-
2017 оны 10 сарын 05
Гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэж байгаа нийслэлийн зарим хороодын нутаг дэвсгэрийн гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэх гэмт хэргийн гаралтыг бууруулах, эрүү, хэв журмын нөхцөл байдлыг тогтворжуулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, эргүүлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр “Цохилт” тусгай арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс зохион байгуулж эхлээд байна.
Арга хэмжээний эхний 7 хоногийн байдлаар 531 иргэн, 409 аж ахуйн нэгж байгууллага, 173 тээврийн хэрэгслийг шалгаж, хулгайлах 5 гэмт хэргийг илрүүлэн, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 39 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Мөн “Гэмт хэргийн хяналтын систем”-ээр гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдийг тодорхойлон тухайн орчинд Цагдаагийн ерөнхий газрын Холбооны төвтэй хамтран явуулын болон суурин 60 гаруй камер байршуулан 24 цагийн хяналт тогтоон ажиллаж байна.
-
2017 оны 10 сарын 05
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвд “Эко үйлдвэрлэл” төсөл хэрэгжүүлэх ажлын нээлт өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Канад улсын Элчин сайдын Хөгжлийн хөтөлбөр хариуцсан зөвлөх Брюс Стийн болон бусад албаныхан, Нийгмийн хамгааллын тусгай төвийн удирдлага, хамт олон, иргэд оролцов. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Япуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Хонины ноосоор байгальд ээлтэй, хүний биед сөрөг нөлөөгүй эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх “Эко үйлдвэрлэл” төсөл хэрэгжих болсонд баяртай байна. Энэхүү төсөл нь Дэлхий дахины тогтвортой хөгжлийн зорилт-2030, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 2016-2020 зэрэг хөгжлийн баримт бичгүүдэд, тусгагдсан зорилтуудыг дэмжиж байгааг онцлон хэлэх нь зүйтэй байх. Монгол Канад хоёр улсын хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийн төлөө Монгол Улсын хөгжил дэвшилд урт хугацаанд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Канадын засгийн газарт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье” хэмээлээ.
“Эко үйлдвэрлэл” төслийн хүрээнд тус төвийнхөн хонины ноосоор бүх насныханд зориулсан углааш, сандаал, оймс, цүнх зэргээс гадна таван хошуу мал, төрөл бүрийн чихмэл амьтныг хийх юм байна. Түүнчлэн дөрвөн бэрхтэй олбогийг хийх аж.
Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв нь Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 21-ээс дээш насны гэр оронгүй тэнэмэл иргэдийн нийгэмших үйл явцад нь туслан дэмжих, нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага юм. Тус төв нь нийслэлийн болон хөдөө орон нутгийн харьяалалтай гэр оронгүй, нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн хогийн цэгүүд болон томоохон худалдааны төв, орон сууцны хогийн цэгүүд, орц дулааны хонгилд хоноглодог иргэдэд 12 төрлийн багц үйлчилгээ үзүүлдэг байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 05
Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр аврах ажиллагааны 3 дуудлага ирж дуудлагуудын дагуу аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллалаа.
-
2017 оны 10 сарын 05
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилгээнд ажиллаж, өдөрт 800 мянган зоргчигч тээвэрлэж байна. Улаанбаатар хотын 378 жилийн ойг угтан Нийслэлийн Тээврийн газраас зохион байгуулж байгаа ажлуудын талаар өнөөдөр тус газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа нар мэдээлэл хийлээ.
Нэгдүгээрт, өвлийн улиралд автобусны цонх цантаж, гаднах орчныг харахад зорчигчдод хүндрэл үүсдэг талаарх иргэдийн санал хүсэлтийн дагуу дуу хоолойгоор зогсоол зарлах автомат системийг автобуснуудад суурилуулсан байна. Нийт 1200 гаруй нийтийн тээврийн автобусанд суурилуулж, системийн хэрэгжүүлэлтийг хийж гүйцэтгэн, нийтийн тээврийн үйлчилгээнд энэ сарын 10-наас эхлүүлэх бэлтгэл хангагджээ. Автоматаар зогсоол зарлах систем нэьтэрч байгаа нь харааны бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчих боломж бүрдэж байгааг хэллээ.
Хоёрдугаарт, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор “Миний сонголт-Нийтийн тээвэр” аяныг нийслэл, дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй албан хаагчдын дунд энэ сарын 1-ний өдрөөс эхлэн зарласан байна. Аяны хүрээнд 5000 гаруй албан хаагч ажлын нэг өдрийг сонгон, ажилдаа ирэх болон буцахдаа нийтийн тээврийн үйлчилгээг ашиглах юм.
Гуравдугаарт, Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагуудад тавигдах стандартын шаардлагыг хангуулж, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд болзолт уралдааныг эхлүүлжээ. Тус уралдаан 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 байгууллага, такси үйлчилгээ эрхлэгч 11 байгууллага хамрагдах юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 05
Энэ сарын 2-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын хоёрдугаар баг, Цагаан хөтөл гэдэг газар автын осол болж, дөрвөн иргэн амиа алджээ.
-
2017 оны 10 сарын 05
Улаанбаатар хотын 378 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд “UB SPORT 2017” биеийн тамир, спортын өдөрлөгийг энэ сарын 7-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээлэл хийлээ.
Бүх нийтийн өдөрлөгийн зорилго нь Монгол Улсын биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын А/686 дугаар захирамжийг хэрэгжүүлэх болон Монгол Улсын нийслэлийн өдрийг иргэдэд сурталчлах, иргэд, өсвөр үе, залуучуудыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулахад оршино. Өдөрлөгт нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод, холбоод, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг фитнесийн болон спорт клубүүд, Нийслэлийн Иргэдийн спортын VI наадмын тэмцээнд оролцогч иргэд, Геронтологийн Үндэсний төвийн хамт олон зэрэг 70 гаруй байгууллагын төлөөлөл оролцох юм.
Иргэдийн дунд дараах тэмцээн, уралдааныг зохион байгуулна.
Дугуй
Сагсан бөмбөг
Хөл бөмбөг
Экстрим
Шатар
Үндэсний ширээний шагайн наадгай
Ширээний теннис
Гэр бүлийн буухиа
Мөн спортын төрлүүдийн чөлөөт үзүүлбэрийг талбай дээр зохион байгуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 05
Баянгол дүүргийн XI хороо, 43 дугаар байрны суурийн давхараас утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр орой 18:47 цагт ирүүлснээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах X анги ажилласан байна. Дуудлагын дагуу очиход суурийн давхарт хэрэглээний халуун ус халаах зориулалтай нэг тонн багтаамжтай дөрвөн ширхэг халаагчийн гадна дулаалга шатаж байсныг нэмэлт дуудлагаар X ангийн II тасгийг гаргаж албан хаагчид шуурхай ажиллаж унтраасан байна. Гал түймрийн улмаас тус байрны 1-9 давхар бүхэлдээ утаанд автсан байсан тул иргэдийг утаанд хордож амь насаа алдахаас урьдчилан сэргийлж 98 иргэнийг гарган нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвийн эмчтэй хамтран 69 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ. Үүнээс хордсон байж болзошгүй дөрвөн сартайгаас найман насны 14 хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэж яаралтай үзлэгт хамруулжээ. Эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдийн биеийн байдал сайжирч хэвийн болсон тул эцэг эхэд нь хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ
-
2017 оны 10 сарын 05
Хүйтний улирал эхэлж, утаа нэмэгдсэнтэй холбогдуулж Үндэсний эрүүл мэндийн нийгэмлэг санаачлан жирэмсэн ээжүүддээ
-
2017 оны 10 сарын 05
Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах дадлыг эзэмшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч -2017” тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа “Өсвөрийн аврагч -2017” тэмцээн Сүхбаатарын талбайд эхэллээ.
Тус тэмцээнийг нийслэлийн түүхт 378 жилийн ой, Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг угтан зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан есөн багийн 80 гаруй өсвөрийн аврагч, тамирчид оролцож, болзошгүй гамшгийн үед авах арга хэмжээний талаар тодорхой цэгүүдэд даалгавруудыг гүйцэтгэн, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 05
Малчид, ард иргэдийн анхааралд: 6-нд зарим газраар, 7-8-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.
2017 оны 10 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, говийн аймгуудын нутгаар 21-26 градус, Алтайн өвөр говь болон зүүн аймгуудын нутгаар 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
-
2017 оны 10 сарын 05
Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймагт 2017 оны 10 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр иргэдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Иргэдэд болзошгүй аюул ослоос өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах тухай мэдлэг ойлголт өгөх зорилготой тус сургалт Өрхийн бэлэн байдал, Газар хөдлөлтийн гамшгийн тухай ойлголт, хувийн бэлтгэл бэлэн байдлаа хэрхэн хангах, Галын аюулгүй байдал, Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, Гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дахь иргэний оролцоо сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан юм.
Аймгийн Хөгжимт драмын театрт хоёр ээлжээр явагдсан тус сургалтад нийтдээ 500 гаруй иргэн хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 05
Шаардлага тавьсан замын цагдааг доромжилж буй бичлэг нь олон нийтийн сүлжээгээр тарсан Ц.Баярцогтод хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 05
Өнөөдөр болох зарим үйл явдлууд
-
2017 оны 10 сарын 05
Маргааш буюу 2017 оны аравдугаар сарын 05-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
11:00-15:00 цагт: 21-р хороо дунд Дарь-Эхийн 1-19, Сэлбийн 12-18, 27-32, ЖУӨ 1-6-р гудамжууд, Петростар ШТС, эдгээрийн ойр орчмоор
11:00-15:00 цагт: 16, 19, 22, 24-р хороо 065-р ЦА, Сол-Мон клуб, Цэргийн 1-5, СОТ-3-ын 1-4 ,6, 8-11, Цахлайн 1-7, Эмнэлгийн 21-26, Шар хадны 3, 4, Хоршооллын 1-8-р гудамжууд, Идэр авэйшн Монголия, Цагаан хаш, Суман гүн трейд, Бугат-Алтай, Хонгор унага ХХК-ууд, Банкны өр барагдуулах албаны гараж, Үндсэн хүнс, Дако, Санкредит, Зостын шовгор, Эм Си Импекс, Тарант, Баянхайрхан трейд, Дэлийн булаг ХХК-ууд, Христийн методист төв, эдгээрийн ойр орчмоор
11:00-18:00 цагт: 1-р хороо 12 хорооллын 22-25, 30-р байр, Их Соёмбо , Чигэстэйн ахан дүүс, ЭЭМА, Мон-Амар, Топуна, Аагфарм, Билэгтвай ХХК-ууд, Дөрвөн улирал, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Очирбат АОС, Нарлаг сансар СӨХ, Өнөр бүл төв, эдгээрийн ойр орчмоор
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
10:30-18:00 цагт: 6-р хороо 10-р хорооллын К102-К107-р байр, эдгээрийн ойр орчмоор
11:00-18:00 цагт: 20-р хороо ТЭБ бааз, Монресцветмет металь, СТО РП, Хийн цахилгаан станц, эдгээрийн ойр орчмоор
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
-
2017 оны 10 сарын 04
Яармагийн гүүрний засвар ажил хийгдэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласантай холбоотойгоор Уулын зам, Маршаллын гудамж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зүүнээс баруун чиглэлд болон Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзваруудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширч, түгжрэл саатал бий болж байна.
Иймд эрхэм жолооч та Дүнжингаравын зам, Чингисийн өргөн чөлөө зэрэг дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд соёлтой, хүлээцтэй оролцоно уу.
-
2017 оны 10 сарын 04
2017 оны 9 дүгээр сард Монголбанк болон Засгийн газар хамтран нийт 24.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргалаа. Тус санхүүжилтээс Монголбанк 258 зээлдэгчийн 15.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 133 зээлдэгчийн 8.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус олгоод байна.
-
2017 оны 10 сарын 04
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажил болон Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж, инженерийн хангамжийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа.
Уулзалтын үеэр Дулааны цахилгаан станцууд болон олон нийтийн үйлчилгээний байгууллагуудын төлөөллүүд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын явцын талаар танилцууллаа.
Дулааны IV цахилгаан станцын ерөнхий инженерийн орлогч Ч.Ганбат “2017-2018 оны өвлийн ачааллын бэлтгэл ажлыг хангахад 10 бүлэг төлөвлөгөө гарсан байгаа. Зохион байгуулалтын талаар дөрвөн ажлын төлөвлөгөө гаргаснаас хоёр нь бүрэн биелэлттэй явж байна. Техник үйлчилгээ, засварын бүрэн зогсолт хийх ажил 100 хувь хийгдсэн. Нүүрсний нөөцлөлтийн хувьд графикийн дагуу явж байгаа. Өнөөдрийн байдлаар 124.1 мянган тонн нүүрс буюу 14 хоногийн нөөцтэй байна” хэмээн танилцууллаа.
Дулааны III цахилгаан станцын дэд захирал Т.Энхтөр “Өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдсан. Бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө 94 хувьтай биелсэн. Өнөөдрийн байдлаар 749 тонн мазут нөөцөлсөн. Энэ бол хангалттай хэмжээ. 60750 тонн буюу 20 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа. Гол бүтээгдэхүүнүүд хангалттай байна. Хөрөнгө оруулалтаар нийтдээ 23 ажил төлөвлөснөөс 21 ажил нь бүрэн хийгдэж, хоёр ажил нь 4 хувьтай байгаа үргэлжлээд явж байна. Барилгын засварын ажил бүрэн хийгдсэн. Өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдаад байна” хэмээлээ.
“Өнөөдрийн байдлаар манай станц 12798 тонн нүүрсний нөөцтэй байна. Хоногт 400 тонн орчим нүүрс зарцуулдаг. Одоогийн байдлаар суурилагдсан хүчин чадлын 17 хувь нь ачааллыг авч явж байна. Өвлийн их ачааллын үед 53 хувийн ачаалал авч явна. Манай станц их ачааллын үед 40 гаруй хувь, энгийн үед 60 гаруй хувийн ачаалал авах нөөц бий. Цаашдаа ачаалал авах бүрэн боломжтой” хэмээн Амгалан дулааны станцын ерөнхий инженер Ч.Цогтсайхан ярилаа.
Дулааны II цахилгаан станцын дэд захирал Г.Болдсайхан “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажил нийтдээ 92 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар 14 мянган тонн буюу 20 хоногийн нүүрсний нөөцтэй” хэмээв.
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Шуурхай удирдлагын албаны дарга Батмөнх “Өвөлжилтийн бэлтгэл ажил өнгөрсөн сарын 8-нд 100 хувь хангагдаж дууссан. Өнөөдрийн байдлаар Дулааны II, III, IV, Амгалан станцууд дулаанжуулалтын нөөц тоноглолтой горим, ажиллагааны хувьд хэвийн ажиллаж байна. Хэрэглэгч хүссэн цагтаа дулаанаа ав гэсэн зорилт тавиад ажилласны хувьд өнгөрсөн сарын 9-нөөс эхлэн орон сууц аж ахуйн нэгжийг холбосон. Есдүгээр сарын 15 гэхэд нийт орон сууцны зөрчилтэй бус хэрэглэгчдийг 100 хувь хангаж холбосон байгаа” гэлээ.
ОСНААҮГ-ын ИБХХ-ийн дарга Ж.Пүрэвжамц “ОСНААҮГ энэ жил өөрийн хөрөнгөөр их засварын 32, урсгал засварын 40 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар бүх ажил хийгдэж 100 хувийн гүйцэтгэлтэй байна” гэв.
УБЦТС ТӨХК-ийн Инженерийн бодлогын хэлтсийн дарга Батцэцэг “Улаанбаатар хотын найман дүүрэг, Төв аймгийн 16 сумыг цахилгаан, эрчим хүчээр хангаж нийт 360 мянга гаруй хэрэглэгчид хүрч ажилладаг. Өнгөрсөн өвөл 114 мянган өрхөд шөнийн тариф тэглэсэн үнээр хөнгөлөлт үзүүлсэн байгаа. Ингэснээр шөнийн ачаалал 17 хувиар өссөн. Компанийн хэмжээнд урсгал засварын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ сарын 15-н гэхэд их болон урсгал засвараа хийж дуусгана” хэмээн хэллээ.
“Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах нэгдсэн төлөвлөгөөний биелэлт салбарын хэмжээнд 94 хувьтай байна. Нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлд гэрээтэй ажилладаг 21 аж ахуйн нэгжийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаж ажилласан. Үүнээс бүрэн хангалттай 9, хангалттай 7, бүрэн бус хангалттай 5, хангалтгүй үнэлгээтэй хоёр аж ахуйн нэгж байгууллага байна. Нийслэлийн Тээврийн газрын захиргааны зөвлөлөөр хэлэлцээд хангалтгүй үнэлгээтэй таван ААН-д хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Хангалтгүй үнэлгээ авсан хоёр ААН-д гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлж, шаардлагатай зохицуулалтын арга хэмжээ авахаар болсон. Нийтийн тээврийн үйлчилгээний 5.12 стандартын дагуу үйлдвэрлэгдсэнээс хойш 12-оос дээш жил ашигласан бол нийтийн тээврээс хасна гэж заасны дагуу энэ оны арванхоёрдугаар сард 202 автобусыг үйлчилгээнээс чөлөөлөхөөр байгаа. Үүнээс өнөөдрийн байдлаар 14 ААН 81 тээврийн хэрэгслээр парк шинэчлэл, нөхөн хангалт хийсэн. Арванхоёрдугаар сараас өмнө таван ААН 46 тээврийн хэрэгслээр парк шинэчлэлт, нөхөн хангалт хийхээр төлөвлөөд гэрээ хийсэн” хэмээн Нийслэлийн Тээврийн газрын Зорчигч тээврийн хэлтсийн дарга Э.Баярт танилцууллаа.
Геодези, усны барилга байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайхан “Энэ жил үерийн хамгаалалтын далан сувгийн цэвэрлэгээний ажил бүрэн хийгдсэн. Авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний их цэвэрлэгээ хийгдсэн. Давтан цэвэрлэгээний ажил дуусах шатандаа явж байна. Халиа, дошин үүсэхтэй холбоотойгоор Дэнжийн мянгын 1, 3-р суваг болон төв хэсгийн хөрсний усны шугамыг хөлдөлтөөс сэргийлэх ажил 100 хувь хийгдээд байна” хэмээн танилцууллаа.
Танилцуулгын дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хот хүйтэн нийслэлийн нэг. Хот гэдэг их айлын хувьд өвөлдөө бэлтгэж, айл өрх, албан байгууллагууд өвлийг өнтэй давах бэлтгэлийг хангах нь маш чухал зүйл байдаг. Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөр гурван удаа өвөлжилтийн бэлтгэлийг авч хэлэлцсэн. Өнөөдөр нийслэл бүхэлдээ дулаанаа аваад, өвлийн горимдоо шилжээд дөрөв хонож байна. Энэ өдөр холбогдох албан тушаалтнуудтай уулзаж өвөлжилтийн бэлтгэл ажил дууссан байдал, цаашдаа болзошгүй аваар ослын үед хэрхэн ажиллах вэ гэдэг асуудлаар ярилцлаа. Та бүхний танилцуулгаас харахад өвлийн бэлтгэл бүрэн хангагджээ гэж харж байна” хэмээлээ.
Мөн тэрбээр “Цаашдаа хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Өвлийг дулаахан, цас багатай болно гээд тайвшрах хэрэггүй. Болзошгүй аваар ослын үед хэрхэн ажиллах вэ гэдэгт анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай. Бид хэдийгээр улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар засварууд хийж байгаа ч Улаанбаатар хотын ерөнхий тоноглолууд нэлээд хуучирсан. Тиймээс болзошгүй аваар ослоос сэргийлж ажиллах шаардлагатай. Энэ үед шуурхай ажиллах багийг бэлдэх хэрэгтэй. Нийслэлийн Засаг даргын хувьд энэ тал дээр байнга анхаарлаа хандуулж ажиллана. Шаардлагатай тохиолдолд арга хэмжээ авах техник, хүн хүч, санхүүгийн нөөцийг бэлэн байлгахад анхаарч ажиллах хэрэгтэй” гэдгийг онцолж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 04
Өнгөрсөн хоногт /2017.10.03/ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Шөлөндөө цайны газарт үйлчлүүлж байгаад ширээн дээрээс гар утсаа алдлаа” гэсэн мэдээллийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн авто эргүүлийн алба хаагчид шуурхай шалгаж Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд оршин суух хаягтай Т.Б-ийн ширээн дээр байсан “Samsung Note-2” гар утсыг М.Д гэгч этгээд хулгайлсныг камерын бичлэгээр илрүүлж, эрэн сурвалжилж саатуулсан байна.
Иргэд та бүхэн олон нийтийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ өөрийн эд зүйлээ хулгайд алдахаас урьдчилан сэргийлж энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирсон тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд яаралтай мэдэгдэхийг зөвлөж байна.
-
2017 оны 10 сарын 04
Канад Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Монгол Улсын олборлох салбарын менежментийг бэхжүүлэх нь (СЕСМИМ) төслийн шугамаар холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг Канад Улсын байгаль орчны аудитын туршлага судлахаар 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 4-ны хооронд Канад Улсад ажиллаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖЯ, УУХҮЯ, СЯ, Үндэсний аудитын газар, Өмнөговь аймгийн БОАЖГ, Монголын байгаль орчны аудитын холбоо, СЕСМИМ төслийн төлөөлөл тус тус оролцов. Ажлын хэсэг Оттова, Торонто, Судбери, Ванкубер зэрэг хотуудад ажиллаж Канад улсын Хүрээлэн буй орчин, уур амьсгалын яам, Байгаль орчны аудитын холбоо, Уул уурхайн ассоциаци, Никелийн уурхай, Хуулийн болон санхүүгийн зөвлөгөө өгөх фирм зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцаж тус улсын уул уурхайн салбарт хэрэгжүүлж буй байгаль орчны аудитын туршлагыг судалсан юм. Канад Улс нь уул уурхайн салбарт байгаль орчны аудитыг амжилттай нэвтрүүлсэн хамгийн туршлагатай орон юм. Ажлын хэсэг Монгол улсын байгаль орчны аудитын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үндэсний боловсон хүчний чадавхыг хөгжүүлэх, оролцогч талуудын эрх, үүргийг тодорхой болгох, байгаль орчны аудиторыг бэлтгэх сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, олон улсын стандартыг нутагшуулах зэрэг асуудлаар өргөн хүрээтэй санал солилцож, туршлага судлав.
Түүнчлэн СЕСМИМ төсөлтэй хамтран энэ оны 11 дүгээр сард Байгаль орчны аудитын үндэсний чуулган Улаанбаатар хотноо зохион байгуулж Монгол Улсын байгаль орчны аудитын чиглэлээр тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн ойрын жилүүдэд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган оролцогч талууд хамтран ажиллахаар боллоо.
-
2017 оны 10 сарын 04
Дэлхийн багш нарын 23 жил, Монголын багш нарын 51 жилийн ойг Налайх дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш нар тэмдэглэж, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Хүндэтгэлийн ёслолыг нээж дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал хэлсэн үгэндээ “Багшийн хөгжлийг дэмжих анхны гэж хэлж болохоор бодлогын баримт бичгийг дүүргийн хэмжээнд анх удаа боловсруулан хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Энэ бол Налайхын боловсрол-2020 хөтөлбөр юм. Нийт багш нараараа хэлэлцүүлэн саналыг шингээсэн учир бүрэн дүүрэн хэрэгжих боломжтой. Бидэнд нөөц, боломж, мэдлэг чадвар, хандлага, итгэл, сэтгэл бүгд байгаа учраас хамтаа зүтгэцгээе” хэмээн уриаллаа. Тус хөтөлбөрийг дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүйд албан ёсоор хүлээлгэн өгсөн юм.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар багш нартаа баярын мэндчилгээ хүргээд Налайхын боловсрол-2020 хөтөлбөр, энэ хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтуудаа амжилттай биелүүлэн, менежментийг сайжруулах, сургалтын ая тухтай орчинг бүрдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд чанартай боловсрол олгох, сурлагын түвшинг ахиулах талаар шинэ шинэ амжилт гаргаж, улсын тэргүүний салбарын хэмжээнд хүрнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэн амжилт хүслээ.
Мөн энэ үеэр амжилт гаргасан шилдэг тэргүүний багш нарт төрийн шагналуудыг гардуулан өгөх ёслол болов. Дүүргийн Боловсролын хэлтсээс шавь нарынх нь элсэлтийн ерөнхий шалгалтын өндөр онооны үзүүлэлтийг харгалзан үзэж 10 гаруй багшийг Оюунлиг багшаар шалгаруулан 300-500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулсан юм.
Дүүргийн хэмжээнд 426 багш төрийн болон төрийн бус өмчийн сургууль цэцэрлэгт ажиллаж байна. Эдгээр багш нартаа болон боловсролын салбарт залуу насаа зориулсан ахмадууд, нийт ажилтан, албан хаагчиддаа Монголын багш нарын 51 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.