-
2017 оны 10 сарын 15
2017 оны 10 дугаар сарын 16-наас 10 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
-
2017 оны 10 сарын 15
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Идээ, хувцас хунар олдох,
-
2017 оны 10 сарын 15
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна.
-
2017 оны 10 сарын 14
Монголын үндэсний бөхийн холбооноос аравдугаар сард болох барилдааны хуваарийг гаргажээ.
-
2017 оны 10 сарын 14
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын их хурлыг хоёр жилд нэг удаа хуралдуулах бөгөөд Монголын Хуульчдын холбооны гуравдугаар их хурлыг 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдуулахаар товлов.
-
2017 оны 10 сарын 14
БОАЖЯ-ныхан 150 гаруй улиас мод тарилаа
-
2017 оны 10 сарын 14
Бүх нийтээр мод тарих өдрийг угтан Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалга гарган ажиллаж байна.
-
2017 оны 10 сарын 14
Нийслэлийн хэмжээнд 2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 20-22-ны өдрүүдэд болно. Цэргийн жинхэнэ албаны татлагад 18-25 насны залуус хамрагдах юм.
-
2017 оны 10 сарын 14
Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
-
2017 оны 10 сарын 14
Цалингаа нэмүүлэх тэмцэлд урлагийнхан нэгдлээ
-
2017 оны 10 сарын 14
2017 оны 10 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
-
2017 оны 10 сарын 14
Цас орж, ихэнх нутгаар хүйтэн хононо
-
2017 оны 10 сарын 14
Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр өнөөдөр тохиож байна. Энэ жилийн Үндэсний мод тарих өдөр “Хүн бүхэнд цэвэр агаар. Мод бүхэнд ус” уриан дор зохион байгуулагдах юм.
-
2017 оны 10 сарын 14
Гурван хөх мэнгэтэй Хөх нохой өдөр
-
2017 оны 10 сарын 14
Улаанбаатарт өдөртөө 0 хэм байна
-
2017 оны 10 сарын 13
Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх өнөөдөр Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцлээ.
-
2017 оны 10 сарын 13
Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 14-19-нд зохион байгуулагдана.
-
2017 оны 10 сарын 13
Эрүүл мэндийн яам, Сингапурын Темасекийн сан, Наняны политехникийн сургууль хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх” төслийнд хүрээнд зохион байгуулагдаж байгаа сургалтад одоогийн байдлаар нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, эрүүл мэндийн салбарын удирдах ажилтанууд нийлсэн 80 гаруй хүн хамрагдаад байна.
Өнөөдөр дунд шатны менежерийн сургалтанд хамрагдаад ирсэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадорж Сингапур улсын нийгмийн эрүүл мэндийн туршлагын талаарх сонирхолтой мэдээллийг эрдэм шинжилгээний ажилтнуудад хуваалцсан юм.
Сингапур улсын хувьд Нийгмийн эрүүл мэндийг өндөр хөгжүүлж, хүн амынхаа дундаж наслалтыг эрэгтэй 80,4, эмэгтэй 84,9 болгож гайхамшигтай амжилт үзүүлсэн бөгөөд олон улсын сайн туршлагуудыг өөрийн улс орны онцлогт тохируулан хөрсөн дээр буулган ажилладаг аж. Тус улсын эрүүл мэндийн тогтолцоо нь 60 хувийг нь эрүүл мэндийг дэмжих, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, 40 хувийг нь эмнэлгийн тусламж үйлчилгээ эзэлдэг. Яамны харьяа Эрүүл мэндийг дэмжих хороо 1000 хүнтэй ажиллаж, эрүүл хооллолт, “Эрүүл иргэнээр улсаа бүрдүүлэх” алсын хараа бүхий Өвчнөөс урьдчилан сэргийлэх, ЭМДэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж, “Өвчин эмгэг, хугацаа болоогүй нас баралт, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх замаар Сингапур иргэдийн эрүүл амьдралын чанарыг дээшлүүлж, насыг уртасгахтай холбоотой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг гэв.
Хүүхдийг шүдээ зөв угааж, хамгаалах тал дээр маш их анхаарч, сургуулиудаар тогтмол үзлэг, зөвлөгөө, кампанит ажил өрнүүлдэг. Мөн нийгмийн эрүүл мэндийн чухал асуудлын нэг болох амьдрах орчин, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийг хангах үүднээс хүн амынх нь 90 хувь нь орон сууцанд амьдардаг байна. 1960 онд Сингапур улсын иргэд халуун хүйтэн усгүй, нийтийн бие засах газартай, тэр нь усгүй шавааралдсан slum хороололд амьдарч байсан. 1960 оны 2 дугаар сард байгуулагдаад 3 жилийн дотор 21 000 орон сууц, 1965 он гэхэд 54 000 орон сууц барьж, өнөөдөр Сингапурын бүх иргэн орон сууцтай болж, 23 дүүрэгт 1 саяаас дээш орон сууц баригджээ.
Мөн усны хомсдол асуудалтай учир борооны дуслыг ашиглан цэвэр ус гаргах, хоёрдугаарт далайн усыг давсгүйжүүлэн хэрэгцээндээ ашиглаж, Малайз улсаас тусгай хоолойгоор дамжуулан усны хэрэгцээгээ хангадаг байна.
Тус улсын хувьд хэдийгээр олон асуудлыг шийдэж байгаа ч хүн амын дунд чихрийн шижингийн өвчлөл өндөр ажээ. Мөн хүн амын нас баралтын нэгдүгээр шалтгаанд хавдарын өвчлөл, хатгалгаа, зүрхний ишеми, харвалт, шээс боловсруулах замын өвчлөл, уушгины өвчлөл ордог гэв.
Сингапур улс нь байгалийн баялаггүй учир хүн хэмээх гол баялгаа эрүүл, өвчин зовлонгүй байлгах тал дээр маш их анхаардаг хэмээн ТЗШУА-ны дарга Р.Даваадорж мэдээллийнхээ төгсгөлд хэлсэн юм.
-
2017 оны 10 сарын 13
Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцэж буй Улсын дээд шүүхийн хуралдаан түр завсарлалаа.
-
2017 оны 10 сарын 13
Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн өдрийг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулагдаж буй Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудыг хамарсан их цэвэрлэгээ өнөөдөр болж байна. Их цэвэрлэгээний ажлын хүрээнд харьяа хариуцсан гудамж зам талбайн авто замын зорчих хэсгийн 2 талын зөвхөн явган хүний зам, талбайн ногоон байгууламжийн навч, хог хаягдлыг цэвэрлэх, зам дагуу байрлалтай ААН, байгууллагуудад шаардлага тавьж, цэвэрлэгээнд оролцуулах, гэрэлтүүлгийн шон, хашаа, хайс дээрх зарлал, наалтыг хуулж цэвэрлэх зэрэг ажлыг хийж буй юм.
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын албан хаагчид Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Самбуугийн гудамж, Нарны зам, Автобусны эцсийн буудлууд зэрэг нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.