Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр сонссон даруйдаа амиа хорлохыг завдсан олны анхаарлыг татаад байгаа.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад, “Шүүх хурал бол даргалагч шүүгчийн бүрэн удирдлагаар явагддаг. Шүүх хурлын танхимд болж байгаа бүх хөдөлгөөн шүүхийн протоколд бичигдэж явдаг. Харин шүүх хуралд оролцож байгаа цагдаагийн алба хаагч нь уг танхимд нийтийн хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн үүрэг гүйцэтгэдэг. Тухайн шүүгч нь гэмт хэрэгтнийг гавлах, шүүхийн аюулгүй байдлыг ханга гээгүй бол цагдаа шүүгдэгчийг гавлах, харгалзаж биед нь хүрэх гэх мэт үйлдэл хийж болохгүй. Тухайн шүүх хурлын бичлэгээс үзэхэд шүүгдэгч хоолойгоо зүсэхэд нь цагдаа гараас нь татаж болиулж байгаа дүрс байна. Тухайн цагдаа өөрийнхөө хийх үүргийг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа шүүх хурал эхлэхээс өмнө танхимд орох шүүгдэгчийн биед үзлэг хийх ёстой.
Үзлэгээ хийж журмын дагуу ажилласан. Одоогийн байдлаар шүүгдэгч хумсаараа өөрийгөө гэмтээсэн гэсэн дүгнэлт гарсан. Шүүгдэгч Б нь өмнө нь хоёр удаа ял шийтгэгдэж. Өршөөлийн хуулиар суллагдаад давтан гэмт хэрэг үйлдээд ял авахдаа дээрх үйлдлийг хийсэн. Шүүхийн танхимд амиа хорлохыг завдсан шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйл буюу шүүх танхимд танхайрсан гэх үндэслэлээр дахин хэрэг үүсгэж Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна” гэлээ.
Сэтгэгдэл (3)