-
2017 оны 1 сарын 20
ШУА-ийнТүүх, археологийн хүрээлэнгийн Археологийн төвийн эрхлэгч Д.Цэвээндорж, Физик-технологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Д.Сангаа, ХААШУА-ийн дэд ерөнхийлөгч АБакей нар академич болжээ. Хоёр жил тутам зохион байгуулдаг ПГУА-ийн гишүүний (академич) сонгууль өчигдөр болж, нэр дэвшсэн 11 эрдэмтнээс тэд сонгогджээ. Тус академийн их чуулганы үеэр нийт гишүүний 75 хувийн санал авсан эрдэмтэн академич болох боломжтой.
-
2017 оны 1 сарын 20
Баянгол дүүргийн 2 дугаар хороонд таван иргэн учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын зөвлөл шуурхай хуралдаж, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан.
-
2017 оны 1 сарын 20
Томуу, томуу төст өвчний дэгдэлт Төв аймгийн хэмжээнд эрс нэмэгдэж буйтай холбогдуулан тус аймгийн Зуунмод суманд үйл ажиллагаагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтыг түр хугацаагаар зогсоох захирамж гаржээ.
-
2017 оны 1 сарын 20
Булган аймгийн Рашаант сумын нутагт зам тээврийн осол гарч гурван хүний амь нас хохирсон байна.
-
2017 оны 1 сарын 20
Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, 17 аймгийн 127 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байгаа.
-
2017 оны 1 сарын 20
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр сонссон даруйдаа амиа хорлохыг завдсан олны анхаарлыг татаад байгаа.
-
2017 оны 1 сарын 20
Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт таван иргэн хордож нас барсан хэрэг энэ сарын 16-ны өдөр гарсан.
-
2017 оны 1 сарын 20
НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас энэ сарын 17-ны өдрийн 18.00 цагаас 20-ны өдрийг дуустал хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон тогтоол гаргасан билээ.
-
2017 оны 1 сарын 20
Дорноговь аймгийн Улаан-Уулын отрядын Улаанбаатар хотод байдаг ахмад хилчдын “Нар тоссон хил” төрийн бус байгууллагынхан Онцгой байдлын албаны албан хаагчдад сэтгэлийн бэлэг болгон дулаан бээлий бэлтгэснээ өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.
-
2017 оны 1 сарын 20
Баянгол дүүрэгт энэ сарын 16-нд таван иргэн хордож амиа алдсантай холбогдуулан 2017.01.17-ны өдрийн 18.00 цагаас 2017.01.20-ны өдрийг дуусах хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг бүрэн хориглосон.
-
2017 оны 1 сарын 20
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий иргэд хордсон байдалтай амь насаа алдсантай холбогдуулан нийслэлд шуурхай ажлын хэсгийг байгуулагдан ажиллаж байгаа билээ. Мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас энэ сарын 17-ны өдрийн 18.00 цагаас 20-ны өдрийг дуустал хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэхийг хориглосон тогтоол гаргасан юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан Улаанбаатар хотын цагдаагийн дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн өчигдөр уг тогтоолын хэрэгжилтийн биелэлт болон нөхцөл байдалтай танилцлаа.
-
2017 оны 1 сарын 20
Цэргийн албаны тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан 2017 оны цэргийн тоо бүртгэлийн ажил энэ өдрүүдэд улс, орон даяар зохион байгуулагдаж байна.
-
2017 оны 1 сарын 20
НМХГ-ын дэд даргын баталсан 02-03/50 тоот “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” тухай удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 17 дугаар хороо, ТӨ-8-р байрны суурийн давхарт үйл ажиллагаа явуулж буй “Ё Эс Би” ХХК-ийн караоке баарны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд баталгаажилтгүй “Айс Эйж” нэрийн савласан мөсний үйлдвэрлэлийг явуулж байсан.
Иймд “Ё Эс Би” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Айс Эйж” нэрийн савласан мөсийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
-
2017 оны 1 сарын 20
БСШУС-ын сайдын 2017 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн А/16 тоот тушаалын дагуу зарим төрийн өмчит сургуулиудын Удирдах зөвлөлийг шинэчлэн байгууллаа.
-
2017 оны 1 сарын 20
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хурлын танхимд шүүгдэгч хоолойгоо хэрчиж, амиа хорлохыг завдсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ.
-
2017 оны 1 сарын 20
Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл өнөөдөр дуусна. Цэргийн бүртгэлийг энэ сарын 4-20-ны өдрүүдэд есөн дүүргийн 152 хороонд явуулж байгаа юм. Бүртгэлд 18-50 насны эрчүүд цэргийн алба хаасан хаагаагүй өөрийн оршин сууж буй хороондоо очиж бүртгэлээ хийлгэх аж. Мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртлээ цэргийн бүртгэлд бүртгүүлнэ. Цэргийн бүртгэлийг хороодын Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 8.30-19.00 цагт, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулж байна.
Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байх, алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх шаардлагатай. Мөн цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.
-
2017 оны 1 сарын 19
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор энэ сарын 17-ний өдрийн 18 цагаас 20-ны өдрийг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт архи,согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэхийг хориглосон.
-
2017 оны 1 сарын 19
Өнгөрсөн оны тавдугаар сард олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн бага “Панамын материал”-ыг олон нийтэд ил гаргасан.
-
2017 оны 1 сарын 19
Шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан хэрэг гарчээ.
-
2017 оны 1 сарын 19
Дархан-Уул аймгийн 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 10 мвт хүчин чадал бүхий нарны цахилгаан станц өнөөдөр /01.19/ нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Эрчим хүчний сайд П.Ганхүү, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мацато Такаока болон аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат зэрэг албаны төлөөллүүд оролцож, хүндэтгэлийн туузыг хайчиллаа.