-
2017 оны 1 сарын 30
Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүрд хуваарилж өгөх учиртай. Хуулийн дагуу 1 дүгээр сард 1, 6-аар төгссөн улсын дугаартай жолооч нар татвараа төлж байгаа билээ. Хуулийн хугацаа маргааш дуусах учраас 1 болон 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар маргаашийн дотор татвараа төлөх ёстой юм. Ирэх сард 2, 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар маргаашийн дотор татвараа төлнө.
Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар:
1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 30
бясалгалд
-
2017 оны 1 сарын 30
Тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хулгайн хэргийг илрүүлэн шалгаж байна
-
2017 оны 1 сарын 30
Нийт зам тээврийн ослын 40-70 орчим хувийг ”Жолооч хөдөлмөрийн чадвараа алдсан” үедээ буюу ”Хэт ядарсан үедээ” гаргадаг гэж судлаачид үздэг.
“Жолоочийн хөдөлмөр” өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой бөгөөд жолооны ард удаан хугацаагаар суух нь биеийн хүчний хөдөлмөр хийсэнтэй адил гэж тооцогддог.
Учир нь жолооч хөдөлгөөний нөхцөл, орчны байдалд үнэлэлт өгөх, түүнд зохицсон шийдвэр гаргах зэрэг мэдээллийн ачаалалд орохоос гадна нуруугаа бөхийлгөж, гараа сунгаж удаан явснаар цусны хэвийн үйл ажиллагаа алдагдаж амархан ядаргаанд ордог байна.
Хөдөлгөөний эрчимээс ихэнхдээ хамаардаг мэдээллийн ачаалал нь ядаргааны эх үүсвэр болдог төдийгүй бие болон сэтгэл зүйн үзүүлэлтэнд сөргөөр нөлөөлж бухимдах, уурлах, хэн нэгэнд уур омгоо гаргах зэрэг таагүй орчинг бий болгохоос гадна осол, зөрчилд холбогдох нөхцлийг бүрдүүлдэг байна.
Амрахгүйгээр удаан явах, 12 цаг буюу түүнээс дээш хугацаагаар өдөр бүр ажиллах нь хэт ядаргааны шалтгаан болдог.
Ядарсан жолооч зам тээврийн осолд өртөх магадлал туйлын өндөр байдаг тул МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар зүйлд ”...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх”-ийг хориглосон байдаг.
Иймд жолооч та хөдөлгөөнд 3-5 цаг оролцох үед 1 цаг тутамд 5-10 минут завсарлага авч амрах, бүхээгийн температур, суудал, дуу чимээ зэргийг зөв тохируулснаар хөдөлмөрийн чадвар хадгалагдаж, ядарсан болон хэт ядарснаас үүдэх зам тээврийн осол буурах үндэстэй юм.
Өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг атгаж яваа жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, үүрэг хариуцлагаа дээшлүүлэн, бусаддаа хүндэтгэлтэй хандан, аюулгүй байдлаа сайтар хангаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөндөө оролцоорой.
-
2017 оны 1 сарын 30
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 4 дэх жилдээ сар бүр зохион байгуулж буй ”Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нар оролцож ”Монгол Улсын шүүхийн 2016 оны шүүн таслах ажиллагааны тайлан”-г танилцуулсан юм.
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
”Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг 41 хэвлэл мэдээллийн байгууллагын 65 сэтгүүлч сурвалжиллаа. Товч мэдээллийг хүргэж байна.
Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо 14.7 хувиар буурчээ
Монгол Улсын шүүх 2016 онд нийт 5762 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, нийт 6566 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулжээ. Шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх оноос 14.7 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 14.7 хувиар тус тус буурсан байна. Гэмт хэргийн улмаас нийтдээ 15 тэрбум 230 сая 342 мянга 818 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 526 хүний амь хохирч, 1218 хүний биед /хүнд, хүндэвтэр, хөнгөн/ гэмтэл учирчээ.
Шийдвэрлэсэн гэмт хэрэг дотроос хүнийг санаатай алах гэмт хэрэг 152 байгаа нь 34 хэргээр буюу 18.3 хувиар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 1155 байгаа нь 263 хэргээр буюу 18.5 хувиар, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 153 байгаа нь 12 хэргээр буюу 7.3 хувиар, танхайрах гэмт хэрэг 541 байгаа нь 82 хэргээр буюу 13.2 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 634 байгаа нь 116 хэргээр буюу 15.5 хувиар өнгөрсөн оноос тус тус буурсан нь эерэг үзүүлэлт юм.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг 76.1 хувиар, ял шийтгүүлсэн хүний тоо 81.5 хувиар тус тус өсчээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 14 хэргээр буюу 4.6 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 5 хэргээр буюу 2.7 хувиар, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг 32 хэргээр буюу 76.1 хувиар тус тус өссөн нь анхаарал татаж байна.
Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүний тоо 3.5 хувиар, хүчиндэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүний тоо 7.7 хувиар, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүний тоо 81.5 хувиар өссөн байна.
Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 1.7 өсчээ
Өнгөрсөн онд гэмт хэрэг давтан үйлдэж шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо 24.5 хувиар, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 14.5 хувиар, эмэгтэйчүүдийн тоо 22 хувиар, насанд хүрээгүй хүний тоо 14.7 хувиар тус тус буурсан бол согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 1.7 хувиар өссөн байна.
Гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 46.3 хувь нь 18-29 насны хүмүүс байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар буурсан. Нийт ял шийтгүүлсэн хүмүүсийн 62.6 хувь нь /давхардсан тоогоор/ нь эрхэлсэн ажил, сургуульгүй хүмүүс байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.1 хувиар буурсан байна.
Өнгөрсөн онтой харьцуулахад дээд боловсролтой ял шийтгүүлсэн хүний тоо 0.7 хувиар, бүрэн дунд боловсролтой ял шийтгүүлсэн хүний тоо 1.4 хувиар тус тус өссөн.Гэмт хэргийн улмаас амь хохирсон иргэний тоо 8 хүнээр буюу 1.5 хувиар өссөн байна. Хүндэвтэр гэмтэл авсан иргэдийн тоо 13 хэргээр буюу 1.6 хувиар өсчээ.
Цагдан хорих арга хэмжээ авахуулсан хүний тоо 12.9 хувиар өссөн байна
2016 онд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоо 3642 байгаа нь өмнөх оноос 415 хүнээр буюу 12.9 хувиар өссөн бол захиргааны арга хэмжээ авагдсан хүний тоо 7003 байгаа нь өмнөх оноос 7190 хүнээр буюу 2 дахин, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан хүний тоо 945 байгаа нь өмнөх оноос 283 хүнээр буюу 23 хувиар тус тус буурсан үзүүлэлт юм.
Иргэний хэрэг 13.5 хувиар өсчээ
Анхан шатны шүүх 2016 онд нийт 64030 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 11225 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, буцаах, харьяаллын дагуу шилжүүлэх зэрэг ажиллагааг хийж, 46173 хэргийг хянан шийдвэрлэж, 6632 хэргийн үлдэгдэлтэй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 5499 хэрэг буюу 13.5 хувиар өссөн байна. Иргэний хэрэг ийнхүү өсөхөд худалдах худалдан авах болон арилжаатай холбоотой маргаан өмнөх оноос 1810 хэргээр буюу 32.1 хувиар, зээлийн гэрээний маргаан өмнөх оноос 1184 хэргээр буюу 19.1 хувиар, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлтэй холбоотой маргаан 554 хэргээр буюу 30.7 хувиар, мөн ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан, цалин хөлсний маргаан 230-300 хэргээр буюу 33-57 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Захиргааны хэрэг 23.7 хувиар өсөв
Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 онд нийт 3234 хэрэг, нэхэмжлэл хүлээн авснаас 810 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, буцаах, шилжүүлэх ажиллагаа хийж, 1780 хэргийг хянан шийдвэрлэж, тайлангийн эцсийн байдлаар 644 хэргийн үлдэгдэлтэй байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн маргаанаас УИХ болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн сонгуультай холбоотой 187 хэрэг шийдвэрлэгдсэн бөгөөд тус шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн 10.5 хувийг эзэлж байна.
Давж заалдах, хяналтын шатны шүүхийн эрүүгийн хэрэг буурч, иргэн, захиргааны хэрэг өсчээ
Давж заалдах шатны шүүх 2016 онд эрүүгийн 1822 хэрэг, иргэний 3108 хэрэг, захиргааны 1460 хэрэг, нийт 6390 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 7.6 хувиар буурсан бол иргэний хэрэг 23.4 хувиар, захиргааны хэрэг 39.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Хяналтын шатны шүүх 2016 онд эрүүгийн 448 хэрэг, иргэний 1655 хэрэг, захиргааны 548 хэрэг, нийт 2651 хэргийг хяналтын шатны шүүх хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 12.5 хувиар буурсан бол иргэний хэрэг 20.3 хувиар, захиргааны хэрэг 30.1 хувиар тус тус өсчээ
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай хэрэгжиж байна
Иргэд, хуулийн этгээд 2016 онд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 15326 өргөдөл гаргаснаас 12589 маргааныг эвлэрүүлэн зуучлагч нар шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 8908 маргаан буюу 70.8 хувьд нь эвлэрэл амжилттай болсон байна. Энэ нь 2015 онд 66.4 хувьд эвлэрэл амжилттай болж байснаас 4.4 хувиар өссөн үзүүлэлт юм.
Шүүхээс төрийн санд оруулсан орлого өсчээ
Монгол Улсын шүүхээс 2016 онд нийт 15 тэрбум 105 сая 647 мянга 880 төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ. Үүнээс улсын тэмдэгтийн хураамжаар 13 тэрбум 826 сая 123 мянга 448 төгрөг, торгох ялаар 983 сая 923 мянга 582 төгрөг, захиргааны зөрчлийн торгох арга хэмжээгээр 191 сая 562 мянга 940 төгрөг, эд хөрөнгө хураах ялаар 104 сая 37 мянга 910 төгрөгийг төрийн санд оруулахаар тус тус шийдвэрлэсэн байна.
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
-
2017 оны 1 сарын 30
Орчлонгийн наадам нь өндөрлөж төгссөн хүн нирваанд хүрдэг. Хэн нэг хүн тамирдаж ядраад тэмцэл маргаан болон сансрын хүчний нөлөөллөөс чанадад хүрч тэндээ үүрд саатахыг хүсвэл нирваан түүнийг дуртайяа угтаж авах болно. Нирваан бол хорвоо дэлхийн үйл хэргийн төгсгөл, хүсэл зовлон, хүлээс аргамж, үхэл мөхөл бүгдийн эцэслэл. Тэнд хүрсэн хүн цаг хугацаа, орон зайн хязгаараас чанадад оршино. Манай энэ дэлхий бол сансрын хүчнүүдийн наадан бүждэг газар билээ. Хүн нирваанд хүрэхийн цагт сансрын хүчнүүд туйлын дээд Үнэний өмнө номхон хүлцэнгүй болж хувирах ба Мэдэгч хийгээд Мэдэгдсэн түүнчлэн Мэдлэг буюу Мэргэн билиг эдгээр гурав нь нэгэн дүрд уусан шингэсэн мэт болдог. Тийнхүү нирваанд хүрсэн хүн нэгэн зэрэг Мэдэгч ба Мэдэгдэж танигдсан нь болдог.
Нирвааныг үзэж туулж, мэдэрч яваагүй хүн ховс зэргэлээ гэж чухам юу болохыг ихэнхдээ мэддэггүй. Зарим нэг сэтгэл зүрхний Багшийн сургаснаар манай дэлхий бол майа буюу ховс зэргэлээ ажээ. Гэхдээ нирваанд орсон хүн ховс зэргэлээ гэж юу болохыг ухаарч мэддэг. Нирваан бол Бурхантай тогтоосон зогсонги хөдөлгөөнгүй нэгдэл. Тэнд юм бүхэн тогтуун Жаргалангийн дунд оршдог. Тэрхүү Жаргаланг төсөөлж дийлшгүй, хэмжиж баршгүй, дүрслэн өгүүлж чадашгүй. Нирваанаас чанадад туйлын нэгдлийн орон бий. Тэрхүү нэгдэл хэмээвээс Бурхантай тогтоосон эрчимт нэгдэл билээ.
Нирваан гэдэг асар өндрийн өндөр ертөнц ч гэлээ бурханлаг үйлстний хувьд хамгийн өндөр орон ертөнц биш ажээ. Хэрэв хүн Бурханы төлөө үйлс зүтгэлээ зориулахыг хүсвэл хүн төрөлхтний дотор буй Дээд гэгээний төлөө зүтгэх гэж энэ дэлхийд дахин дахин ирэх учиртай. Хэрэв хүн Дээд гэгээнийг бүтээлийн талбар дээр илэрхийлж тунхаглахыг хүсвэл нирваанд саатаж, амарч тухлахгүйгээр Дээд гэгээний туйлын их эрч хүчний нөлөөнд хөдөлмөрлөх хэрэгтэй. Энэ бол бурханлаг үйлстэн нирвааныг үзэж мэдэрч чаддаггүй гэсэн үг биш. Бурханы гэгээрэлд хүрсэн хүн бүхэн нирваанд өөрийн дураар хүрч чаддаг. Харин байнга нирваанд орших нь дээдийн Браахманы тогтуун чанарыг эрэлхийлж, түүнд сэтгэл тааламжтай байх хүмүүст л хэрэгтэй. Хэрвээ Дээд гэгээний тогтуун, эрчтэй хоёр чанарыг хоёуланг нь өөртөө цогцлоохыг эрмэлздэг хүн буй аваас нирваанаас чанадад гарч, тунхаглалын талбарт очих хэрэгтэй гэдгийг би хэлмээр байна.
Эх сурвалж: www.buddhism.mn
-
2017 оны 1 сарын 30
Өнгөрсөн амралтын өдрөөр зам тээврийн ослын улмаас 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.
Тухайлбал, СХД-ийн нутаг Толгойтын зам, СХД-ийн ЗДТГ-ын хойд замд H.Verne маркийн авто машины жолооч Ш нь T.Prius маркийн Ү жолоочтой авто машинтай мөргөлдөж 30 настай эмэгтэй Б нарын 2 хүн гэмтжээ.
Мөн Өмнөговь аймгийн Ноён сумаас урагш 10 км шороон замд T.Landcruiser маркийн Б жолоочтой авто машин онхолдож жолооч 59 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирч 1 хүн гэмтсэн байна.
Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 61 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
-
2017 оны 1 сарын 30
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газарт нутгийн иргэд гар аргаар олборолт хийж байх үед ухсан нүхний ханаар хиймэл нуурын ус задарч нүхийг усаар дүүргэсэн, дотор нь байсан хоёр иргэн гарч ирээгүй тухай дуудлага энэ сарын 13-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын албанд ирсэн. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Аврах тусгай анги, Цагдаа, Шүүхийн шинжилгээний албаныхан, ар гэр болон орон нутгийн иргэд, нийт 68 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн харъяат иргэн Э /26 настай, эрэгтэй/, иргэн Т /28 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргахаар ес хоног ажилласан. Гэвч цогцосыг олоогүй тул хохирогчдын ар гэрийнхний хүсэлтээр эрэн, хайх аврах ажиллагааг энэ сарын 22-ны 16:30 цагт түр зогсоогоод байсан билээ.
Улмаар уг газрын алт олборлогч “Улз гол” ХХК-тай зөвшилцсөний үндсэн дээр эрлийн ажлыг энэ сарын 27-ны 16:30 цагаас тус компанийн ажилтнууд, Онцгой байдлын газрын болон Цагдаагийн албан хаагчид, нийт 30 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр дахин эхлүүлж нуурын мөсийг хагалж зөөвөрлөж эхэлсэн. Ингээд 156 тэвш мөс зөөвөрлөж, энэ сарын 29-ний өдрийн 17:10 цагт цогцсуудыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 30
Өнгөрсөн амралтын өдрүүдэд баруун, төв, говь, зүүн аймгуудын зарим нутгаар цаг агаар эрс хүйтэрч, цас орж, цасан шуурга шуурсан. Үүнтэй холбоотойгоор “цасанд суусан, сураггүй болсон” гэх дуудлагаар Онцгой байдлын албаныхан ажиллалаа.
Тухайлбал, Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Дашваанжил” гэдэг газар Булган голын мөсөн дээгүүр зорчиж явсан долоон зорчигчтой суудлын автомашин мөсөнд саатсан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Гахайн байр” гэдэг газар хоёр зорчигчтой суудлын автомашин, мөн аймгийн Мандал сумын Баянсуудал багийн “Бэрх” гэдэг газар зургаан зорчигчтой суудлын автомашин, Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багийн “Цэцэн” гэдэг газар зургаан зорчигчтой суудлын автомашин, мөн аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Гол-Эхний хясааны шил” гэдэг газар гурван зорчигчтой суудлын автомашин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Долоон даваа” гэдэг газар хоёр зорчигчтой суудлын автомашин тус тус цасанд саатсан, Хэнтий аймгийн Мөрөн сумын Хэрмийн дэрс гэдэг газар иргэн Б /40 настай, эрэгтэй/ малдаа яваад сураггүй болсон гэсэн дуудлагууд ирж Онцгой байдлын албан хаагчид ажиллалаа.
Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх багийн Мухар гэдэг газар иргэн Ө / 40 настай, эрэгтэй/ малдаа гарч яваад сураггүй болсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт ирж, дуудлагын дагуу 4 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 3 иргэн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад иргэн Ө /40 настай, эрэгтэй/ өөрөө гэртээ ирсэн тул эрлийн ажиллагааг зогсоосон байна.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн Сайрын худаг гэдэг газар иргэн С /49 настай, эмэгтэй/ малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирж, 7 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 14 иргэн, 3 автомашинтай, нийт 21 хүн, 4 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Эрлийн дүнд иргэнийг тус багийн Цант гэдэг газраас эсэн мэнд олсон байна.
Дорнод аймгийн Матад сумын Ялалт багийн Ямаатай салаа гэдэг газар иргэн Г /28 настай, эрэгтэй/ малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирснээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулахад гэрээсээ баруун урд зүгт 50 км газарт иргэн Б-ийнд эсэн мэнд байхад нь олсон байна.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Нумтын даваа гэдэг газар иргэн Д-ийн эзэмшлийн 1 зорчигч бүхий суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, автомашиныг цаснаас татан гаргасан байна.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Майдлаг багийн Хөшийн-Ам гэдэг газар иргэн Г-ийн эзэмшлийн 2 зорчигч бүхий бага оврын ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагаар Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж автомашиныг цаснаас татан гаргасан. Гэвч автомашин нь явах боломжгүй болсон тул газар дээр нь орхиж 2 иргэнийг аюулгүй газарт хүргэж өгсөн.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужиган багийн Могой мод гэдэг газар иргэн Н-н эзэмшлийн улсын дугаартай 4 зорчигч бүхий суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж 4 иргэнийг аюулгүй газарт хүргэж автомашиныг цаснаас татан гаргасан байна.
Ийнхүү найман аймгийн 11 сумын нутагт, нийт 42 хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахад Онцгой байдлын байгууллагын 46 албан хаагч, 10 автомашинтай, орон нутгийн 39 иргэн, 9 автомашинтай ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 30
МУИС-ийн оюутнууд өнөөдөр жагсахаар болжээ. Тодруулбал, тус сургуулийн оюутнууд үндэслэлгүйгээр суурь хураамж 224000 төгрөгийг авдагийг эсэргүүцэж ийнхүү өнөөдөр 1-р байрны гадна талбайд 13.00 цагт жагсахаар болсон байна. Тэрбээр энэхүү хураамж оюутны сурч боловсрох таатай орчныг бүрдүүдлэхэд зарцуулагдах ёстой байтал сургууль дээрх нам дагасан бүлэглэлүүдийн тансаглал гадаад дотоод аялал зугаалганд зориулагддаг гэж оюутнууд хэлж байгаа юм.
-
2017 оны 1 сарын 30
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Хуульд тусгаснаар 121 мянган ахмадад жилд нэг удаа ”Насны хишиг”-ийг олгохоор болсон. Ингэхдээ 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянган төгрөг олгох бол 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтсон билээ.
Тэгвэл ирэх сарын 1-нээс иргэний үнэмлэхтэйгээ сум хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандаж бүртгүүлэх боломжтой юм байна.
Хэрэв ирэх зургадугаар сарын 30-наас өмнө хүсэлтээ өгөхгүй бол “Насны хишиг” авах боломжгүй болох аж. Харин хэвтрийн өвчтэй, биеэр очих боломжгүй хүмүүсийн хүсэлтийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, асран хамгаалагч гаргах юм байна.
Бүртгэлээ хийлгэсэн иргэд Хаан банк, Төрийн банк, Капитал банкаар дамжуулан мөнгөө авна. Тухайн хүн материлаа бүрдүүлж өгснөөр дээрх гурван банканд нэрийн данс нээгдэх юм байна. Уг дансанд мар нэгэн мөнгө байршуулахгүй, шимтгэл хураамж төлөхгүй, “Насны хишиг”-ийн мөнгийг тэтгэврийн зээлд суутгахгүй байхаар зохицуулжээ.
-
2017 оны 1 сарын 30
Авто замын боомтууд маргаашаас хэвийн ажиллана
-
2017 оны 1 сарын 30
ГЕРМАНД СУРАЛЦАХ ТЭТГЭЛЭГТ ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
-
2017 оны 1 сарын 29
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт өнөөдөр дуусч ирэх даваа гараг буюу энэ сарын 30-ны өдөр хичээл эхэлнэ. Хуваарийн дагуу бол сургуулийн сурагчдын амралт энэ сарын 20-нд дуусч, 23-наас хичээл эхлэх байсан ч хүйтний эрч эрс чангарч томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү сурагчдын амралтыг нэгдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах тухай БСШУС-ын сайдын тушаал гарсан билээ.
-
2017 оны 1 сарын 29
Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд өнөөдрөөс эхлэн энэ сарын 29-нийг хүртэл ажиллахгүй.
Тодруулбал, энэ өдрүүдэд БНХАУ-ын цагаан сарын баяр тохиож байгаа бөгөөд “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу амрах юм байна.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино хэмээн Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 29
МҮОНРТ нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй төрөл бүрийн цахилгаан халаалтын худалдаа эрхлэгч, дулаан алдагдалгүй болон эко төхөөрөмж, агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүд, ”Эко төхөөрөмжийг дэмжигч” Банк, санхүүгийн байгууллагууд, Эрүүл мэндийн байгууллагуудыг танилцуулах тэднийг нэг дор цуглуулан иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, сонголт хийх боломжийг бүрдүүлсэн ”Утааны эсрэг MNB” үзэсгэлэнг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн нь Зурагт, Баянхошууны гэр хороололд амьдардаг иргэдэд нэн ойр зохион байгуулагдаж байгаагаараа ач холбогдолтой юм.
Тус үзэсгэлэнд ”Тун фарм” Эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, Дулаан хуримтлуулж халаах төхөөрөмж нийлүүлэгч “Монватт”, агаар цэвэршүүлэгч борлуулагч ”KMG partners”, ”Ховд тул” ХХК, ”GORGAS” компани, ”Ханан хишиг”, ”Korea cable electronics”, “Цэцэн хошуу”, ”Эко тулгат”, ”Дэлгэр-Онон партнерс”, ”Акроссдэворлд” зэрэг 50 орчим компани, хувь иргэд оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байгаа юм.
Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа 2017 оны нэгдүгээр сарын 28, 29, 30, 31 -ний өдрүүдэд МҮОНРТ-ийн баруун хойд жигүүрт ”MNB event hall”-д үргэлжилнэ.
-
2017 оны 1 сарын 29
Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт болох гэж байна. Тус сонгон шалгаруулалт нэгдүгээр сарын 29-нд ҮБТДС-д 10:00-13:00 цагийн хооронд зохион байгуулах юм байна.
Багш нарын материалыг нэгдүгээр сарын 28-ны 18:00 хүртэл МЖБХ-нд хүлээн авах бөгөөд дараах материалуудыг бүрдүүлэх шаардлагатай.
БСШУС-ын 2016 оны А/131 тоот тушаалаар батлагдсан “Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу 2 дугаар зүйлийн 2.2-д заасан шаардлагыг хангасан жүдо бөхийн дасгалжуулагчдыг дээрх сонгон шалгаруулалтад оролцохыг уриалжээ.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
-Өргөдөл,
-Намтар,
-Төрийн албан хаагчийн анкет-
-“Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-дзаасан шаардлагыг хангаж буйг харуулах нотлох баримтууд,
-
2017 оны 1 сарын 28
ШУА-ын Палеонтологи, геологийн хүрээлэн, “Нүүдэлчдийн өв соёл” ТББ, “Говийн оюу” хөгжлийг дэмжих сан хамтран Шар цавын үлэг гүрвэлийн мөрийг хамгаалах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгох санаачилга гаргасан юм.
Шинжлэх ухаан, аялал жуулчлалын салбарын судлаачдаас бүрдсэн “Үлэг гүрвэлийн мөрөөс цайны зам хүртэлх” төслийн багийнхан дээрх санаачилгыг хэрэгжүүлж, Шар цавд тэмдэглэгдсэн үлэг гүрвэлийн мөртэй хэсгийг хамгаалалтад авч, аялагч сонирхогч, судлаачдад зориулан зам тавьжээ. Мөн хамгаалалтын байгууламж барихаар ажиллаж байгаа гэнэ.
Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг, 70 сая орчим жилийн тэртээх үлэг гүрвэлийн зам, мөр бүхий палеонтологийн дурсгалтай эл газрыг тохижуулж, олон улсын жишгээр хамгаалснаар жуулчдын урсгалыг говь руу чиглүүлэх боломж нээгдэнэ хэмээн орон нутгийн иргэд үзэж байна.
-
2017 оны 1 сарын 28
ШУУРХАЙ МЭДЭЭ: СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Дархан, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай болон ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хальтиргаа гулгаа үүссэн, замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул эрхэм жолооч та олон улсын болон улсын чанартай авто замаар зорчихдоо тээврийн хэрэгслийн манан олон аваарын гэрлийг асаан замын хөдөлгөөнд оролцоно уу.
Мөн онцын шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутаг руу зорчихгүй байх, зорчсон тохиолдолд цаг агаарын болон замын нөхцөл байдалд тохируулан хурдны хязгаарыг зөрчихгүйгээр хурдаа зөв тохируулах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг заавал хэрэглэх, гэрэл шилжүүлэх болон гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв хийх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
ЖОЛООЧ ТА ГАНЦ ЖОЛООНЫ ХҮРД БУС ТА БОЛОН ТАНЫ ХАЙРТАЙ ХҮМҮҮС, БУСДЫН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ АТГАЖ ЯВААГАА БҮҮ МАРТ...
-
2017 оны 1 сарын 28
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долоодугаар хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай хэлэлцэж, нийслэлд ирэх 3 сард хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний эрчимжүүлсэн тусгай төлөвлөгөөг батлав. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд НИТХ-ын төлөөлөгчид өөрсдийн байр сууриа илэрхийлж, санал хэлсэн юм.
НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон “Нийслэлийн утааны 30 хувийг үйлдвэрлэж байгаа нам даралтын зуухтай тэмцэх хэрэгтэй. Нийт нам даралтын зуухны 56 хувь нь хувийн хэвшлийн, 44 хувь нь төрийн өмчийнх. Төр, хувийнх гэж ялгалгүй бүгдийг нь шүүлтүүртэй болгох хэрэгтэй. Утааны эсрэг бид дорвитой, зоригтой ажиллах хэрэгтэй байна” гэлээ.
НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа “Амины орон сууцны дулаалгын асуудалд анхаарах хэрэгтэй. Улаанбаатарт байгаа 112 мянган амины орон сууц дулааны алдагдал их байдаг. Үүнээс хойш дулаалгын стандарт хангаагүй амины орон сууц барихыг хориглох хэрэгтэй гэж бодож байна. Энэ бол иргэдийнхээ эрүүл мэндийг бодсон шийдвэр юм” гэсэн санал хэллээ.
“Агаарын бохирдлыг бууруулахад бид хамгийн гол нь хөршийн холбоотой хамтарч ажиллах хэрэгтэй. Иргэд хоорондоо нэгдэж, бүлэг хоршоо байгуулаад агаарын бохирдол үүсгэхгүй шийдэл олбол хот дэмжиж өгөх хэрэгтэй” хэмээн НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар ярив.
НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан “Бид шийдэл хайж, үр дүн хүсч байна. Хамгийн түрүүнд нам даралтын зууханд шүүлтүүр тавих нь маш чухал ажил. Үүнийг хэрэгжүүлье. Засаг даргын гаргасан 3 захирамжийг дэмжиж, ажил хэрэг болгоё” гэлээ.
“Сургууль, цэцэрлэгийн дулаан, техникийн шинэчлэлийн ажил хийх талаар төлөвлөгөөнд оруулж өгмөөр байна. Өнөөдрийн байдлаар төвийн дулаанд холбогдоогүй 40 сургууль, 50 цэцэрлэг бий. Мөн 20 хувь нь модон цонхтой. Хэрвээ сургууль, цэцэрлэгүүдийг төвийн дулаанд холбовол жилдээ 4-5 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах боломжтой” гэж НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал саналаа хэлсэн юм.
НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатар ч агаарын бохирдолд хүүхдүүд хамгийн ихээр өртөж, хохирч байгааг хэлээд “Сургууль, цэцэрлэгийн анги танхимд шүүлтүүр тавих хэрэгтэй. Үнийн хувьд сайтар судлах нь зөв” гэсэн санал гаргав. Төлөөлөгчдийн гаргасан зарчмын бүх саналыг төлөвлөгөөнд тусгахаар болж, санал хурааснаар нийслэлд ирэх 3 сард хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний эрчимжүүлсэн тусгай төлөвлөгөө батлагдлаа.
НИТХ-ын дарга Ц.Сандуй хуралдааныг хааж хэлсэн үгэндээ “НИТХ-ын ээлжит хуралдаанаас хотын агаарын бохирдлыг бууруулах, улмаар цэнгэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар сайтар хэлэлцэж, нийслэлд ирэх 3 сард хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний эрчимжүүлсэн тусгай төлөвлөгөөг баталлаа. Энэ бол хотын хөгжлийн өнөөгийн шаардлага, иргэдийн эрх ашигт нийцсэн чухал шийдвэр боллоо гэж бодож байна. Хурлын төлөөлөгчид хэлэлцсэн асуудалд нухацтай хандаж, олон санал гаргаж, тус хуралдаанд танилцуулсан төслийг улам сайжрууллаа. Хурал шийдвэр гаргахдаа дүүрэг, хороо, хэсгийн төлөөлөл, оршин суугчдын санал бодлыг сонссон нь зохих үр нөлөө үзүүллээ гэж дүгнэж байна.
Хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн өмнөх жилүүдийн үйл ажиллагаа, түүний үр дүнгээс бид сургамж авч, хотын агаарыг цэнгэгжүүлэх цогц бодлого, зоримог арга хэмжээг төлөвлөлөө. Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, тал бүрээр хамтран ажиллахыг нийслэлийн нийт байгууллага, оршин суугчдад уриалж байна” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.