-
2017 оны 1 сарын 15
index Айл бүрийн гал тогоонд байдаг хүнсний соданд чадахгүй зүйл тун ховор. Сода нь гэр ахуй, гоо сайхан, эрүүл мэндэд хичнээн ашигтай болохыг дор дурдъя.
Сод нүүрийг цэвэрхэн, толигор болгоно
Ижил хэмжээний цэвэр байгалийн гаралтай зөгийн бал, содыг хольж хутган скраб бэлдэнэ. Ингээд бэлдсэн скрабаараа нүүрний арьсаа гуужуулахад арьс цэвэр, толигор болно. Хамгийн гол нь ямар ч химийн найрлагагүй учир таны нүүрэнд онцгой ач холбогдол өгнө шүү.
content_d710b1b2f3b55a52originalШүд цайруулна
Танд 1ш нимбэг, хүнсний сода, таваг, хоолны халбага, шүдний сойз хэрэгтэй.Содыг 1 хоолны халбага хэмжээгээр авч тавган дээр тавина. Нимбэгийг 2 хувааж, шүүсийг нь тавган дээрээ гараараа шахаж авна. Нимбэгний шүүс болон нимбэгний хүчил хэрэглэж болохгүй. Шахаж гаргасан цэвэр нимбэгний шүүс, сода 2-ыг хутгана. Бэлэн болсон нэгдлээр шүдээ угааж байгаа юм шиг шүдний сойзоор шүдээ үрнэ. Алива зүйлийн тунг хэтрүүлэх хэрэггүй гэдэг. Энэ зөвлөмжийг 7 хоногт 1 удаа л хэрэглэнэ. Үр дүн сарын дараа гарах болно.
Мөнгөн эдлэлийг гайхалтай гялалзуулагч
Мөнгөн эдлэлийг цэвэрлэхдээ ердийн сода ашиглаж байгаарай. Эхлээд мөнгө эдлэлээ сайтар угаагаад дараа нь хөнгөн цагаан гялгар цаас дэвссэн саван дотор хийгээд дээрээс нь литр буцалсан ус, аяганы ¼ хэмжээтэй сода хийсэн уусмалыг нэмээд хэдэн минут байлгана. Энэ хооронд химийн урвал явагдаж мөнгөн эдлэл дээрх харласан хэсэг арилж гайхалтай цэмцгэр болохыг та хараарай.
Шингэн нөхөгч
Тээврийн хэрэгсэлээр явахаар дотор муухай оргиж толгой нь эргэдэг бол сод давсны уусмал их тус болно. 1 литр бүлээн буцалсан усанд тал цайны халбага сод, 1 цайны халбага давс уусгаад 5 минут тутамд 1 хоолны халбагаар уулгах хэрэгтэй. Энэ уусмалыг цус алдалт, шингэнэ алдалт мөн халуурахдаа их хөлөрч буй өвчтөнд уулгавал шингэнэ хурдан нөхөгддөг.
батгаЭвгүй үнэр дарагч
Содны уусмалаар хөл, ам болон суганы муухай үнэрийг арилгаж болно. Исэллэг орчинд нян хурдан үржиж евгүй үнэр үүсгэдэг бол хүнсний сод энэ хүчиллэг чанарыг саармагжуулж үнэр ялгарахыг зогсоодог байх нь. Зуны цагт өглөө бүр содны уусмалаар сугаа арчивал хөлрөх нь бага. Хөлөө содатой усаар угаах болон цэвэрхэн оймс болон гуталруугаа өмсөхөөсөө өмнө цацах нь шиврийг найдвартай арилгадаг.
Эрүүл мэндэд хамгийн энгийн туслагч
Даралт буулгах эм гарын доор байхгүй үед тал цайны халбага сод уухад цусны даралт бага зэрэг бууна.
Содыг бага зэрэг норгож зуурмаг болгоод шумуул, ялаа хазсан газар жин тавихад дорно загтнахаа больж улайлт нь хурдан арилна.
Содтой усаар утлага хийхдээ данханд 1 аяга ус 1 цайны халбага сод хийж буцалгана. Данхны цоргонд цаасаар хоолой хийж түүгээрээ 10-15 минут амьсгална.
Буйл үрэвссэн хэсэгхэн газар содны зуурмаг хуруугаар түрхээд шүдний сойзоор угаах хэрэгтэй. Ингэснээр та амны хөндийгөө ч цэвэрлэнэ, хүчиллэг нянгуудыг ч устгана. Өдөр бүр содны уусмалаар амны хөндийг зайлвал шүд цоорхоос урьдчилан сэргийлнэ.
лечение-содой-7Арьс зөөлрүүлэгч
Эвэршсэн, ширүүн болцон тохойны арьсанд дараахь арчилгааг хийгээрэй. 1 литр халуун усанд шингэн саван найруулж 50 грамм сод хийгээд тос түрхсэн тохойгоо 10 минут дүрж дэвтээнэ. Энэ үед арьс үрдэг чулуугаар тохойгоо үе үе зөөлөн зүлгэ, дахин тос түрхээд мөн 10 минут уусмалдаа тохойгоо дүр. Арьсаа хатаасны дараагаар дахин тэжээлийн тос түрхэнэ. Энэ эмчилгээг 8-10 удаа хийвэл арьс бүрэн зөөлөрч эрүүл болно.
1 хоолны халбага содоор зуурмаг хийж мөөгөнцөртсөн хөлний хурууны завсар түрхэж өгөөд хэсэг байлгасны дараа усаар зайлж хатаана. Сүүлээр мөөгөнцөртсөн хэсэг дээрээ крахмал юм уу хүүхдийн цацлага түрхээд байвал мөөгөнцөр арилна.
Мөн вөннд орохдоо усандаа жижиг аягаар хүнсний сода хийгээд ороорой. Ийм усанд орсноор таны биений эвгүй үнэрийн шалтгаан болдог хүчлүүдийг саармагжуулж, арьсны тань тослогыг бага болгодог бөгөөд үр дүнд нь та зөөлөн, гялалзсан арьстай болно.
Ханиадны эм
Хөхүүл ханиалга дарах сайн аргуудын нэг бол – содтой сүү уух. Нэг халбага содыг хөөрүүлсэн сүүнд найруулж унтахаас өмнө уувал цэр сайн шингэрнэ.
Хоолой өвдсөн үед содтой усаар хоолойгоо өдөрт 5-6 удаа зайлаад байвал хоолойны өвчин багасна (2 цайны халбага сод нэг стакан бүлээн усанд найруулна).
Батга арилгагч
Хүнсний сода нь батга арилгахад маш их үр дүнтэй байдаг. Содыг устай зуураад нүүрэндээ түрхээд батга, толбыг хаттал нь байлга. Угаагаад хараарай. Таны батга хатсан байна.
-
2017 оны 1 сарын 15
Ер нь шөнө утсаа ширтэнэ гэдэг бол буруу зүйл л дээ. Ухаалаг утасны дэлгэц өдрийн хурц гэрэлд тод харагдахаар бүтээгдсэн байдаг.
Тиймээс шөнө утасныхаа дэлгэцийг ширтсэнээр тархи хурц гэрлийг нарны гэрэлтэй андуурдаг гэнэ. Энэ нь melatonin хэмээх нойр хүргэдэг хормоныг бий болгохыг нь зогсоодог юм байна. Ингэснээр гар утасны дэлгэцийн гэрэл нойрны хэм алдагдуулж, нойргүйтлийг бий болгогч гол хүчин зүйл болдог байна. Мэдээж нойргүйтэл нь эрүүл мэндийн маш сөрөг нөлөөтэй.
Харин та iPhone хэрэглэдэг бол хамгийн сүүлийн iOS 9.3 шинэчлэл хийснээр Night Shift буюу шөнийн дэлгэцийн тохиргоог хийх боломжтой болсон. Энэ тохиргоо нь дэлгэцийн хурц хөх гэрлийг бууруулах тохиргоо юм.
-
2017 оны 1 сарын 15
Нvvрний арьсны нvхжилт нь батганаас болж vvсдэг. Батгыг шахчихаад дараа нь нvхжилтийг агшаах ямар нэгэн арчилгааа хийдэггvйгээс болж нvхжилт ихсэн томордог. Нvхжилтийг агшаах олон тєрлийн маскууд байдаг. Зєвхєн охид хvvхнvvд гэлтгvй эрчvvд ч гэсэн арьсаа зєв арчилж, єєрийн арьсны онцлогт тохирсон гоо сайхны бvтээгдэхvvн хэрэлэх хэрэгтэйгээс гадна арьсны бохирдлыг зєв цэвэрлэх явдал юм. Энэ нь батгашихаас хамгаалдаг. Нvvрээ цэвэрлэсний дараа хєлдєєсєн мєсєє /буцалсан усыг хєлдєєгєєд/ алчууранд ороон нvvрээ арчдаг.
Энэ аргыг хуурай арьстай хvн бол 7 хоногт 2 удаа, тослог арьстай хvн єнжєєд 1 хийхэд болно. Дараа нь тэжээлийн тос тvрхээд 30-40 минутын дараа нvvрнээсээ тосоо арчиж авдаг. Мєсєєр нvvрээ тогтмол арчих нь арьсыг хэт хуурайшуулдаг тул тохируулан хэрэглээрэй.
Мөн усанд лемон, сүү, зөгийн балыг тохирох хэмжээгээр хийж хөлдөөн арчиж болно. Эдгээр нь арьсыг цайруулж зөөлрүүлэн чийгшүүлэх нөлөөг үзүүлнэ.
-
2017 оны 1 сарын 15
-16,17-НД ИХЭНХ НУТГААР ЦАС ОРЖ, ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА-
Энэ сарын 16,17-ны өдөр буюу маргааш нөгөөдөр ихэнх нутгаар, энэ сарын 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи энэ сарын 16,17-нд нутгийн өмнөд хэсгээр, 18,19-нд зарим газраар нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 16-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.
-
2017 оны 1 сарын 15
Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдах юм.
Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, шинээр 18 нас хүрсэн бол хоёр хувь цээж зураг иргэний үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ.
-
2017 оны 1 сарын 14
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргажээ.
-
2017 оны 1 сарын 14
Манай орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, 15 аймгийн 64 суманд өвөлжилт хүндрээд байгаа. Цаашид цас нэмж орж, хүйтэрвэл нийт 17 аймгийн 127 суманд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна.
Иймд малчдыг орлоготой байлгах, хот, суурин газруудад махны хомсдол үүсгэж улмаар үнийг нь нэмэгдүүлэхгүйн тулд мах бэлтгэлийг нэмэгдүүлэх ажлыг ХХААХҮЯ-аас шуурхай зохион байгуулахаар болжээ.
Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй дээрх 17 аймгийн 127 сумын малчдаас 30 хүртэл мянган тонн махыг хот, суурин газрын хүн амын хэрэгцээнд зориулан худалдан авч нөөцлөхөөр болсон байна.
Мал, мах бэлтгэхэд шаардлагатай санхүүжилтийг арилжааны банкуудын эх үүсвэрээр шийдвэрлэж, арилжааны зээлийн хүүгийн төлбөрийг ХХААХҮ-ийн сайдын урамшууллын зардлаас гаргах аж.
-
2017 оны 1 сарын 13
”Манай улсад ДОХ-ын халдвартай 226 хүн бүртгэгдээд байгаа. Тэдний 180 орчим нь эрчүүд байгаа аж. Тэр дундаа ижил хүйстэнтэйгээ бэлгийн хавьталд ордог, гэр бүлтэй хэр нь эрчүүдтэй хавьталд ордог бисексуал төрлийн эрчүүд зонхилдог байна. Эмэгтэйчүүдийн хувьд эрсдэлт бүлэг буюу биеэ үнэлэгчид дийлэнх нь байдаг тухай албаныхан хэлж байна.
-
2017 оны 1 сарын 13
Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, мэдээ мэдээллийг нэг цэгээс тасралтгүй, түргэн шуурхай хүргэх зорилгоор “МЭДЭЭЛЛИЙН УХААЛАГ ХӨТӨЧ”-ийг байршууллаа. Иргэд энэхүү “Мэдээллийн ухаалагч хөтөч”-өөс хэлтсийн танилцуулга, шалгагдаж буй зам тээврийн ослын мэдээлэл, бүсийн зохицуулагч, хэрэг бүртгэгч нарын утасны дугаар, зураг, өрөөний дугаар болон шаардлагатай бүрдүүлэх материалын жагсаалт, хууль эрх зүйн тусламж зэрэг бусад шаардлагатай мэдээ, мэдээллийг цаг алдалгүй, ямар нэгэн чирэгдэлгүй хүлээн авах боломжтой боллоо гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 13
Спортын төв ордны “А” зааланд жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 16-18-нд болно. Тус тэмцээний нээлтийн ёслол дээр олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир зодог тайлах юм байна.
-
2017 оны 1 сарын 13
Өнгөрсөн өдөр зам тээврийн ослын улмаас 5 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.
СХД-ийн нутаг баруун турууны замд H.Starex маркийн автомашины жолооч Б нь замын хайс мөргөж, зорчигч З нарын 2 хүн гэмтжээ. Мөн Булган аймгийн Баяннуур сумын нутаг “Бага Агт” гэх газрын шороон замд N.Wingroad маркийн Г жолоочтой автомашин онхолдож, зорчигч Б-н амь нас хохирсон байна.
Түүнчлэн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 38 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
-
2017 оны 1 сарын 13
Онцгой байдлын албаны хэмжээнд 2017 оны сургуулийн жилийн нээлтээ өнөөдөр хийж байгаа билээ.
9X1A0752Энэхүү сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан Уул уурхайн аврах ангийн хамт олон “Бяцхан үрс минь бидний гэрэлт ирээдүй” сэдэвт сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.
9X1A0779
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр дэлхийн хүн амын нийт өвчлөлийн 2.7%-ыг агаарын бохирдолын улмаас үүдэлтэй өвчин эмгэг эзлэж байна гэсэн тоо баримт бий. Тиймээс хорт утаанаас хойч үеэ хамгаалах зорилтын хүрээнд сайн үйлсийн аяныг зохион байгуулахаар болсон юм.
9X1A0785
Аянаар Налайх дүүргийн Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 1 дүгээр ангийн нийт 835 хүүхдэд хорт утаанаас хамгаалах амны хаалт бэлэглэлээ гэж Уул уурхайн аврах ангиас мэдээллээ.
9X1A0791
-
2017 оны 1 сарын 13
НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр БНСУ-ын Халлим их сургуулийн “Ариун сэтгэлт” эмнэлгийн гадаад харилцааны дарга, гэмтэл согогийн мэс засалч Лий Сан Соог хүлээн авч уулзлаа.
-
2017 оны 1 сарын 13
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын III багийн иргэн Ц.Оюунгэрэл зам тээврийн ослоор хүүгээ алдаж, жил гаруй хугацаанд хуулийн байгууллагаар явжээ.
-
2017 оны 1 сарын 13
Баянзүрх дүүргийн аравдугаар хорооны нутагт булгийн ус халж зарим айл усанд автаж, нөхцөл байдал хүндэрчээ. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан нийслэл, дүүргийн Онцгой комисс хуралдаж, яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгов.
-
2017 оны 1 сарын 13
Өнөөдрийн байдлаар Монгол орны ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтож, 100 гаруй сумдад өвөлжилт хүндэрсэн байдалтай байгаа
-
2017 оны 1 сарын 13
БГД, ЧД, СБД-ийн Эрүүл мэндийн төвийн харьяанд байсан хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг өчигдрөөс эхлэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүтцэд шилжүүлж, 103 шугамаар үнэ төлбөргүй авдаг боллоо. Ингэснээр иргэдэд, ялангуяа хүүхдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх юм. Тус шугамаар дамжуулан Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс эхний өдөр 598 хүүхдэд утсаар зөвлөгөө өгч, 172 хүүхдэд дуудлагаар үйлчилж, 12 хүүхдийг эмнэлэгт хүргэн хэвтүүлжээ.
Өмнө нь 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс СХД, ХУД, БЗД-ийн хүүхдийн түргэний дуудлагыг 103 шугамаар авдаг болсон юм. Цаашид бүх дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг 103 шугамаар авдаг болохоор ажиллаж байна.
Түргэн тусламжийн 103 шугамаар дуудлага өгөхдөө дараах зөвлөмжийг анхаарахыг НЭМГ-аас зөвлөж байна.
Таны өгч байгаа дуудлага Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 103 шугамаар дамжин Нийслэлийн түргэн тусламжийн төв, түүний салбарууд руу шилжих тул та холбох шугам чөлөөгүй үед оператор хариу өгтөл утсаа тавилгүй түр хүлээнэ үү. Шугам чөлөөлөгдмөгц таны дуудлага холбогдох болно.
Таны өгсөн дуудлагыг түргэн тусламжийн төвийн салбаруудын ээлжийн зохицуулагч хүлээн авсан бол эргэн лавлах, шаардах зэргээр 103 шугам руу дахин холбогдож, зохиомол ачаалал үүсгэхээс зайлс хийнэ үү.
Хэрэв та өгсөн дуудлагынхаа талаар дахин тодруулах шаардлага гарвал Сонгинохайрхан дүүрэгт 70193691, Баянзүрх дүүрэгт 70193651, Хан-Уул дүүрэгт 70193602, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд 70193625 утсаар өөрийн дүүргийг хариуцсан ээлжийн зохицуулагчтай холбогдож мэдээллээ авна уу.
-
2017 оны 1 сарын 13
Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Төр засгийн болон нийслэлийн удирдлагууд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, НИТХ-ын дарга Ц.Сандуй болон Үндсэн хууль батлалцаж явсан Ардын Их хурлын депатууд, Бага хурлын гишүүд оролцсон.
Одоогоос 25 жилийн тэртээ Улсын Бага хурлаас Үндсэн хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсний дагуу 700 гаруй байгууллага, хамт олон, 900.000 гаруй хүн оролцож, 415 мянган хүн саналаа хэлсэн байдаг. Үндсэн хуулийн төслийг Улсын Бага хурал хоёр удаа нарийвчлан хэлэлцэж, Ардын Их хуралд оруулсныг 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нээгдсэн БНМАУ-ын Ардын Их хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаан 76 хоног шүүн нягталж, 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутад Монгол Улсын Үндсэн хуулийг эцэслэн баталсан билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 13
Автобусны “U Money” картыг ирэх хоёрдугаар сараас банкны төлбөрийн карттай хослуулахаар болжээ.
Тодруулбал, Нийтийн тээврээр зорчигч иргэд ХААН банкинд хандан өөрийн ашигладаг харилцах, хугацаагүй хадгаламж, цалингийн дансандаа автобусны картаа захиалах боломжтой болох юм.
Энэхүү карт нь таны нэр дээрх банкны данстай холбогдох учир та картаа заавал урьдчилан цэнэглэх шаардлагагүй хэрэгцээ шаардлага гарсан үедээ ХААН банкны интернэт банк, ухаалаг банк, АТМ ашиглан дансандаа орлого хийж, нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой.
“Улаанбаатар смарт карт” компани өнгөрөгч онд үүрэн холбооны “Юнител” компанитай хамтран тус сүлжээний хэрэглэгчид автобусанд гар утсаа уншуулж үйлчлүүлдэг болсон бол одоо “Хаан банк”-ны карттай иргэд төлбөрөө картаараа төлж байхаар болжээ.
-
2017 оны 1 сарын 13
Нийслэлийн Засаг даргын Гэр хорооллын хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, БНСУ-ын Үндэсний ассемблейн гишүүн Ким Дү Кваныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр явуулж буй хамтын ажиллагаа болон бусад чиглэлээр хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх талаар санал солилцсон юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Төв аймагт 9 МВ-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барьж байгаад нийслэлчүүдийн өмнөөс талархаж байна. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд бидний зүгээс шаардлагатай зүйл байвал тусалж, дэмжих болно” хэмээн онцлоод цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.
Ким Дү Кван “Би Монгол Улсад 2 дахь удаагаа ирж байна. Манай хоёр улс ах дүүгийн харилцаатай байдагт талархаж явдаг. Цаашид хоёр орны эдийн засгийн харилцаа өргөжиж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хөрөнгө оруулалт ихээр хийгдэх болно гэдэгт итгэж байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.