-
2017 оны 1 сарын 18
Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр Цэцийн хуралдааны танхимд болж байна.
-
2017 оны 1 сарын 18
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь төвийн зургаан дүүргийн Гэрэлтүүлгийн арчлалтын ажлын хүрээнд 3 техник, 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Бэлхийн замд мөргүүлсэн гэрлийн шонг засварлан буцаан суулгаж, гэрэлтүүлгийн толгой шинээр сольж асалтыг хэвийн болгосон байна. Мөн Дарь-Эхийн хуучин эцсийн буудлаас шинэ эцсийн буудал хүртэлх урд хэсгийн гэрэлтүүлгийн гэмтлийг хөөн, завсарлаж, Хужирбулан, Улаанхуарангийн замын гэрэлтүүлгийг хэвийн болголоо. Баянзүрх дүүрэг, Шархадны эцэст гэрэлтүүлгийн 18 ширхэг толгой засварлаж, 40 метр сиф кабель татаж, гэрэлтүүлгийг 100 хувь асаасан. Баянгол дүүрэг, Чингүнжавын гудамжинд гэрэлтүүлгийн 13 ширхэг толгой засварлан, 595 дугаар шийдний фазыг сольж ажилласан байна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 18
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа.
-
2017 оны 1 сарын 18
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд өнгөрсөн оны 12 дугаар сарын эцэст 46.8 мянга болсны 34.4 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, үлдсэн 12.4 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байжээ.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд нь өмнөх оны мөн үеэс 1.6 мянган хүнээр, өмнөх сараас 1 мянган хүнээр өсч 34.4 мянга болсон бөгөөд эдгээрийн 17.8 мянга нь эмэгтэйчүүд байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12 мянга нь Улаанбаатарт, 8.4 мянга нь Хангайн бүсэд, 5.7 мянга нь Тoвийн бүсэд, 5.5 мянга нь Баруун бүсэд, 2.8 мянга нь Зүүн бүсэд байгаа юм байна.
Харин аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2016 онд ажилгүй 117.1 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 21.0 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 94.4 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Эдгээр үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулахад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 5.7 мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 6.7 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 4.8 мянган хүнээр буурчээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 44.7 хувийг бүрэн дунд, 30.2 хувийг дипломын дээд болон бакалаврын, 6.8 хувийг суурь, 6.6 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.9 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.7 хувийг бага, 1.9 хувийг магистр, доктор, 1.2 хувийг боловсролгүй иргэд эзэлжээ.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.1 хувь нь 15-34 насны залуучууд байгаа юм байна.
-
2017 оны 1 сарын 18
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
-
2017 оны 1 сарын 18
Одоогоос нэг жилийн өмнө Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд 74 настай эмээг дээрэмдэж, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан.
-
2017 оны 1 сарын 17
2017 оны 01 сарын 16-ны өдөр “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний алба 238 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуваарьт зам талбайгаа цэвэрлэж, 24 рейсээр 108 тонн цас, хог хаягдал тээвэрлэлээ.
-
2017 оны 1 сарын 17
СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс иргэдэд 2016 оны ажлаа тайлагналаа
-
2017 оны 1 сарын 17
Одоогоос нэг жилийн өмнө Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд 74 настай эмээг дээрэмдэж, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан.
-
2017 оны 1 сарын 17
“Халх гол бүтээн байгуулалтын бүсэд” 24 аж ахуй нэгжид газар олгосон шийдвэрийг хүчингүй болголоо.
-
2017 оны 1 сарын 17
Өчигдөр Баянгол дүүрэгт таван иргэн архины хордлогын улмаас нас барсан байж болзошгүй тухай мэдээллийг бид хүргэсэн билээ.
-
2017 оны 1 сарын 17
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны “Аян зохион байгуулах тухай” А/319 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны А/11 дүгээр тушаалаар 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд улсын хэмжээнд “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян” эхэллээ.
-
2017 оны 1 сарын 17
Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл ӨМӨЗО-ны нэрт эрдэмтэн, доктор, профессор Б.Гэрэлтийг ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар өнөөдөр шагналаа.
-
2017 оны 1 сарын 17
Нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж Сонгуулийн тухай хуулийн санал тоолох; саналын хуудас, санал хураалтыг хүчингүйд тооцохтой холбоотой 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5, 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг иргэний сонгох болон сонгогдох, шүүхэд хандах эрхийг хязгаарлаж Үндсэн хуулийн холбогдох заалтад заасныг зөрчсөн гэсэн мэдээлэл, гомдол ирүүлжээ.
-
2017 оны 1 сарын 17
УБЦТС ТӨХК нь Монгол Улсын Засгийн газрын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх шийдвэрийг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс холбогдох журам, тогтоолын хүрээнд хэрэгжүүлж байна.
“Нийслэлийн гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос хөнгөлөлт үзүүлэх хугацаа, хөнгөлөлтөд хамрагдах өрхийн цахилгааны сарын хэрэглээний дээд хязгаарыг 2016 оны 248, 249 дүгээр тогтоолоор баталсан бол Байгаль орчин, аялал жуучлалын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарч гаргасан 2017 оны А/04-А/19 дүгээр тушаал, захирамжаар агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоосон.
Цахилгааны шөнийн тарифыг 21-06 цагийн хооронд мөрдөх бөгөөд 100 хувийн хөнгөлөлтийг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах гэр хорооллын тарифт электрон тоолууртай айл өрхүүд эдэлнэ. Эдгээр айл өрхүүдийн хөнгөлөлт тооцох сарын хэрэглээний дээд хязгаар холбогдсон цахилгааны хүчдэлийн түвшнээс шалтгаалан 220В бол 700кВт.цаг, 380В бол 1500кВт.цаг байх юм. Үүнээс дээш гарсан хэрэглээг 50 хувийн хөнгөлөлттэй тарифаар буюу 38.55 төгрөгөөр тооцно.
Энэхүү 50 хувийн хөнгөлөлтийг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаагүй Сонгинохайрхан дүүргийн 21, Баянзүрх дүүргийн 11, 20, Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 19, 20, Хан-Уул дүүргийн 12, 13, 14, Налайх дүүргийн бүх хороо болон Төв аймагт харьяалах гэр хорооллын тарифт электрон тоолууртай айл өрхүүд мөн эдэлнэ.
Түүнчлэн сарын нийт хэрэглээнд тооцдог сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөрийг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах гэр хорооллын тарифт электрон тоолууртай айл өрхүүдэд хөнгөлөлт үзүүлэх хугацааны турш тооцохгүй байхаар Эрчим хүчний зохицуулах хорооноос шийдвэрлэсэн гэж “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 17
Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл /ҮАБЗ/ хурлаар хэлэлцэж тохирсон асуудлаар ҮАБЗ-ийн шийдвэр-Зөвлөмж гарсныг хүргэж байна.
-
2017 оны 1 сарын 17
Цаг уурын байгууллагаас 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 16, 17-ны өдөр ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, салхи 12-14 м/с хүртэл ширүүсэн цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах тухай мэдээг гаргасан байна.
-
2017 оны 1 сарын 17
БСШУСЯ-наас хүйтний эрч чангарч, ханиад томууны дэгдэлт нэмэгдэхээс урьдчилан сэргийлж, ЕБС-ийн сурагчдын амралтыг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 30 хүртэл сунгахаар шийдвэрлэсэн.
-
2017 оны 1 сарын 17
2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 384 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 336 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2017 оны 1 сарын 17
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг энэ сарын 16-23-ны өдрүүдэд зүүн аймгуудад ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна.