд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн С.Батболд болон эрдэмтэн, судлаачид оролцож байна.
-
2016 оны 12 сарын 06
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Хятадын “Ориэнтал Патрон” группийн ерөнхий захирал, “Кэйсин энэржи” группийн ТУЗ-ийн дарга Жосеф.Н.К.Чан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурсныхаа дараа орлогч П.Баярхүү “Өнөөдөр үзэглэж буй санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод их бүтээн байгуулалт хийгдэнэ гэдэгт найдаж байна” хэмээгээд ажлын амжилт хүсэв.
“Ориэнтал Патрон” группийн ерөнхий захирал, “Кэйсин энэржи” группийн ТУЗ-ийн дарга Ж.Чан “Бид Монгол Улсад анх удаа ирж байна. Өөрөөр хэлбэл, энэ бол манай группийн та бүхэнтэй хамтран ажиллах хамгийн анхны санамж бичиг юм. Уг санамж бичиг нь цаашид гэрээ болох болтугай. Бидний ирсэн гол зорилго монголчуудад туслах. Тиймээс бидний хамтын ажиллагаа амжилттай үргэлжлэнэ гэдэгт итгэж байна” гэлээ.
“Ориэнтал Патрон” групп нь манай улсад хөрөнгө оруулалтын сан байгуулж, сангаараа дамжуулан хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгож нийслэлийн өмч бүхий төслүүдийн санхүүжилтийг хийх журмаар хамтран ажиллах зорилготой аж.
Санамж бичгийн хүрээнд эхний ээлжид эрчим хүч, бохир ус цэвэршүүлэх, ундны усны хангамж зэрэг иргэдийн ахуй амьжиргаатай холбоотой салбаруудад хөрөнгө оруулалт хийх юм байна гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 06
Томуу, томуу төст өвчний идэвхжилт өндөр байгаа энэ үед ихэвчлэн бага насны хоёр хүртэлх насны хүүхдүүд өвдөж байна. Эмнэлгүүд ачаалалтай ачаалалтай ажиллахын сацуу томуугийн эсрэг вакциныг саяханаас хийж эхлээд байгаа юм. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс томуугаас сэргийлэх зөвлөмж гаргажээ.
-
2016 оны 12 сарын 06
Далай ламын айлчлалын дараахан Хятадын Засгийн газар Манай улсад таагүй хандаж эхлэсэн талаарх мэдээлэл сүүлийн үед ар араасаа хөврөх болов. Үүний нэг нь энэ сарын 4-ны өдөрөөс эхлэн БНХАУ Монголтой холбогддог бүх боомтоор орж ирж буй бараа бүрт ногдуулах хураамжаа нэмэхээ Хятадын холбогдох албанаас мэдэгдээд байна.
Тодруулбал, Монгол Улсын “Гашуун сухайт”, “Шивээхүрэн”, “Бичигт” боомтоор дамжин БНХАУ руу орж буй автомашин бүрээс хураамж авах шийдвэрийг гаргалаа. Урд хөрш рүү экспортлогдож буй бараа тутмын тонн тус бүрээс найман юань, машин бүрээс 10 юанийн тээврийн хэрэгслийн хураамж авахаар заасан байна.
Ам.долларын ханш өсөхөд төсөвт хүндрэл учирч, юанийн ханш нэмэгдэхэд аж ахуй нэгж, хувиараа бизнес эрхлэгчдэд хүндээр тусна. Мэдээж урд хөршөөс бараа бүтээгдэхүүнийхээ дийлэнхи хувийг импортолдог манай улсын хувьд энэ нь хэрэглээний үнэ нэмэгдэх шалтаан болох нь тодорхой юм. Энэ хэрээр иргэдийн амьжиргаанд нөлөөлдөг чухал хүчин зүйлсийн нэг нь юанийн ханш болохыг зарим эдийн засагч хэлдэг.
Олон нийт ам.долларын ханш өсч байгаад шүүмжлэлтэй хандаж байх хойгуур хатагтай “ягаан” чимээгүйхэн чангарсаар байна. Үүнийг эдийн засагч О.Алтансаруул онцолжээ. Тэрбээр энэ оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл юанийн ханш хэрхэн өссөнийг графикаар харуулсан байв.
Эдийн засагч О.Алтансаруул “Монголбанк анхааралдаа авах ёстой хоёрхон валют бий. Нэг ам.доллар, нөгөө нь юань. Монголчууд ам.долларын ханшийг л гайхаад байхаас юанийн ханшийг тоодоггүй. Та бид импортын 10 бараа тутмын долоог нь Хятадаас юаниар авч байгаа. Өнөөдөр үүсээд байгаа эдийн засгийн хямралын үндсэн шалтгааны нэг нь юанийн ханшийн өсөлт” гэжээ.
Түүнчлэн 2000 онд юань 132 төгрөгтэй тэнцэж байжээ. 16 жилийн дараа энэ валютын ханш 2.6 дахин өссөн гэх судалгаа бий. Зэрэгцээд урд хөршөөс импортолдог бараа, бүтээгдэхүүний үнэ ч төдий хувиар чангараад буй.
Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв болон жижиглэн худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ ихэнх хувийг урдаас авдаг. Худалдаа эрхлэгчдийн хэлж буйгаар өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр 248 төгрөгөөр юань авч урд хөршийг зориод хоёр хоногийн дараа эх орондоо иртэл юанийн ханш 355 төгрөг болоод өсчихсөн байсан аж.
Валютын ханш ийн хоногоор өсөж байгаа тул өнгөрсөн онд 20-25 мянган төгрөгөөр борлуулж байсан цамцаа 30-35 мянган төгрөгөөр зарах болсноо учирлав. Үүнээс үзэхэд юанийн ханш иргэдийн халаасанд илүү нөлөөлдгийг харж болно. Тиймээс юанийн өсөлт худалдаачид цаашлаад иргэдэд дарамт болдог. Түүнчлэн гол нэрийн барааны үнэ ч тодорхой хувиар нэмэгдсэнийг анзаарч байгаа биз ээ.
Тэгвэл ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 2477 төгрөгтэй тэнцэж байгаа бол юанийг “Уран уургач” арилжааны төвд 358 төгрөгөөр авч 359 төгрөгөөр зарж байна.
Юань ам.доллараас дутахааргүй төгрөгийн эсрэг хүчирхэгжсэн. 2013 оны эхээр ам.долларын ханш 1390, юань 232 төгрөгтэй тэнцэж байв. Үүнээс хойш өдий болтол төгрөгтэй харьцах Америк, Хятадын валютын ханш бараг 70 орчим хувиар дээшилжээ.
Удахгүй импортын барааг дэмждэг шинэ жил, цагаан сар айсуй. Үүнтэй зэрэгцэн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн “халаас”-нд нь шууд нөлөөлөх нь дамжиггүй.
-
2016 оны 12 сарын 06
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурал 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдав. Хурлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2015 оны үйлдвэрлэл-санхүү, аж ахуйн үйл ажиллагааны үр дүн, хяналт шалгалтын тайланг хэлэлцэж ойрын үед хуралдах хувь нийлүүлэгчдийн хуралд оруулж батлуулахаар шийдвэрлэв.
Хурлаар мөн Улаанбаатар төмөр замын 2017 оны тээвэрлэлтийн төлөвлөгөөг батлав. Улс орны эдийн засгийн дотоод нөхцөл байдал, гадаад зах зээлийн нөлөөлөл, нийт эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан 2017 онд тээвэрлэх ачаа, зорчигчдын хэмжээг төлөвлөхдөө бодитой хандахыг хичээв. 2017 онд 19,7 сая тн ачаа, 2,4 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөв.
Ерөнхий хорооны монголын талын гишүүдийн санаачилгаар 2017 онд шинээр зүтгүүрүүд худалдан авах, “Монголын төмөр зам” ТӨХК болон “Оросын төмөр замууд” НХН-ээс хэрэгцээндээ нийцсэн зүтгүүрүүдийг түрээсэлж ажиллахыг төмөр замын удирдлагад зөвшөөрөв. Төмөр замын засвар, арчлалтад ихээхэн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бөгөөд үүнд зориулж сан байгуулах, үйл ажиллагаанаас хөрөнгийг бүрдүүлж байх санаачилгыг гаргажээ.
5 жил сул зогссон зүтгүүрүүдийг хөдөлгөх шийдвэр гарлаа
5 жил сул зогссон зүтгүүрүүдийг хөдөлгөх шийдвэр гарлаа
Улаанбаатар төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, холбооны системийг шинэчлэх төсөл 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар төмөр замын гол шугам замын нэвтрэн өнгөрүүлэх чадвар 25-30 хувиар нэмэгдэх тооцоотой. Ерөнхий хорооны хурлаар энэхүү чухал төслийн хэрэгжилтийн явцын мэдээллийг сонсож, төслийн ажлыг гэрээт хуваарийн дагуу чанартай гүйцэтгэхэд онцгой анхаарч ажиллахыг төмөр замын удирдлагад үүрэг болгов. Хуваарийн дагуу төсөл 2018 оны эхний улиралд хэрэгжиж дуусна.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны хурал нийгэмлэгийн үйл ажиллагааны аж ахуйн чухал асуудлуудыг хэлэлцлээ. Цаашид төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай асуудлуудыг эчнээ болон эчнээ бус хурлаар шуурхай шийдвэрлэж байхаар тохиролцсоноор өндөрлөв.
-
2016 оны 12 сарын 05
Улаанбаатар хотын захирагч С.Батболд ”Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүнийг зохион байгуулаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. Түүнийг энэ сарын 22-ны өдөр ”One event Hall”-д болсон дуучин С.Амармандахыг ОХУ-ын дипломат ажилтан зодсонтой холбогдуулан тус цэнгүүнийг зохион байгуулсан гэх хардлага байв.
-
2016 оны 12 сарын 05
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн Дуут гэдэг газар нутагладаг малчин 19 настай П арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 14:00 цагийн үед малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага иржээ.
-
2016 оны 12 сарын 05
Оюутнуудад сургалтын төлбөрийн зээлийг өнөөдрөөс арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлсэн гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлсэн.
-
2016 оны 12 сарын 05
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж хотын дарга С.Батболд явган хүний зам дээрх овоолсон цасыг шүүмжиллээ.
Тэрбээр дүүргийн Засаг дарга нарт үүрэг өгч, зарим ажлуудыг нь шүүмжилсэний нэг нь дээрх ”цасан овоолго” юм.
-
2016 оны 12 сарын 05
Энэ сарын 29-ны өдөр бүх нийтээрээ амарна.
-
2016 оны 12 сарын 05
Өнөөдөр С.Амармандахын ар гэрийнхэн болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр ОХУ-ын Элчин сайдны яаманд хандаж хүсэлт хүргүүлсэн.
ОХУ-ын Элчин сайдын яамны удирдлагууд дуучин С.Амармандахтай биечлэн уулзаж, уучлалт хүсэхээ мэдэгдээд байна. Тодруулбал дуучны ар гэрийнхэн болон өмгөөлөгчдийг ЭСЯ-ны удирдлагууд хүлээн авч уулзан, эл асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Энэ үеэр ЭСЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга дуучин С.Амармандахаас уучлал гуйх болно гэдгээ илэрхийлээд эл асуудалд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин анхаарлаа хандуулан ажиллаж байна гэдгийг онцолжээ.
Тэрбээр ” Энэ асуудал дээр ОХУ-ын ЭСЯ дипломат албан ёсны хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаа. Шүүхээс манай дипломатын гэм буруутайг нотлосон үед бид түүнд хатуу хариуцлага ногдуулах болно. Одоогоор гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй, хэрэг шалгагдаж байгаа учраас бид хэн нэгнийг гэм буруутай гэж, шууд хариуцлага тооцох боломжгүй байна.
Манай Элчин сайдын яамны зүгээс гэм буруутай этгээдийг нууж, хаацайлсан ямар нэгэн асуудал үүсгээгүй. Бид нээлттэй, хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхнийг ирэхээс өмнө Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл ирэхийг хүлээж байлаа. Бидэнд хандсанд талархаж байна. Дуучин С.Амармандах болон түүний ар гэрийнхнээс дахин дахин хүлцэл өчиж байна” гэлээ.
-
2016 оны 12 сарын 05
лаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Та бүхэн олон жил ТҮЦ ажиллуулж ажил, амьдралаа залгуулах гэж янз бүрийн шахалт, дарамтад орж ирсэн. Гэтэл өнөөдөр хэн дуртай нь зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нь хамаагүй ТҮЦ эрхлэх болжээ. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас ТҮЦ-ийг ажиллуулах журмыг өнгөрсөн хугацаанд НИТХ-аар хоёр ч удаа батлуулсан. Журмаар ТҮЦ-ийн зөвшөөрлийг олгох тусгай Зөвлөл бий болгоод, дүүргийн Засаг даргын мэдэлд өгснөөр энэ асуудал маш замбараагүй болсон юм. Ялангуяа 2016 оны сонгуулиар ТҮЦ эрхлэгчдээр далимдуулж маш их ашиг олсон. Энэ хууль бус өрнөсөн асуудлыг таслан зогсооно. Өнгөрсөн долоо хоногт Засаг даргын зөвлөлийн хурлаар Захирагчийн ажлын албанаас журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал хэлэлцүүлсэн. Энэ санал Засаг даргын Зөвлөлөөр ороод НИТХ-аар батлагдвал хамгийн гол нь худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг дүүргээс олгохгүй болно. Өөрөөр хэлбэл, худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэнд өгөх зөвшөөрөл цэгцтэй , журамтай тодорхой болно. Уг журмыг аль болох та бүхний эрх ашгийг бодолцож боловсруулж байгаа учраас та бүхний саналд нийцэх байх. Хаана ямар байршилд ТҮЦ байрлуулах вэ гэдгийг ярилцаад ерөнхий зураглал хийж байна. Зөвшөөрөлгүй газар байгаа ТҮЦ-ийг аль болох өөр боломжийн байршилд байрлуулна. 40 гаруй хоногийн өмнөөс иргэдийн саналыг авч эхэлсэн. Та бүхэн одоо ч гэсэн өөрийн саналыг өгөх боломжтой” хэмээлээ.
Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Газрын албаны хувьд ТҮЦ эрхлэгчдийн худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нь хамаагүй. Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж нь тухайн газрыг эзэмших гэж байгаа бол албан ёсны Засаг даргын шийдвэр, захирамжтай байх ёстой. Нийслэлийн Засаг дарга болон Захирагчийн албанаас тодорхой чиглэл гарвал бид бүхэн тухайн бодлогыг баримталж ажиллана. Одоогоор нүүлгэх шаардлагатай ТҮЦ эрхлэгчид албан ёсны шаардах хуудас өгсөн байгаа. Хууль журмын дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэсэн юм.
Түүнчлэн ТҮЦ-ийн журмыг шинэчлэхдээ тэдний саналыг авч, хамтран ажиллана гэдгээ холбогдох албаныхан хэлэв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 05
Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас арьс шир, ноос ноолуурын түүхий эдийн урамшууллын талаар мэдээлэл хийлээ.