-
2017 оны 1 сарын 12
Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос нэгдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар 17 аймгийн 127 сум, нийслэлийн 2 дүүрэгт өвөлжилт хүндэрсэн байдалтай байна. Үүнтэй холбогдуулан өвөлжилт хүндэрсэн бүс нутгийн охид эмэгтэйчүүдэд НҮБ-ын хүн амын сангаас ариун цэвэр, эрүүл ахуйн багцын тусламж үзүүлж, тусламжийн ачааг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.
-
2017 оны 1 сарын 12
Далай ламын монгол дахь айлчлал олон хүний анхаарлыг татсан төдийгүй өнөөдрийг хүртэл асуудал нь намжаагүй байгаа юм. Тус айлчлалын үеэр Далай лам Х богд тодорно хэмээн мэдээлэл хийгээд буцсан.
-
2017 оны 1 сарын 12
”Централ тауэр” -т тэсрэх бөмбөг тавьсан гэх дуудлагын дагуу цагдаа, тагнуул, онцгой байдал, зэвсэгт хүчнийхэн шуурхай бэлэн байдалд ажилласан талаар бид мэдээлсэн.
-
2017 оны 1 сарын 12
шүүх
-
2017 оны 1 сарын 12
Өвөлжилтийн нөхцөл байдал, малын гоц халдварт өвчний цаг үеийн асуудлаар Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал, эмнэлэг үржлийн газар зэрэг байгууллагууд оролцсон “Цахим” хурлыг Архангай, Булган, Дорнод, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудтай зохион байгууллаа.
Өнөөдрийн байдлаар 17 аймгийн 127 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндрээд байгаа юм.
Цахим хурлаар дээрх аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх сүүлийн үеийн мэдээллийг сонсч, малын өвчлөл, ажил зохион байгуулалттай холбогдуулан үүрэг чиглэл өгсөн юм.
DSC_0579
Тухайлбал, Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор тусламж үйлчилгээг үр дүнтэй шуурхай зохион байгуулах, нэгдсэн мэдээллийг гаргах, байгууллага хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилго бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, НҮБ, Монголын Улаан загалмайн нийгэмлэг зэрэг байгууллагын бүрэлдэхүүнтэй томилсон.
Иймд орон нутгийн түвшинд онцгой байдал, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, зам тээвэр, боловсрол, хөдөлмөр, нийгмийн хамгаалал болон бусад шаардлагатай төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж ажиллахыг аймгуудын холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.
DSC_0588
Мөн Монгол Улсын Засгийн газар, олон улсын байгууллагад ирүүлж байгаа судалгаа, тоон мэдээллүүд хоорондоо зөрсөн нь мэргэжлийн байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа хангалтгүй байгааг харуулж байгаа энэ сарын 13-ны өдрийн 12:00 цагт багтаан нарийвчилсан тоон мэдээг хүснэгтэд заасны дагуу гаргаж аймгийн Засаг даргын орлогч, Онцгой байдал, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, нийгэм халамж, хөдөө аж ахуйн газрын даргаар батлуулж ирүүлэхийг даалгаж, мэдээллийг алдаатай ирүүлсэн тохиолдолд ажлын хариуцлага тооцогдохыг анхаарууллаа.
DSC_0597
Түүнчлэн тоон мэдээг аймгийн жилийн эцсийн статистик дүн мэдээтэй уялдуулж, сум, багийн Засаг дарга нартай холбогдож баталгаажуулах, сумын малчин өрхийг өөрийн нутаг дэвсгэр болон оторт гарсан байршлаар нь байр зүйн зурагт оруулах, олон улсын тусламжийн бэлтгэл ажлыг эртнээс хангуулж, айл өрхийн нарийвчилсан судалгаа, малчдын регистрийн дугаар, амьжиргааны түвшний мэдээллийг бэлтгэх зэрэг үүрэг чиглэлийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 12
Агаарын бохирдолын үед юу идэх вэ?
Агаарын бохирдлоос шалтгаалсан уушиг, амьсгалын замын олон төрлийн өвчин, хавдар, биед өөх хуримтлагдах /таргалах/, чихрийн шижин, зүрхний шигдээс, эр бэлийн эсийн мутаци, ургийн гаж хөгжил, аутизм гэх мэт олон төрлийн өвчин эмгэг үүсдэг гэдэг нь нэгэнт нотлогдсоор байна.
Энэ бүхнээс хамгаалах арга замын нэг нь хоол, хүнсээ тохируулах явдал юм. Таны юу идэж хэрэглэж байгаагаас шалтгаалж агаар дахь хорт бодисоос хүний бие өөрийгөө хамгаалах дархлаа бий болдог. Агаарын бохирдлын үед биед олон тооны хорт бодис, чөлөөт радикалууд бий болдог бөгөөд эдгээр бодис нь эсийг гэмтээж өвчин эмгэг үүсгэх шалтгаан болж байдаг.
Тэгэхээр ямар хоол хүнс хэрэглэх нь тохиромжтой вэ?
1. Антиоксидант бодис бүхий хоол хүнс
Антиоксидантууд нь биед явагдах хортой урвалуудыг зогсоох замаар бидний биеийг хамгаалж байдаг. Үүнд: С аминдэм, А аминдэм, бетта каротин селен зэрэг бодисууд ордог.
А аминдэм
Элэг, лууван, цөцгий, цөцгийн тосонд ихээр агуулагддаг. Энэхүү аминдэм нь хоол боловсруулах болон амьсгалын замын салст бүрхэвчийн тусламжтай бие махбодыг нянгийн халдвараас хамгаалдаг.
С аминдэм
Брокли, жүрж, усан үзэм, аньс, чацаргана гэх мэт жимс, ногоонд ихээр агуулагдаж байдаг. Биеийн дархлааг сайжруулж халдвараас сэргийлэхээс гадна судас нарийсах, яс сийрэгжих өвчнөөс сэргийлдэг.
Е аминдэм
Ургамлын тос, навчит ногоон ногоо, бүхэл үрийн гурил, будаа, өндөгний шар, цөцгийн тосонд ихээр агуулагдаж байдаг. Эсийг гэмтэхээс хамгаалж, дархлааны системийг бэхжүүлнэ.
Селен
Өндөг, сонгино, сармис, гурил, будаа, маханд агуулагддаг. Чөлөөт радикалуудаас хамгаалах бие махбодыг хамгаалдаг.
Омега-3
Омега-3 тосон хүчил нь зүрх судасны өвчнөөс сэргийлэхээс гадна бие махбодыг агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хамгаалдаг.
Жимс, хүнсний ногоо
Жимс хүнсний ногоонд антиоксидантаас гадна олон төрлийн зохицуулах үйлчилгээтэй бодисууд байдаг. Жишээ нь агаарын бохирдолтой холбоотой Хятад улсад нэгэн судалгаа хийгдсэн. Тус судалгаанд 12 долоо хоногийн турш өдөр бүр хагас аяга ханборгоцой, лемон /lime/, цэцэгт байцааны холимог шүүс зэрэг 3 төрлөөр шүүс тус бүрийг хүмүүст уулгасан ажээ. Үр дүн нь цэцэгт байцаа буюу броклитой шүүс ууж байсан хүмүүсийн биеэс ялгарах хорт бодисын хэмжээ цэцэгт байцаагүй шүүс ууж байсан хүмүүсээс их байв. Тухайлбал бензол 61%, акролин 23%-иар илүү биеэс ялгарсан байна. Энэ нь байцааны төрлийн ногоо ялангуяа брокли нь агаарын бохирдлын үед бие махбодид хуримтлагдсан хорт бодисыг биеэс зайлуулах үйлчилгээ өндөртэй байгааг харуулж байна.
Сүү
Сүү нь хордлого тайлах үйлчилгээтэй. Агаарын бохирдлын хордлогын шинж тэмдэг болох толгой эргэх, толгой өвдөх, тайван бус болох, зүрх дэлсэх, мэдрэлийн болон амьсгалын тогтолцооны эмгэгүүд үүсдэг. Иймд агаарын бохирдолтой өнөө үед сүүг өглөө бүр хэрэглэж занших шаардлагатай юм.
БЭЛТГЭСЭН: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
-
2017 оны 1 сарын 12
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Нийслэлийн өмчит хувьцаат компани болон өмчийн оролцоотой компаниудын ТУЗ-ийн гишүүдийг томилох тухай, Нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогын мөрөөр авах арга хэмжээний тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай, Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг сунгах, цуцлах тухай зэрэг 15 асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 12
Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ нэмэгдэх болсон байна. Тиймээс галын аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай хамтран 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд нийслэлийн гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд өчигдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс галын аюулаас урьдчилан сэргийлэх нээлттэй өдөрлөгийг Дүнжингарав худалдааны төвд зохион байгуулсан байна. Өдөрлөгийн үеэр иргэдэд цахилгаанаас үүдэлтэй гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар онцгой байдлын алба хаагчид, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтнууд мэдээлэл өгчээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 11
“Орхон аймгийн Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын уурхай хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чиг”-ийг баталлаа.
Төмөр замын суурь бүтцийн техник, эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, батлагдсан чигийн координатыг Үндэсний орон зайн мэдээллийн санд бүртгэхийг холбогдох сайд, агентлагийн даргад даалгав.
Эрдэнэт-Овоотын төмөр зам ашиглалтад орсноор Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт малтмалын орд газруудын бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, аялал жуулчлал нэмэгдэх зэрэг давуу тал бий болно.
Мөн “Сайншанд” зэрэг аж үйлдвэрийн цогцолборт ашигт малтмалын гаралтай түүхий эд нийлүүлэх боломж бүрдэх юм. Орд газрууд, аж үйлдвэрийн цогцолбор болон хот, суурин газруудыг төмөр замаар холбож нэгдсэн сүлжээтэй болно. Түүнчлэн ОХУ-БНХАУ-ыг холбосон төмөр замын шинэ чиглэл нэмэгдсэнээр ачаа эргэлтийн хэмжээ үлэмж өсч, дамжин өнгөрөх болон далайн чинадад бүтээгдэхүүн хүргэх тээвэр нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
“Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр зам 542 км урттай, үндсэн хоёр өртөө, найман зөрлөгтэй байх юм. Тээх чадвар нь 22.2 сая.тн/жилд, тээх ачааны хэмжээ 20 сая.тн/жилд, нэвтрүүлэх чадвар хоногт 16 хос галт тэрэг байх юм. Төсөр замын суурь бүтцийг барьж байгуулах урьдчилсан төсөвт өртөг нь 1.3 тэрбум ам.доллар.
Овоотын нүүрсний орд газраас жилд 10 сая тонн бүтээгдэхүүн гаргаж тээвэрлэхээр тооцоолж байгаа бөгөөд цаашид Овоот-Арцсуурь чиглэлийн төмөр замыг гүйцээн барьж Тува Улсын Кызыль хоттой холбоно. Ингэснээр 2.5 тэрбум тоннын батлагдсан нөөцтэй Улуг-Хемийн ордоос жилд 47 сая хүртэл тонн нүүрсийг дамжуулан тээвэрлэх боломжтой болох юм байна.
-
2017 оны 1 сарын 11
Өвөлжилт хүндэрч байгаа зарим аймаг, суманд улсын нөөцөөс 2410 тонн өвсийг үнэгүй, 1700 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан олгохоор боллоо. Мөн орон нутгийн иргэд, малчдад эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор нэр бүхий 15 сумын Эрүүл мэндийн төвд УАЗ маркын машин олгохоор Засгийн газрын тогтоол баталлаа.
-
2017 оны 1 сарын 11
Манай орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүүлтэй, 15 аймгийн 64 суманд өвөлжилт хүндрээд байна. Цаашид цас нэмж орж, хүйтэрвэл нийт 17 аймгийн 127 суманд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа юм.
Иймд малчдыг орлоготой байлгах, хот, суурин газруудад махны хомсдол үүсгэж улмаар үнийг нь нэмэгдүүлэхгүйн тулд мах бэлтгэлийг нэмэгдүүлэх ажлыг чиглэлээр шуурхай зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгалаа. Юуны өмнө өвөлжилт хүндрэх эрсдэлтэй дээрх 17 аймгийн 127 сумын малчдаас 30 хүртэл мянган тонн махыг хот, суурин газрын хүн амын хэрэгцээнд зориулан худалдан авч нөөцлөхөөр боллоо. Мал, мах бэлтгэхэд шаардлагатай санхүүжилтийг арилжааны банкуудын эх үүсвэрээр шийдвэрлэж, арилжааны зээлийн хүүгийн төлбөрийг ХХААХҮ-ийн сайдын урамшууллын зардлаас гаргах юм.
-
2017 оны 1 сарын 11
Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийв.
Манай улс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэсэн хуультай. Энэ нь жолооны хүрд зүүн талдаа байхаар тооцож хууль, дүрэм, журам, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бусад үзүүлэлтийг тогтооно гэсэн үг юм.
Гэвч импортоор оруулж ирэх автомашины жолооны хүрдний байрлалд хязгаарлалт тогтоогоогүй учир сүүлийн 10 гаруй жил баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импорт эрс нэмэгджээ. Судалгаанаас үзвэл улсын хэмжээний нийт автомашины 48, Улаанбаатар хотын нийт автомашины 55 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлаг хангахад замын үзэгдэх орчин чухал бөгөөд баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашинаар гүйцэж түрүүлэх, тойрон гарах хийх үед харах талбай 20-70 градусаар багасдаг нь осол гарахад голлон нөлөөлдөг байна. 2015 онд гарсан 41064 ослын 64,4 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй холбоотой байжээ.
Мөн хуралдаанаар насжилт өндөртэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах талаар салбарын сайдын танилцуулгыг сонслоо.
2016 оны жилийн эцсийн байдлаар тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэлтэй 831552 тээврийн хэрэгсэл байгаагийн 766019 нь автомашин, үлдсэн нь механизм, чиргүүл, мотоцикль байна.
Зургаагаас дээш жилийн насжилттай автомашиныг өндөр насжилттай гэж олон улсад үздэг бөгөөд манай орны хувьд бүртгэлтэй автомашины 90 орчим хувь нь зургаагаас дээш жилийн насжилттай байна.
Өндөр насжилттай тээврийн хэрэгсэл, түүн дотроо суудлын автомашины эзлэх хувь буурахгүй байгаа төдийгүй агаарын бохирдол, зам, тээврийн ослын ихэнх хувь насжилт өндөр машинтай холбоотой байгаа нь судалгаагаар тодорхой болжээ.
Танилцуулгатай холбогдуулан баруун талдаа жолооны хүрдтэй болон насжилт өндөр автомашины импортыг хязгаарлах талаар тодорхой санал, шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулахыг салбарын сайдад даалгалаа.
-
2017 оны 1 сарын 11
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдлээ. Тус хорооны “Алтан-Овоо”-ны хэсэгт оршин суудаг иргэдийн хүсэлтээр Нийслэлийн тээврийн газраас Ч26 чиглэлийн маршрутыг гаргажээ. Өнөөдрөөс “Алтан овоо – Саппоро – 10 дугаар хороолол” чиглэлд нийтийн тээврийн дунд оврын 9 автобус үйлчилгээнд гарч байна.
НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн санаачлагаар Сонгинохайрхан дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээ хүрдэггүй зарим газруудад ийнхүү эхнээс нь шинэ чиглэл нээж байгаа нь энэ юм. 26 дугаар хорооны хувьд 20 гаруй мянган хүн амтай. Нийтийн тээвэр явдаггүйгээс зарим иргэд 2-4 км алхаж байж автобусанд суудаг байсныг тус хорооны Засаг дарга Э.Ууганцэцэг хэллээ.
НИТХ-ын дарга Ц.Сандуй шинэ чиглэлийн нээлтэнд оролцох үеэрээ “Ч62 чиглэлийн автобус зөвхөн 26 дугаар хорооны төдийгүй СХД-ийн 2, 3, 20, 18 дугаар хорооны 30 гаруй мянган хүнд үйлчилнэ. Өмнө нь зөвхөн бага оврын микро автобус болон такси явдаг байсан бол иргэд маань өнөөдрөөс нийтийн тээврийн автобусаар зорчих боломж нээгдэж байна.” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Бид иргэдтэй уулзалт хийх бүрт алслагдсан хороодын иргэдийн тавьдаг гол асуудал нь нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийн талаар байсан. Хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс эхлээд ажилдаа явах зэрэгт маш их хүндрэл учирдагийг иргэд бидэнд хэлсэн. Харин одоо НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн санаачлагаар нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдэж байгаад иргэд баяртай байна” гэсэн юм.
СХД-ийн 26 дугаар хорооны иргэд ч гэрэлтүүлэгтэй замаар дулаан, тохилог автобусаар явах болсондоо баяртай байгаагаа энэ үеэр хэлж байлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдлээ. Тус хорооны “Алтан-Овоо”-ны хэсэгт оршин суудаг иргэдийн хүсэлтээр Нийслэлийн тээврийн газраас Ч26 чиглэлийн маршрутыг гаргажээ. Өнөөдрөөс “Алтан овоо – Саппоро – 10 дугаар хороолол” чиглэлд нийтийн тээврийн дунд оврын 9 автобус үйлчилгээнд гарч байна.
НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн санаачлагаар Сонгинохайрхан дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээ хүрдэггүй зарим газруудад ийнхүү эхнээс нь шинэ чиглэл нээж байгаа нь энэ юм. 26 дугаар хорооны хувьд 20 гаруй мянган хүн амтай. Нийтийн тээвэр явдаггүйгээс зарим иргэд 2-4 км алхаж байж автобусанд суудаг байсныг тус хорооны Засаг дарга Э.Ууганцэцэг хэллээ.
НИТХ-ын дарга Ц.Сандуй шинэ чиглэлийн нээлтэнд оролцох үеэрээ “Ч62 чиглэлийн автобус зөвхөн 26 дугаар хорооны төдийгүй СХД-ийн 2, 3, 20, 18 дугаар хорооны 30 гаруй мянган хүнд үйлчилнэ. Өмнө нь зөвхөн бага оврын микро автобус болон такси явдаг байсан бол иргэд маань өнөөдрөөс нийтийн тээврийн автобусаар зорчих боломж нээгдэж байна.” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Бид иргэдтэй уулзалт хийх бүрт алслагдсан хороодын иргэдийн тавьдаг гол асуудал нь нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийн талаар байсан. Хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс эхлээд ажилдаа явах зэрэгт маш их хүндрэл учирдагийг иргэд бидэнд хэлсэн. Харин одоо НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн санаачлагаар нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдэж байгаад иргэд баяртай байна” гэсэн юм.
СХД-ийн 26 дугаар хорооны иргэд ч гэрэлтүүлэгтэй замаар дулаан, тохилог автобусаар явах болсондоо баяртай байгаагаа энэ үеэр хэлж байлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 11
Олон улсын “Баярлалаа” гэж хэлэх өдөр (International Thank You Day) өнөөдөр тохиож байна.
Оросын “спасибо” гэдэг үг нь байнга хэлдэг “спаси Бог” (Бурхан өршөө) гэсэн үгнээс 16 дугаар зуунд үүсчээ. Мөн ийм утгатай Английн Thank you гэдэг үг нь зүгээр нэг талархал илэрхийлэхээс хавьгүй гүнзгий утгатай юм. Энэ нь дэлхийн бараг бүх хэлээр хэлдэг “баярлалаа” гэдэг үг аливаа ард түмний соёлын хувьд онцгой чухал учир холбогдолтой гэдгийг харуулж байна.
Талархлын үг өөрийн дулаан бүлээн сэтгэлээр хүнийг тайвшруулан тайтгаруулж чаддаг гэдэгт сэтгэл судлаачид итгэлтэй байдаг. Тиймээс энэ өдөр хүн бүрт талархсан сэтгэлээ илэрхийлж “баярлалаа” хэмээн хэлдэг байна.
-
2017 оны 1 сарын 11
Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль хамтран “МОНГОЛЫН АРХЕОЛОГИ-2016”эрдэм шинжилгээний хурлыг 1 дүгээр сарын 12-ны өдрийн 09.00 цагт ШУТИС-ийн Номын сангийн 604 тоотод зохион байгуулна.
Хурлын үеэр “Монголын археологчид” сэдэвт хөрөг зураг, “Монгол орон археологчдийн нүдээр” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдана.
Хурлаар 2016 онд хийгдсэн монголын археологийн хээрийн судалгааны тайланг хэлэлцэх, мэргэжлийн судлаачид харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах зорилготой юм.
Хуралд Түүх-Археологийн хүрээлэн, ШУТИС, МУИС, Улаанбаатарын их сургууль, Монголын үндэсний музей, СУИС-ийн Соёл судлалын хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Соёлын өвийн төв зэрэг байгууллагын 160 гаруй судлаач, эрдэмтдийн тайланг хэлэлцэхээс гадна ОХУ-ын судлаачид хүрэлцэн ирж оролцох юм.
Монголын археологчид 2016 онд гадаадын 12 улсын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний зэрэгцээ нийт 18 аймгийн 50 гаруй сумын нутагт археологийн хайгуул, малтлага судалгаа явуулж, чулуун зэвсгийн бууц, суурин, хүрлийн үеийн булш, хиргисүүр, хадны зураг, буган хөшөө, Хүннү, Сяньби, Түрэг, Монголын үеийн булш, эртний Орхоны руни бичээс, тахилын онгон, олон үеийн хот суурин, сүм хийд, хүн чулуу зэргийг судласнаас гадна цөөнгүй дурсгалыг сэргээн засварлажээ.
Эрдэм шинжилгээний хуралд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас олдсон өвөрмөц, содон хадны зураг, Хүннүгийн үеийн төмөр хайлуулах зуух, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Орхон аймгийн Жаргалантаас илэрсэн Сяньби булш, Шивээт улааны Түрэг, Уйгурын үеийн хаад язгууртны тахилын онгоны малтлага судалгаа, Ховд аймгийн Мөнххайрхан, Баян-Өлгий аймгаас шинээр олдсон хадны оршуулга зэрэг өнгөрсөн онд хийгдсэн археологийн шилдэг нээлт, сор олдворуудын талаар судлаачид мэдээлэх болно.
-
2017 оны 1 сарын 11
Махны дундаж үнэ
2017 оны 1-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5705 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6765 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.1 хувиар буюу 140 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 2.0 хувиар буюу 165 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.5 хувиар буюу 195 төгрөг, хонины цул мах 4.4 хувиар буюу 260 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2017 оны 1-р сарын 2-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2017 оны 1-р сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.7 хувиар буюу 5 төгрөгөөр буурч, харин лууван 1.0 хувиар буюу 10 төгрөгөөр өссөн байна.
-
2017 оны 1 сарын 11
Замын цагдаагийн албанд нийт 319 дуудлага ирсний 251 зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 4 бүртгэгдэж, 4 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирчээ. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 29 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Мөн Баянгол дүүргийн нутаг Өргөөгийн гудамжинд “Ford Transit” маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч 59 настай, эмэгтэй М-г мөргөж амь насыг хохироосон хэрэг гарсан байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн нутаг Хилчний гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Ц, О нарын 2 хүнийг мөргөж гэмтээн хэргийн газрыг орхин явсан.
Мөн сүүлийн үед дуудлагын такси болон жолоочийн үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, аж ахуй нэгж байгууллага ихсэж байгаатай холбогдуулан дуудлагын жолооч нь өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, эсхүл зам тээврийн осол гаргах тохиолдол ихэссэнийг албаныхан хэллээ.
-
2017 оны 1 сарын 11
Ховд, Говь-Алтай аймгийн зарим сумдад бөхөн олноор хорогдсон тухай мэдээллээр Ховд аймгийн мал эмнэлэгийн газар хорогдсон бөхөнгөөс дээж авч шинжлүүлэхэд “Бог малын мялзан” өвчин болох нь тогтоогдсон билээ.
Тиймээс холбогдох хууль журмын дагуу төв, орон нутгийн мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн хоёр ажлын хэсэг Ховд, Говь-Алтай аймгуудад ажиллаж, үхсэн бөхөнгийн сэг зэмийг устгах, ариутгаж, халдваргүйжүүлэх арга хэмжээг авч, судалгаа шинжилгээ хийн ажиллаж байна.
DSC_0623
Тэгвэл өнөөдөр БОАЖЯ, ОБЕГ, МХЕГ, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Биологийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд бог малын мялзан өвчнөөр бөхөн өвчилсөн асуудлыг хэрхэн шийдвэрлэж, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
DSC_0632
Одоогийн байдлаар орон нутагт ажиллаж байгаа ажлын хэсгийнхэн 900 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгаад байгаа аж. Түүнчлэн мэргэжлийн байгууллагууд өвчнийг тархахаас хэрхэн урьдчилан сэргийлэх, бөхөн өвчилсөн голомтын хилийг нарийвчлан тогтоох, өвчин гарсан бэлчээрт малын шилжилт хөдөлгөөнийг хориглох, хорио цээрийн хяналтыг чангатгах, малчид үхсэн бөхөнгийн сэг зэмтэй таарвал яаралтай мэдэгдэж байх зэрэг асуудлуудыг тусгасан зөвлөмжүүдийг гаргасан байна.
DSC_0640
Цаашид уг өвчний тархацыг нэмэгдүүлэхгүй байх, хар сүүлт, янгир зэрэг тухайн өвчин тархсан бүс нутагт байгаа салаа туурайтай амьтдад өвчин тархах нөхцлийг хязгаарлах арга хэмжээ авахын тулд олон улсын байгууллагуудаас тусламж дэмжлэг авах, үүний тулд нэгдсэн мэдээллийг бэлтгэн мэдээлэх, шаардагдах хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэх, зэрэг асуудлуудыг нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй байгааг онцоллоо.Ховд, Говь-Алтай аймгийн зарим сумдад бөхөн олноор хорогдсон тухай мэдээллээр Ховд аймгийн мал эмнэлэгийн газар хорогдсон бөхөнгөөс дээж авч шинжлүүлэхэд “Бог малын мялзан” өвчин болох нь тогтоогдсон билээ.
Тиймээс холбогдох хууль журмын дагуу төв, орон нутгийн мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн хоёр ажлын хэсэг Ховд, Говь-Алтай аймгуудад ажиллаж, үхсэн бөхөнгийн сэг зэмийг устгах, ариутгаж, халдваргүйжүүлэх арга хэмжээг авч, судалгаа шинжилгээ хийн ажиллаж байна.
DSC_0623
Тэгвэл өнөөдөр БОАЖЯ, ОБЕГ, МХЕГ, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Биологийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд бог малын мялзан өвчнөөр бөхөн өвчилсөн асуудлыг хэрхэн шийдвэрлэж, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
DSC_0632
Одоогийн байдлаар орон нутагт ажиллаж байгаа ажлын хэсгийнхэн 900 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгаад байгаа аж. Түүнчлэн мэргэжлийн байгууллагууд өвчнийг тархахаас хэрхэн урьдчилан сэргийлэх, бөхөн өвчилсөн голомтын хилийг нарийвчлан тогтоох, өвчин гарсан бэлчээрт малын шилжилт хөдөлгөөнийг хориглох, хорио цээрийн хяналтыг чангатгах, малчид үхсэн бөхөнгийн сэг зэмтэй таарвал яаралтай мэдэгдэж байх зэрэг асуудлуудыг тусгасан зөвлөмжүүдийг гаргасан байна.
DSC_0640
Цаашид уг өвчний тархацыг нэмэгдүүлэхгүй байх, хар сүүлт, янгир зэрэг тухайн өвчин тархсан бүс нутагт байгаа салаа туурайтай амьтдад өвчин тархах нөхцлийг хязгаарлах арга хэмжээ авахын тулд олон улсын байгууллагуудаас тусламж дэмжлэг авах, үүний тулд нэгдсэн мэдээллийг бэлтгэн мэдээлэх, шаардагдах хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэх, зэрэг асуудлуудыг нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй байгааг онцоллоо.
-
2017 оны 1 сарын 11
Нийслэлийн Түргэн тусламжийн төв өнөөдрөөс эхлэн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн иргэдээс ирсэн дуудлагыг 103 утсандаа шууд хүлээн авч байна. Энэ талаар нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболд “Төвийн 6 дүүргийн хүүхэд болон насанд хүрэгчдийн дуудлагыг 24 цагийн турш 103 дугаарт үнэ төлбөргүй хүлээн авснаар иргэд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй, түргэн шуурхай хүлээн авах боломж бүрдлээ. Зөвхөн түргэн тусламжийн дуудлагыг 103 утсанд хүлээж авна. Зөвлөгөө болон үзлэгийг харьяа амбулаторид хийнэ. Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 103 дугаарт ирсэн иргэдийн дуудлага нийслэлийн Түргэн тусламжийн төвийн салбарууд руу шилжих учраас шугам чөлөөгүй үед оператор хариу өгтөл утсаа тавилгүй хүлээх хэрэгтэй. Шугам чөлөөлөгдмөгц таны дуудлага холбогдох болно. Нэгэнт таны дуудлагыг манай ээлжийн зохицуулагч хүлээн авсан бол эргэн лавлах, шаардах зэргээр дахин залгаж ачаалал үүсгэхгүй байхыг иргэддээ анхааруулъя” гэлээ.
Иргэд өгсөн дуудлагынхаа талаар дахин тодруулах шаардлага гарвал Сонгинохайрхан 70193691, Баянзүрх 70193651, Хан-Уул 70193602, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийнхэн 70193625 утсаар хариуцсан ээлжийн зохицуулагчтай холбогдож мэдээлэл авах боломжтой юм байна.
Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг 2013 онд нийслэлийн Түргэн тусламжийн төвд нэгтгэснээр дуудлагын хүлээгдлийн хугацаа буурч, нийт дуудлагын 20 минутын доторх очилт нэмэгдэж, 75.3 хувьд хүрчээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
-
2017 оны 1 сарын 11
Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт цэргийн тоо бүртгэлийн явц, зохион байгуулалт ямар байгаатай нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар өнөөдөр танилцлаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 4-20-ны хооронд цэргийн тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулж байгаа юм. Цэргийн тоо бүртгэлд эрэгтэйчүүд 18-50, бэлтгэл офицерууд 60 нас хүртэл бүртгүүлэх заалттай байдаг.
Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Даваарагчаа “Манай дүүргийн хувьд цэргийн бүртгэлийн ажил хэвийн хэмжээнд явагдаж байна. Эхний долоо хоногийн байдлаар нийт бүртгүүлэх хүмүүсийн 40 гаруй хувь нь хамрагдаад байна. Үлдсэн хугацаанд бүрэн хамрагдах боломж бий гэж харж байна” хэмээлээ.
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа “Энэ жил Батлан хамгаалахын багц хууль шинээр батлагдсан. Шинэ хуулийнхаа дагуу цэргийн тоо бүртгэлийн ажлаа явуулж байна. Манай дүүргийн хувьд бүртгэлийн ажил 50 орчим хувьтай байна. Иргэд тэр дундаа залуусын оролцоо өмнөх жилүүдээс өссөн, идэвхитэй байгаа нь ажиглагдаж байна” гэлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Энэ удаагийн цэргийн тоо бүртгэлийн ажлын хүрээнд тодорхой зорилтуудыг тавин ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар тоо бүртгэлд хамрагдах ёстой иргэдийн 41.7 хувь нь хамрагдаад байна. Бүртгэлийн ажил нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд энэ сарын 20-ныг хүртэл бүх өдөр ажиллаж, иргэдийг хүлээн авна. Өнгөрсөн онуудад санаатай, санамсаргүй байдлаар бүртгэлд хамрагдаагүй үлдсэн хүмүүсийг энэ жил ямар нэгэн торгууль, захиргааны арга хэмжээ авахгүйгээр бүртгэхээр болсон” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.