-
2017 оны 10 сарын 13
Монгол Улсын Дээд шүүх өнөөдөр Г.Дэнзэн нартэр холбогдох хэргийг хэлэлцэж байна.
-
2017 оны 10 сарын 13
09.00 цагт ШУТИС-д ”Буддизм ба Шинжлэх ухаан” эрдэм шинжилгээний бага болно.
-
2017 оны 10 сарын 13
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тэмдэглэж ирсэн уламжлалтай.
-
2017 оны 10 сарын 13
Өнөөдөр буюу аравдугаар дугаар сарын 13-ны баасан гарагт Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт цахилгаан хязгаарлахаар товлогджээ. Тиймээс засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2017 оны 10 сарын 13
Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, хүйтэрнэ
-
2017 оны 10 сарын 13
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
-
2017 оны 10 сарын 13
Улаанбаатарт өдөртөө 2 хэмийн дулаан байна
-
2017 оны 10 сарын 12
Статистикийн хорооноос өгсөн мэдээллээр хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо есдүгээр сарын эцсийн байдлаар 34.9 мянгад хүрчээ. Үүний 25.4 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд бол 9.5 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд юм.
-
2017 оны 10 сарын 12
Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан ”Зөрчил шалган шийдвэрлэх
-
2017 оны 10 сарын 12
Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар Азийн хөгжлийн банкны төслөөр хэрэгжиж буй газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санг өргөжүүлэн нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх ажлын танилцуулгаа НИТХ-ын төлөөлөгч нарт танилцууллаа.
Нийслэлийн мэдээллийн дундын мэдээллийн нэгдсэн санг хэрэгжүүлж эхэлснээр нийслэлийн хэрэгжүүлэгч газруудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газарт төвтэй хотын нэгдсэн мэдээллийн сангуудтай болох юм.
Нийслэл хотын дундын мэдээллийн санд нийслэлийн харьяа19 газар хамрагдана. Энэхүү мэдээллийн сангууд ажиллаж эхэлснээр нийслэлийн иргэд цахим үнэмлэхээрээ хувь хүний нэгдсэн мэдээллийн дэлгэрэнгүй сангаасаа эхлээд өөрийн дүүрэг, хороонд үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгийн багтаамж бүртгэл, газар зохион байгуулалт, агаар, орчны бохирдол, нийтийн тээврийн урсгал ачаалал, гэмт хэргийн нөхцөл байдал, ногоон бүс гэх мэтчилэн бүхий л мэдээллийг авах боломжтой болно.
Мөн иргэд өөрийн оршин суугаа дүүрэг хороондоо нийслэл хотоос хэрэгжүүлж хөрөнгө оруулалт хийгдэж байгаа ажлуудын мэдээллийг нэг бүрчлэн мэдэх боломжтой болох бөгөөд барилга, авто зам, гэрэлтүүлэг, шугам сүлжээ гэх мэт бүхий л төрлийн ажлыг ямар компани хэдэн төгрөгөөр гүйцэтгэж байгаа, хэдэн төгрөгний санхүүжилт аваад байгаа мэдээлэл иргэдэл нээлттэй болно гэж Нийслэлийн ЗДТГ-ийн Хэвлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 12
Налайх дүүрэг бол “Хүүхдэд ээлтэй дүүрэг”. Энэ хүрээнд “Нарны хүүхдүүд” хүүхдийн долоодугаар чуулганыг Соёлын ордонд зохион байгууллаа.
Чуулганд дүүргийн болон сургуулийн удирдлагууд, төрийн болон хувийн ЕБС-ийн сургуулийн сурагчдын төлөөлөл 300 гаруй хүүхэд багачууд оролцсон бол 100 гаруй хүүхэд урлагийн тоглолт үзүүллээ.
Нарны хүүхдүүд чуулганыг нээж дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Хүүхдэд ээлтэй дүүрэг болохын хувьд хүүхдүүд та бүхнийхээ дуу хоолой, хүсэл мөрөөдлийг сонсохоор энэхүү чуулганыг зохион байгуулж байна. Дүүргийнхээ, улс орныхоо ирээдүй болсон хүүхдүүд та бүхэн хичээл сурлагандаа онцгой анхаарахын зэрэгцээ ямагт манлайлагч байж дүүргийнхээ хөгжил дэвшилд өндөр хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Чуулганаар сургуулийн орчны ундны усны аюулгүй байдал, сургуулийн орчин дахь замын хөдөлгөөний аюулгүй байдал, сургалтын чанар суралцах арга барил сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэн “Хүүхдийн элч”-ийг сонголоо.
Төлөөлөгч хүүхдүүдийн нууц санал хураалтаар дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2 дугаар курсын оюутан Б.Тэлмүүн нар “Хүүхдийн элч”-ээр сонгогдсон юм.
Энэ үеэр чуулганыг угтан зохион байгуулсан “Шилдэг оролцооны байгууллага”, “Ус бидний ирээдүй”, “Их уурхай-Миний мөрөөдлийн Налайх” гар зураг, шүлгийн уралдааны шагналтнуудад дүүргийн удирдлагууд шагналыг гардуулан өгөв. Ийнхүү Налайхын хүүхдүүд өөрсдийн өмнө тулгамдаж байгаа асуудал, цаашдын гарц шийдлийг хамтдаа ярилцаж, чуулганаас зөвлөмж гарган баталснаар “Нарны хүүхдүүд” чуулган өндөрлөсөн юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 12
Засгийн газрын тогтоолын дагуу согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн захиргаааны хэм хэмжээ, стандартын хэрэгжилтэд МХЕГ, ХХААХҮЯ хамтран хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.
-
2017 оны 10 сарын 12
Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороо, “Цагаан шонхор” ХХК-ийн
-
2017 оны 10 сарын 12
Л.Баттөр: Үйлчлүүлэгчтэйгээ эргэх холбоотой ажилладаг нь бидний давуу тал болдог
-
2017 оны 10 сарын 12
Нийслэл хот байгууллагдсаны 378 жилийн ойг угтан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан 3 дахь жилдээ “Хөгжлийн харандаа экспо” зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн экспод
Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төрийн байгууллагууд
Хүүхдийн хөгжлийн чиглэлд ажилладаг олон улсын, төрийн бус байгууллагууд
Хүүхдийн оролцооны сүлжээ байгууллагууд
Хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг урлаг, спорт, хувь хүний хөгжлийн клуб, дугуйлан, холбоо, сургалтын төвүүд, аж ахуй нэгж байгууллага
Хүүхдийн чөлөөт цагийг өнгөрөөх тоглоомын төв, спорт цогцолбор, кино театр, музей, урлаг соёлын газар, хүүхдийн зуслан, номын сан
Өдөр өнжүүлэн, сайн дурынхны клуб, хөдөлгөөн
Хүүхдэд зориулсан мэдээ мэдээлэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд
Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээтэй аж ахуй нэгж байгууллагууд оролцож хүүхэд гэр бүлд зориулсан хөтөлбөр үйл ажиллагаагаа танилцуулах болно.
Экспо энэ сарын 20, 21 өдрүүдэд МҮЭСТО өглөөний 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Хүүхэд багачууд, эцэг эхчүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 12
Цагдаагийн ерөнхий газраас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисстой Монгол
-
2017 оны 10 сарын 12
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдолыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриаг дэвшүүлэн ажилладаг.
Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Гамшигт нэрвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитоор бууруулъя” уриаг дэвшүүлээд байгаа бөгөөд олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд залууст танин мэдүүлэх зорилготой юм.
Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд хичээл, сургалт дадлагуудыг жилийн туршид зохион байгуулах юм Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 12
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар,
-
2017 оны 10 сарын 12
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаан өнөөдөр 15.00 цагаас нийслэлийн ЗДТГ-ын А зааланд болно. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Газар эзэмших эрх шилжүүлэх /Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн эзэмшил газраас 6000 м2 газарт ажилчдын 512 айлын орон сууц, 250 хүүхдийн цэцэрлэг барих зориулалтаар шилжүүлэх/, Ногдол ашгийн хувь хэмжээг тогтоох, Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын зөвшөөрлийн хугацаа сунгах, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх /Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хороо, цэцэрлэгийн 3 барилга, 171 барилгын гадна шугам сүлжээ, Чингэлтэй дүүргийн 16, 17 дугаар хороо, бага сургууль цэцэрлэг, цэцэрлэгийн барилга, Ус дулаан дамжуулах төвийн барилга/, Хуралдаан зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
-
2017 оны 10 сарын 12
Мерси Кор олон улсын байгууллагаас өвөлжилтийн хүндрэлийг даван туулах чиглэлээр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд малчдад цаг уурын мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг нэвтрүүлэх тусгай аппликейшн боловсруулан амжилттай туршсан байдаг. Энэхүү туршлагатай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн наймдугаар сард Шадар сайд байхдаа танилцаж, уг үйлчилгээг энэ намраас эхлэн үндэсний хэмжээнд холбох боломжийг судлах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүргийн дагуу өнөөдөр нийт 21 аймгийн 1550 багийн 160.600 малчин өрх цаг уурын мэдээллийг шуурхай хэлбэрээр гар утсаараа хүссэн үедээ авах боломж бүрдэж байна. Тодруулбал МЕССЭЖ үйлчилгээг 330.000 малчин хэрэглэж, Онцгой байдлын ерөнхий газраас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай, өөрийн хүссэн үедээ авах боломжтой болох юм.
Уг ажлын хүрээнд өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар болон “Юнител групп”, “Мобиком корпораци”, “Скайтал” болон “Жи-Мобайл” ХХК-ийн удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ингэснээр малчид багийн төвшинд цаг агаарын мэдээ, бэлчээрийн ургацын мэдээ, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай, өөрийн хүссэн үедээ хүлээн боломжтой болж байна. Цаашид уг үйлчилгээг хөгжүүлэн малын өвчний гаралт, цасны хэмжээ, бэлчээрийн даац, малын түүхий эдийн зах зээлийн үнэ гэх мэт мэдээллийг хүргэх боломжийг бүрдүүлэх юм.
Уг үйлчилгээг өнгөрсөн оны 06 дугаар сараас ашиглалтад оруулан туршиж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 57 мянга гаруй малчдаас хүсэлт авсан байна. Хэрэглэгчдийн 51 хувь нь цаг агаарын мэдээллээ уг системээс голчлон авдаг. Олонх буюу хэрэглэгчдийн 90 хувь нь цаг агаарын мэдээллийн таарц маш сайн байгааг илэрхийлж, 81% хувь нь энэ системийн үйлчилгээг сайн гэж дүгнэжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ