-
2017 оны 1 сарын 25
Монгол Улсын 2017 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулан тодорхой хэмнэлт хийхээр төлөвлөжээ.
-
2017 оны 1 сарын 25
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Хуульд тусгаснаар 121 мянган ахмадад жилд нэг удаа ”Насны хишиг”-ийг олгохоор болсон. Ингэхдээ 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянган төгрөг олгох бол 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтсон билээ.
Тэгвэл хуулийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан ”Насны хишиг”-ийг хоёр үе шаттайгаар болгохоор болжээ. Эхний ээлжид тодорхой тооны ахмадад cap шинийн баяраас өмнө олгох бол үлдсэн ахмадуудад нь Үндэсний их баяр наадмаас өмнө олгох аж.
-
2017 оны 1 сарын 25
Өнөөдөр өглөө 08.30 минутын байдлаар Мишээл экспо хавийн агаар л цэвэр буюу ногоон өнгийн тэмдэглэгээтэй байна. Нийслэлийн агаарын чанарыг хэмжихийн тулд нийт 12 цэгт агаарын бохирдлыг хэмжих самбарууд байрлуулсан юм.
Өнөө өглөөний байдлаар Ургах наран, Монгол газар бага зэргийн бохирдолтой, 100 айл, Баянхошуу, Нисэх орчимд дунд зэргийн бохирдолтой, Бөхийн өргөө их бохирдолтой, Баруун дөрвөн зам, Толгойт, МҮОНРТ, Амгалан хамгийн их бохирдолтой байна.
Улаанбаатарын агаарт хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/ гэсэн түгээмэл бохирдуулах бодис их хэмжээгээр байсаар байна.
-
2017 оны 1 сарын 25
Өнгөрсөн оны 11, 12 дугаар сар болон энэ сард Хан-Уул дүүргийн дөрөв, долоо, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэдийн хувийн орон сууцнаас түүхийн ховор эд зүйл, үнэт эдлэл алдагдаж иргэдэд онц их хэмжээний хохирол учирсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ.
-
2017 оны 1 сарын 25
Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр өчигдөр нийт 282 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 223 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2017 оны 1 сарын 24
”Шинэ Монгол бэлэг” төрийн бус байгууллагаас ”Монгол бэлгээ сонгоцгооё” уриатай төслийг зохион байгуулж байгаа тухай мэдээлэл хийлээ.
-
2017 оны 1 сарын 24
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газар нутгийн иргэд гар аргаар олборолт хийж нүх ухаж байгаад ухсан нүхний ханаар хиймэл нуурын ус задарч нүхийг усаар дүүргэж, дотор нь байсан 2 иргэн гарч ирээгүй талаар бид мэдээлж байсан билээ.
-
2017 оны 1 сарын 24
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын захирамжаар хотын даргын дэргэд өргөтгөсөн зөвлөл байгуулагдлаа. Нийслэлийн хөгжлийн үзэл баримтлал, стратеги, нийгэм эдийн засгийн бодлогын асуудлаар хотын даргад зөвлөх үүрэг бүхий уг өргөтгөсөн зөвлөлд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөлөл, бизнес эрхлэгчид багтаж байна. Салбар салбарын төлөөлөл багтсан нийслэлийн Засаг даргын өргөтгөсөн зөвлөл нь 25-30 хүний бүрэлдхүүнтэй байхаар захирамжинд тусгажээ. Зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, МУ-ын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, МОНЦАМЭ агентлагийн гүйцэтгэх захирал, МУСГЗ сэтгүүлч Б.Ганчимэг, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, “Эм Си Эс” группын Ерөнхийлөгч Ж.Од, Улаанбаатар хотын худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Оюунгэрэл зэрэг салбар салбарын нэр хүндтэй хүмүүс багтжээ.
Нийслэлийн засаг даргын өргөтгөсөн зөвлөлийн анхны хуралдаан өнөөдөр Туушин зочид буудалд болж, 2017 онд хэрэгжүүлэх томоохон ажлуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.
Уулзалтын эхэнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Засаг даргын дэргэдэх зөвлөл зөвхөн цөөн тооны төрийн захиргааны албан тушаалтнаас бүрддэг байдал 20 гаруй жил явж ирсэн. Миний хувьд дэргэдэх зөвлөлөө өргөтгөж, олон байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулах хэрэгтэй гэж үзсэн. Шийдвэрийн хэрэгжилтэнд ч сайнаар нөлөөлж, дарга нар биш иргэдийн оролцоотойгоор нийгэмд үр дүнгээ өгөхүйц оновчтой шийдвэрүүд гарна гэж харж байна. Улаанбаатар хотоо хөгжүүлэхэд та бүхний оролцоо маш чухал. Тиймээс нийслэлийн Засаг даргын дэргэдэх өргөтгөсөн зөвлөлийг байгуулж, өнөөдөр анхны уулзалтаа хийж байна. Улиралд нэг удаа Засаг даргын гаргах гэж байгаа болон гаргасан захирамж, шийдвэрийн талаар зөвлөлдөнө. Шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах нь их чухал зүйл. Гарсан шийдвэр сайн хэрэгжих үндэс болно гэсэн үг.” гэлээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Мөн 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгосонтой холбогдуулан зохион байгуулах арга хэмжээний талаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал танилцуулав.
2017 онд Нийслэл төдийгүй Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хувьд амаргүй жил гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Гэхдээ хотын удирдлагын баг шалтаг тоочин гараа хумхин суухгүй. Дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлж, иргэн рүүгээ чигэлсэн хөрөнгө оруулалтыг хийх болно. Тухайлбал ирэх 1983 оноос хойш нийслэл хотод Сонгинохайрхан дүүргийн эмнэлгээс хойш ганц ч эмнэлэг баригдаагүй. Бид энэ дөрвөн жилд багтаан 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтанд оруулж, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эмнэлэг, 10 эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчилж, дүүргийн эмнэлэг болон өрхийн эмнэлгийн үйлчилгээг шинэ шатанд гаргах зорилт тавьж байна. Иргэдээ тав тухтай амарч, зугаалах орчныг бүрдүүлж, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эко хот болох зорилтыг хэрэгжүүлнэ. Авто замын салбарт гэхэд Азийн хөгжлийн банктай хамтран нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд “BRT” төслийн ажлыг эхлүүлэн 2019 онд эхний 4 шугамыг ашиглалтанд оруулна. 3 том гүүрийг шинэчилж, Улаанбаатар-Чойр чиглэлийн 4 урсгалтай авто замын ажил хийгдэнэ. Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц зэрэг бүтээн байгуулалтууд хийнэ гэдгээ хэллээ.
Боловсролын салбарт 3 ээлжээр хичээллэдэг 31 сургуулийг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан өргөтгөх ажил хийхээр төлөвлөж байгаагаа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд хэллээ. Энэ онд хийх хамгийн том ажил нийслэлийн эрх зүйн байдлыг шинэчлэхээр төлөвлөж байна. Бид “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг шинэчлэн боловсруулж, Засгийн газарт хүргүүлсэн. Одоо үзэл баримтлал нь батлагдчихвал УИХ-д өргөн баригдахад бэлэн болсон.” гэлээ. Нийслэлийн засаг даргын өргөтгөсөн зөвлөлийн гишүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар нээлттэй санал бодлоо хэлж, хотын эрх зүйн байдлыг шинэчлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 24
Баянхонгор аймагт томуу, томуу төст өвчин ихэссэнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаажээ.
-
2017 оны 1 сарын 24
Циркийн багш Х.Ганболдыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
-
2017 оны 1 сарын 24
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
-
2017 оны 1 сарын 24
Одоогоос хоёр жилийн өмнө буюу нэгдүгээр сарын 24-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын гэр бүлд Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн билээ.
-
2017 оны 1 сарын 24
Гар дээрээс архи худалдаж авахгүй байхыг анхаарууллаа
-
2017 оны 1 сарын 24
Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас “Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага”-ыг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд танилцууллаа. Энэхүү гарын авлагыг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-ийн “Өвсний үндэс” техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн “Хүйтэн, сэрүүн бүс нутгийн авто замын барилга, засварын хяналтын ажлын чадавхийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд боловсруулсан юм. Гарын авлагад авто замын барилгын бэлтгэл ажлаас эхлээд дуустал, инженерийн шугам сүлжээ, талбайн цэвэрлэгээ, газар шорооны ажил, ус зайлуулах шугам, замын хучилт, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ хийж дуусталх бүх ажил, фото зургаар баримтжуулж, хяналт тавих норм норматив, стандартыг тусгаж өгснөөс гадна фото зураг хэрхэн авах зааврыг хавсаргажээ. Зам барилгын ажлын явцыг фото зургаар баримтжуулснаар замын далд гүйцэтгэлийн чанар сайжирч, ажлын гүйцэтгэл илүү хялбар болох юм.
Сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Япон улсын Асахикава хотын захиргааны төслийн баг, ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Монголын Авто замчдын холбоо, Зам, тээврийн хөгжлийн төв, Зам барилгын болон хяналтын зөвлөх үйлчилгээний компаниуд оролцлоо. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэлсэн үгэндээ “Төслийг хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллага, хамтран хэрэгжүүлэгч Асахикава хотын захиргааны хамт олонд талархал илэрхийлье. Нийслэлийн авто замын бүтээн байгуулалтад хамтран зүтгэж буй харилцагч компаниуддаа ажлын өндөр амжилт хүсье. Нийслэлийн зам бат бөх байх болтугай” гэлээ. гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 24
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны шинэ гишүүн Өлзийбатын Энхтөр Монгол Улсын Үндсэн хуульд өнөөдөр тангараг өргөлөө. Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ ийнхүү тэрээр батлан тангараглав.
Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд болсон энэ арга хэмжээг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын Байнгын хорооны гишүүн Д.Лүндээжанцан удирдан явууллаа.
Тангараг өргөх ажиллагаанд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Д.Болдсайхан болон албаны бусад хүн оролцов.
-
2017 оны 1 сарын 24
Өчигдөр “Мунзуй” хочит Г.Нямдоржид холбогдох хэргийг шүүх хурал Баянгол дүүргийн шүүхэд болж, хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ. Түүнд Эрүүгийн хуулийн 149.3 Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн шалгаж, цагдан хориод удаж байна. Хэрвээ түүний гэм буруутайг шүүхээс тогтоовол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм. Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад оргон зайлахыг завдсан гэх шалтгаанаар Эрүүгийн хэргийн 261 зүйл заалтаар мөн нэмж шалгаж байгаа аж.
Прокурорын байгууллагаас Г.Нямдоржид яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байсан бөгөөд өчигдөр шүүх хурал нь болсон ч нэмж тодруулах зүйл байгаа гэсэн шалтгаанаар мөрдөн байцаалтад хэргийг буцаажээ. Ингэхдээ түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх юм.
-
2017 оны 1 сарын 24
2017 оны 1-р сарын 04-ний өглөө 07 цаг 12 минутанд ХУД-ийн 3-р хороо Дүүргийн гэрлэн дохиотой уулзварын зүүн замд явган хүний гарцан дээр явган зорчигч 67 настай, эрэгтэй Л-г улсын дугаар тодорхойгүй, Toyota Pruis-20 маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашины жолооч мөргөж гэмтээн, осол хэргийн газраас хохирогчийг машиндаа суулган явж ХУД-ийн 3-р хорооны Арьс ширний 27А байранд хүргэж өгөөд явсан зам тээврийн осол, хэрэгт бичлэг дээрх тээврийн хэрэгсэл болон тухайн жолоочийг эрэн сурвалжилж байна.
ЖИЧ: Зам тээврийн осол, хэргийн талаар үзсэн харсан болон бичлэг дээрх автомашин, жолоочийн талаарх мэдээ, мэдээллийг 99058751, 93120202, 93190005 дугаарын утсуудад хүлээн авч байна.
МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛЫГ ЧАНДЛАН ХАДГАЛЖ, ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ИРГЭНИЙГ УРАМШУУЛНА.
-
2017 оны 1 сарын 24
НИТХ дахь МАН-ын бүлгийн Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг 4 дэх удаагийн хурлаа өнөөдөр нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүс болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хийлээ. Тус ажлын хэсэг нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хотын удирдлагуудад санал, дүгнэлт өгөх зорилготой байгуулагдсан юм.
Ажлын хэсгээс 1 дүгээр сарын 5-ны өдөр нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаныхантай уулзсан. Үүний дараа нийслэлийн Засаг даргын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан 3 захирамжийн талаар хурлын эхэнд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх танилцууллаа. Эдгээр захирамжуудад төлөөлөгчдийн санал, дүгнэлтүүд тусгагдан, эхнээсээ бодит ажил болох суурь нь тавигдаж байгааг онцлов. Мөн Засаг даргын захирамж нь цаг үеэ олсон, зөв шийдвэр гэдгийг ажлын хэсгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар хэллээ.
Ажлын хэсгийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат “Суудлын вагон депо хотын агаарын бохирдолд нөлөөлж байна гэж үзэж байна. Хотын төвд утаа үйлдвэрлэж байгаа ганц газар. Тиймээс үүнд анхаарах хэрэгтэй байна.” гэлээ. Энэ асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байгаагаа Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх хэллээ. Мөн НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн гишүүн Д.Мөнхжаргал өнгөрсөн 4 жилд агаарын бохирдлыг бууруулахаар төлөвлөсөн болон хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар мэдээлэх хэрэгтэйг хэллээ. Нийслэлийн гэр хорооллын иргэд жилдээ 700 мянган тонн түүхий нүүрс түлдэг гэсэн тоо бий. Түүхий нүүрсний хэрэглээг багасгахаас гадна нийтийн тээврээс ялгарч байгаа утаанд тавих хяналт, стандартыг тодорхой болгох хэрэгтэй гэсэн саналыг ажлын хэсгийн гишүүд гаргаж байсан юм.
Ажлын хэсгийн өнөөдрийн хурлаас гэр хорооллын иргэд бүлэг байгуулан, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч ажилласан тохиолдолд хотоос дэмжлэг үзүүлэх, утаа их ялгаруулдаг авто машины эзэмшигчид авах арга хэмжээг тодорхой болгох, газартай иргэд тухайн газраа орчны бохирдол үүсгэхгүй байх шийдэл гаргасан тохиолдолд газрыг нь баталгаажуулдаг байх зэрэг саналууд гарч байгааг ажлын хэсгийн дарга танилцууллаа. Уг саналыг нэгтгэн НИТХ-ын чуулганд танилцуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 24
Өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлэн Говь-Алтай, Ховд аймгийн Шарга, Хүйсийн говь нутаг монгол бөхөнгийн сэг зэмээр дүүрч байна гэх мэдээлэл гарч эхэлсэн билээ.
Улаан номонд орсон нэн ховордсон монгол бөхөнгүүд яагаад хоргодох болсон шалтгааныг тогтоохоор сэг, зэмээс нь дээж авч Улсын төв лабораторид шинжлүүлэхэд бог малын мялзан өвчний вирус илэрчээ.
Мялзан өвчинг малаас халдвар авсан гэж үзвэл малын вакцинжуулалт хангалтгүй байгаагаас ийнхүү дэлхийд нэн ховордоод байгаа бөхөн сүргээрээ устах аюулд хүрчихээд байгаа ажээ. Зөвхөн бөхөн гэлтгүй цагаан зээр, хар сүүлт зэрэг мөн л ховордсон амьтад мялзан өвчнөөр өвчлөх аюул тулгараад байна. Иймээс эхний ээлжинд ажлын хэсэг хорио цэрийг тогтоох ажлыг эхлүүлсэн байгаа ажээ.
-
2017 оны 1 сарын 24
Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр өчигдөр нийт 282 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 223 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 15 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан,хэлбэрээр үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон явган зорчигч 2. Сургуулийн насны 2 хүүхэд зам тээврийн осолд өртсөн.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 40 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан. СХД-ийн нутаг Товчооны зам, Архангайн салдаг уулзварт “T.Prius” маркийн авто машины жолооч Г нь “T.Landcruiser” маркийн Г жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 29 настай эмэгтэй А, 1.2 сартай эмэгтэй Х, 6 настай эмэгтэй Х, 29 настай эмэгтэй Г нарын 4 хүн гэмтжээ.