-
2017 оны 1 сарын 27
МҮОХ-ны хурлын танхимд “Рио-2016” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон тамирчдад энгэрийн тэмдэг гардуулах ёслол болов. Ёслолд олимпод оролцсон Монголын 42 тамирчин оролцов.
Боксын спортоос:
Гавьяат тамирчин Д.Отгондалай,
ОУХМ Х.Энх-Амар,
Б.Чинзориг,
Э.Цэндбаатар,
Г.Ган-Эрдэнэ,
Чөлөөт бөхөөс:
Ж.Чулуунбат,
П.Өнөрбат,
Д.Хүдэрбулга,
Байт харваанаас:
Ж.Гантөгс,
Хүндийг өргөлтөөс:
М.Анхцэцэг,
Усанд сэлэлтээс:
Б.Дөлгөөн,
Хөнгөн атлетикиас:
Л.Отгонбаяр,
Таеквондогоос:
П.Тэмүүжин нарт энгэрийн тэмдэг гардуулав.
Үүнд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, БСШУСЯ-ны спортын бодлогыг зохицуулах газрын дарга С.Чинбат, Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох нарын удирдлагууд оролцсон юм.
Монголын баг тамирчид 13 удаагийн зуны олимпийн наадамд спортын 11 төрөлд нийт 259 тамирчинаа оролцуулсан билээ. Энэ хугацаанд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа зургаа, Х.Баянмөнх таван удаа оролцож, тус тэмдгийг хамгийн олон хүртсэн байна. Сонирхуулахад тус энгэрийн тэмдгийг анхны олимпийн наадмаас хойш таван тивийн 186 мянган гаруй тамирчин хүртээд байна.
-
2017 оны 1 сарын 27
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт: “Хууль тогтоомжид заасан журмын дагуу техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, уг үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэж заасан байдаг.
Тиймээс тээврийн хэрэгслийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд та Засгийн газрын тогтоолын дагуу тээврийн хэрэгсэл, өөрөө явагч механизм, мотоциклийг жилд нэг удаа тогтсон хугацаанд үзлэг, оношлогоонд хамруулаарай.
Мөн та Автотээврийн үндэсний төвийн http://www.transdep.mn/ цахим хуудсын Техникийн хяналтын мэдээлэл шалгах хэсэгт хандан өөрийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн мэдээллийг авах боломжтой.
-
2017 оны 1 сарын 27
Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд энэ сарын 27-ноос 29-ний өдрүүдэд амарна.
Тодруулбал, энэ өдрүүдэд БНХАУ-ын цагаан сарын баяр тохиож байгаа бөгөөд “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу амрах юм байна.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино хэмээн Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 27
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын VII хуралдаан маргааш 09:30 цагт нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Агаарын бохирдолыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцэх юм.
Тус хуралдааныг Монголын Үндэсний олон нийтийн телевиз, “UBS” телевиз, “MNC” телевиз, “TV5” телевизүүд шууд дамжуулан үзүүлнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 26
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын VII хуралдаан маргааш 09:30 цагт нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Агаарын бохирдолыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцэх юм.
Тус хуралдааныг Монголын Үндэсний олон нийтийн телевиз, “UBS” телевиз, “MNC” телевиз, “TV5” телевизүүд шууд дамжуулан үзүүлнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 26
Галын аюулаас дөрвөн хүний халуун амийг аварсан цагдаагийн дэслэгч Г.Ганбаярыг өнөөдөр ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр, дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж нар хүлээн авч уулзлаа. Улмаар түүний байгуулсан баатарлаг үйлсийг өндрөөр үнэлэн хугацааны өмнө цагдаагийн ахлах дэслэгч цол олгож, сарын үндсэн цалингаар шагнаж урамшууллаа.
Мөн түүнийг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнасан билээ.
-
2017 оны 1 сарын 26
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Оюутолгой“ ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулан өглөө. Есөн дүүргийн эрүүл мэндийн төвүүд, Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон төрөх эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэх болон нөөц 285 ор, нярайн шарлалтыг эмчлэх 25 шарлагын аппарат, 1 амьсгалын аппарат өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд эхлээд “Амгалан” амаржих газарт очиж, тоног төхөөрөмж гардуулав. Тус амаржих газарт өвчтөний 4 ор, шарлагын 7 аппарат хүлээлгэн өгч, үйл ажиллагаатай нь танилцлаа. Хотын дарга хэлэхдээ “Юун түрүүнд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан “Оюу толгой” ХХК”-ийн хамт олонд талархал илэрхийлье. Хүлээлгэн өгч байгаа нөөц ор нь нийслэлд амьсгалын цочмог халдварт өвчний дэгдэлтийн идвэхтэй үе зэрэг иргэд олноор хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, эмнэлгийн ачааллыг огцом нэмэгдүүлдэг нөхцөлд иргэдэд ая тухтай үйлчлэхэд их хувь нэмэр оруулна.
Мөн амьсгалын аппарат нь амьсгалын дутагдалд орсон бяцхан иргэдийн амь насыг аврах гол хэрэгсэл юм. Хотын удирдлагууд иргэдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад гол анхаарлаа хандуулан ажиллана.” гэлээ. “Оюу толгой” ХХК- наас өгч байгаа амьсгалын аппарат л гэхэд нэг бүр нь 60 сая төгрөгний үнэтэй, Япон улсад үйлдвэрлэгдсэн, эмнэлгийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний үед маш их хэрэгтэй байдаг гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн нэгдлийн дарга нар хэлж байлаа. Өвчтөний хэвтэн эмчлүүлэх ор нь ч мөн адил иргэдийн тав тухыг хангах бүхий л тоноглол, нөхцөлөөр хангагдсан байна. Нөөц орыг шаардлагатай үед эмнэлгийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд ашиглах юм байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цааш хэлэхдээ “Өнөөдрөөс эхлэн орны хүртээмжгүйгээс нэг ч эх, хүүхдийг эмнэлгийн шалан дээр хэвтүүлэхгүй” гэдгийг онцлов. “Амгалан” амаржих газрын тухайд 150 ор бүхий хүчин чадалтай, ашиглалтад ороод 2 жил болж байгаа учраас эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд нүүр улайхааргүй болсон ч ид ачаалалын үед орны хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага тулгардаг. Өнөөдрөөс 200 ор бүхий хүчин чадалтай болж байна гэдгийг эмнэлгийн дарга хэллээ.
Хотын дарга С.Батболд, Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон нийслэлийн удирдлагууд мөн “Хүрээ” амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, 5 ор, шарлагын 3 аппарат хүлээлгэн өглөө. “Хүрээ” амаржих газар шарлагын 4 аппаратаар хүүхдүүддээ эмчилгээ хийдэг ч хүрэлцдэггүй байсан гэдгийг тус эмнэлгийн дарга Р.Оюунханд хэлсэн юм. Тэрбээр “Одоо шинэ аппаратуудаа төрсний дараах тасгуудад зөөврөөр оруулж, нярайд эхийнх нь хажууд шарлага хийх боломжтой болж байна.” гэлээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар “Өнөөдөр 240 сая төгрөгөөр олон асуудлыг шийдлээ. Тухайлбал, 300 гаруй мянган хүн, 100 гаруй мянган хүүхдэд үйлчилдэг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт нярайн амьсгалын аппарат дутагдаж байсан. Нийслэлийн Засаг дарга 11 сард эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахдаа шийдэж өгөхөөр болсон. Өнөөдөр энэ асуудал шийдэгдлээ. Нярайн эмчилгээнд хүндрэл гарахгүй байхад том тусламж дэмжлэг болно.” гэв.
Нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулж, тус хөтөлбөрийн хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр байгуулж, дүүргийн нэгдсэн эмнэлэг шинээр барихаас гадна сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх зэрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг олон нийтийн оролцоотойгоор явуулахаар төлөвлөж байгааг хотын дарга танилцууллаа. Ийнхүү өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд өвчтөн хэвтэн эмчлүүлэх 285 ороор хүчин чадлаа нэмэгдүүлж, орчин үеийн амьсгалын аппарат, шарлагын төхөөрөмжтэй боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 26
“Агаар, орчны бохирдлын тухай” ҮАБЗ-ийн зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдааны эхэнд ажлын хэсгийн ахлагч, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ҮАБЗ-ийн зөвлөмжийг танилцуулав. ҮАБЗ-ийн 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн өргөтгөсөн хуралдаанаас “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” дөрвөн зүйл, 14 заалт бүхий зөвлөмжийг гаргасан. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг томилсон Ерөнхий сайдын захирамжийн хуулбарыг холбогдох газруудад энэ сарын 18-нд хүргүүлжээ. ҮАБЗ-өөс агаар, орчны бохирдлыг гамшгийн нөхцөл байдалд очсон хэмээн зарласан учраас ажлын хэсэгт багтсан гишүүдийг асуудалд хариуцлагатай хандахыг ажлын хэсгийн ахлагч онцгойлон анхаарууллаа. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан уг ажлын хэсэгт бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, нийслэлийн Засаг дарга болон холбогдох бусад байгууллагын дарга нар багтжээ.
Мөн ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу агаар, орчны бохирдлыг бууруулах асуудлаарх Засгийн газраас хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа. БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Уранчимэгийн мэдээлснээр, уг ажлын төлөвлөгөөний төсөлд ойрын болон дунд, урт хугацаанд хийж хэрэгжүүлэх хэд хэдэн ажлыг тусгажээ. Тухайлбал, бодлого, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах чиглэлээр салбар бүрийн хийх ажлыг нарийвчлан тусгаад ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулахаар ажиллаж байгаа аж. Мөн нүүлгэн шилжүүлэх, дахин төлөвлөх эрхзүйн орчныг бүрдүүлэх, агаар, орчны бохирдол, нөхөн сэргээлтийн асуудлаар Засаг дарга, сайд, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Агаарын бохирдлын төлбөрийн тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нийцүүлэн гаргах журам, жагсаалтыг боловсруулж Засгийн газраар батлуулахаар мөн ажиллаж байна.
Бодлогын хэрэгжилтийг хангах чиглэлээр агаар бохирдуулагч эх үүсвэрийн цахим бүртгэлийн системийг шинэчлэн бүрдүүлэх, Нийслэлийн гэр хорооллын тэлэлтийг зогсоох, нийслэл рүү шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарлах, яндангийн тоог нэмэгдүүлэхгүй байх Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх зэрэг олон асуудлыг хийж хэрэгжүүлэх ажлын хөтөлбөрийн төсөлд тусгажээ. Угаасан нүүрс, боловсруулсан түлшийг ашиглахад иргэдэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж, түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хязгаарлах бодлогыг тууштай барих шаардлагатайг БОАЖ-ын сайд мөн онцоллоо. Агаар, орчны бохирдлыг бууруулах дэвшилтэт техник, технологийг олон нийтэд дэлгэн үзүүлэх байгаль орчинд ээлтэй техник, технологийн төвийг нийслэлд гурваас доошгүй газар ажиллуулах бэлтгэл ажлыг БОАЖЯ, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хангаад байна. Автомашины улсын үзлэгийг чанаржуулах, хөдөлгөөнд оролцож байгаа утаа ихтэй автотээврийн хэрэгсэлд хэмжилт, хяналт хийх, насжилт ихтэй автомашины импортыг үе шаттай хязгаарлах зэрэг олон асуудлыг хөтөлбөрийн төсөлд байна.
БОАЖЯ-ны хувьд ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэхээр дэд ажлын хэсэг байгуулагдан яамны хэмжээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан холбогдох ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгааг ч салбарын сайд мэдээллээ. Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулах яамдын оролцоотой ажлын хэсэг БОАЖ-ын сайдын тушаалаар байгуулагдан ажиллаж байна.
-
2017 оны 1 сарын 26
Ашиглалтын шаардлага хангахгүй барилгын суурин дээр барьсан иргэдийн амьдрах ая тухтай, аюулгүй орчныг бүрдүүлсэн дахин нэг шинэ орон сууцны нээлт өнөөдөр боллоо. Хан-Уул дүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн 14 дүгээр байрны суурин дээр “Нутгийн буян групп” ХХК 167 айлын 16 давхар орон сууцны барилга барьжээ. Тус байрны оршин суугчдад өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ХУД-ийн Засаг дарга Алдаржавхлан, ХУД-ийн ИТХ-ын дарга Цэрэн, “Нутгийн буян групп” ХХК-ийн захирал Л.Бат-Орших нар түлхүүрийг нь гардуулан өглөө.
Хан-Уул дүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн гэх тодотголтой байрнууд ашиглалтын шаардлага хангахгүй, хүн амьдрах боломжгүй гэсэн Улсын мэргэжлийн хяналтын дүгнэлт 2014 онд гарсан байдаг. Ингээд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, 3 дугаар багцад “Нутгийн буян групп” ХХК шалгарсан байна. Тус компани 2015 оны 6 дугаар сараас Нэхмэлийн 14 дүгээр байрны оршин суугчидтай гэрээ байгуулсаны үндсэн дээр орон сууцны барилгын ажлаа эхлүүлж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эхний ээлжийн 167 айлын 16 давхар орон сууцны барилгыг Улсын комисст хүлээлгэн өгчээ. Дахин төлөвлөлтөд хамрагдсан 45 айл ийнхүү дулаан, тохилог орон сууцанд амьдрах боломж нээгдэж байгаа юм. Мөн дээрх 45 айлаас гадна 122 өрх ч сар шинийн баярын өмнө шинэ байртай болох боломж давхар олгогдож байна.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хотын удирдлагын зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцнуудыг иргэдийнхээ хүсэл сонирхолд тулгуурлан, тэдэнтэй хамтарч, дэс дараатайгаар дахин төлөвлөж, шинэ орон сууцанд оруулах ажлаа үргэлжлүүлнэ. Дахин төлөвлөлтийн энэ ажилд чин сэтгэлээсээ хандаж, шинэ барилгаа хурдан хугацаанд ашиглалтад оруулж, чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгч байгаа компаниуд бий. Түүний нэг нь “Нутгийн буян групп” ХХК юм. Бид компаниудаа зөв сонгож, иргэдийн оролцоог хангаж чадвал богино хугацаанд иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлж чадна гэж бодож байна. Өнөөдөр барилгаа ашиглалтад оруулж байгаа компанийн хамт олонд болон оршин суугч иргэддээ хамгийн сайн сайхныг хүсье.” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хэлэхдээ “Өвлийн дүн хүйтэнд 45 айл дулаан, тохилог байранд орж байгаад баяртай байна. Компанийн хамт олонд талархал илэрхийлье. Цаашдаа нэхмэлийн шард шинэ байранд орохоо хүлээж байгаа 300 орчим айл бий. Үүнд компаниуд оршин суугч хоорондын ойлголцол чухал байна. Өнөөдөр барилгаа ашиглалтад оруулж байгаа энэ компани шиг иргэдтэйгээ ойлголцдог компанийг сонгож чадвал иргэдээ байранд оруулах боломж байна.” гэсэн юм.
“Нутгийн буян групп” ХХК нь иргэдтэй гэрээ байгуулахдаа өмнө нь амьдарч байсан орон сууцны талбайг нь 5 метр квадратаар нэмэгдүүлж, үүнээс илүүгээр тэлэх хүсэлтэй иргэддээ үнийн хөнгөлөлтийг үзүүлсэн байна. Тухайлбал Нэхмэлийн шарын 14-р байрны 1210 тоотын оршин суугч Г.Мижидсамбуу гуайнх 100 метр квадрат шинэ байранд орсон. Сэтгэл өөдрөг байгаагаа хотын даргад танилцууллаа. Хуучин байр нь хүн амьдрахад хэцүү байсан. “Нутгийн буян групп” ХХК иргэдтэй гэрээ байгуулж, хоёр жилийн дотор шинэ байраа хүлээлгэн өгсөнд талархаж байгаагаа хэллээ. Цаашид хотын өнгө үзэмж, иргэдийн ая тухыг бодсон ч ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинэчлэн, олон өрх айлыг орон сууцаар хангах бодлого нь зөв.“ гэж хэллээ.
Энэхүү барилга нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий, бүрэн цутгамал, төмөр карказан хийцтэй, инженерийн шугам сүлжээний хувьд европын өндөр хөгжилтэй орнуудад үйлдвэрлэсэн сантехникийн болон цахилгааны тоноглол, БНСУ-ын орчин үеийн шилэн болон металл фасад хослуулан барьсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 26
Монгол Улс шатахууны хэрэглээний 48 хоногийн нөөцтэй байна. Тодруулбал энэ сарын 24-ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 48 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөц байгаагаас А-80 автобензин 53 хоног, Аи-92 автобензин 44 хоног, дизелийн түлш 53 хоног, TC-1 онгоцны түлш 44 хоногийн нөөцтэй байна.
Монгол Улс шатахууны хэрэглээний 30-аас дээш хоногийн нөөцтэй байхаар хуулинд тусгажээ.
-
2017 оны 1 сарын 26
Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сарын 29-нд болсон билээ. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдсан шигшмэл хүчит бөхийн уг барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спортын хороо, “Бөх Билэгт” дэвжээний бөх, Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болсон билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд түрүүлсэн Монгол Улсын арслан Р.Пүрэвдагвад өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан үүрд хадгалагдах цом гардуулан өгч амжилт хүсэв.
-
2017 оны 1 сарын 26
Сар шинийн баяр болон их дээд сургуулийн өвлийн амралт дуусах дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг зорих иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэх хандлагатай байна.
Аливаа гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхэд жолооч, зорчигч таны хувь нэмэр хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг санаарай.
Жолооч, зогчигч нар орон нутаг руу зорчих үедээ тээврийн хэрэгслийн онцлог, цаг агаар болон замын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хүн ба ачаа тээвэрлэх журмыг баримтлах, хууль бус тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхгүй байх, алсын замд гарахдаа Ус цаг уур эрдэм шинжилгээний хүрээлэн, Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлж буй цаг агаарын мэдээнд ач холбогдол өгөх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд зөв аюулгүй тээвэрлэх, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшин өөрийнхөө болон бусдын амь нас эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайтар хангаж оролцохыг зөвлөж байна.
-
2017 оны 1 сарын 26
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, дэслэгч Г.Ганбаяр галд өртөн шатаж байсан айлаас дөрвөн хүний амь аварч, баатарлаг үйлс бүтээгээд буй. Түүнийг өнөөдөр хотын удирдлагууд хүлээн авч уулзан, нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, урамшууллаа.
Дэслэгч Г.Ганбаярыг энэ сарын 24-ны өглөө 08.00 цагийн үед ажилдаа явж байтал автобусны буудлын ойролцоох нэгэн айлын байшин шатаж байгаа мэт утаа суунаглаж харагдсан гэдэг. Яаран гүйж очоод хашааны завсраар хартал гал хурдацтай тархаж байсан бөгөөд тэрээр байшингийн цонхыг хагалан орж, галын аюулаас дөрвөн хүний эрдэнэт амийг аварсан юм.
Гэрэл
-
2017 оны 1 сарын 26
Сэргээшийн сорьц шинжилдэг лаборатори
-
2017 оны 1 сарын 26
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн ЧХХСТасгийн
-
2017 оны 1 сарын 26
2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 353 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 247 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6 бүртгэгдэж, 7 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээс авч үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 2 бүртгэгдсэн байна.
Тухайлбал:
1. ЧД-ийн нутаг Дэнжийн 1000-н замд Хүчит шонхор захын зүүн замд Эмсид ХХК-ны H.Aero City маркийн 540 маркийн автомашины жолооч О нь Kia Pregio маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 37 настай, эрэгтэй Д нарын 2 хүн гэмтсэн.
Орон нутагт:
1. Баян-өлгий аймгийн Цэнгэл сумын 9-р багийн төвд шороон замд Донг Фэнг маркийн ачааны авто машины чиргүүлийн хойд дугуйнд зам дээр тоглож байсан 07 настай эрэгтэй А нь дайрагдаж амь нас нь хохирсон.
-
2017 оны 1 сарын 26
Түүнийг нэрийг Project ONE гэдэг. Энэ удаагийн Детройт Мотор Шоунд танилцуулснаар 2 дахь удаагаа ийнхүү танилцуулж байна. Энэ удаад зарим нэгэн мэдээллийг ил болгосон юм. Юу вэ гэхээр түүний хөдөлгүүр нь Формула 1-ийн солирт ашигладаг хөдөлгүүртэй байхаар онцлог гэнэ.
Үнэн үү? Тиймээ. түүнд 1.6 литрийн V6 цилиндртэй хөдөлгүүрийг суурилуулах бөгөөд уралдааны замаас энгийн замд хувирган авчрахаар компанийн зүгээс шийдсэн байна.
Мөн цаашлаад тус хөдөлгүүрийг хайбрид системтэй хослуулснаар энэ их хүчийг гаргах боломжийг олгож байгааг тэд дуулгасан юм. Мэдээж ингэж хослуулж байгаа тул 4 дугуйн хөтлөгч системтэй болно. Үүнийг дагаад тракшн контрол системийн ажиллагаа сайжрах гэнэ.
-
2017 оны 1 сарын 26
Ази, номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага нь гишүүн орнуудынхаа сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор “Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр Доктор (DOCSTA), Магистр (MASTA)-ийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөрт Монгол Улс 2008 оноос хойш оролцож байгаа бөгөөд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас сансрын технологийн салбарт ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор 2017 оны элсэлтийг нээлттэй зарлаж байна.
Хөтөлбөрийн тухай:
Нэгдсэн үндэстний байгууллагын “Сансрын хэрэглээ” хөтөлбөрийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бэйханг Их сургуулийн санаачилгаар 2006 оноос эхлэн тус хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.
1952 онд байгуулагдсан Бэйханг Их сургууль нь хуучнаар Бээжингийн их сургуулийн Агаарын хөлгийн инженерчлэл, Сансар судлалын чиглэлийн салбар сургууль бөгөөд энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн хамгийн анхны, Хятадын шилдэг 16 сургуулийн нэг юм.
Суралцах чиглэл:
Зайны тандан судалгаа ба газар зүйн мэдээллийн систем- Remote Sensing and Geo-Information System (RS&GIS): 1- 2 хүн
“Байршил тогтоох хиймэл дагуулын систем- Global Navigation Satellite System (GNSS)”: 1- 2 хүн
“Бичил хиймэл дагуулын технологи” – Micro-Satellite Technology: 1- 2 хүн
Нийт “Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр Доктор (DOCSTA) 2 хүн, Магистр (MASTA) 3-6 хүн сурлалцуулна.
Хугацаа: 2017 оны 9 дүгээр сараас эхлэн 1 жил 9 сарын хугацаанд
Тэтгэлэгийн хамрах хүрээ:
9 сарын сургалтын төлбөр;
1 жилийн судалгаа, төсөл дээр ажиллах сургалтын төлбөр;
Сургуулийн дотуур байр (цэвэр ус, цахилгааны зтөлбөр багтахгүй)-ны төлбөр;
Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын Тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу дунджаар сар бүр 3000 юань);
Гэнэтийн осол, эмчилгээний үеийн даатгалын төлбөр (Хятадын Тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу);
2 талын, энгийн зэрэглэлийн нислэгийн тийзний төлбөрийг зөвхөн 1 удаа олгох;
Тавигдах шаардлага:
Монгол Улсын иргэн байх;
2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 40 нас хүрээгүй байх (35 нас хүрээгүй өргөдөл гаргагчид шалгаруулалтад давуу тал эдэлнэ.);
Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх;
Англи хэлний унших, бичих, харилцан ярих өндөр түвшний чадвартай байх (Хэлний мэдлэгийг гэрчлэх баримтыг шаардана.);
Монгол Улсын Засгийн газар болон бусад улсын засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг байгалийн ухаан, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр магистр болон бакалавраас доошгүй зэрэгтэй төгссөн байх;
Дипломын голч дүн 3.0-аас доошгүй байх;
Өргөдөл гаргах хугацаа хүртэл тухайн мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах чадвартай байх (Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчид эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт орно).
Бүрдүүлэх материал:
Өргөдлийн маягт ((http://laihua.csc.edu.cn линкээр орж бүртгүүлээд цахимаар өргөдлийн маягтыг бөглөж хэвлэсний дараа өөрийн цээж зургаа нааж, гарын үсэг зуран огноог тавьсан байна.)
Дипломын болон дүнгийн хуудасны хуулбар (Англи хэл дээр 2 хувь бөгөөд нотариатаар баталгаажуулсан байх);
Багш, профессор болон удирдах албан тушаалтан болох 2 хүний тодорхойлолт;
Ажлын газрын тодорхойлолт
Суралцах төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 500-гаас доошгүй үгтэй эссе)
Бүтээлийн жагсаалт
Англи хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ
Шалгаруулалт:
Бичиг баримтын шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчдыг ХХМТГ-аас ярилцлаганд урих ба шалгаруулалтын эцсийн шийдвэрийг Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бэйханг Их сургуулиас гаргана.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр
Холбоо барих хаяг:
Утас: 329236, 330782
Электрон шуудан: foreignrelation@cita.gov.mn болон oyuntsetseg@cita.gov.mn
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар
-
2017 оны 1 сарын 26
Витамин гэж юу вэ?
В-ийн төрлийн витаминууд нь хүний идэж буй хоол хүнснээс энергийг чөлөөлдөг бөгөөд, бодисын солилцооны харилцан үйлчиллийг зохицуулдаг байна. В-ийн төрлийн витаминууд, фолиевийн хүчлүүд нь цусан дахь гемоцистиний төвшинг хянахад чухал ач хобогдолтой. Гемоцистин өөрчлөгдсөнөөс зүрхний өвчнүүд, Альцгеймерийн өвчин /зөнөгрөл/, яс сийрэгжих өвчнүүд үүсдэг байна. Өдөрт 400 мг фолиевийн хүчил, 10 мг витамин В6, 50 мг витамин В12 хэрэглэснээр гемоцистинийг хэвийн хэмжээнд байхад тустай гэж судлаачид үздэг байна. Мөн зарим судалгаагаар энэ витаминууд судас хатуурлаас сэргийлдэг болохыг нотолсон байна.
-А витамин дутагдвал үс өнгөө алдаж хэврэгшиж, арьс хуурайшин үрчлээтнэ. Нүдний хараанд нөлөөлж, оройн цагаар юм харах нь муудна.
-Д витамин дутагдвал нойр муудаж, цочин сэрэх, уйламтгай, хоолонд дургүй болж цаашдаа сульдаа өвчинд шилжинэ. Сульдаа нь ялангуяа өвөл, хаварт цөөнгүй тохиолдоно, Хүүхэд шүдлэх, зулай битүүрэх нь саатаж, яс нь зөөлөрч муруйна. Насанд хүрсэн хүнд Д витаминдутагдвал яс зөөлөрч сийрэгжин, бэртэж хугарахад амархан болдог.
-К витамин бие мах-бодид дутагдах явдал ховор тохиолдоно. К витамин дутагдахад арьсан дор болон булчин, ходоод, гэдэс бусад эрхтэнд цусхарвана.
-В1 витамин дутагдвал хоол унданд дургүй болж, эцэж туран, амархан ядрах, юмнаас айж цочих, уур уцаартай болох, толгой өвдөх зэрэг шинжтэмдэг илэрнэ.
-В2 витамин дутагдвал бие суларч, хоолонд муудаж, жин буурна. Мөн нүд аргаж улайх, гялбаж нулимс гоожно.
-В6 витамии дутагдвал үс унаж, арьс загатнан, улайж шархлана.
-В12 витамин дутагдвал цус төлжих нь саатаж, цус багадах учир хоолонд дургүй болж бие суларч, амархан ядарч, арьс цонхийно.
-РР витамии дутагдвал ам хатах, уух юманд дур-лах, шүлс гоожих, тэнхээ тамир алдаж суларна. Хоолонд муудаж сулрах, толгой өвдөж,нойрондоо муу болно. Амны хөндийн салст бүрхүүл, хэлхэсэг газар улайж цаашдаа шархлана.Арьс ширүүн болж тар хөл, хүзүүний арьсан дээрэхлээд улаан толбууд гарч дараа нь шархалж яршина.
-С витамин дутагдвал бие суларч, нойр хүрэх, тэнхээ тамир алдарч амарханядрах, турж эцэх, нүүр гарын арьс цайрч, хуруу хумс, уруул зэрэггазраар хөхөвтөр толбо үзэгдэнэ.Уруул буйл хөхрөн хавдаж, цус гарах, шүд ганхаж өвдөх.цаашдаа булчин үе мөч өвчтэй болж, арьсан дээгүүржижиг цус харваж хөх толбууд бий болно.
Витамин А хэрэглэх ямар ач тустай вэ?
Нас ахиж буй дийлэнхи хүмүүс энэ витаминий дутагдалтай байдаг. Витамин А нь хүний дархлааны системийг хэвийн байлгахад чухал ач холбогдолтой.Витамин А нь лууван улаан хулуу/pumking/, туна загас, манжин, буурцаг/spinach/, загас өндгөнд их хэмжээтэй агууллагддаг.Витамин А дутагдсанаас болж хараа муудах, нүдний торлогт өөрчлөлт орох, нүдний болор цайхад түлхэц болж, арьс хуурайшдаг.Мөн сонсгол, амт үнэр мэдрэх мэдрэмж сулардаг.Витамин А хэрэглэх хэмжээ нь өдөрт 5.000-50.000 IU байх ба 10.000 IU -ээс дээш нэгжээр хэрэглэхдээ эмчийн зөвөлгөө аваарай.
В-ийн төрлийн витамин хэрэглэх ямар ач тустай вэ?
В-ийн төрлийн витаминд витаминВ1,В2,В3,В5,В6 зэрэг витаминууд багтана. Витамин В1-ийн дунд зэргийн дутагдлын үед хоолны дур, биеийн жин буурах ба дотор муухай оргин бөөлжимтгий болох, цочромтгой болж амархан уурлаж уцаарладаг болно.Хүнд хэлбэрийн дутагдлын үед булчин суларч, бери бери хэмээх өвчин үүсч хавагнан зүрх томордог байна.Витамин В1-нь гурвалжин будаа, гахай үхрийн мах, шинэхэн вандуй, буурцаг, талх, oranges, cereals зэрэгт их агуулагддаг байна.Витамин В1-ийг өдөрт 25-300 mg-аар хэрэглэнэ.
Витамин В2-Riboflavin
Витамин В2 дутагдлын дунд зэргийн дутагдлын үед амны салстууд шархалж, уруул хагарах, нүд улайх, арьс ховхорч хуурайших,толгой эргэх,үс унах,нойр муудах,гэрэлд цочромтгой болох,ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах зэрэг шинжүүд илэрнэ. Витамин В2-ийн хэрэглэх тун өдөрт 300 mg.Витамин комплекс витамин С-ийн хамт хэрэглэхэд тохиромжтой.Хүнд хэлбэрийн дутагдлын үед цус багадах, мэдрэлийн өвчний шинжүүд илэрдэг.
Витамин В3-Nacin
Витамин В3-ийн дутагдлын үед арьс шархламтгай болох,гүйлгэх,толгой эргэх, ядрах, толгой өвдөх, нойр муудах хоолний дур муудах, арьсны харшил үүснэ. Хүнд хэлбэрийн дутагдлын үед пеллагра хэмээх өвчин үүсдэг байна. Витамин В3 -нь тахианы цээжний мах , үхрийн элэг, талх, талх исгэгч, цэцгэн байцаа /broccoli/, лууван эрдэнэ шишийн гурил, өндөг, загас, самар, гахайн мах, төмс, өргөст хэмхэнд элбэг байдаг. Өдрийн тун 25-300mg.
Витамин В5-Pantothenic
Acid Амуу буудай/whole grain/, мөөг, яргай загас/salmon/, талх исгэгч/yeast/, roal jelly, шинэхэн ногоо, элэг, бөөр, гахайн мах, бүлх, давсалсан загас, хар талханд элбэг байдаг. Витамин В5 дутагдахад дотор муухай оргих, ядрах, толгой өвдөх, гар бадайрах хэвлийгээр өвдөх, булчин зангирах зэрэг шинжүүд гарна.Өдрийн хэрэглэх тун 25-300 мг.Витамин А, С, Е-тэй хэрэглэхэд тохиромжтой.
Витамин В6-pyrodoxoin
Цусан дахь гемоцистиний төвшинг хэвийн хэмжээнд байлгахад тустай витамин. Гемоцистин хэвийн байх нь зүрхний үйл ажиллагаанд тустай гэнэ.Витамин В6 дутахад цус багадах, толгой өвдөх, арьс хуурайших, хэл шархлах, уруул сэтрэх, дотор муухай оргих зэрэг шинжүүд илэрнэ. Өдөрт хэрэглэх тун 1,5-2 мг. Банана, тахиа үхрийн мах, амуу буудайн талх, өндөг, талх исгэгч, самар хушганд их байдаг байна.
Витамин В12-Cyonacobalamin
Судалгаагаар ихэнхи залуучуудад энэ витамин дутагдалтай байдаг нь тогтоогджээ. Мөн махан хоол иддэггүй хүмүүс болон өндөг үл идэгчид энэ витамин дутагддаг байна. Хөгшчүүлийн 12-15%-д энэ витамин дутагдалтай байдаг гэнэ.Мөн ходоодны хүчил дарангуйлагч антацидууд тогмол хэрэглэгчдэд энэ витамин дутагддаг .Цус багадалт,ходоод гэдэсний өвчтэй хүмүүст энэ витамины дутагдал нийтлэг. Өдрийн тун 100мг. Аливаа хүн биеийнхээ хэрэгцээ шаардлага, өдөрт авах хэмжээгээр В-ийн төрлийн витаминуудыг хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Хоол тэжээлийн хамт хүний биед витамин-минералиуд хангалттай орж байх ёстой.Хангалттай хоол витамин минерал нь хүний эрүүл явахын үндсэн суурь болно.Хүмүүс олон шалтгаанаас болоод витамин-минералийг хангалттай хэрэглэж чаддаггүй байна. Судалгаагаар АНУ-ын хүн амын дунд төмөр,зэс,магнез их хэмжээгээр дутагдалтай байдаг нь тогтоогджээ.Биеийн жингээ хасах, махнаас татагалзах зэрэг шалтгаанаас болоод тэдгээр хүмүүсийн биед тодорхой витамин-минералиуд дутагдаж эхэлдэг байна.Зарим бүлгийн хүмүүст тодорхой витаминий дутагдал маш өндөр байдаг. Өндөр настануудад витамин Д, А, Е, кальци, зэс их хэмжээгээр, витамин В1, В2, нилээд хэмжээгээр дутагдалтай байдаг гэнэ. Хүнийг эрүүл саруул, эрч хүчтэй явахад хамгийн чухал зүйл бол хоол хүнс. Хоол хүнсээр дамжуулан биед хэрэгтэй амин дэмүүдээ авдаг.Та ямар хүнсэнд ямар витамин их байдгийг дараах зөвлөгөөнөөс мэдэж аваарай.
А витамин: Малын өөх тос, цагаан идээнд байна. Загасны тосонд ихээр агуулагддаг.
Д витамин: Загасны тос, загасны түрс, сөн үхрийн элэг, тахианы өндөг, талх, пивоны хөрөнгөнд ихээр агуулагддаг. Харин сүү, цагаан идээ, цөцгийн тос зэрэгт багавтар байна.
Е витамин: Өөх тосонд их байдаг. Харин загасны тосонд огг байхгүй.Мөн ургамлын ногоон навч, үр будаанд ихээр агуулагдах боловч сүү, цагаан идээ, цөцгийн тосонд бага байна.
К витамин: Ургамлын ногоон навч, ялангуяа нарсны шилмүүс, байцаа ээрэгт их агуулагдана. Цагаан будаа, лууван, загасны тос, цөцгийн тос, сүү, тахианы өндөг зэрэгт бага байдаг.Харин элгэнд их хэмжээтэй байна.
С витамин: Ургамалд үүсэн бий болоод тэндээс хоол тэжээлийн хамтаар хүн, малын биед орно. С витамин хамгийн ихээр ургамлын ногоон навчинд байдаг.Нохойн хошуу, чацаргана, аньсны үр жимс, хушганд их, мах, цагаан идээнд бага агуулагддаг.Гүүний сүү, айрагт нэлээд их байдаг бол гурил будаа, өөх тос, өрөм, бяслаг зэрэгт энэ витамин огт байхгүй.Иймээс хүн өөртөө хэрэглэгдэх С витаминыг их төлөв идэшний ногоо, жимс зэрэг ургамал ногооноос авна.
Р витамин: Мах, ургамал, ногоонд нэлээд байдаг. Цагаан будааны хальс, пиво, талхны хөрөнгө, буудай, арвай, үхрийн элэг зэрэгт их хэмжээтэй агуулагддаг.
В-1 витамин: Ургамал, ногоонд ихээр агуулагдана. Цэвэрлээгүй цагаан будаа, үр будааны хальс, талхны хөрөнгө, бүдүүн гурилд их, булчин мах, сүү, цагаан идээнд бага зэрэг байна.
В-2 витамин: Талх, пивоны хөрөнгө, арвай буудай, цагаан будааны хальс, вандуй, ногоон сонгино, үхрийн элэг, бяслаг зэрэгт нэлээд их байна. Идэшний ногоо, жимс зэрэгт бага байна.
В-6 витамин: Цагаан будааны хальс, буудай, вандуй, пиво, талхны хөрөнгө, малын элэг, бөөр, маханд их байдаг.
В-12 витамин: Ургамал ногоо, жимсний зүйлд байдаггүй. Харин мах, ялангуяа элгэнд их байдаг.
ФОСФОР хэрэглэх ямар ач тустай вэ?
Фосфорийг судлаачид ясны бодисын солилцоонд оролцож, кальцийг хэвийн хэмжээнд хадгалах нөхцлийг бүрдүүлдэг гэж үздэг.Фосфор ихэнхи өндөр настанд дутагдаж байдаг бөгөөд кальци хэрэглэж байгаа үед магнез давхар хэрэглэхэд илүүдэхгүй гэдгийг судлаачид зөвлөсөн байдаг.
Кали хэрэглэх ямар ач тустай вэ?
Судлаачид калийг цусны даралт бууруулдаг ба цусхарвалтаас сэргийлдэг гэж үздэг.Гэхдээ 99 мг-аар өдөрт хэрэглэхийг зөвлөдөг.Калийг өндөр тунгаар 2400 мг аас дээш хэрэглэхэд ходоодийг хүчтэй цочроодог тул жимс ногооны шүүсний хамт хэрэглэхэд зүгээр.Жигнэсэн төмсөнд их хэмжээгээр хадгалагддаг.Кали дутагдахад арьс хуурайсч, гүйлгэх, бие дагжих, шөрмөс татах, зүрхний хэм алдагдах, хавагнах, нойргүйдэх, өөх тос хуримтлагдах, цусны даралт ихсэх зэрэг шинжүүд гарна. Калийг доз хэтрүүлэн хэрэглэхэд зүрхний хэм алдагдах, булчин сулрах , зүрхний гэмтлийн шинжүүд гарна.
Эх сурвалж: emch.mn
-
2017 оны 1 сарын 26
Энэ сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт нэгэн айлын байшин шатсан хэрэг гарсан. Азаар байшинд байсан дөрвөн иргэн сайхан сэтгэлт хүний тусаар амьд гарч чадсан билээ. Тодруулбал Сонгинхайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, дэслэгч Г.Ганбаяр гэх залуу шатаж буй байшинг хараад хашааг нь давж орон, цонхыг нь хагалж дотор нь байсан дөрвөн хүнийг аварч чадсан байна.
Тэгвэл ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр 14.00 цагт албаны сонор сэрэмж, авхаалж самбаагаа дайчлан дөрвөн хүний алтан амийг аварсан дэслэгч Г.Ганбаярыг хүлээн авч уулзан, шагнаж урамшуулахаар болжээ.
Үүний өмнө буюу 13:00 цагт хотын удирдлагууд ч мөн хүлээн авч уулзан, талархал илэрхийлэх юм байна.