-
2016 оны 12 сарын 05
Өнгөрсөн оны аравдугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сум дахь улсын тусгай хамгаалалттай газар, Монгол Улсын баруун хил дээрх Ёлтын хавцалд ховор ан, баруун нутгийн цорын ганц хүрэн баавгайг буудан хороосон хэрэг гарсан билээ.
-
2016 оны 12 сарын 05
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн дутуу төрсөн нярайн тасагт зүрхний цооролыг эмчлэх, чөмөг шилжүүлэн суулгах зэрэг хүнд хагалгаа хийх боломжтой бүрджээ.
-
2016 оны 12 сарын 05
“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах ОХУ-ын иргэнд зодуулсан хэргийн талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр өнөөдөр ОХУ-ын элчин сайдын яаманд албан бичиг хүргүүллээ.
-
2016 оны 12 сарын 05
Энэ өвөл цаг агаарын хувьд өмнөх жилүүдийн дунджаас эрс хүйтрэх төлөвтэй байгаа. Тиймээс цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлж, 20 хоногт барих шаардлагатайг салбарын сайд П.Ганхүү үүрэгдлээ.
-
2016 оны 12 сарын 05
нүүрний хавдар нь буусан бөгөөд дагзны цооролт, гэмтлээс үүдсэн нөжрөлтийг арилгах эмчилгээ хийж байгаа аж.
-
2016 оны 12 сарын 05
Нийтийн тээврийн үйлчилгээ оройн цагаар тасалдаж байгаа тухай иргэдээс их гомдол ирсээр байна. Тухайлбал холын чиглэлүүдэд сүүлийн автобус нь явахгүй замаасаа буучихаад байна гэсэн мэдээлэл хотын удирдлагуудад гомдол мэдүүлээд байгаа юм.
-
2016 оны 12 сарын 05
Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын өнгөрсөн онд хийсэн судалгаагаар халдварт өвчнөөр өвчлөгсдийн 24 хувийг 15-24 насны өсвөрийн залуус эзэлж байна гэсэн дүн гарчээ.
-
2016 оны 12 сарын 05
Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд цас орж хальтиргаа гулгаа ихээхэн нэмэгдсэн тул аймгийн Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр хүүхдэд зориулсан нэмэлт хоёр автобусыг хичээл цуглах, тарах үед нэмэлтээр явуулж эхэллээ.
-
2016 оны 12 сарын 05
Дорноговь аймгийн Зүүнбаян тосгоныг сум болгох өөрчлөхөөр яригдаж байна. Нийт иргэд нь тосгоноо сум болгохыг дэмжиж байгаа ажээ.
-
2016 оны 12 сарын 05
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогцэций суманд газар хөдлөлт болсон талаар бид өмнө мэдээлсэн.
-
2016 оны 12 сарын 05
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компанийн уурхайд дахин осол гарч, хүний амь эрсэджээ.
-
2016 оны 12 сарын 05
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Баруун моностой гэдэг газар самарт явж байсан иргэд сураггүй болсон гэх дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт энэ сарын 2-нд иржээ.
-
2016 оны 12 сарын 05
“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын ар гэрийнхэн болон түүний урлагт хамтран зүтгэгчид өнөөдөр ОХУ-ын Элчин сайдын яамны өмнөх талбайд жагсаал хийхээр болжээ.
-
2016 оны 12 сарын 05
Амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 533 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 426 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 17 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 20 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 3 өртсөн. Зам тээврийн осолд 4 хүүхэд өрсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 98 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
ХУД-ийн нутаг Интермед эмнэлэгийн зүүн замд H.Sonata маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 50 орчим насны нэр, оршин суух хаяг тодорхойгүй эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироожээ.
Мөн СБД-ийн нутаг Ногоон нуурын гудамж, 32-ын уулзварын замд T.Prius маркийн авто маүины жолооч нь явган зорчигч 09 настай эрэгтэй С-ийг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан байна.
-
2016 оны 12 сарын 05
Замын цагдаагийн алба үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Замын цагдаагийн албанд ажиллаж байсан ахмадууд, үе үеийн ахлагч, офицерийн төлөөлөл баярын хурлаа хийж, 80 жилийн түүхэн ажил хөдөлмөрөө дүгнэн ярилцлаа. Баярын хуралд Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар оролцож баяр хүргэлээ. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Замын цагдаагийн албаны үе үеийн ажилтан алба хаагч, офицер, ахлагч нарт түүхт ойн баярын мэндийг хүргэе. Замын цагдаагийн алба нь байгуулагдсан цагаасаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн. Иргэдийнхээ төлөө байгаль цаг уурын хүнд нөхцөлд хатуу тэсвэр тэвчээр гарган ажилладаг замын цагдаа нарыгаа ард түмэн үргэлж хүндэтгэж байдаг билээ. Улаанбаатар хотын зүгээс та бүхний цаашдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласаар байх болно. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье” хэмээгээд Замын цагдаагийн албыг “Хангарьд” одонгоор шагналаа.
Баярын үйл ажиллагаанд Замын цагдаагийн албанд ажиллаж байсан ахмадууд, үе үеийн алба хаагчдын төлөөлөл, өдгөө тус албанд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид оролцсон юм. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Замын цагдаагийн албаны алба хаагчид хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлэн, шагнал хүртлээ.
-
2016 оны 12 сарын 05
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салаа, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Баян-Хошуу орчимын иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд хийсэн судалгаанд үндэслэн Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Сансарын тойрог” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж “Сансарын тойрог”-оос “Халдвартын эмнэлэг” хүртэл 2 км сунгалаа. Үйлчилгээг энэ сарын 05-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Ч:41 буюу “Баруун салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг” чиглэлд 10 автобус 10 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилнэ. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 11323176, 11321490 дугаарын утсаар өгөх боломжтой гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 05
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн, салхи шуургатай байна.
-
2016 оны 12 сарын 05
Оюутны сургалтын төлбөрийн зээлийг маргаашнаас Төрийн банк, Хаан банк, Голомт банк, Улаанбаатар хотын банк, Хас банк, Капитрон банкнуудаар дамжуулан олгох юм байна. Энэхүү зээлд 2016-2017 оны хичээлийн жилд 70 мянга гаруй оюутан хамрагдах боломжтой бөгөөд энэ оны төсөвт 90 тэрбум төгрөг, 2017 оны төсөвт 110 тэрбум төгрөгийг суулгажээ. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан энэ зээлд хамрагдах боломжтой юм. Мөн сургуулиа төгсөж, ажил эрхлээд таван хувийн хүүтэйгээр төлбөрөө эргэн төлөх аж.
Зээлд хамрагдах оюутнууд,
-Зээл хүссэн өргөдөл
-Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар /
-Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргийг бүрдүүлэн банкинд хандах юм байна.
-
2016 оны 12 сарын 04
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдөр “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” тохиож өнгөрөв.
Манай улс энэ жил “Хүний дархлал хомсдлын вирүс, Дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх нь та бидний гарт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэв. Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын анхны тохиодол 1992 онд илэрч байсан бөгөөд өнөөдрийн байдлаар ДОХ-ын нийт 219 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 62 хувийг 25-34 насны залуучууд эзэлж байгаа бол 80 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг судалгаа гарчээ.
Энэ өдрийг тохиолдуудан Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс өдөрлөг зохион байгуулна. Тус өдөрлөгөөр ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор иргэд, албан байгууллагын ажилчдад мэдлэг, мэдээлэл олгож, үзлэг, шинжилгээ хийсэн юм.
-
2016 оны 12 сарын 04
НӨАТ-ын урамшууллын 18 дахь удаагийн сугалааны тохирол энэ сарын 18-ны ням гаригт болох юм. Иргэн та 2016 оны арваннэгдүгээр сарын 1-30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим талбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой болохыг Татварын ерөнхий газраас сануулж байна.
Онцлоход, өнгөрсөн сард болсон НӨАТ-ын урамшууллын азтан тодруулах сугалаагаар 6234 иргэн азтан болсон юм. Уг тохиролд 2016 оны аравдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, арваннэгдүгээр сарын 19-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 6,092,914 баримт хамрагдсанаас
100 сая төгрөгийн 2
4 сая төгрөгийн 5
500 мянган төгрөгийн 69
100 мянган төгрөгийн 561
20 мянган төгрөгийн 5597 баримт тохиролд таарч, нийт 6234 иргэн азтан болсон юм.