-
2017 оны 1 сарын 24
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын хэмжилтийн багынхан болон Японы олон улсын “ЖАЙКА” байгууллагын төслийн хамт олон хамтран “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл”-2 ажлын хүрээнд авто тээвэр болон нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнт үед ялгаруулж буй бохирдлын хэмжээг тогтоох хэмжилтийг өвлийн нөхцөлд анх удаа хийж байна. Энэ төслийн хүрээнд хийгдсэн судалгаагаар нийт агаарын бохирдлын 10%-ийг авто машин эзэлдэг ба үүний 70% нь нийтийн тээвэр болон том оврын автобус эзэлдэг.
Өнөөдөр буюу 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Экобус автобусанд хэмжилт хийсэн. Төслийн хүрээнд нийт 20 авто тээврийн хэрэгсэлд явуулын хөдөлгөөнт эх үүсвэр хэмждэг багажийг суурилуулан Улаанбаатар хотын замын нөхцөл байдалд тааруулан шулуун зам, төв зам, тойруу зам гэсэн 3 үндсэн маршрутаар өглөө, өдөр, оройн цагуудад хэмжилт хийсэн байна гэж Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 24
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2017 оны анхдугаар хуралдаан Улаанбаатар хотын цагдаагийн газрын нэгдүгээр байранд олон нийтэд нээлттэй хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралдаанд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуй, нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд болон зөвлөлийн гишүүд, албаны хүмүүс оролцсон юм.
Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг сонссоноос гадна 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.
Энэ удаагийн хуралдаанаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн бүрэлдэхүүн Улаанбаатар хотын цагдаагийн газрын үйл ажиллагаа, өнгөрсөн онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээ, цагдаагийн байгууллагад шинээр нэвтрүүлж буй дэвшилтэд техник, технологи, орчин үеийн програм хангамж, цаашид иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хэрэгжүүлэх “Телекамер” хөтөлбөр, “Эргүүл” дэд хөтөлбөр, “Ухаалаг цагдаа” төслийн 2 дугаар шатанд хэрэгжих ажлуудтай танилцав.
Хуралдааны үеэр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуй холбогдох газруудад зарим чиглэлийг өглөө. Тухайлбал, удахгүй монгол түмний баяр цагаан сар болохтой холбоотойгоор хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт, хөдөө орон нутгаас нийслэлийг чиглэсэн хөдөлгөөн нэмэгдэхтэй холбоотойгоор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллахыг Улаанбаатар хотын замын цагдаагийн газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 24
09:00 цагт Шинжлэх ухааны технологийн сангийн байранд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилт, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд ажиллана.
-
2017 оны 1 сарын 23
“Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Солонгос Монголын хамтын ажиллагаа” төслийг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэхээр болжээ.
-
2017 оны 1 сарын 23
Архины үйлдвэрийн зөвшөөрөл нэмж олгохгүй байх хүсэлт ЗГ-т тавина
-
2017 оны 1 сарын 23
МҮОХ-нд
-
2017 оны 1 сарын 23
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр албан даалгавар гаргалаа.
-
2017 оны 1 сарын 23
Ховд аймагт 3000 орчим бөхөн байдгаас 560 гаруй нь хорогдоод байгаа талаар бид мэдээлсэн билээ.
-
2017 оны 1 сарын 23
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт өвөлжилт хүндэрсэн зүүн гурван аймагт ажиллалаа.
-
2017 оны 1 сарын 23
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хордож амиа алдсан хүмүүсийн цогцонд хийсэн шинжилгээний хариу гарсан талаар мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 23
Хордсон иргэдийн цуснаас метилийн спирт илэрсэн
-
2017 оны 1 сарын 23
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас гурван жил зургаан сарын ял шийтгүүлсэн Л.Гансүх хорих ялаас хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдах шаардлагыг хангажээ. Шинэчлэлийн Засгийн газрын үед Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа ”Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр түүнд ял оноосон.
Хэргийг анхан шатны шүүх 2015 оны есдүгээр сарын 21-нд хэлэлцэж тогтоол гаргахад, Л.Гансүх 103 хоног хоригдсон байв. Давж заалдах шатны шүүх хэргийг арванхоёрдугаар сарын 21-нд хэлэлцэхэд Л.Гансүх нийтдээ 193 хоног хоригдсон байлаа. Улсын дээд шүүх хэргийг 2016 оны гуравдугаар сарын 23-нд хэлэлцэж шийдвэрээ гаргахад Л.Гансүх 283 хоног хоригдсон байжээ. Л.Гансүх Дээд шүүхээс ял шийтгүүлээд 13 cap буюу 395 хоног нийтдээ 678 хоног хоригдсон байна. Түүнд оноосон гурван жил зургаан cap гэдэг бол 1277 хоног. Дээрх ялын гуравны хоёр нь 851 хоног.
Еренхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа. Хорих ангийн дарга жирийн дэглэмтэй хорих ангид хүмүүжигчид улиралд 30 хоногийн шагналын хоног өгч, ялаас нь хасуулах эрхтэй. Мөн жирийн дэглэмтэй хорих ангийн ялтан хөдөлмөр зрхэлж шагналын хоног хасуулдаг. Хорих ангийн дарга улирал бүр биш юм гэхэд хоёр улиралд нэг удаа шагналын 30 хоног өгсөн гэвэл Л.Гансүх 90 хоногийн шагналын хоног авсан. Дээд шүүхээс ял шийтгүүлээд 13 cap хөдөлмөр зрхэлснийг нь тооцвол Л.Гансүх хорих ялаас хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдах шалгуурын эхнийхийг биелүүлжээ. Зан байдлаараа засрал хүмүүжлийг олж авсан гэх хорих ангийн даргын дүгнэлтийг прокурор хүлээн зөвшөөрвөл, мөн еөрөө бусдад учруулсан хохирлоо барагдуулсан бол Л.Гансүхийг шүүх хугацаанаас нь өмнө тэнсэн суллах буюу магадлангаар гаргах боломжтой.
-
2017 оны 1 сарын 23
Санхүүгийн зохицуулах хороон дарга С.Даваасүрэн тушаал гаргаж, хөрөнгө оруулалтын менежментийн “Мандал ассет менежмент ҮЦК” ХХК болон үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхэлдэг “Капитал маркет корпораци ҮЦК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд тус тус өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө.
“Мандал ассет менежмент ҮЦК” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Юу Эм Си холдинг” ХХК өөрийн эзэмшлийн хувьцааг бүхэлд нь иргэн Н.Монсорт шилжүүлэх зөвшөөрлийн хүсэлтийг Хороонд гаргасан юм. Харин “Капитал маркет корпораци ҮЦК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Капитал банк өөрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлснээр “Бишрэлт холдинг” ХХК нь тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болж байна.
-
2017 оны 1 сарын 23
Энэ оноос өвлийн уралдааны үеэр хүүхдээр хурдан морь унуулсан тохиолдолд хуулийн хариулцлага хүлээлгэхээр болжээ.
-
2017 оны 1 сарын 23
Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Эдгээр өдрүүдэд ГССҮТөвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэгсдийн тоо өмнөх 7 хоногийн өдрүүдтэй харьцуулахад 51-ээр, согтуугаар гэмтэгсдийн тоо 38-аар тус тус буурсан байна. Өөрөөр хэлбэл өмнөх 7 хоногийн ЛХАГВА гарагаас БААСАН гараг хүртэлх хугацаанд ГССҮТөвд үйлчлүүлэгсдийн 15 хувь (88/585) нь согтууруулах ундаа хэрэглэсэн үйлчлүүлэгч байсан бол энэ 7 хоногийн лхагва гарагаас баасан гараг хүртэлх хугацаанд 9.4 хувь (50/534) нь согтууруулах ундаа хэрэглэсэн үйлчлүүлэгч байжээ. Энэ нь нийт тус эмнэлэгт хандсан хүмүүсийн согтуугаар үйлчлүүлэгсдийн тоонд харьцуулахад 5.6 хувиар буурчээ.
-
2017 оны 1 сарын 23
Согтуурсан үедээ хулгай хийж байсан иргэнийг газар дээр нь баривчилжээ. Эл хэрэг өчигдөр гарсан бөгөөд сэжигтэн 31 настай М аж.
-
2017 оны 1 сарын 23
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” болон “Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоох тухай”, “Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай” гаргасан 3 захирамжийн талаарх танилцуулга, мэдээллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр танилцууллаа. Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай нийслэлийн Засаг даргын 02 тоот албан даалгаврыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд уншиж танилцуулав. Мөн өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд “НИТХ-ын Тэргүүлэгчдийн 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр цагдаагийн 2873 алба хаагч, оло нийтийн цагдаагийн 783 ажилтан ажиллаж, 18341 аж ахуйн нэгж байгууллага, 5731 иргэнийг шалгасан. Шалгалтаар165 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, 6025 мэдэгдэл өгч, 71 зөрчил илрүүлэн шалгаж байна. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд өмнөх 21 хоногтой харьцуулахад гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 13.4 хувиар буурсан. Тогтоол хэрэгжсэн 3 хоногийн мэдээг өмнөх оны мөн үе болон өмнөх 7 хоногтой нь харьцуулахад гэмт хэргийн гаралт, зөрчил, архидан согтуурч саатуулагдсан хүний тоо эрс багассан үзүүлэлттэй байна. Тухайлбал, гэмт хэргийн гаралт өмнөх онтой харьцуулахад 61.9, өмнөх 7 хоногтой харьцуулахад 21.8 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна” гэлээ.
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3283 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 112, зөрчлийн шинжтэй1461 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 112 ослыг материалжуулан шалгаж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад замын ослын хэрэг, гудамж замд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил буурсан үзүүлэлттэй байна” гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд хэллээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга А.Дашням “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд цаг агаарын онцгой нөхцөл байдалгүй тайван байлаа. Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт булгийн ус халианы нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан энэ сарын 12-ны өдөр нийслэл, дүүргийн Онцгой комиссын ажлын хэсэг газар дээр нь ажилласан. Өнөөдрийн байдлаар 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт ундарч байгаа булгийн 2250 куб усыг соруулах, түр босгосон шороон даланд үүссэн мөс болон Амгалан дулааны станцын хойд хэсгийн далангийн 1688 куб мөсийг зөөвөрлөн Улиастайн гол руу тээвэрлэн зайлуулах ажлыг дүүргийн Гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүн зохион байгуулан ажилласны үр дүнд усанд автсан байшингийн хэсэг болон Амгалан дулааны станц руу усны халиа урсах эрсдэл багассан” гэв.
“Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” НИТХ-ын тогтоолыг хэрэгжилтийг хангуулахаар энэ сарын 17-20-ны өдрүүдэд нийт 465 улсын байцаагч, ажилтан, албан хаагч ажиллан, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд давхардсан тоогоор архи, согтууруулах ундаа худалдаалдаг 9672, нийтийн хоолны 3086 байгууллагад хяналт шалгалт хийж, ИТХТ-ийн тогтоолыг танилцуулан, архи согтууруулах ундаа худалдаалахгүй, үйлчлэхгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчлийг арилгуулан ажиллалаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нөхцөл байдалтай холбогдуулж НИТХ-ын Тэргүүлэгчдийн гаргасан тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаар ажлын хэсэг болон холбогдох албаныхан сайн ажилласан гэдгийг дурьдаж хэлэх нь зүйтэй. Гэхдээ хяналт шалгалт энэ 3 өдрөөр дуусах биш хүнсний аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтын ажил цаашид үргэлжилнэ. Засаг даргын гаргасан ажлын сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах, мөн “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/17, ”Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоох тухай” А/18 дугаар захирамжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 23
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд энэ сарын 14-ний өдөр /2017.01.14/ 18 настай Ц.А-г үл таних хүн зодож хүнд гэмтэл учруулан, хүчирхийлсэн хэрэг гарсан билээ. Уг хэргийн сэжигтнийг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэж Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.
-
2017 оны 1 сарын 23
Ноён уулын лицензийг хүчингүй болгох шүүх хурал Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж, дахин хойшиллоо.
-
2017 оны 1 сарын 23
Ноён уулын лицензийг хүчингүй болгох шүүх хурал яг одоо Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж байна.