-
2017 оны 1 сарын 11
Гадаадын иргэн, харьяатын газрын Виз зөвшөөрлийн газраас өнгөрсөн онд 10 гаруй орны 14854 иргэнд оршин суух зөвшөөрөл олгожээ. Тэдний ихэнх хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байна. Тус улсын 10434 иргэд оршин суух зөвшөөрлийг шинээр олгосон бол 10085 иргэний зөвшөөрлийг цуцалжээ. Мөн Япон улсын 238, БНСУ-ын 799 иргэн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг авчээ.
-
2017 оны 1 сарын 11
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Гал-Эрдэнэ, Б.Батболд нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Гал-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарын гаргасан гомдлын дагуу 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцлээ.
Б.Гал-Эрдэнэ нь мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг давтан үйлдсэн, Б.Батболд нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Гал-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид 10 жил 1 сар хорих, Б.Батболдод Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял тус тус оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гал-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
-
2017 оны 1 сарын 11
Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ ХХК нь 2017 оны 1 дүгээр сарын 02-ний өдрөөс 9-ний өдрүүдэд дүүргийн зуслангийн хэсгийн замын цасыг цэвэрлэх, цасыг грейдрээр хусч цэвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллалаа. Нийт 1 мастер, 1 жолооч, 1 грейдр, 1 ашиглалтын инженер, 80 зам талбайн үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй цэвэрлэж ажиллалаа гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 11
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 2014 оны 3497 дугаарт бүртгэлтэй, Хууль зүйн сайдын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/187 дугаар тушаалаар баталсан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, эзэмших, хадгалах, ашиглах журам”-д Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Журамд өөрчлөлт оруулах тухай” 2016 оны А/128 тоот тушаалаар нэмэлт, өөрчлөлт орлоо.
Нэмэлт, өөрчлөлтөөр гадаадын иргэн, харьяалалгүй хүн оршин суух үнэмлэхийг биедээ байнга авч явах, хадгалах үүргийн талаар журамласан ба журам зөрчсөн, эсхүл оршин суух үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, хүчинтэй байдлыг нь алдагдуулсан бол Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.12-т зааснаар буюу “Монгол Улсад оршин суух үнэмлэхийг эзэмших, хадгалах, ашиглах журам зөрчсөн гадаадын иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”, мөн зүйлийн 42.1.13-т зааснаар буюу “паспорт, паспортыг орлох баримт бичиг, Монгол Улсад оршин суух үнэмлэхээ биедээ авч яваагүй гадаадын иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин бууруулсантай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” шийтгэл оногдуулах зэрэг зохицуулалтын талаар тусгасан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж заасны дагуу журмын дээрхи нэмэлт, өөрчлөлт нь “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр үйлчилж эхлэхийг тус улсад оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй иргэн болон гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.
-
2017 оны 1 сарын 11
Сүүлийн үед дуудлагын такси болон жолоочийн үйл ажиллагаа явуулах хувь хүн, аж ахуй нэгж байгууллага ихсэж байгаа. Ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим байгууллагын дуудлагын жолооч нь өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, эсхүл зам тээврйин осол гаргах тохиолдол гарах болжээ.
Иймд бүрэн даатгагдсан, найдвартай такси үйлчилгээ болон дуудлагын жолоочоор үйлчлүүлэхийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
-
2017 оны 1 сарын 11
ХХ зууны манлай, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-15-ны өдрүүдэд Спортын төв ордны ”А” зааланд болно.
Тэгвэл улсын аварга шалгаруулах тэмцээн дуусангуут их хурлаа хийхээр тов гаргажээ. Энэхүү хурлаар боксын холбооны удирдлагуудыг сонгох аж. Харин боксын холбооны ерөнхийлөгчид Нийслэлийн Засаг дарга С.Батболд, “МАК”-ын Б.Нямтайшир нар нэр дэвшиж байгаа аж.
-
2017 оны 1 сарын 11
Аймгийн эрчим хүчний байгууллагууд 14 хоногт нэг удаа эрчим хүчний шуурхайг хийдэг уламжлалтай. Өнгөрсөн 14 хоногт Дархан хотын хэмжээнд цэвэр усны 3-н гэмтэл, дулаан хангамжийн нэг гэмтэл гарсныг цаг алдалгүй шуурхай устгасан байна. Гадна агаар хүйтэрсэнтэй холбогдуулан дулаан хангамжийн горимыг 114 градус болгож температурын горимыг нэмэгдүүлжээ. “ДДЦС” ТӨХК дээр нүүрсний нөөц 30.000 тн, “Дулаан Шарын гол” ТӨХК дээр нүүрсний нөөц 1000 тн буюу өвлийн их ачааллын үед байх ёстой нүүрсний нөөц хэвийн байгаа талаар холбогдох удирдлагууд мэдээлэл өглөө. Цаашид өвлийн их ачааллыг амжилттай давах талаар аймгийн Үйлдвэрлэл, Дэд бүтэц, Хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд эрчим хүчний байгууллагуудын удирдлагуудад холбогдох үүрэг даалгаврыг өгөхийн зэрэгцээ энэ сарын 27-ний өдөр болох Эрчим хүчний зөвлөгөөнийг зохион байгуулах ажлын дэд хэсгийг байгуулж ахлагчаар Захирагчийн албаны мэргэжилтэн М.Анхбаярыг томилсон юм.
-
2017 оны 1 сарын 11
Дундговь, Сэлэнгэ аймгийн зарим суманд тавьсан хорио цээрийн дэглэмийг цуцалжээ. Тухайлбал, өнгөрсөн сарын 19-нд Дундговь аймгийн Дэрэн сумын Саруул багийн малчин Б-н 82 хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчин гарсан. Мөн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Рашаант” гэдэг газар малчин Б, А, Н, М нарын 4 хот айлын суурь, Орхон сумын Бэлэндалай багийн “Гүн гуу” гэдэг газар малчин Д-н суурьт “Хонины цэцэг” өвчин гарч, сумдын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон юм.
Хорио цээрийн хугацаанд дахин өвчлөл гараагүй тул дэглэмийг энэ сарын 10-наас эхлэн цуцалсан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 11
Нийслэлийн эрүүл мэндийн газраас Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвтэй хамтран иргэд, ялангуяа хүүхдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээний чанар хүртээмж, шуурхай байдлыг хангах зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяанд байсан хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүтцэд шилжүүлж, хүүхдийн дуудлагыг 103 шугамаар үнэ төлбөргүй авах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна.
-
2017 оны 1 сарын 11
Монгол Улсад авлигатай тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Авлигын эсрэг хуулиар авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий бие даасан төрийн тусгай байгууллага-Авлигатай тэмцэх газар ажиллуулахаар тусгасан юм. Улсын Их Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан нь авлигатай тэмцэх байгууллагын тулгын чулууг тавьсан хэмээн үзэж болох ажээ.
Авлигатай тэмцэх газар 10 жилийн ойгоо угтан авлигын эсрэг олон улсын өдрөөр “Авлига ба хүний эрх” бага хурлыг зохион байгуулсан бөгөөд уг бага хурлаас гаргасан зөвлөмжийг улсын хэмжээнд салбар бүрт хэрэгжүүлээд эхэлжээ. Түүнчлэн иргэдийг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, шударга ёсны ойлголт, мэдлэг олгох, мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгөх зорилгоор “Олон нийтийн төв” байгуулаад байна. Энэ төвд иргэн бүр чөлөөтэй нэвтэрч болох бөгөөд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцаж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх талын бүх мэдээллийг авах боломжтой юм.
Төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн бодит хяналт, оролцоог бий болгох үүднээс Олон нийтийн дэд зөвлөлийг ажиллуулахаар орон нутагт 3 хүртэлх иргэнийг сонгон шалгаруулаад байна. Энэхүү хяналтын зөвлөл нь 21 аймагт буй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах ажээ.
“Бид 10 жилийн ойгоо баяр хөөр болгон тэмдэглэхгүй. Харин ажил хэрэгч, бүтээлч байдлаар хандаж, авлигатай үр дүнтэй тэмцэх чиглэлээр асуудал дэвшүүлэн, шийдвэрлэх арга замаа тодорхойлж, цаашид нийгмийн бүлгүүдтэй хамтран ажиллахыг зорьж байна” гэж Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням хэллээ. Энэ хүрээнд 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд “Авлигын эсрэг үндэсний чуулган”-ыг зохион байгуулах юм байна. Үндэсний чуулган нь “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Төрийн байгууллагын ил тод, шударга, хариуцлагатай байдал”, “Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх асуудал”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын оролцоо” гэсэн 4 салбар хуралдаантай үргэлжлэх ажээ. Энэхүү томоохон арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар оролцох бөгөөд Улсын Их Хурлын гишүүд, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, иргэний нийгмийн болон хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид хуран чуулж, авлигын сэдвээр тулгамдсан асуудал, бэрхшээл бүхнийг салбар тус бүрийн түвшинд хэлэлцэж, шийдвэрлэх арга замаа тодорхойлох юм байна.
“Авлигын эсрэг үндэсний чуулган”-ы салбар хуралдаануудыг Монголын Үндэсний олон нийтийн телевиз, “Ийгл” телевиз орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.
-
2017 оны 1 сарын 11
Төрийн нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд оролцдог прокурорууд өнгөрсөн 2015 оны долоодугаар сард хар тамхины хэрэгт холбогдсон билээ. Тэгвэл, олон удаа мөрдөн байцаалтад буцсан тус хэргийн шүүх хурал өнөөдөр болно.
Прокуророос Х.Тамир нарын таван хүнд Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдсэн байна.
Тус хэрэгт холбогдсон Х.Тамир нь Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор хийдэг байсан бөгөөд УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн төрсөн ах. Б.Амарбаясгалан нь ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан бөгөөд Х.Тамиртай их сургуулийн ангийн найзууд. Харин н.Сүхбаатар нь мөн адил хуулийн байгууллагад ажилладаг байсан бөгөөд тэрбээр хилээр хар тамхи оруулж гаргадаг тээвэрлэгч нэгэн байжээ. Тэднийг өмнөд хөршөөс ирж буй “бараа”-гаа авахаар Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомт дээр очоод байхад нь цагдаагийнхан баривчилсан байдаг. Одоогоор Б.Сүхбаатар, Н.Мөнхбат, Б.Амарбаясгалан нар хорих ангид байгаа бол Х.Тамир, Л.Жавхлан нарын батлан даалтад байгаа юм.
-
2017 оны 1 сарын 10
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч нар эдгээр өдрүүдэд 2016 оны үйл ажиллагааны тайлангаа иргэдэд танилцуулж байна. Тус тайлангийн хуралд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын удирдах албан тушаалтангууд болон тус хэлтсийн даргын зөвлөлийн гишүүд, хороодын Засаг дарга, ажлын албаныхан оролцож байгаа аж.
-
2017 оны 1 сарын 10
Нийслэлийн зарим бүсэд агаарын бохирдол, утааны хэмжээ өндөр байгаагаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын хөдөлгөөнд хүндрэл учирч болзошгүй байгаа талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Ялангуяа Баянхошууны орчимд үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй байгаа аж. Тиймээс жолооч нар сонор сэрэмжтэй, хүлээцтэйгээр замын хөдөлгөөнд оролцож болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг санууллаа.
Нийслэлийн Агаарын чанарын албаны өнөөдрийн мэдээгээр Толгойт, Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байгаа бол /765-2198/, Бөхийн өргөө, Баруун 4 зам, 100 айл орчмоор их бохирдолтой /434-563/ байна.
-
2017 оны 1 сарын 10
Өчигдөр замын цагдаагийн албанд нийт 355 дуудлага, мэдээ мэдээлэл ирснээс, зам тээврийн ослын 282 дуудлага бүртгэгдсэн бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1 бүртгэгджээ.
Мөн Хан-Уул дүүрэг, Богд уулын арын замд амины “Toyota Kluger” маркийн автомашин “Nissan Xtrail” маркийн автомашинтай мөргөлдөж, гурван хүн гэмтсэн байна.
Сонгинохайрхан дүүргийн нутаг Номин агуулахын урд замд “Toyota Pruis” маркийн автомашины жолооч М нь “Toyota Crown” маркийн автомашинтай мөргөлдөж, гурван хүн гэмтсэн байна.
-
2017 оны 1 сарын 10
Монгол Улсад авлигатай тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Авлигын эсрэг хуулиар авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий бие даасан төрийн тусгай байгууллага-Авлигатай тэмцэх газар ажиллуулахаар тусгасан юм. Улсын Их Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан нь авлигатай тэмцэх байгууллагын тулгын чулууг тавьсан хэмээн үзэж болох ажээ.
Авлигатай тэмцэх газар 10 жилийн ойгоо угтан авлигын эсрэг олон улсын өдрөөр “Авлига ба хүний эрх” бага хурлыг зохион байгуулсан бөгөөд уг бага хурлаас гаргасан зөвлөмжийг улсын хэмжээнд салбар бүрт хэрэгжүүлээд эхэлжээ. Түүнчлэн иргэдийг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, шударга ёсны ойлголт, мэдлэг олгох, мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгөх зорилгоор “Олон нийтийн төв” байгуулаад байна. Энэ төвд иргэн бүр чөлөөтэй нэвтэрч болох бөгөөд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцаж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх талын бүх мэдээллийг авах боломжтой юм.
Төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн бодит хяналт, оролцоог бий болгох үүднээс Олон нийтийн дэд зөвлөлийг ажиллуулахаар орон нутагт 3 хүртэлх иргэнийг сонгон шалгаруулаад байна. Энэхүү хяналтын зөвлөл нь 21 аймагт буй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах ажээ.
“Бид 10 жилийн ойгоо баяр хөөр болгон тэмдэглэхгүй. Харин ажил хэрэгч, бүтээлч байдлаар хандаж, авлигатай үр дүнтэй тэмцэх чиглэлээр асуудал дэвшүүлэн, шийдвэрлэх арга замаа тодорхойлж, цаашид нийгмийн бүлгүүдтэй хамтран ажиллахыг зорьж байна” гэж Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням хэллээ. Энэ хүрээнд 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд “Авлигын эсрэг үндэсний чуулган”-ыг зохион байгуулах юм байна. Үндэсний чуулган нь “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Төрийн байгууллагын ил тод, шударга, хариуцлагатай байдал”, “Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх асуудал”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын оролцоо” гэсэн 4 салбар хуралдаантай үргэлжлэх ажээ. Энэхүү томоохон арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар оролцох бөгөөд Улсын Их Хурлын гишүүд, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, иргэний нийгмийн болон хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид хуран чуулж, авлигын сэдвээр тулгамдсан асуудал, бэрхшээл бүхнийг салбар тус бүрийн түвшинд хэлэлцэж, шийдвэрлэх арга замаа тодорхойлох юм байна.
“Авлигын эсрэг үндэсний чуулган”-ы салбар хуралдаануудыг Монголын Үндэсний олон нийтийн телевиз, “Ийгл” телевиз орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.
-
2017 оны 1 сарын 10
Нийслэлийн эрүүл мэндийн газраас Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвтэй хамтран иргэд, ялангуяа хүүхдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээний чанар хүртээмж, шуурхай байдлыг хангах зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяанд байсан хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүтцэд шилжүүлж, хүүхдийн дуудлагыг 103 шугамаар үнэ төлбөргүй авах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна.
2013 оноос Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд нэгтгэснээр дуудлагын хүлээгдлийн хугацаа буурч, нийт дуудлагын 20 минутын доторх очилт нэмэгдэж 75.34 хувьд хүрсэн.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2016 оны А/106 дугаар тушаалын дагуу 2017 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд нэгтгэн, түргэн тусламжийн нийт дуудлагыг 103 шугамаар авах болсонтой холбогдуулан дараах зөвлөмжийг хүргэж байна.
· Таны өгч байгаа дуудлага Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 103 шугамаар дамжин Нийслэлийн түргэн тусламжийн төв, түүний салбарууд руу шилжих тул та холбох шугам чөлөөгүй үед оператор хариу өгтөл утсаа тавилгүй түр хүлээнэ үү. Шугам чөлөөлөгдмөгц таны дуудлага холбогдох болно.
· Таны өгсөн дуудлагыг түргэн тусламжийн төвийн салбаруудын ээлжийн зохицуулагч хүлээн авсан бол эргэн лавлах, шаардах зэргээр 103 шугам руу дахин холбогдож, зохиомол ачаалал үүсгэхээс зайлсхийнэ үү.
· Хэрэв та өгсөн дуудлагынхаа талаар дахин тодруулах шаардлага гарвал Сонгинохайрхан дүүрэгт 70193691, Баянзүрх дүүрэгт 70193651, Хан-Уул дүүрэгт 70193602, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд 70193625 утсаар өөрийн дүүргийг хариуцсан ээлжийн зохицуулагчтай холбогдож мэдээллээ авна уу.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
-
2017 оны 1 сарын 10
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр “Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” захирамж гаргасан билээ. Энэхүү захирамжаар зөвхөн удаан хугацаанд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай хүмүүс болон Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг хориглож байгаа юм.
Хотын дарга энэхүү захирамжийнхаа талаар өнөөдөр Үнэдэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас уг захирамжийг дэмжсэн байна. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “2018 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр дэмжлээ. Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Улаанбаатарт ирээд яндан нэмж болохгүй.
Мөн захирамжид дурдаагүй боловч шийдэх ёстой нэг асуудал нь машины утааны асуудал. Үүнийг үе шаттайгаар шийднэ. УБ хотын нийтийн тээврийн хэрэгслүүдийг хувийн ч бай, улсынх ч бай хайбрид /hybrid/ буюу хосломол хөдөлгүүр болон гаазаар ажилладаг тээврийн хэрэгсэл болгох шаардлагатай байгаа. Энгийн стандартын зуухыг зах, худалдааны төвүүдээр борлуулахгүй. Захирамжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавина. Мөн одоо ашиглаж байгаа зуухуудыг үе шаттайгаар халах ажил хийгдэх болно. Бид бүгдэд тулгарсан аюул учраас бүгдээрээ хамтарч ажиллая.
Бидний зүгээс иргэдийн эрхэнд халдсан шийдвэр гаргахыг хүсэхгүй байгаа хэдий ч бидний эрүүл аюулгүй амьдрах эрхэнд халдсан, үндэсний аюулгүй байдалд халдсан хэмжээнд байгаа учраас ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байна. Мөрийн хөтөлбөр дээр агаарын бохирдлыг 20 хувь бууруулна гэсэн зорилт тавьж ажиллаж байна. Амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой хүмүүст түүхий нүүрс түгээж байхын оронд сайжруулсан түлш өгнө. Нүүрс түлэхээ больвол агаарын бохирдол буурна. Орон нутгаас ирсэн иргэдийг орон нутагтаа буцан очих хүсэлтэй байгаа эсэхийг асуун, хэрэв нутагтаа очин ажиллаж, амьдарна гэвэл тэндээ очиж, ажиллаж, амьдрах боломжоор хангах тал дээр Аймаг, нийслэлийн ИТХ-тай хамтран ажиллана. Иргэд энэ агаарын бохирдол ихтэй байгаа, аюултай бүсээс гарах хэрэгтэй.
Иргэдийг эрүүл аюулгүй орчин амьдраасай гэсэндээ энэ хязгаарлалтыг тавьж байгаа. Бүрэн эрхийнхээ хугацаанд хүүхдийн хоёр эмнэлэг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Бидний судалгаагаар томуугийн тархалт буурч байгаа. 13 хувиас 10 хувьд хүрсэн. Өдрийн дуудлага 2,500 байснаас 1,500 болж буурсан. Өмнө нь бид нийт 200 ангид агаар шүүгч суурилуулсан. Энэ ондоо багтаагаад нийслэлийн бүх сургуулийн анги танхимд агаар шүүгч байрлуулна” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 10
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурораар ажиллаж байсан Х.Тамир нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал ирэх долоо хоногийн лхагва гарагт буюу 2017 оны нэгдүгээр сарын 11-ний 09:00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болохоор товлогдсон байна.
-
2017 оны 1 сарын 10
Өнгөрсөн шөнө Баян-Өлгий аймаг Өлгий сумын Алтай сумын 3-р багт суух Т /эм.36н/, Бугат сумын харьят Ж /эр.16н/ нар угаартсан байдалтай нас барсан байжээ.
-
2017 оны 1 сарын 10
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотой томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргажээ.
Уг тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхэд ууж хэрэглэх нэн шаардлагатай 10 нэр төрлийн 30 эм бэлдмэлийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.
Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэд энэхүү тогтоолоор баталсан эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг эмийн сангаас авах боломжтой. Энэхүү тогтоолыг энэ 1 дүгээр сарын 2-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөхөөр тусгажээ.
ДАН НАЙРЛАГАТАЙ эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ /Үнэ-төгрөгөөр/
Д/д Ерөнхий нэршлийн дугаар Ерөнхий нэршил Латин нэршил Тун хэмжээ, хэлбэр Савлалтын тоо Үнийн дээд хязгаар ЭМД-аас олгох хөнгөлөлтийн хэмжээ
1. Ампициллин
1 1 Ампициллин (Х) Ampicillinum 125мг/5мл 1 2,000 2,000
2 250мг 10 550-800 550-800
2. Амоксациллин
3 2 Амоксициллин (Х) Amoxicillinum 125мг 20 12,280 12,280
4 250мг 20 580-14,920 580-14,920
5 125мг/5мл -60мл 1 4,550-6,750 4,550-6,750
6 125мг/5мл -12доз 1 9,500 9,500
7 125мг/5мл -100мл 1 4,940 4,940
8 250мг/5мл -100мл 1 8,800 8,800
9 250мг/5мл -60мл 1 3,550 3,550
10 250мг/5мл -12доз 1 10,500 10,500
3. Тетрациклин
11 3 Тетрациклин Tetracyclinum 1% 1 3,500 3,500
12 10 мг/г 5г 1 3,450 3,450
4.Сальбутамол
13 4 Сальбутамол Salbutamolum 100мкг/доз-200доз 1 7,750 7,750
14 100мкг 1 7,500 7,500
15 4мг № 100 10 570 570
16 4мг №200 10 700 700
5. Ибупрофен
17 5 Ибупрофен ibuprofenum 200 мг шах № 24 10 3,340 3,340
18 100мг/5мл, 60-100 мл сироп 1 9,000 9,000
6.Парацетамол
19 6 Парацетамол Paracetamolum 125 мг/5мл-60мл сироп 1 8,500 8,500
20 1 3,300 3,300
21 125 мг лаа 10 6,500 6,500
22 250 мг лаа 10 7,000 7,000
7.Азитромицин
23 7 Азитромицин Azithromycinium 250 мг шахмал, капсул 6 6,000-24,000 6000-24,000
24 100мг/5мл, 20 мл сироп 1 24,000 24,000
25 200мг/5мл, 20 мл сироп 1 26,300 26,300
8. Цэр ховхлох эм
26 8 Амброксол Ambroхolum 30 мг шах №100 10 900 900
27 15 мг/5 мл-100 мл 1 12,500 12,500
28 9 Ацетилцистейн Acetylcysteinum 100 мг нунтаг, шахмал №20 10 4,750 4,750
НИЙЛМЭЛ НАЙРЛАГАТАЙ эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ: /Үнэ-төгрөгөөр/
Д/д Ерөнхий нэршлийн дугаар Ерөнхий нэршил Латин нэршил Тун хэмжээ, хэлбэр Худалдааны нэршил Савлал-тын тоо Үнийн дээд хязгаар ЭМД-аас олгох хөнгөлөл-тийн хэмжээ
5.Шингэн сэлбэх давсны бэлдмэл
29 10 Натрийн хлорид+ Калийн хлорид+ Натрийн цитрат-дигидрат+Глюкоз Natrii chloridum + Kalii chloridum+Natrii citratum Dihydratium +Glucosum 11,95 г Хоросол - 50УС 1 350 350
30 157 мкг Оралит 1 300 300