-
2016 оны 12 сарын 09
БЗД-ийн 4-р хороо Доржийн гудамж, КТМС-ийн урд замд амины Nissan Tiida автомашины жолооч А нь явган зорчигч ХУД 26-р хороонд оршин суух Н /29н,эм/ нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн байна. Жолооч А гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.
Харин ЧД-ийн 12-р Дэнжийн мянгын зам, “Нарантуул-2” захын урд уулзварт амины Toyota Prius-20 автомашины жолооч М нь явган зорчигч БЗД 21-р хороонд оршин суух М /50н,эм/-г чирж гэмтээжээ. Жич: Жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Др:1.17%
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна.
-
2016 оны 12 сарын 09
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 330 аж ахуйн нэгж, компанийн менежер, удирдлагууд хамрагдсан байна.
-
2016 оны 12 сарын 09
Өнөөдөр Авлигын эсрэг өдөр тохиож байна. Жил бүрийн 12 дугаар сарын 09-ний өдрийг Авлигын эсрэг олон өдөр болгон тэмдэглэсээр иржээ.
Энэ өдөртэй холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүд ГХЯ-ны хурлын танхимд дипломатчидтай уулзах аж. Энэ үеэр авлигатай тэмцэх парламентын бүлэг байгуулснаа зарлах юм байна.
-
2016 оны 12 сарын 09
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас тунхагласан билээ. 2003 оны 11 дүгээр сарын 1-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн батласан Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид гарын үсэг зурах ажил 2003 оны энэ өдөр мексикийн Мерида хотод өндөр хэмжээний улс төрийн бага хурал дээр эхэлсэн юм.
Дэлхийн 100 улсын төлөөлөгчид гурван өдрийн хугацаанд олон улсын шинэ баримт бичигт гарын үсэг зуржээ.Тийнхүү бага хурал нээгдсэн өдрийг Авлигатай тэмцэх олон улсын өдөр гэж зарласан юм.
2005 оны 12 дугаар сарын 14-нд Конвенц хүчин төгөлдөр болжээ. Уг конвенц нь НҮБ-ын үзэж буйгаар, улс орнуудын эдийн засгийн хөгжлийг бусниулж, ардчилсан институтуудыг сулруулж, олон нийтийн дэг журмыг зөрчиж, нийгмийн итгэлийг алдагдуулдаг авлигыг дэлхий нийтийн хэмжээнд сэргийлж, үндсээр нь устгах зорилготой билээ. Конвенц “улс орнуудын хөгжилд хохирол учруулж, ардчилал, эрх зүйт төрд аюул учруулж байгаа” авлигыг эсэргүүцэх олон улсын эрхийн чухал хэрэгсэл болох ёстой юм.
-
2016 оны 12 сарын 09
П.Н.Шастины нэрэмжит 41 төв эмнэлгийн Зүрх судас, мэс засал, эрчимт эмчилгээ гээд олон тасгаар орж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Аль ч тасгаар орсон орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, эмч сувилагчдын харилцаа хандлага сайжирсан, сэтгэлд нийцтэй орчин угтаж байв.
П.Н.Шастины нэрэмжит III төв эмнэлэг хот, хөдөөгийнхөнд харьяалал харгалзахгүй үйлчилдэг.Нийт 700 гаруй эмч, ажилчидтай. Жилдээ 18 мянган хүнд амбулаторийн үйлчилгээ үзүүлдэг, том эмнэлэг. Тиймээс тус эмнэлгийнхэн иргэдийнхээ тав тухтай байдлыг бүрдүүлэх үүднээс өнгө төрх болоод эмчилгээ үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг нэлээд сайжруулжээ.
Хот, хөдөөнөөс, холын аймгуудаас ирж хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн сэтгэгдлийг сонсвол ам сайтай байна. “П.Н.Шастины нэрэмжит III төв эмнэлэгт тархины харвалтын бүлэн хайлуулах эмчилгээ, судсан дотуурх зүрхний төрөлхийн гажгийн мэс засал, судсан дотуурх тархины хавдрын судас бөглөх мэс засал, тархины судасны эмгэгийн мэс заслын эмчилгээ, гадаадад өндөр өртгөөр хийгддэг зүрх, тархины мэс заслуудыг монгол эмч нар хямд өртгөөр, чадварлаг хийж, өвдсөн зовсон хүмүүст амьдрал бэлэглэж байгаад талархаж байна” гэж байв.
МОНГОЛД ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНҮҮД ЦӨӨРЧЭЭ
П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт зүрхний хэм алдалтын аблаци эмчилгээ, судасны эмгэгүүдийн үеийн мэс засал, тархи мэдрэлийн мэс заслууд, тархины судсан дотуурх оношилгоо чих, хамар хоолойн мэс засал, нүдний болор, торлог шилэнцрийн мэс засал гээд нарийн мэргэжлийн ихэнх мэс заслуудыг амжилттай хийж байгаа ажээ.
Энэ тухай Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч Л.Аваажигмэд хэлэхдээ ”Монголчуудын дунд цус харвах өвчний тохиолдол бусад орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлттэй, залуужих хандлагатай байна. Энэ өвчнөөр ид хөдөлмөрийн насны хүмүүс их өвчилж байна. Манай эмнэлэг дээр 25,35 насны залуус хүртэл цус харвалт болоод ирж эмчлүүлж байна.
Хагалгаанд орж байгаа хүмүүсийн хувьд 25-55 насныхан дийлэнх байна. Монголд эмчлэх боломжгүй гадаад оронд явуулж эмчлүүлдэг долоон төрлийн өвчнөөс хоёрыг нь дотооддоо эмчилдэг болсон. Энэ бүх нарийн хүнд хагалгаануудыг монгол эмч нар өөрсдөө бие даан хийж байгаа” гэв.
Тэр ч бүү хэл, Монгол Улсад хүний гавлын ясыг нээхгүйгээр, унтуулахгүйгээр судсан дотроос нь хагалгаа хийж. эмчилдэг болоод жил гаруйн нүүрийг үзэж байгаа ажээ. Энэ төрлийн хагалгаа нь дэлхий дахинд харьцангуй сүүлд хөгжиж эхэлсэн залуу салбар гэгддэг ч манай эмч нар энэ төрлийн хагалгааг цаг алдалгүй хийж эхэлсэнд монгол эмч нараараа бахархах сэтгэл төрөв.
ЗҮРХ, ТАРХИ, МЭДРЭЛИЙН ГАРАЛТАЙ ӨВЧИН ЗАЛУУЖИЖ БАЙНА
Тасгуудаар явж байхад Монголд зүрх, судасны өвчлөл, тархины хавдар зэрэг өвчлөл залуужиж байгааг хараад сэтгэл зовнив. Зүрхний мэс заслын тасагт төрөлхийн зүрхний гажигтай бага насны хүүхэд, тэр дундаа 1-2 насны хүүхдүүд хагалгаанд орсон байна. Гол төлөв судсан дотуур хийгддэг энэ хагалгааг зургаан сараас дээш настай хүүхдэд хийдэг ажээ.
Энэ тухай зүрхний мэс заслын тасгийн эмч нар хэлэхдээ “ Төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүд жил ирэх тусам нэмэгдэж байна. Уг нь хүүхдийн зүрхний цоорхой төрснийхөө дараа аяндаа битүүрэх ёстой. Битүүрэхгүй удах л юм бол яаралтай хагалгаанд оруулах зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ цоорхой жижигхэн байсан ч гэсэн хүүхдийг аль болох бага байхад нь хагалгаа хийх хэрэгтэй.
Цаг хугацаа алдвал амь насанд нь аюултай” гэж байсан. Мөн сүүлийн жилүүдэд зүрхний хэм алдагдах өвчин нэмэгдэх хандлагатай байгаа аж. Харин азаар монгол эмч нар маань энэ өвчнийг эрт оношилдог, эмчилж чаддаг болсон гэж байв. Монгол хүний эрүүл мэндийг эрсдэлд оруулж буй зүрхний хэм алдагдах өвчин буюу аблаци эмчилгээ нь дэлхий дахинд өртөг зардал өндөртэй эмчилгээнд ордог.
Тухайлбал, зүрхний хэм алдагдлын электрофизиологийн оношилгоо, аблаци эмчилгээний зардалд монгол иргэд Азийн орнуудад 8,000-30,000 ам доллар, АНУ, Европын орнуудад 20,000-50,000 ам долларыг зөвхөн аблаци эмчилгээнд зарцуулдаг аж.
-
2016 оны 12 сарын 09
Дархан уул аймгийн Хонгор сумын Хар модтын гуу гэх газар нутаглаж буй Иргэн Ж-гийн хонь өвчилсөн мэдээлэл 12-р сарын 6-ны өдөр аймгийн ХХААГ-т ирсэн байна. Энэ дагуу холбогдох албаны төллөөллүүд багтсан шуурхай бүлэг тус өдөр газар дээр нь ажиллаж бог малын цэцэг өвчин байж болзошгүй анхны шинж тэмдэг илэрсэн учраас улсын мал эмнэлгийн төв лабораторит дээж авч шинжилгээнд явуулжээ. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр шинж тэмдэг илэрсэн мал цэцэг өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон тул холбогдох албаныхан уг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах төлөвлөгөөг нарийвчлан гаргажээ.
Голомтын бүсэд 4 хот айл байгаа бөгөөд энд 900 гаруй толгой мал байгаагаас 800 орчим нь бог мал байна. Одоогоор цэцэг өвчин нь зөвхөн хонин сүрэгт илэрсэн байна. Эхний ээлжинд цэцэг өвчин гэж тогтоогдвол голомтын бүсэд байгаа ил шинж тэмдэгтэй малыг устгах, үлдсэн малыг вакцинжуулах учраас Мал эмнэлэг үржлийн газраас 2000 вакцины захиалга өгсөн байгаа юм байна. Аймаг орон нутгийн хэмжээнд малын халдварт өвчний тандалт судалгааг хийж тодорхой арга хэмжээ авч байгаа учраас өвчний тархалт нэмэгдэхгүй гэдгийг албаныхан хэлж байна.
Цэцэг өвчин нь өндөр халуурах, арьс салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм. Өвчтэй мал халдварын эх үүсвэр болдог бөгөөд тэдгээрийн нус, нулимс, өтгөн, шингэн, шарх, тавны хогжруу нь гадаад орчныг бохирдуулдаг байна. Уг өвчний үүсгэгчээр бохирлогдсон тэжээл, ус, бэлчээр, хэвтэр, бууц, тоног хэрэгсэл, хүний хувцас, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүхий эдээр дамжин халдвар тархдаг байна. Иймээс иргэд цэцэг өвчин гарсан аймаг орон нутагт зорчихгүй байх, хонь ямаа мах түүхий эд нийлүүлэх худалдан авахдаа гарал үүслийн бичгийг сайтар нягталж цэцэг өвчнөөсурьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
-
2016 оны 12 сарын 09
Олон улсын хүний эрхийн өдөрт зориулж ХЭҮК, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын хуульчдын холбооноос хамтран иргэдэд хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өчигдрөөс өгч эхлэв.
Зөвлөгөө авч буй иргэдийн олонх нь газрын маргаан, өмчлөлийн маргаан, хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй эрх зөрчигдсөн зэрэг асуудлуудаар хуульчдад хандаж байгаа аж. Хууль зүйн зөвлөгөөг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” салбарт маргааш хүртэл 8:30-17:30 цагийн хооронд авч болох юм байна.
-
2016 оны 12 сарын 09
Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Авлигатай тэмцэх газар, Гадаад харилцааны яам хамтран “Авлига ба хүний эрх” сэдэвт бага хурлыг зохион байгуулах гэж байна.
НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр нь жил бүрийн 12 дугаар сарын 9-нд тохиодог бөгөөд энэ жилийн хувьд Авлигатай тэмцэх газраас авлигын үйлдэл нь хүний эрхийг хэрхэн зөрчиж байгаад дүгнэлт хийж, уг асуудалд иргэд, олон нийтийн анхаарлыг хандуулахаар зорьж байна.
Бага хуралд “Хүний эрхийг хангах эрх зүйн зохицуулалт”, “Хүний эрх ба авлигатай тэмцэх бусад улсын туршлага”, “Авлига, албан тушаалын гэмт явдлаас хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад шүүхийн гүйцэтгэх үүрэг, анхаарах зарим асуудал”, “Хүний эрх ба авлига”, “Шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хамгаалахад прокурорын үүрэг оролцоо ”зэрэг сэдвээр Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Авлигатай тэмцэх газар, “Эмнести интернэшнл” төрийн бус байгууллагын төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм.
-
2016 оны 12 сарын 08
Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны 60 жилийн ойн медалийг тус хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Даваагийн Дашдовдон /1984-1989 он/, Галсангийн Дашзэвэг /1989-1990/, Самдандоржийн Жамц /1993-1994 онд/ нарт гардууллаа.
-
2016 оны 12 сарын 08
Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын бага хурал Москва хотноо энэ сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус бага хуралд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид оролцож, салбарын олон улсын төлөөллүүдтэй холбоо тогтоон, харилцан хамтран ажиллах боломжийг судалж байна.
-
2016 оны 12 сарын 08
Онцгой байдлын ерөнхий газрын 22 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал удирдан явуулсан. Шуурхай зөвлөгөөнд ОБЕГ-ын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, Аврах тусгай анги, Хангалт, үйлчилгээний анги, Уул уурхайн аврах анги, Давтан сургалт, сэргээн заслын төв, Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлага оролцож, өнгөрсөн 14 хоногт хийсэн ажил, цаашид хийж хэрэгжүүлэх ажлыг танилцууллаа.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, газар, хэлтэс, анги салбаруудын удирдлагад хандан, нийт албан хаагчдын дунд цэргийн дүрэм, захирах, захирагдах ёс, цэргийн сахилга, хариуцлагын талаар хичээл, сургалтуудыг тогтмол явуулах, зохион байгуулж байгаа үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн ажлын талаар олон нийтэд ил тод мэдээлж, нийт албан хаагчдыг мэдээллээр хангаж ажиллахыг анхааруулав.
Мөн газар, хэлтэс, анги, байгууллага бүрт цаашид анхаарч ажиллах чиглэлийн талаар тодорхой үүрэг, чиглэлүүдийг өгөв.
Улсын хэмжээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, шинэ жилийн баяртай холбогдуулан аж ахуйн нэгж байгууллага, цаар, цэнгээн, үйлчилгээний газар, урлаг, соёлын байгууллагуудад гамшгаас хамгаалах хяналт, шалгалт явуулах, дүнг танилцуулах, 2016 оны ажлаа дүгнэж, ирэх оны ажлаа төлөвлөж буй энэ үед хэрэгжүүлэх ажлаа улсын төсөв, санхүүтэй уялдуулах, тооцоо судалгааг нарийн гаргахыг үүрэг болголоо.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал ирэх долоо хоногт ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Хангалт үйлчилгээний анги, Уул уурхайн аврах ангийн үйл ажиллагаатай танилцахаар боллоо.
-
2016 оны 12 сарын 08
“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагын чадавхийг бэхжүүлэх нь” сургалт өнөөдөр боллоо. Сургалтанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа газар, агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцсон юм.
-
2016 оны 12 сарын 08
Хүний эрхийн үндэсний комиссоос нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод зөвлөмж хүргүүлжээ.
-
2016 оны 12 сарын 08
НҮБ-ын Статистикийн хэлтсээс Монгол Улсад Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн судалгааг анх удаа зохион байгуулахаар болжээ.
-
2016 оны 12 сарын 08
Хэвлэлийн Хүрээлэнгээс ”Хил хязгааргүй сэтгүүлч” олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран “Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг” судалгаа хийснээ өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
-
2016 оны 12 сарын 08
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, Гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Эмнести Интернэшнл” байгууллагын Зүүн Ази хариуцсан захирал Николас Бекүйлен болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 12 сарын 08
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд бүтэц хариуцсан ахлах банкир Светлана Радченко болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд “Хатуу хог хаягдлын төсөл”-ийн талаар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс үйл ажиллагаа явуулж буй улс орнуудад ногоон хөгжлийг дэмжих зорилгоор байгуулагдсан “Ногоон хотууд” хөтөлбөрийн талаар ярилцлаа.
-
2016 оны 12 сарын 08
2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд мотоцикльтой холбоотой нийт 56 зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Орон нутгийн иргэд мотоциклийг ахуйн хэрэглээндээ өргөнөөр ашиглаж байгаагаас малын бэлчээрт, шороон замд хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд орж эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.
Ойрын үед цас орж, замын зорчих хэсэгт хальтиргаа, гулгаа үүсч, замын хөдөлгөөнд оролцогчдод аюултай нөхцөл байдал үүсч байгаатай холбогдуулан Архангай, Булган, Дархан-Уул, Өмнөговь, Дорнод, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Увс, Хэнтий аймаг болон нийслэлийн алслагдсан 3 дүүргийн Засаг даргын захирамжаар өвлийн улиралд мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргалаа гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 08
Шинэ төмөр замтай холбоотой хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаад Нийслэлийн прокурорт шилжүүлжээ.
-
2016 оны 12 сарын 08
“Азийн нийтийн орон сууцны олон улсын анхдугаар форум”-ыг энэ сарын 1, 2-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод зохион байгууллаа. Тус форумд Улаанбаатар, Малайз, Сингапур, Тайпэй зэрэг хотын орон сууцны байгууллагууд болон форум зохион байгуулагч орны нийт 100 гаруй төлөөлөгч оролцсон байна. Азийн хотуудын нийтийн орон сууцыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, орон сууцны ашиглалтыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох ач холбогдолтой энэхүү форумыг Сөүл хотоос санаачлан анх удаа зохион байгуулжээ.
Форумын эхний өдөр Азийн хотуудын орон сууцыг хөгжүүлэхэд дахин төлөвлөлтөнд тулгарч буй асуудлууд болон иргэдийн оролцоог сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдлүүдийн талаар хэлэлцүүлэг хийсэн нь Азийн орнуудын онцлогоос шалтгаалан хөгжлийн явц болон шийдвэрлэх арга зам харилцан адилгүй байсан аж. Мөн орлогод нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр бусад орны баримталж буй бодлогод үндэслэн төлөвлөлтийн шийдлүүд, санхүүгийн төлөвлөгөө, инженерийн дэд бүтцийн хангамж болон цаашид хэрэгжүүлэх арга замуудыг хэлэлцүүлсэн юм. Тус форумд нийслэлийн Орон сууцны корпорацийнхан оролцож хэрэгжүүлж буй төслүүд, баримталж буй нийтийн орон сууцны хангамжийн бодлогыг танилцууллаа.
Форумын хоёр дахь өдөр Сөүл хотын захиргаа болон тус улсын Орон сууцны корцорациас зохион байгуулж буй “Нийтийн орон сууцны халамжийн фестиваль-2016” үзэсгэлэн болов. Тус үзэсгэлэнг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Сөүл хотын захиргаа болон тус улсын Орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй бодлого, иргэдэд үзүүлж буй дэмжлэг, ажлын байрны дэмжлэг, нийтийн орон сууцны хангамжийн хөтөлбөр зэргийг иргэд, оршин суугчиддаа тайлагнадаг юм байна. Энэхүү форумыг жил болгон оролцогч хот бүрт ээлжлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Азийн хотуудын нийтийн орон сууцны хангамж болон бодлогыг шинэчлэн хөгжүүлэх, хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорьж байгаа ажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.