-
2017 оны 10 сарын 04
Энэхүү чуулга уулзалтад Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, Евразийн эдийн засгийн комиссын Техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков, Эрчим хүч, дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд А.О.Жунусов тэргүүтэй төлөөлөгчид мөн Монгол Улсын ЗТХЯ, ЭХЯ, СХЗГ, МХЕГ, МЭҮГ, ҮХГ-ын удирдлага тэргүүтэй албан хаагчид, ОХУ, БНБеларусьУ, БНКазахстанУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, түүнчлэн Монгол Улс, ОХУ, БНБеларусьУ, БНКазахстанУ-ын бизнес эрхлэгчид зэрэг нийт 200 гаруй төлөөлөгч оролцов.
Бизнес чуулга уулзалтын үеэр “Монгол Улс – ЕАЭЗХ: хөрөнгө оруулалт, зам тээвэр, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа ба хэтийн төлөв”, “Монгол Улс – ЕАЭЗХ: Техникийн зохицуулалт, эрүүл ахуй, ургамлын хорио цээр ба мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдвийн дор 2 салбар хуралдаан болж, зөвхөн бизнесийн салбарын хамтын ажиллагаа төдийгүй дэд бүтэц, хөрөнгө оруулалт, техникийн зохицуулалт, эрүүл ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж, арга замын талаар төрийн байгууллагуудын болон бизнес эрхлэгчдийн хооронд санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ-ын хоорондын худалдааны харилцаан дахь хориг саадын дийлэнх хувийг эзэлдэг тарифын бус хориг саадыг арилгах зорилгоор:
Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг,
Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын техникийн зохицуулалт, итгэмжлэлийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийг тус тус байгууллаа.
Талууд эдгээр санамж бичгүүдийг үндэслэн техникийн зохицуулалт, стандарт, мал эмнэлэг, ургамал, эрүүл ахуйн салбарт 2017-2019 онд хамтран ажиллах төлөвлөгөөг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцсон байна.
Мөн Зам тээвэр, гаалийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат, ГЕГ-ын дарга Б.Асралт, ЕАЭК-ын Эрчим хүч, дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд А.О.Жунусов нар 2017-2018 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав.
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат болон Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү нар Евразийн эдийн засгийн комиссын Эрчим хүч, дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд А.О.Жунусовыг, СХЗГ-ын дарга Г.Гантөмөр Техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешковыг тус тус хүлээн авч уулзаж, тус тусын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх үүднээс уулзалт, семинар, дугуй ширээний ярилцлага болон бизнес чуулга уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулж байхаар тохиролцов.
-
2017 оны 10 сарын 04
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй нийслэлийн удирдлагууд Хот тохижилтын газрын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай өнөөдөр танилцлаа. Хотын даргыг дагалдан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж, НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд болон холбогдох албаны хүмүүс явав.
Хот тохижилтын газрын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсаны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотод хүйтний улирал долоон сар үргэлжилдэг. Тийм учраас хот, нийтийн аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажил бол зайлшгүй чухал зүйл. Өнгөрсөн жил хот тохижилтын газрын парк шинэчлэлд нэлээд ахиц гарсан. Засгийн газраас зохих дэмжлэг үзүүлсэн. Мөн хотын өөрийн хөрөнгөөр техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн байгаа.
Хотод жил тутамд шинээр олон зам, талбай ашиглалтад орж, хот өргөжиж байна. Гэтэл нийтийн аж ахуйн зардал өсөхгүй, цэвэрлэгээний давтамж нэмэгдээгүй. Бид энэ асуудлыг НИТХ-д оруулж шийдүүлнэ. Цэвэрлэх давтамж нэмэгдэх юм бол хотын цэвэр цэмцгэр, үзэмжтэй байдалд нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Өнөөдөр яваад үзэхэд хувийн хэвшлийн болон орон нутгийн өмчит бүх компани өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж бэлэн болсон гэж хэлж болохоор байна” хэмээн дүгнэн ярьсан юм.
Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Өнөөдрийн байдлаар Хот тохижилтын газарт 740 тонн бодис байна. Нэмээд 420 тонн бодис ирж байгаа. Ингээд 1170 тонн бодис худалдан аваад байна. Машин, техник болоод авто гарааш бэлэн байдлыг бүрэн хангасан” хэмээн танилцуулж байлаа.
“Хот тохижилтын газрын Авто баазын хувьд өвлийн бэлтгэл бүрэн хангагдсан. Машин техникийн туслах үйлчилгээ энэ сарын 15-наас эхлэн хийгдээд явна. Цас орсны дараа зам цэвэрлэхээр бэлтгэсэн 23 машин, цас ачих задгай тэвштэй 11 машин, бодис цацах болон бусад машин механизмууд хангалттай байгаа. Нийтдээ 87 машин, механизм бэлэн байдалд ажиллаж байна. Энэ жил цасны зориулалттай есөн машин нэмж авсан” хэмээн Хот тохижилтын газрын Авто баазын дарга Г.Эрдэнэбаатар ярилаа.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан эх үүсвэр, инженерийн хангамжийн байгууллагууд, харьяа байгууллага, зам талбай, хот тохижилтын газрын өвөлжилтийн бэлтгэл нийлбэр дүнгээрээ 97 хувьтай байна. Хот тохижилтын хувьд гэвэл 93 хувьтай. Гол нь дүүргүүдэд зам талбайн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлсэн давс, тусгай зориулалтын бодисыг нөхөн авах ажил төсвийн тодотголтой уялдаад удаашралтай байгаа. Гэхдээ бид байгаа нөхцөл бололцоондоо тулгуурлан энэ жил халтиргаа гулгааны үеэр хүндрэл гаргахгүй ажиллах бүрэн боломжтой” хэмээн ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 04
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийг яаралтай засварлах шаардлагатай болсон тул 2017 оны аравдугаар сарын 4-ний өдрийн 14:00 цагаас 5-ны 06:00 цаг хүртэл түр хааж, засварын ажил хийхээр боллоо. Тиймээс дээрх хугацаанд тээврийн хэрэгслийн Яармаг чиглэлээс ирэх хөдөлгөөнийг Богд уулын арын замаар, Чингисийн өргөн чөлөөнөөс гүүр рүү чиглэх хөдөлгөөнийг Хуучин төмөр бетон гүүрээр сөрөг урсгалаар явуулахаар зохион байгуулах юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 04
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өнөөдөр /2017-10-04/ болж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно.” гэсэн нь шүүгчид эрх олгосон заалт бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч болох шүүгч Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн алба хаах насны дээд хязгаар буюу 65 нас хүртэлх хугацаанд ажиллах, хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй байна.
Тиймээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргалаа гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2017 оны 10 сарын 04
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрээр замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн.
Үүний дагуу энэ сарын 15-наас эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ.
-
2017 оны 10 сарын 04
Энэ сарын 3-ны өдрийн 17:33 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны орон сууцны 20 дугаар байрны 15 дугаар давхарын дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 14 алба хаагч, 3 автомашинтай ажиллаж, иргэн Т (22 настай, эрэгтэй)-г эсэн мэнд буулгажээ.
-
2017 оны 10 сарын 04
Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймагт 2017 оны 10 дугаар сарын 07-9-ний өдрүүдэд зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажил явагдаж байна.
Өчигдөр буюу 10 дугаар сарын 03-ны өдөр ажлын хэсгийн бие бүрэлдэхүүн аймгийн Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүнтэй уулзаж, сургуулийн бэлтгэл ажлын явцад хийж хэрэгжүүлсэн ажилтай танилцаж, тодорхой үүрэг чиглэл өглөө.
Мөн “Газар хөдлөлтийн гамшгийн үед нэрвэгдэгсдийг аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны дадлага сургууль”-ийн урьдчилан сургуулилтыг хийлгэж, мэргэжил аргазүйн зөвлөмж өгөв.
Түүнчлэн аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг явууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 04
Монгол Улсын боловсролын салбарт 45.6 мянган багш ажиллаж байна.
Боловсролын салбарын цалин 2008 онд улсын дунджаас 5.5 хувиар их байсан бол 2016 онд улсын дундаж цалингаас 17.3 хувиар бага болж буурчээ.
-
2017 оны 10 сарын 04
Израиль Улсад амьдарч буй Монгол Улсын хоёр иргэний дундаас төрсөн нярай хүүхдийн биеийн байдал маш муу, яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай үед Монгол Улсаас Израиль Улсад суугаа Өргөмжит консул Ами Оркаби яаралтай тусламж үзүүллээ.
Монгол эмэгтэй Зүүн Иерусалим хотын дүрвэгсдийн эмнэлэгт хүүхдээ төрүүлсэн бөгөөд нярай хүүхэд төрөлхийн өвчний улмаас яаралтай эмчилгээ хийлгэх шаардлага тулгарахад Өргөмжит консул Ами Оркаби тэднийг Иерусалим хотын Шари Цедек эмнэлэгт шилжүүлэн, мэс заслын эмчилгээ хийлгэжээ. Мэс засал ажилттай болж нярай хүүхдийн амь аврагдсан бөгөөд Өргөмжит консул эмчилгээний бүх зардлыг хувиасаа гаргасан байна.
-
2017 оны 10 сарын 04
“Тоёота Приус-20” маркийн машин “Ланд Круйзер-200”-тай мөргөлдөж, шатсаны улмаас дотор нь сууж явсан, гэр бүлийн долоон хүн газар дээрээ нас барсан ноцтой осол Төв аймгийн Аргалант суманд өнгөрсөн онд гарсан.
-
2017 оны 10 сарын 04
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс зарим эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүллээ.
-
2017 оны 10 сарын 04
Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр зарим дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул болон Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд дэргэдээ Мэс заслын тасагтай болж, өнөөдөр нээлтээ хийсэн юм. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаныхан оролцов.
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь тус дүүргийн 160 мянга орчим иргэнд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд нийт 196 ортой юм. Жилд дунджаар 8600 иргэн хэвтэн эмчлүүлдэг байна. Харин өнөөдөр 25 ортой шинэ Мэс заслын тасагтай болсноор үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна хэмээн үзэж байгаа аж. Тус тасгаар Хан-Уул дүүргийн 4-16 дугаар хороо буюу хотын төвөөс алслагдсан иргэд үйлчлүүлэх боломжтой. Одоогоор 11 эмч, мэргэжилтэн, 19 нэр төрлийн 34 тоног төхөөрөмжтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа ч цаашдаа боловсон хүчнээ сайжруулах шаардлагатай байгаа аж. Одоогоор Улсын нэг болон хоёрдугаар төв эмнэлэгтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Бааст онцлов.
Тэрбээр, “Мэс заслын тасаг өнөөдрөөс ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл зөвхөн төлөвлөгөөт мэс засал хийнэ. Энэ хугацаанд цөсний чулуу, эвэрхий, шамбарам болон арьсны буглаа, хатиг авах зэрэг мэс засал хийнэ. Дөрөвдүгээр сараас бүх үйл ажиллагаа жигдэрсний дараагаар шуурхай мэс засал хийх боломж бүрдэнэ. Тухайн үед шуу ясны хугарал, шууны бусад хэсгийн болон тойгны хугарал, хөлийн хурууны хугарал зэрэг мэс засал хийнэ. Жилд дунджаар 1000 гаруй хагалгаа хийнэ гэсэн тооцоолол гаргасан” гэлээ.
Харин Чингэлтэй дүүргийн Мэс заслын тасаг нь 15 ортой юм. Тус тасаг мөн л ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл төлөвлөгөөт мэс засал хийхээр төлөвлөсөн байна. Харин энэ хугацаанд орныхоо тоог 25 болгохоор төлөвлөж байгаа аж. Тус тасгийн бүхий л тоног төхөөрөмжийг ХБНГУ-аас оруулж ирсэн байна.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “2020 он хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх хэд хэдэн зорилт тусгасан. Үүний нэг нь алслагдсан дүүргүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэр төрлийг олшруулах юм. Ер нь бол манай дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээний нэр төрөл цөөрсөн байсан. Үүнээс үүдэн ихэнх иргэд улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд очих болсон. Ингэснээр гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдэж байгаа юм. Тиймээс дүүргийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний нэр төрлийг сайжруулах замаар гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн ачаалал бууруулах зорилт тавьсан. Энэ онд нийслэлийн гурван дүүрэгт Мэс заслын тасаг нээхээр төлөвлөснөөс өнөөдөр хоёр нь нээлтээ хийж байна. Бид Азийн хөгжлийн банктай хамтран Сонгинохайрхан дүүрэгт жишиг Нэгдсэн эмнэлэг барьж байгаа. Энэ төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд Хан-Уул болон Чингэлтэй дүүрэгт жишиг эмнэлэг байгуулах болно” хэмээв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 04
“Ногоон хөгжлийн сан” байгууллаа
Орчны бохирдлыг бууруулах, ногоон эдийн засгийг дэмжих санхүүгийн тогтолцоог нэвтрүүлж, байгаль хамгаалал, цэвэр технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Улсын Ногоон хөгжлийн сан”-г хувийн хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр байгуулахыг Хөгжлийн банкны удирдлагад үүрэг болгов.
Засгийн газрын 2014 оны 27 дугаар тогтоолын дагуу Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байршиж байгаа 92.2 тэрбум орчим төгрөг /”Төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууц”, “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд олгосон урт хугацаатай зээл/-ийн хөрөнгийг бүхэлд нь энэ санд хөрөнгө оруулалт хэлбэрээр шилжүүлж, зээлийн төлбөрийг Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар үргэлжлүүлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
“Ногоон хөгжлийн сан” дахь төрийн болон хувийн хэвшлийн оролцоог тэнцвэртэй байлгах бөгөөд гадаад, дотоодын сонирхогч банк, санхүү болон олон улсын байгууллагаас хөрөнгө оруулалт татаж, мэргэжлийн, хараат бус, дотоодын хяналттай байх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 04
09.00 цагт Нийслэлийн удирдлагууд Нийтийн үйлчилгээний байгууллагуудын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцана.
-
2017 оны 10 сарын 04
Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болно.
-
2017 оны 10 сарын 04
Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг ирэх онд бүрдүүлэх нэр бүхий 21 аж ахуйн нэгж, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Энэ дагуу аж ахуйн нэгжүүд нөөцийг 94700 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх үүрэг хүлээж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн нөөцийн бүрдүүлэлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавихыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгав.
Энэ онд нэр бүхий 16 аж ахуйн нэгж 5,120 тонн А-80, 29,660 тонн АИ-92, 44,420 тонн дизелийн түлш, 2,700 тонн онгоцны түлш, нийт 81,900 тонноос доошгүй газрын тосны бүтээгдэхүүн нөөцлөх ёстой байсан. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 68 хоногийн нөөцтэй байгаа нь аж ахуйн нэгжүүд хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж байна гэсэн үг юм.
-
2017 оны 10 сарын 04
Энэ сарын 6-аас нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна
-
2017 оны 10 сарын 04
Дулааны улиралд хийгддэг засварын ажил хийж байгаатай холбогдуулан засварын үеэр эрчим хүч түр таслах өнөөдрийн хуваарийг хүргэж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2017 оны 10 сарын 04
Үс засуулбал: Эд мал арвидна
-
2017 оны 10 сарын 04
Улаанбаатарт өдөртөө 17 хэмийн дулаан байна