-
2016 оны 12 сарын 02
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан нэр бүхий иргэдийг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр нийслэлийн “Жуух бичиг”-ээр шагнаж урамшууллаа. Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн П.Гэрэлтуяа, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны төлөөлөл Б.Ганбаатар, ажилтан Н.Эрдэнэтөгс нарыг нийслэлийн “Жуух бичиг”-ээр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатарыг нийслэлийн “Тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасан юм.
-
2016 оны 12 сарын 02
Хойд хөршийн хилээр хууль бусаар их хэмжээний сум оруулах гэж байгаад баригджээ.
-
2016 оны 12 сарын 02
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Жаргалант” багийн “Сүүж” гэдэг газар нутаглаж буй малчин Н-н суурьт 2016.10.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 101 хонь өвчилсөн тул дээж авч шинжлүүлэхэд “Хонины цэцэг ” өвчин болох нь тогтоогджээ.
-
2016 оны 12 сарын 02
Нэр бүхий иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор хуульчилсан нь уг асуудлыг зохицуулсан Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн агуулгад харшилж байна гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэжээ.
-
2016 оны 12 сарын 02
Улсын хэмжээнд 13 аймгийн 95 суманд өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй нөхцөл үүссэн хэмээн өнөөдөр /2016.12.01/ Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Зудын эрсдэлийн зургийг өнгөрсөн сарын 22-нд дахин шинэчилж гаргасан мэдээлэл дээр тулгуурлан дараах тоо баримтыг гаргажээ. Тухайлбал, 11 дүгээр сарын 22-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувь зудын их, бага эрсдэлтэй байна.
-
2016 оны 12 сарын 01
Орхон аймаг, Эрдэнэт хотын бүтээн байгуулалт, Нийгэм эдийн засгийн хөгжилд оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж, Орхон аймгийн Засаг даргын А/607 тоот захирамжаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал асан, Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Даваацэрэнг Орхон аймгийн “Хүндэт иргэн”-ээр алдаршуулан, өргөмжлөв.
-
2016 оны 12 сарын 01
НИТХ-ын дарга Ц.Сандуй 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарыг хүлээн авч уулзан, ажлын амжилт хүслээ.
-
2016 оны 12 сарын 01
Хүн дайрсан цагдаагийн алба хаагчид эрүүгийн хэрэг үүсгэжээ
-
2016 оны 12 сарын 01
Багануур дүүргийн 64 дүгээр сургуулийн хашаанд өчигдөр орой шилүүсний зулзага ногуул орж ирсэн байна.
-
2016 оны 12 сарын 01
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсдсэн алба хаагчдаа эргэн дурсах “Бид мартахгүй” хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр Улаанбаатар хотын цагдаагийн газрын хурлын танхимд боллоо.
-
2016 оны 12 сарын 01
Нийслэлийн иргэд 1000 гаруй ТҮЦ-ээр үйлчлүүлж байна. Өөрөөр хэлбэл, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийн судалгаагаар Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 1000 гаруй ТҮЦ байдаг аж. Эдгээр ТҮЦ эрхлэгчийн 98 хувь нь хууль, тогтоомжийг ямар нэг хэмжээгээр зөрчдөг байна. Холбогдох байгууллагаас шалгалт хийж, зөрчлөө арилгахыг шаарддаг ч худалдаа эрхлэгчид төдийлөн биелүүлдэггүйг албаныхан хэлэв. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын тушаалын хэрэгжилтэд өчигдөр гэнэтийн шалгалт хийлээ.
-
2016 оны 12 сарын 01
Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их эе” хурал энэ сарын 10-ны өдөр болно. “Их эе”-ийг хуралдуулах ажлын хэсэг энэ сарын 28-нд хэвлэлийн бага хурал хийсэн юм. Уг хурлыг Улсын дээд шүүхээс 2003 оны гуравдугаар улиралд багтаан хуралдуулахыг үүрэг болгосон байдаг. Харин МҮБХ-ноос хурлыг хийгээгүй учраас Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх албанаас 2015 оны зургадугаар сард тус холбооны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан юм. Энэ асуудал 2016 оны тавдугаар сард эцэслэн шийдэгджээ. Ийнхүү Үндэсний бөхийн “Их эе” хурал энэ сард хуралдахаар болж байна.
МҮБХ-ны дүрмийн дагуу “Их эе” хурлын товыг 21 аймгийн Үндэсний бөхийн холбоо, бөхийн дэвжээний тэргүүн нарт мэдэгдсэн байна.
-
2016 оны 12 сарын 01
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны шинэ бүрэлдэхүүнийг баталсан. Уг хороо өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ.
Хуралдаанд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга, гишүүд, УУХҮЯ, болон бусад төрийн байгууллагын газар, хэлтсийн дарга, төсөл хэрэгжүүлэгчид оролцлоо.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хурлыг нээж “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Цаашид агаарын бохирдлын төлбөрийг зориулалтын дагуу зарцуулах замаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, халаалтаа цахилгаанаар шийдэж байгаа айл өрхөд шөнийн цахилгааны урамшуулал олгох,стандартад нийцсэн сайн чанарын шатахууны импорт, хэрэглээг дэмжих, нийтийн тээврийг хийн түлшинд шилжүүлэх зэрэг арга хэмжээг авч тодорхой асуудлыг төрийн бодлогын хэмжээнд шийдвэрлэж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана” гэлээ.
“Агаарын бохирдол зөвхөн Монгол улсад нүүрлэж байгаа асуудал биш юм. Дэлхий нийтээрээ энэ асуудалд анхаарал хандуулж байна. Улаанбаатар хот дэлхийн агаарын бохирдолтой 50 хотоос 47-д эрэмбэлэгдсэн. Амьсгалын замын эрхтэний өвчлөл 2005 онд 10 мянган хүн амд 697 байсан бол 2014 онд 1730 болж 2.4 дахин өссөн байгууллагууд мэдээллэж байна. Агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгож, орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих, насжилт ихтэй автомашины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээнээс хасах зэрэг шийдвэртэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна” хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тэмдэглэв.
Агаарын бохирдлын нөхцөл байдал, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн яамдад цаашид авах арга хэмжээний төслийн саналыг дараагийн долоо хоногийн Лхагва гарагт ирүүлэх үүрэг өглөө.
Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд зааснаар жилдээ 30 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг ч агаарын бохирдлын төлбөр улсын төсөвт орж зориулалтаараа зарцуулагддаггүй бөгөөд энэ жил 5 тэрбум төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулахад төсөвлөсөн байна.
Ирэх онд батлагдсан төсвөөс агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангаж, эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг тэглэх, сайжруулсан зуухаар хангах, шахмал түлшээр хангахад тус тус зарцуулахаар төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 01
Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт Нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 14 давхарт нээлттэй явуулна. Дуудлага худалдаа болоход тав хоног үлдээд байна.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг өнөөдрөөс буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8:30 минутаас эхлэн – 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 9:30 минут хүртэл Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн 307 тоот өрөөнд битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/06, 2015 оны 32/32, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 99 дүгээр тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/781 дүгээр захирамжийн дагуу Нийслэлийн зарим дүүргүүдийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах гэж байна.
Энэ удаа Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт орон сууц, аж ахуй, фермер, амины орон сууц, худалдаа үйлчилгээ, зочид буудал, конторын барилга, үйлдвэрлэл, үйлчилгээ барих зориулалт бүхий нийт 25 байршилд нээлттэй дуудлага худалдаа явагдана гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 01
”Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахын гэр бүлийнхэн мэдээлэл хийхээр болжээ.
-
2016 оны 12 сарын 01
Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтэс, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэстэй хамтран хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлсэнийг илрүүлжээ.
-
2016 оны 12 сарын 01
ЗХУ-ын маршал Г.К.Жуковын мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Ёслолын арга хэмжээнд ОХУын Элчин сайд И.К.Азизов, Беларусь улсын Элчин сайд С.В.Чепурной, Монгол Улсын Батлан хамгаалахын удирдлагууд оролцсон байна.
-
2016 оны 12 сарын 01
ДОХ-ын шинжилгээ үнэ төлбөргүй авч байна
-
2016 оны 12 сарын 01
Нийслэлийн 2017 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд НИТХ-д өргөн барьсантай холбоотойгоор НИТХ, хороод, намын бүлгүүд төсвийн төслийг хэлэлцэж байгаа билээ.
-
2016 оны 12 сарын 01
АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдаж буй 66 дахь удаагийн “Дэлхийн мисс 2016” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн мисс А.Баярцэцэг өрсөлдөж байгаа билээ.