-
2016 оны 12 сарын 08
Улаанбаатар хотын харьяат С, Б нар нь энэ сарын 2-ны өдөр Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын суудлын галт тэрэгний 6, 7, 8, 9 дүгээр купены агааржуулалтын хоолойд үхэр, хонины 75 кг хөлдөөсөн мах, Монгол Улсын мөнгөн тэмдэгт 890 мянган төгрөгийн 100, 50, 20, 10-тын дэвсгэртүүдийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан талаар бид мэдээлсэн билээ.
-
2016 оны 12 сарын 08
Дархан-Уул аймагт өндөр настай эмэгтэйг гэртээ ганцаараа байхад нь дээрэмдсэн хэрэг гарсныг Төмөр зам дахь Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлжээ.
-
2016 оны 12 сарын 08
Дуулиан шуугиантай болж асуудал дугаалсан “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний төлбөрт 80 сая төгрөг төлсөн гэх мэдээлэл өнөөдөр цацагдлаа.
-
2016 оны 12 сарын 08
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг буюу 25 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн билээ. Тэгвэл уг шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлнэ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тусгай мэргэжил, боловсрол шаардагдахгүй энгийн ажилд ажиллаж байгаа ажилтны авч байгаа цалингийн хамгийн бага хэмжээ бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөнөөр цалингийн дүнд өөрчлөлт орохгүй. Тиймээс дээрх шийдвэр зөвхөн цалингийн доод хэмжээгээр цалин хөлс авч байгаа ажилтнуудад хамаатай юм.
-
2016 оны 12 сарын 08
Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 329 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 272 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 15 хүн хүнд хөнгөн гэмтжээ.
-
2016 оны 12 сарын 08
Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор адууг олноор тээвэрлэн, хил гаргахаар удаан хугацаанд өл хоолгүй байлгаснаас үүдэн 50 тооны адуу хорогдсон талаархи мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж байсан билээ.
-
2016 оны 12 сарын 08
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар харьяа эрүүл мэндийн байгууллагуудын дарга, удирдах албаны хүмүүстэй уулзаж Томуу, томуу төст өвчний хүрээнд тулгамдаж буй томоохон асуудлуудыг хэлэлцжээ.
-
2016 оны 12 сарын 08
“Монголын эх баригч, бага эмч нарын II чуулган” өнөөдөр болж суурь судалгааны үр дүн, зөвлөмжид үндэслэн эх барихын яаралтай тусламжийн чанарыг сайжруулах, эх барихын тусламж, үйлчилгээний бодлогын орчинг боловсронгуй болгох, өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашдын зорилтын талаар хэлэлцэж байна.
Тус чуулганы нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцсон бөгөөд тэрээр хэлэхдээ, эх, хүүхдийн эрүүл мэнд нь аливаа улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, анагаах ухааны хөгжлийн илэрхийлэл болдог тул Монгол улсын Засгийн газар анхаарал тавьсаар ирсний үр дүнд эхчүүдийн эрүүл мэнд сайжирч, төрөлт, цэвэр өсөлт нэмэгдэж байна. Эх, нярайн эндэгдлийг бууруулахын төлөө манай эх баригч, бага эмч нар маань эх барих, эмэгтэйчүүдийн эмч нартай хамтран, хичээн зүтгэж ажилласны үр дүнд эхийн эндэгдэл буурч, Мянганы хөгжлийн зорилтоо хэрэгжүүлсэн 9 орны нэг болоход нийт эх баригчдын оролцоо, хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн тодорхой байр суурийг эзэлдэг гэдгийг онцлов.
Жирэмсэн болон төрөх, төрсний дараах үед эх, нярайд цогц тусламж, үйлчилгээ үзүүлэхэд эх баригч, бага эмч нарын оролцоо нэн чухал байдаг ба Монгол Улсын 2500 эрүүл мэндийн байгууллагад 916 эх баригч эмч ажилладаг байна.
Эх баригчдын 2 дугаар чуулганыг ЭМЯ, Монголын эх баригч, бага эмч нарын нийгэмлэгтэй хамтран НҮБ-ын Хүн амын сан, Франц улсын Санте Сюд төрийн бус байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, монгол улсын эх, хүүхдийн эрүүл мэндийн олон тулгамдсан асуудлыг хөндөн хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм.
Энэхүү чуулган нь 4 жил тутамд нэг болдог бөгөөд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв дээр 12 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, Монгол орны 21 аймаг, зарим сум, Улаанбаатар хотын бүх дүүргийн эмнэлэг, эрүүл мэндийн төвөөс ажил мэргэжлээрээ шалгарсан 120 эх баригч нар оролцож байна.
-
2016 оны 12 сарын 08
Олон улсын хүний эрхийн өдөрт зориулж ХЭҮК, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын хуульчдын холбооноос хамтран иргэдэд хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өчигдрөөс өгч эхлэв.
Зөвлөгөө авч буй иргэдийн олонх нь газрын маргаан, өмчлөлийн маргаан, хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй эрх зөрчигдсөн зэрэг асуудлуудаар хуульчдад хандаж байгаа аж. Хууль зүйн зөвлөгөөг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” салбарт маргааш хүртэл 8:30-17:30 цагийн хооронд авч болох юм байна.
-
2016 оны 12 сарын 08
Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
DSC_7902
Энэхүү төслийн Хамтарсан зохицуулах хорооны анхдугаар хурал 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын Соёлын төвд болов.
DSC_7923
Хуралд Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ахлах референт Ё.Жаргалсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар, нийслэлийн Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Г.Энхтуяа, ЖАЙКА-ын ерөнхийлөгчийн зөвлөх Такаяа Кимио, төлөөлөгч Хосокава Юкинари, Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Киётака Савада болон бусад албаны хүмүүс оролцлоо.
DSC_7929
Хурлаар төслийн ажлын төлөвлөгөө, төслийн тухай ерөнхий танилцуулга, Гамшгаас хамгаалах ба урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, Барилга байгууламжийн газар хөдлөлт тэсвэржилт ба хүчитгэл, Гамшгаас хамгаалах ба урьдчилан сэргийлэх боловсрол, Хяналтын хуудсаны хувилбаруудыг хэлэлцсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
DSC_7946
-
2016 оны 12 сарын 08
Булган аймгийн Засаг дарга З.Батзориг захирамж гаргажээ.
Тодруулбал, засаг даргын өчигдрийн 529 дүгээр захирамжаар тус аймагт өвөлжилтийн байдал хүндэрч аймгийн бүх нутаг дэвсгэрт цас, мөсөн бүрхүүл үүссэн тул иргэдийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 2 ба 3 дугуйт тээврийн хэрэгслээр хөдөө хээрт болон орон нутаг, улсын чанартай автозамаар зорчих хөдөлгөөн хийхийг хоригложээ. Энэхүү захирамж нь ирэх оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хэрэгжих юм байна.
-
2016 оны 12 сарын 07
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Б.Батбаярыг томилов
-
2016 оны 12 сарын 07
Улсын хилээр их хэмжээний мөнгөн тэмдэгт, хөлдөөсөн маханд нууж, хил гаргахыг завдсан хэргийг Төмөр зам дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид илрүүлжээ.
-
2016 оны 12 сарын 07
Томуу, томуу төст өвчөөс сэргийлэх сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ хийж эхэлсэн тухай мэдээлсэн.
-
2016 оны 12 сарын 07
ХХ зууны Монгол Улсын шашин, улс төрийн нэрт зүтгэлтэн дилов хутагт Башлуугийн Жамсранжавын чандрыг өчигдөр эх оронд нь авч иржээ.
-
2016 оны 12 сарын 07
ОХУ-ын санхүүгийн дэмжлэгээр Хөгжим бүжгийн коллежийг Хөгжмийн их сургууль болгохоор болжээ.
-
2016 оны 12 сарын 07
“Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг “Хангарди” ордонд болж байна. Хэлэлцүүлэгт нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдлага, НИТХ, Нийслэлийн ЗДТГ-ын болон харьяа газар, агентлагийн удирдлагууд оролцож байгаа юм.
-
2016 оны 12 сарын 07
Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид Гурван жилийн өмнө хүний амь хөнөөгөөд зугтсан этгээдийг баривчилжээ.
-
2016 оны 12 сарын 07
Замын цагдаагийн алба хаагчид дохионы хэлний анхан шатны чадвар олгох сургалтанд хамрагдаж байна.
-
2016 оны 12 сарын 07
2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-д 433 оюутныг тус улсын Засгийн газрын тэтгэлгээр сургах болсон талаар өнөөдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурь мэдээллээ.