-
2016 оны 12 сарын 07
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээрээ Хүний эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хүний эрхийн олон улсын өдрийг манай улс “Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Энэ өдрийг угтаж нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын хүнийс эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбоо хамтран Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөхөөр болсон байна.
МУ-ын ХЭҮК-ын ахлах референт Г.Агар-Эрдэнэ “Бид хамтарч иргэдэд үнэ төлбөргүйгээр хуулийн зөвлөгөө өгөх үйлчилгээг зохион байгуулж байна. Иргэдийн дийлэнх хувь нь газрын маргаан, хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой маргаан, хөдөлмөрийн харилцаанаас үйдэлтэй эрх зөрчигдсөн зэрэг асуудлуудаар зөвлөгөөг авч байна” хэмээж байлаа.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга О.Мөнх-Оргил “Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр Хүний эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг угтаж хүний эрхийн талаарх хууль, эрхзүйн үнэ төлбөргүй зөвлөгөөг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон, Мишээл, Дүнжингарав салбаруудад гурван өдрийн турш явуулж байна. Иргэд, үйлчлүүлэгчид маань өөрт тулгамдсан асуудлууд, шийдвэрлэгдэхгүй байгаа зүйлүүд хууль эрх зүйн талаасаа чухам ямар асуудал үүсээд байгаа талаараа бүрэн мэдээлэл авах боломжтой юм” гэлээ.
Өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” салбарт энэ сарын 7-9-ний өдөр 8:30-17:30 цагийн хооронд зохион байгуулна. Иргэд та бүхнийг өөрт хамгийн ойр байрлах салбарт хүрэлцэн ирж хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авахыг урьж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 07
МХЕГ
-
2016 оны 12 сарын 07
Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхаарууллаа
-
2016 оны 12 сарын 07
Өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, 7-ны өдөр төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
8-нд нутгийн зүүн хагаст, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд говь тал, хээрийн нутгаар, 10-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр, 11-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна.
-
2016 оны 12 сарын 07
“Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” судалгааны тайланг НҮБ-ын Хүүхдийн сангаас өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
Тэрээр ”Улаанбаатар хотын тоосонцорын хэмжээ дэлхийн стандартаас долоо дахин их байгаа аж. Манай улсад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь тэргүүлэх шалтгаан нь уушгины хатгалгаа өвчин болоод байна. Энэ нь өөрөө эх нялхсын эндэгдлийн 15 хувийг эзэлж байгааг эмч нар хэлж байна. Тэгвэл уг өвчинд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь агаарын бохирдол юм. Ялангуяа хүүхдүүд насанд хүрэгчдээс хоёр дахин хурдан амьсгалдаг учир уушги бохирдоход амархан байдаг” хэмээн тайланд дурджээ.
Мөн энэ үеэр Монгол Улсын Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг НҮБ-ын Хүүхдийн сангийн агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгогдсоныг дуулгалаа. Харин Д.Болд нэн тулгамдаж буй агаарын бохирдлын эсрэг тууштай тэмцэж, дуу хоолой болон ажиллахаа мэдэгджээ.
-
2016 оны 12 сарын 07
Сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэн гал түймэр гарсаар байна.
Эдгээр ахуйн орчинд гарсан гал түймэрт өндөр настай болон өвчтэй, өөрийгөө хамгаалах чадваргүй иргэд, хараа хяналтгүй цоожилж үлдээсэн бага насны хүүхэд болон архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд амь насаа алдах тохиолдол эрс ихсэх хандлагатай байна. Зөвхөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд ахуйн гал түймэрт өртөж таван хүн амь насаа алджээ.
Иймд: Иргэд та бүхэн гэр, орон сууцандаа ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд,
-Пийшин, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах
-Цахилгааны угсралт түүнд үүсэх хэт ачаалалаас урьдчилан сэргийлэх
-Шаардлага хангахгүй цахилгааны утас хэрэглэхгүй байх
-Асрамжид байдаг өндөр настан болон бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
-Пийшин зуухны галлагааны зарчмыг мөрдөх
-Халуун, цогтой үнс нурмаа тагтай зориулалтын саванд хадгалах
-Хэт их галлагаа, хайхрамжгүй үйлдлээс болгоомжлох
-Эзэнгүй гэр, байшингаа хэт ихээр галлаж орхихгүй байх
-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх
-Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх /шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах/-ыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Мөн пийшин, зууханд зориулалтын бус түлш болох хуучин хувцас, дугуй, хуванцар, хуурай хог хаягдал зэргийг хэрэглэхгүй байх, яндангийн хөөг тогтмол цэвэрлэж байх, үнс нурмыг тусгай төмөр саванд хийж хөргөсний дараа бусад хуурай хог хаягдалтай нийлүүлж хаях хэрэгтэй. Орон сууц, гэрийн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийг заавал эрх бүхий мэргэжлийн этгээдээр угсралт, засвар үйлчилгээг хийлгэхийг зөвлөе.
Түлсэн гал түймрийн үнс нурамыг тагтай төмөр саванд хийж, шатах материалаас зайтай байлгах, цахилгаан хэрэгслийн хүчдэлд тохирсон чанар стандарт хангасан залгуур, разетка ашиглах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй, цоожлохгүй байх, хөлдсөн, хөрсөн автомашиныг ил галаар гэсгээхгүй байх, галласан гэрийг эзэнгүй орхихгүй байх, цахилгаан тень, халаагуур бусад цахилгаан хэрэгслийг тодорхой хугацаанд унтрааж хэвших сануулж байна.
Улсын хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 3456 удаагийн обьектын гал түймэр гарч иргэд, аж ахуйн нэгж байгууллагын өмчид 7.9 тэрбум төгрөгийн хохирол учирч 46 хүн амь насаа алдаж, 31 хүн түлэгдэж гэмтсэн. Үүнээс гал түймэрт өртөж 13 хүүхэд амь насаа алдсан бөгөөд долоон хүүхэд түлэгдэж гэмтжээ.
Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын аврагч гал сөнөөгч нар нийт 1035 эрдэнэт хүний амь нас, 21,9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 07
Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их эе” хурал энэ сарын 10-ны өдөр болох талаар цэцдийн гишүүд мэдээллэж байсан. Уг хурлыг Улсын дээд шүүхээс 2003 оны гуравдугаар улиралд багтаан хуралдуулахыг үүрэг болгосон байдаг. Харин МҮБХ-ноос хурлыг хийгээгүй учраас Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх албанаас 2015 оны зургадугаар сард тус холбооны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан. Энэ асуудал 2016 оны тавдугаар сард эцэслэн шийдэгдэж байсан.
Харин Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж “Энэ хурлыг болохгүй, албан ёсны биш” хэмээн мэдэгдэл хийсэн юм. Энэхүү мэдэгдлийн хариу болгож, УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр А.Сүхбат “Р.Нямдорж гуай хурлыг ирцгүй болгох, хийлгэхгүй байлгахаар увайгүй мэдэгдэл хийж байгаад харамсаж байна. Би 30 гаруй жил монгол бөхдөө үнэнч явна. Үүний 26 жил нь бөхийн холбоог Р.Нямдорж гэдэг хүн удирдлаа. Одоо болоо юм биш үү. Монголын түүхэн их соёлоо хөгжүүлэх үйлсийг боомилж байгаа хүмүүс нүгэл хийж байгаа гэдгээ ухаараасай. Таниар удирдуулъя гэсэн нэг ч бөх байхгүй байна.
Өнгөрсөн 26 жилийн хугацаанд бөхийн найраа утгаа алдаж байна. Ард түмэнд жүжиг үзүүлснийхээ төлөө нэг ч хүн хариуцлага хүлээдэггүй. Мөн монгол бөхөд шинэ менежмэнт хөгжил хэрэгтэй байна. Гэтэл ямар ч арга хэмжээ авдаггүй. Монголын бөхийн өргөөг амин хувийн аж ахуйдаа ашиглаад л сууж байна шүү дээ” гэв.
Ийнхүү цэцдийн гишүүд шүүхийн шийдвэрийн дагуу “Их эе” хурлаа энэ сарын 10-нд ямар ч гэсэн хуралдуулна гэдгээ мэдэгдлээ.
-
2016 оны 12 сарын 07
1. Сүүгээр ханиад дарах арга: 500 гр сүүг бага зэрэг халаан дотор нь тахианы шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь цайны халбага зөгийн бал, 2 цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгана. Ингэж бэлтгэсэн сүүг унтахын өмнө уугаад унтахад ханиадны шинж тэмдэг алга болно. Энэ аргыг ханиад дөнгөж эхэлсэн үед хэрэглэхэд үр дүнгээ өгнө Сүүнд чихэр өвс чанаж ууж болно Цагаан тос, зөөхий хольж өглөө өлөн дээрээ шар тостой нь идвэл ханиалга намдаах сайн эмчилгээ болдог
2. Зөгийн балаар ханиад дарах арга: Нэг цайны халбага зөгийн балыг 2,5 цайны халбага манжингийн шүүстэй хольж өдөрт 4 удаа, хамрын нүхэндээ тав таван дуслаар дусаах Бага насны хүүхдэд манжингийн шүүсийг хамарт дусааж хэрэглэнэ Нярай хүүдэд 1 цайны халбага зөгийн балыг 2 цайны халбага бүлээн усанд уусгана. Энэ шингэнээ хөвөнд шингээж хамрын нүхэнд 20 минут орчим байлгана. Хүүхэд тавгүйтэж, уур уцаартай байвал хамрын нүхийг ээлж ээлжээр арчин цэвэрлээрэй
3. Хий ханиалгасан үед: 1. Чацарганыг сайн нухаж няцлаад 200гр усанд 10 грыг хийж 30минут буцалгаад өдөрт 3 удаа хоолны халбагаар ууна 2. Цагаан гааны буцалсан шүүсийг ууж болно 3. Янлуй 3 ширхэгийг 150 гр усанд хийж 23 минут буцалгаад бүлээнээр нь хүүхдэд өгнө Том хүнд 5 ш янлуй 150 гр усанд хийж 23 минут буцалгаад бүлээнээр нь ууна Хөх дэгд, цагаан дэгд, царван, цагаан лууванг адил хэмжээтэй хольж өдөрт 3 удаа буцалгаж уугаарай
4. Ханиаднаас урьдчилан сэргийлэх арга: Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд гараа байнга бүлээн усаар хэд дахин угааж, амны хөндий, хоолойгоо содтой усаар зайлж байвал танд хэрэгтэй. Мөн 1 гр аскорбины хүчлийг өглөөний цайны дараа уугаарай. Мөн дараагийн өдөр дараалан уух хэрэгтэй. Цагаа олж уусан бол ханиаднаас өөрийгөө хамгаалж чадна. Ханиадны шинж тэмдэг хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх, шархирах шинжүүдээр илэрнэ. Ийм үед 1. дулаан байх 2. амин дэмээр баялаг хоол хэрэглэх 3. их хэмжээний шингэн уух
5. Ханиалга намдаах энгийн аргууд: Ханиалга дөнгөж эхэлсэн үед хамар битүүрч ханиадны шинж тэмдэг илэрч буй үед амархан аргаар гэрийн нөхцөлд дарж болохыг зөвлөе. 500 гр сүүг бага зэрэг халаан дотор нь тахианы шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь цайны халбага зөгийн бал, 2 цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгана.Ингэж бэлтгэсэн сүүг унтахын өмнө уугаад унтахад ханиадны шинж тэмдэг алга болно.Энэ аргыг ханиад дөнгөж эхэлсэн үед хэрэглэхэд үр дүнгээ өгнө .
6. Сүүнд чихэр өвс чанаж ууж болно. Цагаан тос, зөөхий хольж өглөө өлөн дээрээ шар тостой нь идвэл ханиалга намдаах сайн эмчилгээ болдог. Чацарганыг сайн нухаж няцлаад 200гр усанд 10 гр-ыг хийж 30 минут буцалгаад өдөрт 3 удаа хоолны халбагаар ууна. Цагаан гааны буцалсан шүүсийг ууж болно. Янлуй 3 ширхэгийг 150 гр усанд хийж 23 минут буцалгаад бүлээнээр нь хүүхдэд өгнө. Том хүнд 5 ш яншуй 150 гр усанд хийж 23 минут буцалгаад бүлээнээр нь ууна. Хөх дэгд, цагаан дэгд, царван, цагаан лууванг адил хэмжээтэй хольж өдөрт 3 удаа буцалгаж ууж болно.
-
2016 оны 12 сарын 07
Энэ сарын 29-нд буюу пүрэв гаригт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохионо. Энэ өдөр бүх нийтээр амарна. Харин маргааш нь буюу баасан гарагт ажиллаад шинэ жилийн амралтын өдрүүд үргэлжилж байгаа юм.
Тиймээс энэ сарын 30-ны ажлын өдрийг мөн амралтын өдөр болгож ирэх жилийн 1-ний амралтыг шилжүүлбэл ямар вэ гэсэн санал асуулгыг Засгийн Газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Отгонбаяр өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.
Тэрээр ”Бүх нийтээр амардаг 1 -р сарын 1-ний өдөр энэ жил ням гаригт таарч байна. Иймд амралтын хоёр өдөр болох 29 ба 31-ний дунд буй 30-ны ажлын өдөрт 1-ний хууль ёсны амралтыг шилжүүлж, 29, 30-нд болон 31, 1-ний бямба, нямд, нийтдээ 4 өдөр амарвал ямар вэ. Дэмжвэл лайк шейр, эс дэмжвэл коммент үлдээнэ үү.
Ирэх долоо хоногоос асуудал ярих санал гарвал л.... гэж тандалт хийж байгаа юм шүү.
Яг 30-ны өдөр ажиллах идэвхи, ажиллаад бүтээх бүтээмж, хийдүүлэлтийн аль нь илүү байхыг сайн мэдэхгүй ээ. Харин амралтын өдөрт эдийн засаг, ялангуяа өргөн хэрэглээний, хүнс, хоолны худалдаа борлуулалт болон үйлчилгээний орлого ажлын өдрийнхөөс 2 дахин нэмэгддэг л гэсэн.” хэмээжээ.
IFrame
-
2016 оны 12 сарын 07
Цахилгааны шугам шалгаж байх үед трансформатор нь унаж хүн гэмтээжээ.
-
2016 оны 12 сарын 07
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны өдөр дуучин Амараа ОХУ-ын дипломатчид зодуулж хүнд гэмтсэн хэрэг гарсан билээ
-
2016 оны 12 сарын 07
Замын цагдаагийн алба, Лицензийн төвтэй хамтран “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангуулах зорилгоор улсын хэмжээнд хяналт шалгалтын ажлыг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 14-23-ны өдрүүдэд зохион байгуулжээ.
-
2016 оны 12 сарын 07
Статистикийн тухай” Монгол Улсын хууль, Засгийн газрын 2003 оны 224 тоот тогтоолд заасны дагуу энэ жилийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2016 оны жилийн эцсийн тооллого 2016 оны 12-р сарын 7-ноос 12-р сарын 17-ны хооронд орон даяар зохион байгуулагдах гэж байна.
-
2016 оны 12 сарын 07
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан. Жил бүр энэ өдрийг дэлхий нийтээрээ Хүний эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ жилийн Хүний эрхийн олон улсын өдрийг “Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг гурван өдрийн турш зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тус өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” салбарт энэ сарын 7-9-ний өдөр 8:30-17:30 цагийн хооронд зохион байгуулна. Иргэд та бүхнийг өөрт хамгийн ойр байрлах салбарт хүрэлцэн ирж хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авахыг урьж байна.
2016.12.07-нд Дүнжингарав салбар
09.00 – 09:30Өдөрлөгийн нээлт:
/ ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг
НҮНТ-ийн дарга О.Мөнх-Оргил
МХХ-ны БЗХ-ийн дарга Д.Оюунчимэг /
09:30 – 17:00 Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх
2016.12.08-нд Мишээл экспо салбар
09:00 - 09:30 Өдөрлөгийн нээлт:
/ ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяр
НҮНТ-ийн дарга О.Мөнх-Оргил /
09:30 – 17:00 Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх
2016.12.09-нд Драгон салбар
09:00 - 09:30 Өдөрлөгийн нээлт:
/ ХЭҮК-ын АА-ны дарга А.Дашдэлэг
НҮНТ-ийн дарга О.Мөнх-Оргил /
09:30 – 17:00 Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх
-
2016 оны 12 сарын 06
Монголын спортын шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно” ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 23-нд “SS club”-т болохоор товлогджээ.
-
2016 оны 12 сарын 06
Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахыг Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ-ны ажилтан зодож бэртээн хүнд гэмтэл учруулсан талаар ар гэрийнхэн нь өнгөрсөн Баасан гаригт олон нийтэд хандан мэдээлэл хийсэн. Өчигдөр түүний өмгөөлөгч Г.Батбаяр ОХУ-ын ЭСЯ-нд очин холбогдох хүмүүстэй уулзахад тус ЭСЯ-наас дуучин С.Амармандахаас уучлал гуйх болно гэж хэлсэн хэмээн мэдэгдсэнийг хэвлэлүүд түгээсэн.
Харин энэ мэдээллийг Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ үгүйсгэсэн байна. ЭСЯ-ны цахим хуудасны орос хэл дээрх хувилбарт дараах мэдэгдлийг нийтэлжээ. Үүнд, “Дуучин С.Амармандахын өмгөөлөгчийн ЭСЯ-нд хийсэн уулзалтын талаар худал мэдээлэл цацагдсантай холбогдуулан ЭСЯ-наас мэдээлж байна: Дуучин С.Амармандахыг манай дипломат ажилтан зодсон гэсэн хэргийг тодруулах зорилгоор өмгөөлөгчтэй уулзсан. Ямар ч амлалт, уулзалтыг товлоогүй. Энэ ярианы талаар зөрөөтэй мэдээлэл тараасан нь цаашид түүнтэй /өмгөөлөгчтэй/ уулзах шаардлагагүй болгож байна. Оросууд нэг удаа худлаа хэлвэл хэн чамд итгэх билээ гэж ярьдаг” хэмээн мэдэгджээ.
-
2016 оны 12 сарын 06
Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Авлигатай тэмцэх газар, Гадаад харилцааны яам хамтран “Авлига ба хүний эрх” сэдэвт бага хурлыг зохион байгуулах гэж байна.
НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр нь жил бүрийн 12 дугаар сарын 9-нд тохиодог бөгөөд энэ жилийн хувьд Авлигатай тэмцэх газраас авлигын үйлдэл нь хүний эрхийг хэрхэн зөрчиж байгаад дүгнэлт хийж, уг асуудалд иргэд, олон нийтийн анхаарлыг хандуулахаар зорьж байна.
Бага хуралд “Хүний эрхийг хангах эрх зүйн зохицуулалт”, “Хүний эрх ба авлигатай тэмцэх бусад улсын туршлага”, “Авлига, албан тушаалын гэмт явдлаас хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад шүүхийн гүйцэтгэх үүрэг, анхаарах зарим асуудал”, “Хүний эрх ба авлига”, “Шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хамгаалахад прокурорын үүрэг оролцоо ”зэрэг сэдвээр Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Авлигатай тэмцэх газар, “Эмнести интернэшнл” төрийн бус байгууллагын төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм.
-
2016 оны 12 сарын 06
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авахыг дэмжлээ
-
2016 оны 12 сарын 06
Герман Улсын буцалтгүй тусламжаар ирсэн цэргийн ”Вольф” бенз загварын автомашиныг зарим аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабуудад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Батлан хамгаалах яам дээр өчигдөр /2016.12.05/ болов.
-
2016 оны 12 сарын 06
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл (ТБУТ) хамтран “Бичил уурхайг албажуулахад талуудын оролцоо” сэдэвт үндэсний чуулганыг маргааш Чингис зочид буудалд зохион байгуулна.
Үндэсний чуулган нь бичил уурхайг зохион байгуулах, албажуулах үйл ажиллагаанд талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар бичил уурхайг албажуулах үйл явцыг эрчимжүүлэх, бичил уурхайгаар олборлосон эрдэс баялгийн борлуулалтын сүлжээг албажуулах боломжит хувилбарын талаар хэлэлцэж шийдэл олох зорилготой юм.
Уг арга хэмжээнд УУХҮЯ, БОАЖЯ, ХНХЯ, ЭМЯ болон Ашигт малтмалын газрын тосны газар, Хүний эрхийн үндэсний комисс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэх мэт Засгийн газрын агентлагууд, орон нутгийн удирдлага, холбогдох албан тушаалтан, судалгаа шинжилгээний болон иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, бичил уурхайчид зэрэг нийт 200 гаруй төлөөлөл оролцох аж.
Чуулганаар бичил уурхайг зохион байгуулах, албажуулах үйл явц болон эрдэс баялгийн борлуулалтын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх талаар бодлогын санал, зөвлөмж гаргана. Чуулганы үр дүнд бичил уурхайг зохион байгуулах, албажуулах талаарх төв болон орон нутгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирна гэж зохион байгуулагчид үзэж байна.
Манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш иргэд хувиараа амьжиргаагаа залгуулах гэж ашигт малтмал олборлох ажиллагаанд олноор татагдан орох болсон. ХАМО (Хувиараа ашигт малтмал олборлолт)нь улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед олон хүнийг ажилтай, орлоготой болгож, орон нутагт ядуурлыг бууруулах, өрх гэрийн амьжиргааг дээшлүүлэхэд нөлөө үзүүлж ирсэн. Гэвч энэ нь хууль бус, албажаагүй, татварын орчин бүрдээгүй, хүний эрх зөрчигддөг гэх мэт олон сөрөг талтай байсан юм.
2010 онд “Ашигт малтмалын тухай хууль” болон бусад холбогдох хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” батлагдаж хэрэгжиж эхэлснээр бичил уурхай албажих шат тавигдсан билээ.
Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Техникийн болон санхүүгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийн талаарх Ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам болон Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран Тогтвортой бичил уурхай төслийг 2005 оноос хэрэгжүүлж байна. 2015онд эхэлсэн төслийн 4 дэх үе шат нь өмнөх хугацаанд бий болгосон эерэг үр дүнг бататгах, бичил уурхайгаар олборлосон алтыг албан зах зээлд борлуулах, алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, бичил уурхайн талаарх мэдлэг, туршлагыг үндэсний болон олон улсын түвшинд хуваалцах, түгээх олон улсын мэдлэгийн төв бий болгоход гол үйл ажиллагаагаа чиглүүлэх юм.